Оюуны Библи Унших цуглаанаас гаргаж буй өдөр бүрийн хоол, номлол, хичээлүүдээд сонсоорой.
БЕТАНД ТОСЛОГДСОН ЕСҮС Иохан 12:1-19 Гол эшлэл 12:3 “Тэгтэл Мариа маш үнэтэй, цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тосолж, үсээрээ арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.”
Сайн хоньчин Есүс Иохан 10:1-18 Гол эшлэл 10.11 “Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг”.
Ертөнцийн гэрэл Есүс Иохан 9:1-41 Гол эшлэл 9:5 “Би ертөнцөд байгаа үедээ ертөнцийн гэрэл байна гэж хариулав”
“Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд—Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна.Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэв.”
БУРУУТГАДАГГҮЙ ЕСҮС Иохан 8:1-20 Гол эшлэл 8:11 “Тэр—Эзэн, хэн ч шийтгэсэнгүй гэв. Есүс—Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ”
Есүс өөд харцгаая Еврей 12:1-3 Гол ишлэл:12:2 “Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. ”
Амийн талх Есүс Иохан 6:22-71 Гол эшлэл 6:35 “Есүс тэдэнд – Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй”
Эзэний шивэгчин учир Лук 1:26-56 Гол эшлэл 1:38 " Мариа—Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай гэхэд нь тэнгэрэлч түүнийг орхин одлоо."
Бурханы өмнө зөвт байлаа. Лук 1:1-25 Гол эшлэл 1:6 “Тэд хоёул Эзэний бүх тушаал зааврыг өөгүй дагаж Бурханы өмнө зөвт байлаа. “
БОС, ДЭВСГЭРЭЭ АВААД АЛХ Иохан 5:1-15 Гол эшлэл: 5:8 “Есүс түүнд, Бос дэвсгэрээ аваад алх гэж айлдав”
Хараагаа дээшлүүлж талбайг харагтун Иохан 4:31-42 Гол эшлэл 4:35 “Та нар ургац хураах болтол дөрвөн сар байна” гэдэг биш билүү. Үзэгтүн би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтанд бэлэн болжээ.
Мөнх амь өөд оргилох булаг Иохан 4:1-30 Гол эшлэл4:14 “Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно гэхэд”
Бурхан Ертөнцийг үнэхээр хайралсандаа Иохан 3:16-36 Гол эшлэл 3:16 “16 Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно”
ХЭН ДЭЭРЭЭС ТӨРНӨ Иохан 3:1-15 Гол эшлэл 3:3 “Есүс хариуд нь –Үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна гэхэд”
Сүмийг цэвэрлэсэн Есүс Иохан 2:12-25 Гол эшлэл 2:19 “Есүс тэдэнд –Энэ сүмийг нураа. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд.“
АНХНЫ ТЭМДЭГ Иохан 2:1-11 Гол эшлэл 2:11 “Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилын Канаад үйлдэж алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм.”
ИР, ТА НАР ХАРНА Иохан 1:35-51 Гол эшлэл 1:39а “Есүс тэдэнд-Ир, та нар харна гэж айлдсанд”
ХАРАГТУН! ЕРТӨНЦИЙН НҮГЛИЙГ ҮҮРЭГЧ БУРХАНЫ ХУРГА Иохан 1:19-34 Гол эшлэл 1:29 “Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, -Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурхан Хурга”
ӨӨРТ НЬ ИТГЭГЧДЭД Иохан 1:1-18 Гол эшлэл 1:12 “Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.”
ЗӨВ ШУДАРГЫН НАР МАНДАХ БОЛНО Малахи 3:13-4:6 Малахи 4:2 “Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний гэрэл эдгээх туяагаар гийгүүлнэ. Та нар урагш явж хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.”
Гэрээний элч ирж байна Малахи 2:17-3:12 Гол эшлэл 3:1 "1 “Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна."
ЛЕВИТЭЙ ТОГТООСОН МИНИЙ ГЭРЭЭ Малахи 2:1-16 Гол эшлэл 2:7 “Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түг түмдийн Эзэний элч юм”
Намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна Малахи 1:1-14 Гол эшлэл 1:6 “Миний нэрийг үл хүндлэгч тахилч нар аа! «Хүү нь эцгээ, зарц нь эзнээ хүндэтгэдэг. Би эцэг юм бол Намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол Намайг хүндэтгэж байгаа чинь хаана байна?» гэж түг түмдийн ЭЗЭН та нарт айлдаж байна. Гэвч та нар «Бид Таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ?» гэж асуудаг.”
Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр............. Филиппой 4:10-23 Гол эшлэл 4:12,13 “Би тарчигхан байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралсан. Намайг хүчирхэгжүүлэгч Түүгэр би бүгдийг хийж чадна”
ЭЗЭН ДОТОР ҮРГЭЛЖ БАЯРЛА Филиппой 4:1-9 Гол эшлэл 4:4 “Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!”
Бариа өөд урагшилдаг Филиппой 3:12-21 Гол эшлэл 3:14-15 “Ах дүү нар аа, би өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг.”
Христийг олохын тулд Филиппой 3:1-11 Гол эшлэл 3:8 “Тэр ч байтугай, би Христ Есүс Эзэнээ танин мэдэхүйн хосгүй давуу талын төлөө бүх юмсыг хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг нь Христийг олохын тулд бөгөөд”
Христ Есүст байсан тийм бодолтой бай Филиппой 2 : 1-11 Гол эшлэл 2 : 5 “Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай”
МИНИЙ ХҮСЛЭН БОЛСОН ГОРЬДЛОГО БА НАЙДВАР Филиппой 1:1-30 Гол эшлэл 1:20 “Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно”
Зөвхөн Эзэнд үйлчилнэ Иошуа 22:1-24:33 Гол эшлэл 24:14 “Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, гэм зэмгүй үнэн шударгаар Түүнд үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөөх бурхдыг авч хаяад ЭЗЭНд үйлчил”.
Модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ Иошуа 16-21р бүлэг Гол эшлэл 17:15 “Иошуа тэдэнд -Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутагт та нарт хэт давчуу байгаа бол ойд очиж перизчүүд болон Рефаимын нутгийн модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ гэв”.
ЭНЭ ГАЗАР НУТГИЙГ НАДАД ӨГӨӨЧ Иошуа 13:1-15:63 Гол эшлэл 14:12 “Тэр өдөр ЭЗЭНий надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад анакчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ Түүний хэлсэнчлэн, Эзэн надтай хамт байж, тэднийг би хөөн гаргах учиртай юм гэв”
БИ ТЭДНИЙГ ГАРТ ЧИНЬ ӨГСӨН Иошуа 10:1-43 Гол эшлэл 10:8 “Мөн ЭЗЭН, Иошуад – Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа.”
Эзэний зөвөлгөөг асуусангүй Иошуа 9:1-27 Гол эшлэл 9:14 “Тэгтэл удирдагчид тэдний хүнснээс хэсэглэн амссан бөгөөд ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.”
Ялагдлаас ялалт руу Иошуа 8:1-35 Гол эшлэл 8:18 “Тэгээд ЭЗЭН, Иошуад –Гартаа байгаа жадыг Аи тийш сунга. Учир нь Би Аиг гарт чинь өгөх болно гэлээ. Ийнхүү Иошуа гартаа байсан жадыг хот уруу сунгав.”
ЯЛАГДАЛААС СУРГАМЖ АВ Иошуа7:1-26 Гол эшлэл 7:13 “Бос, ард олныг ариусган, тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориг цээр болсон зүйлс байна. Тэр хориг цээр болсон зүйлсээ дотроосоо зайлуулахаас нааш та нар дайснаа эсэргүүцэж чадахгүй”.
Сүнсний дайнд ялалт байгуулах нууц арга Иошуа 6:1-21 Гол эшлэл 6:5 “Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ.”
ИЗРАИЛЬЧУУДЫГ ДАЙНД БЭЛДЭЖ БУЙ БУРХАН Иошуа 5:1-15 Гол эшлэл: Иошуа 5:2 “Тэр үед ЭЗЭН, Иошуад – Өөртөө цахиур хутгануудыг хийж Израилийн хөвгүүдийг дахиад хозол гэлээ.”
ТҮҮХЭН ОЙЛГОЛТЫН ҮНЭ ЦЭНЭ Иошуа 4:1-24 Гол эшлэл 4:6,7 “Энэ нь та нарын дунд тэмдэг болог. Хожим хүүхдүүд тань “Энэ юун чулуунууд вэ?” гэж асуухад та нар тэдэнд “Учир нь Эзэний гэрээний авдрын өмнө Иорданы ус тасалдаж байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв”
Бүх ертөнцөөр сайнмэдээг тунхаглагтун Марк 16:1-20 Гол эшлэл 16:15 "Есүс тэдэнд Бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун.."
Рахабын залбирал Иошуа: 2:1-24 Гол эшлэл: 2:11 “Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ.”
ТУУШТАЙ БӨГӨӨД ЗОРИГТОЙ БАЙ Иошуа 1:1-18 Гол эшлэл 1:7 “Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт болно.”
БУРХАН МИНЬ, БУРХАН МИНЬ, ЮУНД ТА НАМАЙГ ОРХИВ Марк 15:1-42 Гол эшчлэл 15:34 “Есдүгээр цагт Есүс чанга дуугаар Елой Елой лема сабахтани(орчуулба ) гэж хашхирлаа”
Зөвлөлийн өмнө Өөрийгөө гэрчилсэн Есүс Марк 14:43-72 Гол эшлэл 14:62 “Есүс – Би мөн. Та нар Хүний Хүүгийн хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлсээр ирэхийг харах болно гэв”
Миний хүслээр биш, харин Таныхаар болог Марк 14:32-42 Гол эшлэл 14:36 36 "Есүс—Ааба, Аав аа! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэлээ"
ЕРӨӨЛТЭЙ ХҮН Дуулал 1:1-6 Гол эшлэл 1:2 “Эзэний хууулийг тэрээр бахдаж Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана!”
Гэрээний цус Марк 14:12-31 Гол эшлэл 14:24 “Есүс тэдэнд – Энэ бол олны төлөө урсах, гэрээний цус минь юм.”
Есүсийг Бетанд тосолсон нь Марк: 14:1-11 Гол эшлэл 14:9 "Үнэнээр Би та нарт хэлье. Сайн мэдээ бүх дэлхийн хаа ч тунхаглагдсан мөн энэ эмэгтэйг дурсаж түүний үйлс яригдах болно гэж айлдав."
СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙ Марк 13:14-37 Гол эшлэл 13:33 “Болгоомжлогтун, сэрэмжлэгтүн. Учир нь тэрхүү цаг хэзээг та нар эс мэднэ.”
Дэлхийн түүхийг харах итгэгчдийн үзэл бодол Марк: 13:1-13 Гол эшлэл: 13:10 "Эхлээд сайнмэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой."
Ертөнцийг ялдаг итгэл 1Иохан 5:1-5 Гол ишлэл : 5:3, 4 “Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалуул хүнд дарамт биш билээ. Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг. Ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой”