Caak Podcast

Follow Caak Podcast
Share on
Copy link to clipboard

Саак.мн сайтаас "Caak Podcast" шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Бидний зорилго бол нийгэмд гэрэл гэгээ тусгаж, урам зориг, мэдлэг мэдээлэл өгөх юм. Гол сэдвүүд: - Хувь хүний хөгжил - Амьдралын хэв маяг - Боловсрол - Эрүүл мэнд - Сэтгэл зүй - Хоол хүнс

Caak.mn

  • Dec 15, 2020 LATEST EPISODE
  • every other week NEW EPISODES
  • 38m AVG DURATION
  • 52 EPISODES


Search for episodes from Caak Podcast with a specific topic:

Latest episodes from Caak Podcast

#37 Аялагч Б.Хичээнгүй - COVID19 вирусын өмнө сөхрөөгүй аялалын төлөвлөгөө

Play Episode Listen Later Dec 15, 2020 42:52


Саак подкастын "Бүтээлч залуус" булангийн 37 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн зочин бол Аялагч Б.Хичээнгүй. Тэрээр 13 настай байхдаа л аялах хоббигоо олж авсан бөгөөд 18 хүрэхээсээ өмнө Монгол улсынхаа 21 аймгаар тойрон аялаж, одоогийн байдлаар Азийн 9 орноор үүргэвчтэй аялаад буй нэгэн билээ. Хамгийн сонирхолтой нь түүний Вьетнамыг зорьсон аялал төсөөлснөөс тэс ондоо зүйл угтаж авсан нь Covid19 вирус байжээ. Тэр хэрхэн цар тахлын үед аялалаа үргэлжлүүлж, тэндээс эх орондоо эрүүл буцаж ирсэн бэ гэдгийг подкастаас сонсоорой!

#36 Тансаг зэрэглэлийн зах зээл - Dyrberg Kern Mongolia

Play Episode Listen Later Nov 1, 2020 52:18


"Бүтээлч залуус" булангийн 36 дахь дугаараар дэлхийн үнэт эдлэлийн зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг Dyrberg Kern брэндийн монголд худалдаалах франчайз эрхийг эзэмшдэг "Сүперрубин" ХХК-ийн ерөнхий менежер Б.Дорждулам оролцон ярилцлаа. Хүн бүрийн бүрийн шунал, сонирхлыг зэрэг татдаг үнэт эдлэлийн зах зээлд хэрхэн хөл тавьсан, өдгөө хэрхэн хөл дээрээ тогтож байгаа тухай маш сонирхолтой ярилцлага боллоо. Сонсогч та бүхэн чих тавин сонсоорой.

#10 Хасах 18 - Лидер сурагч

Play Episode Listen Later Oct 23, 2020 41:45


"Хасах 18" подкастын 10 дахь дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар Монголын хамгийн том сурагчдын өөрөө удирдах байгууллага болох "Лидер сурагч академи"-ийн үе үеийн тэргүүд оролцлоо. 17, 18хан насандаа Монгол улсын 21 аймагт салбартай маш том байгууллагыг хэрхэн удирдаж явсан, удирдаж байх хугацаандаа юу юуг сурсан талаар өгүүлсэн маш өгөөжтэй ярилцлага боллоо. Сонссон хэн бүхэнд нэгийг бодуулах болно. Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэ!

#35 Мэргэжлийн тогооч Д.Буян - Хоносон хоолтой нөхөрлөсөн монголчуудыг өвчин л тосож авдаг

Play Episode Listen Later Oct 9, 2020 42:27


Саак подкастын "Бүтээлч залуус" булангийн 35 дахь дугаар ийнхүү бэлэн боллоо. Энэ дугаараар мэргэжлийн тогооч BOYAN DORI буюу Д.Буян оролцож бидний хооллолтын талаар мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй маш олон зүйлийн талаар ярилцаж зөвлөлөө. Үүгээр ч зогсохгүй тэр хэрхэн монгол амтыг гаргаж дэлхийн хэмжээнд таниулах тал дээр ажиллаж буйгаа бидэнтэй хуваалцлаа. Хүн бүрт хэрэгтэй хоол зүйн мэдлэгийг энэхүү подкастаас сонсоорой!

#09 Хасах 18 - Анхны 20 настай тэрбумтан хосууд болно

Play Episode Listen Later Oct 2, 2020 54:09


"Хасах 18" подкастын 9 дахь дугаар бэлэн боллоо. Энэ дугаарын зочид маань 20 насандаа тэрбумтан хосууд болох зорилготой өсвөр насны хосууд. Арван долоохон настай ч насандаа ахадсан гэмээр хэрсүү, хөдөлмөрч хүүхдүүд. Тэдний хэрсүү яриа, болоод зорилгодоо хүрэхэд туслах хэрэгтэй зөвлөгөөг подкастаас сонсоорой. Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэ!

#34 Балетын багш Б. Сүндэрьяа - Би шүүмжлэлээс шүр сувдыг олж авдаг

Play Episode Listen Later Sep 25, 2020 25:41


Саак подкастын 34 дахь дугаарын зочноор Балетын багш Б.Сүндэрьяа оролцлоо. Түүний дотоод ертөнцтэй танилцсан сонирхолтой ярилцлага болсон тул та чих тавин сонсоорой.

#08 Хасах 18 - Дижитал минимализм

Play Episode Listen Later Sep 17, 2020 34:43


"Хасах 18" подкастын 8 дахь дугаар сонсогчиддоо хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаа хэн бүхэнд асар хэрэгтэй сэдвийг хөндөж ярилцлаа. Техник технологийн ололт амжилтууд өдөр өдрөөр нэмэгдэж, цаг минут тутамд асар хурдтайгаар хөгжиж эхэлснээс хойш хүн төрөлхтөн хэдхэн жилийг ардаа орхисон ч бид урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тийм л өндөр оргилдоо аль хэдийн ирчихээд байгаа билээ. Хүн төрөлхтний хийж гүйцэтгэх ажлыг асар ихээр хөнгөвчлөх үйлдлийн систем, техник технологиуд олноор бий болж буй нь бахархмаар хэрэг хэдий ч өдөр ирэх тусам хүмүүс бүтээсэн бүхнийхээ боол нь болоход ойртсоор л байна. Тэгвэл гар утасгүйгээр гадагш гарч чаддаг хүн тун ховор болсон энэ цаг үед мэдээллээс хоцролгүйгээр, техник технологийн хөгжлийг өөртөө хамгийн ашигтайгаар хэрэглэхэд тань туслах Дижитал минимализмийн аргыг энэ удаагийн дугаараараа хүргэж байна.

“Мянгаар эхэлж саяыг хуримтлуулья” - Капитрон банк

Play Episode Listen Later Sep 15, 2020 3:38


Сaak.mn сайт, Капитрон банктай хамтран хүргэдэг “Капитрон Подкаст”-ын шинэ мэдээ мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаа “52 долоо хоног” хуримтлалын чалленжийн талаарх мэдээллийг хүргэе.

#33 Мөнхмарал - Байгаа газартаа дурла!

Play Episode Listen Later Sep 11, 2020 24:33


Саак подкаст салбар салбарын бүтээлч залуустай ярилцсан сонирхолтой дугааруудаа та бүхэнд хүргэсээр л байна. Энэ удаагийн зочин бол инстаграм од Н.Мөнхмарал. Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй залуу бүсгүйн дотоот ертөнцтэй танилцсан сонирхолтой яриа өрнүүллээ.

#07 Хасах 18 - 400 мянган төгрөгөөр 21 аймгийг тойрон аяласан хөвгүүд

Play Episode Listen Later Sep 3, 2020 47:56


"Хасах 18" подкастын 7 дахь дугаар сонсогчиддоо хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарын онцлог бол шинэхэн зочид. Арван найм хүрэхээсээ өмнө эх орныхоо 21 аймгаар аялаж дууссан зоригтой хөвгүүд Т.Мөрөн, С.Сансарбаяр аялалынхаа тухай хүнд хэцүү, жаргалтай гээд бүгдийг нь нууж хаалгүй ярилцлаа. Хамгийн сонирхолтой нь тэдний аяллын зардал 400000 төгрөг болсон гэнэ.

#32 Э. Эрдэнэчимэг - Сууж сурах гэдэг томоотой суухын нэр байдаггүй!

Play Episode Listen Later Aug 20, 2020 20:23


Подкастынхаа шинэ дугаараар бид та бүхэндээ "Эрин Эверест Интернэшнл сургууль"-н англи хэлний багш, гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Эрдэнэчимэгийг урьж оролцууллаа. Бидний ярилцсан сэдэв бол гадаад хэл суралцахын ашиг тус болон, хүүхэд ямар арга барилаар сурах ёстой байдаг, үүнийг хэрхэн "Эрин Эверест Интернэшнл сургууль" заах аргаа болгон ашиглаж буйгаар ярилцлаа.

#06 Хасах 18 - Sex Education

Play Episode Listen Later Jul 16, 2020 57:17


"Хасах 18" подкастын 6 дахь дугаар ийнхүү бэлэн боллоо. Энэ удаа тэд хүмүүсийн тэр болгон яриад байдаггүй ч хамгийн чухал сэдвийн талаар ярилцлаа. Арван наймтууд бэлгийн боловсролын талаар мэдлэгээ хуваалцсан илэн далангүй нээлттэй ярилцлагыг подкастаас сонсоорой.

#31 Д.Түвшинбаяр - Байгаагаар нь хүлээн зөвшөөр!

Play Episode Listen Later Jul 15, 2020 50:20


"Бүтээлч залуу" булангийн 31 дэх дугаарын зочноор "Positive Mongolians" онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр оролцлоо. Бидний хөндөж ярьсан сэдэв бол "Үе хоорондын ялгаа". "GEN Z"-ийнхны талаар бодож, тэдэнд хэлэхийг хүсдэг зүйлсээ маш нухацтай ярьсан хэрэгтэй өгөөжтэй ярилцлага боллоо. Түүний үзэл бодол, хэлсэн үгс хэн бүхэнд ухаарал хайрлах болно.

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

Play Episode Listen Later Jul 10, 2020 49:26


"Хасах 18" 5 дахь дугаар бэлэн боллоо. Сурагч бүрийн тойрч биш, дайрч гардаг нэгэн даваа бол ЭЕШ. Зарим нь өндөр оноо авч хүссэн сургуульдаа орно. Харин зарим нь авсан оноондоо урам хугарч сэтгэлээр унадаг. Энэ үед тэдний амьдрал дуусаж байгаа мэт санагдах тохиолдол ч бий. Эцэст нь эргээд харахад ЭЕШ бол зүгээр л шалгалт байдаг... Илүү ихийг подкастаас сонсоорой.

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

Play Episode Listen Later Jul 9, 2020 21:25


"Бүтээлч залуу" булангийн 30 дахь дугаарын зочноор "Монголын бүтээмжийн төв"-ийн дэд захирал хатагтай Ц.Батбилэг оролцлоо. Монголын бүтээмжийн төв нь 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү хугацаанд юу хийж бүтээсэн, цаашдаа ямар ажил хийхийг зорьж байгаагаа бидэнтэй хуваалцлаа. Чихэвчээ зүүгээд тухлан сонсоорой.

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

Play Episode Listen Later Jul 2, 2020 34:53


Хүний амьдралын хамгийн үнэтэй зүйлсийн нэг нь найз байдаг. Нөхөрлөл — энэ бол ямар ч үед хариу нэхэхгүй туслахыг хэлнэ. Энэ бол итгэл найдвар. Энэ бол бие биенээ ойлгож нэгдэхийг хэлнэ. Ингээд нөхөрлөл гэж юу болохыг сонсоцгооё. Нөхөрлөл бол ...

#29 Б.Батням - Хүн сурахаа больсон цагт уруудаж эхэлдэг

Play Episode Listen Later Jun 30, 2020 40:46


Саак подкастын #29 дахь дугаарын зочноор Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал, боловсролын удирдлагын доктурант ноён Б.Батням оролцлоо. Тэрээр "Илтгэх урлаг"-ийн талаар судалж, амьдралынхаа арваад жилийг зарцуулсан. Илтгэх урлагийн талаар бидний дунд буруу ойлголт, анзаараагүй гүн ухаанууд байдаг. Тэр бүгдийг эрэгцүүлж ярилцсан хүртээмжтэй, өгөөжтэй ярилцлага боллоо. Чихэвчээ зүүгээд тухлан сонсоорой!

#03 Хасах 18 - Халуун сэдэв

Play Episode Listen Later Jun 18, 2020 37:05


"Хасах 18" подкастын 3 дахь дугаар бэлэн боллоо. Тэд энэ удаа өсвөр насны хайр дурлалын талаар ярилцлаа. Дурлал шохоорхол хоёрыг хэрхэн ялгах талаар тэд юу гэж ярьсан бэ? Тэд анхны хайртайгаа учирсан уу? Хайран дээр суурилсан харилцаа юу? Тооцоон дээр суурилсан харилцаа юу? Эдгээр асуултын хариултыг подкастаа сонсоод олоорой.

#28 Б.Батнаран - Кофечин залуу өөрийн гэсэн "Нарны брэнд"-ээ нээжээ.

Play Episode Listen Later Jun 16, 2020 31:52


"Бүтээлч залуу" булангийн #28 дахь дугаарын зочноор залуухан бариста Баттөмөрийн Батнаран оролцлоо. Оюутны ширээнээс босоод удаагүй байгаа залуу хэрхэн өөрийн гэсэн кофе шоптой болсон талаар сонирхолтой яриаг энэхүү подкастаас сонсоорой.

#02 Хасах 18 - Тэд гэр бүлээсээ юуг хүсдэг вэ?

Play Episode Listen Later Jun 11, 2020 29:21


"Хасах 18" подкастын 2 дахь дугаар дээр бид гэр бүлийн харилцааны талаар ярилцлаа. Өсвөр насныхан гэр бүлдээ хамгаас илүү хайртай байдаг. Мэдээж ээж, аав нар ч бас биднийг л хамгийн ихээр хайрладаг. Гэтэл яагаад тэд хоорондоо маргалдаж, үл ойлголцдог юм бол... Тэдэнд юу хэрэгтэй бол... Чихэвчээ зүүгээд тухлан сонсоорой.

#27 Жүжигчин У.Уянга - Хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг өөрөө хүмүүжихийн нэр байдаг.

Play Episode Listen Later Jun 9, 2020 29:23


Бүтээлч залуу булангийн 27 дахь дугаарын зочноор "37-р точка" киноны Дарамын охин Сувдаагийн дүрээр алдаршсан Жүжигчин Уянгатай өгөөжтэй сайхан ярилцлага өрнүүллээ. Тэрээр яг мэргэжлийн жүжигчин мөн болов уу? Мөн түүний хувийн амьдрал хэрхэн өрнөдөг талаар мэдэхийг хүсвэл #caak подкастыг сонсоорой. Чихэвчээ зүүгээд тухлан сонсоорой!

#26 Amnesty internatiol - Хүний эрх бол биеийн тань нэг эрхтэн л гэсэн үг

Play Episode Listen Later Jun 2, 2020 48:32


Саак подкастын 26 дахь дугаарын зочноор "Amnesty International" хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагын Залуусын активизм хариуцсан зохицуулагч Цэцэнзаяа оролцлоо. Тэд хүний эрхийг хамгаалахын тулд юу хийдэг вэ? Хэрхэн ажилладаг вэ? Хаалттай улс орны мэдээллийг хаанаас олж авдаг вэ? Эдгээр асуултын хариултыг #caak подкастаас...

#25 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа.

Play Episode Listen Later May 26, 2020 37:03


Манай "Caak Podcast"-ын 28 дахь дугаарын зочноор "Kино задлан" видео контентыг санаачлагч Г.Эрдэнэбаатар оролцож өдийг хүртэл алдсан алдаа, олсон амжилтынхаа талаар тун сонирхолтой яриаг өрнүүллээ. Чихэвчээ зүүгээд тухлан сонсоорой!

#01 Хасах 18 - Өөрийнхөөрөө "Суга" бай

Play Episode Listen Later May 19, 2020 26:59


"Caak podcast"-аас төрөн гарч буй "хасах 18" подкастын эхний дугаар бэлэн боллоо. Өсвөр насанд тургардаг асуудал, догдлуулдаг мэдрэмжийн талаар тэднээс илүү хэн сайн мэдэх билээ. Өнөөдрийн дугаарт үе тэнгийнхэн хоорондын хандлага, бүтэлгүйтэл, томчуудын хэлдэг үгс бидэнд хэрхэн нөлөөлдөг, тэдгээрээс төрсөн мэдрэмжүүдийн талаар ярилцлаа.

#24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй

Play Episode Listen Later Apr 28, 2020 69:25


Манай "Caak Podcast"-ын 24 дэх дугаарын зочноор Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа оролцож Хүүхдийн хүчирхийллийн эсрэг бид дуу хоолойгоо хэрхэн нэгтгэх вэ? гэр бүлийн хүчирхийлэл хаанаас үүсээд байна. Хуулиндаа бид ямар арга хэмжээг авч байж энэхүү сэтгэл өвтгөм гэмт хэрэг буурах вэ? талаар ярилцлаа.

#27 Ziko Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

Play Episode Listen Later Apr 26, 2020 15:07


Оройн мэндийг хүргэе. Ziko's podcast episode#27 эхэлж байна. Өнөөдөр сайн залуу ба муу залуусын ялгаа бүсгүйчүүд хэнд нь илүү татагддаг болон эсрэг хүйстнүүд хоорондоо сайн найз байх боломжтой юу??? талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах болно. Та бүхэн бас доор comment хэсэгт сэтгэгдлээ үлдээгээрэй.

#26 Ziko Podcast - Сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй хүнийг хэрхэн таньж мэдэх вэ?

Play Episode Listen Later Apr 19, 2020 11:28


Шинэхэн долоо хоногийн мэндийг хүргэе!. Ziko's Podcast Episode 26 эхэлж байна. Энэ удаагийн дугаараар Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс бидний эргэн тойронд ямарваа нэгэн байдлаар оршиж байдаг бөгөөд тэдний зарим нь илт мэдэгддэг ч зарим нь төдийлөн анзаарагддаггүй байна. Тэгвэл энэ талаарх мэдээллийг хүргэж байна.

#25 Ziko Podcast - Цар тахлыг хамтдаа хэрхэн даван гарах вэ?

Play Episode Listen Later Apr 12, 2020 12:07


Шинэхэн долоо хоногийн мэндийг хүргэе!. Ziko's Podcast Episode 25 эхэлж байна. Энэ удаагийн дугаараар сонсогч та бүхэндээ дэлхий дахинд асуудал болоод буй аймшигт цар тахлын хүрээнд манай улсын мэргэжлийн байгууллагууд хэрхэн хяналт тавин ажиллаж байгаа талаарх мэдээлийг НМХГ - Эрүүл мэнд, боловсрол, соёл хяналтын газрын дарга Н.Цэнд-Аюуш тай ярилцаж тодруулга авлаа. #CaakPodcast #ZikoPodcast

#24 Ziko Podcast - Гэртээ байхдаа бид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

Play Episode Listen Later Apr 5, 2020 16:56


Шинэхэн долоо хоногийн мэндийг хүргэе!. Ziko's Podcast Episode 24 эхэлж байна. Энэ удаагийн дугаараар сонсогч та бүхэндээ энэхүү цар тахлын үед ихэнх хүмүүс гэрээр ажлаа хийж гэртээ байгаа байх тэгвэл энэ үеийг ашиглан бид хэрхэн хөгжиж, үр бүтээмжтэйгээр цагийг өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэх тухай ярилцах болно. #CaakPodcast #ZikoPodcast

#23 Г.Төмөрзаяа - Хүүхэд хөгжил ба хүмүүжлийн арга барил

Play Episode Listen Later Mar 31, 2020 42:43


Манай "Caak Podcast"-ын 23 дэх дугаарын зочноор "Хөөрхөн шар шувуу " сургалтын төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн ментор, Г.Төмөрзаяа оролцлоо. Бид түүнтэй Хүүхэд хөгжил ба хүмүүжлийн арга барил гэсэн сэдвээр хүүхдийн тархи хэдийд хөгждөг, насны онцлог синдром гэж юуг хэлэх вэ? Хүүхдээ хэрхэн зөв таних, эцэг эх таны оролцоо ямар чухал талаар маш сонирхолтой ярилцлага хийлээ. #caakpodcast

#23 Ziko Podcast - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

Play Episode Listen Later Mar 29, 2020 47:38


Шинэхэн долоо хоногийн мэндийг хүргэе!. Ziko's Podcast Episode 23 эхэлж байна. Энэ удаагийн дугаараар сонсогч та бүхэндээ бүсгүйчүүд өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, тулгарч буй асуудлаа яаж давж гарах, найз нөхдийн хүрээлэл, эрчүүдийн талаарх үзэл бодол гээд олон сонирхолтой сэдвээр зочин хөтлөгчийн хамтаар ярилцах болно. #CaakPodcast #ZikoPodcast

#22 Ziko Podcast - Өөртэйгөө нүүр тулж, өөртэйгээ уулзах нь

Play Episode Listen Later Mar 23, 2020 13:38


Өдрийн мэндийг хүргэе!. Ziko's Podcast Episode 22 эхэлж байна. Энэ удаагийн дугаараар сонсогч та бүхэндээ Өөртөө өөртэйгөө нүүр тулна, өөртэйгөө уулзах гэдэг нь юу юм бэ? . Бидэнд ямар ашигтай зүйл вэ? хэрхэн бид өөрийгөө олж уулзаж таниж авах талаар ярилцах болно. #CaakPodcast #ZikoPodcast

#22 Б.Мөнхдөл - Залуусыг бүү шүүмжил, харин та өөрийгөө өөрчил!

Play Episode Listen Later Mar 17, 2020 76:56


Хэрэглэгч та бүхэндээ урам зориг, эрч хүч, мэдлэг өгөх зорилгоор манай сайтаас бэлтгэн хүргэдэг "CAAK PODCAST"-ын "БҮТЭЭЛЧ ЗАЛУУ" булангын 22 дахь дугаарын зочноор Сингапурын домогт удирдагч Ли Куан Ю (Lee Kuan Yew)-ийн нэрэмжит их сургуулийн төгсөгч (мастер), "Cover Mongolia" компаний үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл оролцлоо. Та энэхүү подкастаас: -Хүүхэд насны хүсэл тэмүүлэл -Мэргэжил сонголт -Гадаад хэл сурахад анхаарах зүйлс -Өөрийгөө олох -Зөв сонголт -Манлайлал -Ирээдүйд юунд анхаарах -Улс төрийн үзэл баримтлал -Өөрийгөө хэрхэн ялан дийлсэн түүхүүдийг сонсох болно. Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэцгээе!

#21 Ziko Podcast - Бөөгийн талаар ярилцая!

Play Episode Listen Later Mar 15, 2020 26:35


Шинэ долоо хоногийн мэндийг хүргэе!. Ziko's podcast Episode #21 эхэлж байна. Энэ удаагийн дугаар маань зочин хөтлөгчтэйгээр онцлог байгаа. Өнөөдөр сонсогч та бүхэнтэйгээ бөө мөргөлийн талаар бөө гэж юу вэ? хэдийд үүссэн, бид бүхний амьдралд үнэхээр хэрэгтэй юу? гэсэн олон сонирхолтой асуултынхаа хариултыг та энэхүү подкастаас авах болно.

Ferdi&Ziko - Хаалга тогшоод буй Корона хүн бүрт хамааралтай!

Play Episode Listen Later Mar 9, 2020 17:09


Нэг л өглөө хүн бүрийг айдаст автуулж, зарим нэгнийг хөөрөлд автуулаад байгаа Короновирус монголд илэрсэнтэй холбогдуулан ард иргэд үүнд хэрхэн хандаж байна, зах худалдааны төвүүд ачааллаа дийлэхгүй болж нийгэмд хоосон үний хөөрөгдөл үүсээд байна. Энэ цаг үед бид өөрсдөө хэрхэн сахилга баттай байж энэхүү халдвараас хэрхэн сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

#20 Ziko Podcast - Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд

Play Episode Listen Later Mar 8, 2020 8:33


Шинэ долоо хоногийн мэндийг хүргэе!. Ziko's podcast Episode #20 эхэлж байна. Өнөөдөр сонсогч та бүхэнтэйгээ Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн талаар сүүлийн жилүүдэд маш ихээр нэмэгдэж тэр дундаа өсвөр насны хүүхдүүд өвчлөөд байгаа. Тэгвэл өнөөдрийн подкастаар та энэхүү эмгэг ямар шинж тэмдгээр илэрдэг талаар мэдэж авах болно.

#21 Эерэг хандлага, Нартай уралдъя - Мэдлэггүйгээр бид зөв хандлагатай байж чадахгүй!

Play Episode Listen Later Mar 3, 2020 52:29


Манай "CAAK PODCAST"-ын 21 дэх дугаарын зочдоор "Эерэг хандлага", болон "Нартай уралдъя" төслийн гишүүд оролцож. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хандлагын ялгаанууд болон мэдлэг, боловсрол, найз нөхдийн хүрээлэл, шашин шүтлэг, ажлын байран дээрх хүйсийн ялгаа, амьдарлын хэв маяг, гээд олон сонирхолтой сэдвээр бид ярилцлаа.

#20 Ц.Ган-Өлзий - Мөнгөтэй хүн аялдаггүй, зорилготой хүн аялдаг

Play Episode Listen Later Feb 11, 2020 61:18


Манай "Caak Podcast"-ын 20 дэх дугаарын зочноор "Аялалын тойрог" нэвтрүүлгийн санаачлагч, аялагч, урлаг судлаач Ц.Ган-Өлзий оролцлоо. Хэрвээ та 2020 ондоо аялалд гархаар төлөвлөж байгаа бол таны заавал сонсох подкаст энэ байх болно. Учир нь тэрээр аялалын сонин хачин болон аялахад анхаарах зүйлс, хамгийн сонирхолтой газрууд гээд маш олон төрлийн мэдээллийг тантай хуваалцах болно.

#19 Тамура Мина - Би маш азтай Монгол бэр

Play Episode Listen Later Jan 28, 2020 59:44


Манай "Caak Podcast"-ын 19 дэх дугаарын зочноор Япон улсын иргэн Монголын дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин Тамура Мина оролцлоо.Бид түүнтэй япон монгол улсын соёлын ялгаа болон монголд яагаад ажиллаж амьдрах болсон талаар нь түүнтэй маш сонирхолтой яриа хийлээ.

#18 Мөнгөн, Цахим эмч, Хаширо - Өөрчлөлтийг өөрөөсөө...

Play Episode Listen Later Jan 14, 2020 66:51


Манай "CAAK PODCAST"-ын 18 дэх дугаарын зочдоор "6 дансны арга" лекцээр та бидний танил болсон лектор Б.Мөнгөн, "Цахим эмч" Б.Баярбямба болон "Нартай уралдъя" төслийн санаачлагч Хаширо нар оролцож хэрхэн өөрийгөө идэвхжүүлэх, өөрчлөлт хийхэд ямар асуудал тулгардаг болон эрүүл зөв дадлын талаар сонирхолтой, өгөөжтэй яриа өрнүүллээ. Хэрвээ та 2020 онд өөрийгөө өөрчилж, шинэ түвшинд гаргаж ирэхээр шийдсэн бол таны хамгийн түрүүнд сонсох подкаст энэ юм шүү. Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэцгээе!

#17 О.Гэрэлчимэг - "Хугацаа нь дууссан эм - Чимээгүй тахал"

Play Episode Listen Later Dec 5, 2019 30:29


Манай "Caak Podcast"-ын 17 дэх дугаарын зочноор "3% Эмийн хаягдлыг ангилцгаая" төслийн санаачлагч О.Гэрэлчимэг оролцлоо.Бид түүнтэй "Эмийн зүй зохистой хэрэглээ"-ны талаар сонирхолтой яриа хийлээ. Та энэхүү подкастаас дараах зүйлсийн мэдэж авах болно. - Эмийн хог хаягдал яагаад аюултай вэ? - Эмийн зөв хэрэглээ гэж юу вэ? - Эмийн хаягдлаа хэрхэн ангилж хаях вэ?

#16 Э.Халиун - Чанартай хэрэглээ бол өөрийгөө үнэлэх чадвар

Play Episode Listen Later Nov 19, 2019 61:51


Манай "Caak Podcast"-ын 15 дэх дугаарын зочноор "Luxury Standard Mongolia", "United Nude" брэндийн захирал Э.Халиун оролцлоо.Бид түүнтэй Өөрөөрөө байх болон алдартай брэндүүдийн зорилго, түүний extreme амьдарлын талаар сонирхолтой яриа хийлээ. Та энэхүү подкастаас дараах зүйлсийн мэдэж авах болно. - Брэндийн онцлог - Өөрийгөө илэрхийлэх чадвар - Дэлхийн загварын чиг хандлага - Чанар гэж юу вэ? - Хувь хүний онцлог - Гадаад үзэмж чухал уу? - Чөлөөт цаг, бэрхшээлийг даван туулах

#15 UBPASSPORT - Их хотын соёлтой залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Play Episode Listen Later Nov 6, 2019 35:59


Та бүхэндээ "Caak Podcast"-ын 14 дэх дугаарын зочноор UBPASSPORT-ын ахлах дизайнер Б.Дамдиндорж ,текст хариуцсан ажилтан Б.Ялгуун оролцож Чөлөөт цаг сэдвээр сонирхолтой яриа хийлээ. Та энэхүү подкастаас дараах зүйлсийн мэдэж авах болно. - Зөв зохистой чөлөөт цаг гэж юу болох - Залуус улаанбаатар хотод хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа - Чөлөөт цагаа өнгөрүүлж болохуйц гарзууд - Хэрхэн үр бүтээлтэйгээр цагийг ашиглах хэрэгтэй вэ?

#14 И.Урангоо - Хүмүүс үнэтэй зүйлээс ташаал авах гэж тэмүүлдэг

Play Episode Listen Later Oct 22, 2019 42:04


Та бүхэндээ "Caak Podcast"-ын 14 дэх дугаарын зочноор Fashion designer , Image maker, "URANGOOIDER" брендийн үүсгэн байгуулагч И.Урангоо оролцож "Хувцсаар дамжин амьдралд хэрхэн суралцах вэ "сэдвээр сонирхолтой яриа хийлээ. Та энэхүү подкастаас дараах зүйлсийн мэдэж авах болно. - Хувцасыг ухамсартайгаар хэрхэн сонгох вэ? - Хүн болоод байгальд ээлтэй хувцас гэж юу вэ? - Хувцаслалт бол дотоод хүнийг илэрхийлэгч - Хуучин хувцасны 90% -ийг дахин ашиглаж болдог - Хувцасны эрх чөлөө гэж юу вэ?

#13 А.Очгэрэл - Зөв амьдарлын хэв маяг

Play Episode Listen Later Oct 1, 2019 27:59


Та бүхэндээ "Caak Podcast"-ын 13 дэхь дугаарын зочноор био амьдрал дэлгүүрийн үүсгэн байгуулагч А.Очгэрэл оролцож "Зөв амьдарлын хэв маяг"сэдвээр сонирхолтой яриа хийлээ. Та энэхүү подкастаас дараах зүйлсийн мэдэж авах болно. - Био амьдрал гэж юу вэ? - Хог хаягдалгүйгээр хэрхэн амьдрах вэ? - Хэрэглээ, хэрэгцээгээ хянах хэрэгтэй юу? - Өөрийгөө хэрхэн олох вэ? - Био хэрэглээ гэж юу вэ?

#12 Э.Ану-дарь - "Оюутны хөдөлмөр эрхлэлт, ба цагийн ажил"

Play Episode Listen Later Sep 15, 2019 19:28


Өдрийн мэнд! Өнөөдрийн "Caak Podcast"-ын зочноор сэтгүүлч, редактор Э.Анура оролцож "Оюутны хөдөлмөр эрхлэлт, ба цагийн ажил" сэдвээр сонирхолтой яриа хийлээ. Та энэхүү подкастаас: - Хувь хүний төлөвшил, амьдарлын хэв маягт ажил хийх нь чухал нөлөөтэй - Оюутан байхдаа ажлын туршлагаа бий болгох - Эрт ажлын байранд гарснаар - Ажил хийж байх явцдаа өөрийгөө хөгжүүлэх сэтгэлгээтэй болох нь - Цагийн зөв төлөвлөлт, хувийн зохион байгуулалт хэрэгтэй юу? -Итгэл даахуйц ажиллах - Оюутан байхдаа ажил хийхийн давуу тал - Боломж байгаа юу? гэсэн асуултуудын хариултуудыг мэдэж авах болно. Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэцгээе!

Podcast news - Цаг үе (2019.09.05)

Play Episode Listen Later Sep 4, 2019 6:03


Өдрийн мэнд сонсогчдоо! Өнөөдрийн цаг үеийн тойм мэдээний Podcast-аар та бүхэндээ Их британи улсад тэтгэлэгтэй суралцах талаар Монгол улс руу дэлхий нийтийн анхаарал анхаарал чиглэж байна Хуванцар хаягдлыг мөнгө болгоно Хакүхо М.Даваажаргал япон улсын иргэн боллоо гэсэн мэдээллүүдийг хүргэж байна

#11 Б.Габит - Хиймэл оюун давтамжтай ажлын байруудыг 3-10 жилийн дараа үгүй хийнэ

Play Episode Listen Later Jul 27, 2019 58:02


Та бүхэндээ "Caak Podcast"-ын 11 дэхь дугаарын зочноор дэлхийд хоёрт бичигддэг Стэнфордын Их Сургуулийн мастер, Infinite Solutions компани, Нест академийн үүсгэн байгуулагч Б.Габит оролцож, "Хиймэл оюун" (AI - Artificial intelligence) сэдвээр сонирхолтой яриа хийлээ. Та энэхүү подкастаас дараах зүйлсийн хариултыг мэдэж авах болно. - Хиймэл оюун гэж юу вэ? - Хиймэл оюун бидний амьдралд хэрхэн нэвтрээд байна? - Хиймэл оюун ямар ажил мэргэжлүүдийг үгүй хийх вэ? - Хиймэл оюуны давалгаанд бид ямар бэлтгэлтэй байх ёстой вэ? - Хиймэл оюуны сөрөг талууд? - Хиймэл оюуны цаашдын хөгжил ямар байх вэ? гэсэн асуултуудын хариултуудыг мэдэж авах болно. Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэцгээе! Apple Podcast --> https://podcasts.apple.com/mn/podcast/caak-podcast/id1464081112

#07 Оюунтөгс - Амьдралын утга учрыг ойлгосон хүмүүс минималист хэв маягийг сонгодог

Play Episode Listen Later Apr 4, 2019 55:40


"CAAK PODCAST"-ын 7 дахь дугаарын зочноор "минималитс" стайл блоггер Оюу буюу Оюунтөгс оролцлоо. Энгийн, стрессгүй амьдрахыг хүсч буй хэн бүхэн энэ подкастыг заавал сонсоорой. Магадгүй та өөрийгөө ямар хэв маягаар амьдрах ёстойгоо эндээс мэдэж болох юм. Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэ... Apple Podcast --> https://podcasts.apple.com/mn/podcast/caak-podcast/id1464081112 Оюунтөгстэй холбогдох хаяг: https://www.facebook.com/oyuwore http://oyuwore.com

#05 Их эмч Ц.Цэдэндаш - Жирэмслэлт, төрхийн өмнө болон дараа хамгийн чухал анхаарах зүйлс

Play Episode Listen Later Mar 7, 2019 57:31


"CAAK PODCAST"-ын 5 дахь дугаарын зочноор Интермед эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Ц.Цэдэндаш оролцлоо. Та энэхүү подкастаас жирэмслэлт, төрхийн өмнө болон дараа юун дээр анхаарах гэх мэт эмэгтэй хүний заавал мэдэж байх ёстой маш хэрэгтэй зөвлөгөөг авах болно.

#03 Амарсанаа, Ану - Мэргэжил сонголт ба Гадаадад суралцахад анхаарах зүйлс!

Play Episode Listen Later Feb 14, 2019 52:18


Мэргэжилээ хэрхэн зөв сонгох болон гадаадад суралцахыг хүсч буй хүмүүс юун дээр анхаарах тухай ярилцлаа.

Claim Caak Podcast

In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

Claim Cancel