Ted, Манлай хоёрын "Гал Сөнөөгч" подкастыг чихнийхээ зугааг гарган таалан соёрхоно уу
Бүгдээрээ сайн байцгаана уу. Ted байна. Миний хувьд сүүлийн үед подкаст хийхдээ сэдэв сонгохгүйгээр яриад эхлээд байгаа. Яагаад гэвэл, нэг дүгээрт, ямар ч бэлтгэл ажилд цаг зарцуулах шаардлагагүйгээр чөлөөтэй, өөрийнхөөрөө ярих боломжтой. Олон нийтийн өмнө өөрөөсөө ичихгүй, өөрийнхөөрөө байх чадварыг миний хувьд өндөрөөр үнэлдэг болоод байгаа. Хоёр дугаарт, тэр яриа нь дундаасаа сэдвээ тодорхойлоод дараагийн дугаараа хийхэд илүү амархан болох биш гэж үү? Мөн хувийн туршлагаасаа хуваалцахад, подкаст хийх болгондоо илүү өөрийнхөөрөө байж, дасаж эхэлж байна. Дээрээс нь подкаст болгон дээрээ өөрийн чадвараа сайжруулах оролдлогыг хийж байна. Энэхүү подкаст дээр миний дурьдсан видеоны форматтай подкастыг маань Talk Show-ч гэж үзэж болох байх. Яг албан ёсны тодорхойлолтыг мэдэхгүй байна. Миний хувьд esports journalist Thooorin-оос санаа авч, энэ санааг дэвшүүлсэн. Мөн ирээдүйд Joe Rogan Experience шиг подкаст хийж бүтээмээр байна. Ингээд, Манлай бид хоёр "Гал Сөнөөгч" подкастаа цаашдаа хэрхэн хийж гүйцэтгэмээр байгаа яриаг сонсогч та бүхэн маань таалан соёрхоно уу.
Latest episode of Firefighter
Ted миний бие энэ сэдвийн талаар цааш үргэлжлүүлэн ярих зүйл зөндөө байгаа, сайн тайлбарлаж чадаагүй зүйл ч нилээд бий гэж үзэж байна. Энэ талаар үргэлжлүүлэн сонсмоор байвал миний "Gary and Ted" хуудсыг дагаарай. Нэг бол audio review маягийн live хийе гэж бодож байна. Үгүй бол нийтлэл бичье гэж миний бие бодном.
Манлай бид хоёрын хийдэг подкаст маань нэрээ (брэндээ) өөрчилж байгаа шүү. Монголын нүүдэлчин гэсэн "identity"-г тултал нь хэрэгжүүлэхэд уусах шаардлагатай талаар ярьсан байгаа. Гал сөнөөгчийн #1-р дугаараас.