FOLLOWERS

Follow FOLLOWERS
Share on
Copy link to clipboard

Орчин үеийн Христэд итгэгч залуус амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийнхээ талаар чөлөөтэй ярилцана. Мөн итгэгчдээс түгээмэл асуудаг асуултуудад хариулна. Дарамт шахалтгүй, хөгжилтэй, чөлөөт яриа

Khongorzul Narangerel


    • May 6, 2025 LATEST EPISODE
    • infrequent NEW EPISODES
    • 44m AVG DURATION
    • 27 EPISODES


    Search for episodes from FOLLOWERS with a specific topic:

    Latest episodes from FOLLOWERS

    Хараал

    Play Episode Listen Later May 6, 2025 44:32


    Хараал гэж юу вэ? Христитгэгч хүн хараалд өртөх үү? Хараалын талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? Пастор, сэтгүүлч хоёрын чөлөөт яриаг таалан болгооно уу...Санал бодлоо хуваалцах бол:followers.podcastmng@gmail.com хаягаар бичээрэй

    Үйлийн үр & Карма

    Play Episode Listen Later May 4, 2023 37:09


    Карма байгаа юу? Үйлийн үрийн тухай итгэгчид ямар байр суурьтай байдаг вэ?  Энэ талаар асуулттай та тулгардаг л байх. Олон талаас нь ярилцахыг хичээсэн дугаарыг хүлээн авна уу :)

    Цуглаанд заавал биеэр очих ёстой юу?

    Play Episode Listen Later Dec 2, 2022 38:52


    Бүх зүйл онлайн болчихоод байхад заавал биеэр цуглаанд очих хэрэг байгаа юу?  Ковидын дараах "шинэ хэвийн байдал" чуулганыг ч өөрчилсөн. Христэд итгэгчид сүм цуглаан дээрээ заавал яагаад биетээр очихыг эрхэмлэдэг тухай энэ дугаарт ярилцлаа. Мөн цуглаанаас явах шалтгаануудын талаар цухас дурдсан. Санаар оноогоо харамгүй хуваалцаарай!followers.podcastmng@gmail.com мэйл хаяг руу шууд бичиж болно :)

    Там ба диваажин

    Play Episode Listen Later Aug 19, 2021 55:22


    Үхлийн дараа юу болох бол? Таныг там эсвэл диваажин хүлээж байгаа юу? Хаашаа явахаа сонгож болох уу? Христитгэгчид энэ талаар ямар итгэл үнэмшилтэй байдаг вэ? followerspodcastmng@gmail.com хаягаар санал, асуулт, шүүмжлэлээ явуулаарай. Enjoy!

    Сүнс - сүнслэг зүйлсийн тайлбар

    Play Episode Listen Later Jul 30, 2021 50:34


    Христэд итгэгчид сүнсний тухай ямар ойлголттой байдаг вэ? Сүнс байдаг уу? Библийн дагуу сүнслэг зүйлсийг хэрхэн тайлбарладаг вэ? Гүйдэлтэй газар, сүнстэй байшин? Ариун сүнс, муу ёрын сүнсийг юу гэж ойлгодог вэ? зэрэг нэлээд өргөн хүрээг хамран ярилцлаа. Асуулт, шүүмж, санал хүсэлтээ followers.podcastmng@gmail.com хаягаар ирүүлээрэй.

    Эмэгтэйчүүдийн эрх

    Play Episode Listen Later Jun 28, 2021 43:30


    Эмэгтэйчүүдийн эрх сүм чуулганд зөрчигддөг үү? Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижил эрхтэй юу? Библид эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс доогуур байр сууринд тавьсан уу? Гэр бүлд эхнэр нөхрийн эрх үүрэг ямар хэмжээнд байх ёстой гэж заасан байдаг вэ? гэсэн асуудлуудын хүрээнд ярилцлаа. Enjoy! followers.podcastmng@gmail.com гэсэн мэйл хаягаар санал шүүмжлэл, асуулт байвал илгээгээрэй.

    Шударга амьдрах, үнэн байх

    Play Episode Listen Later Feb 20, 2021 53:58


    Итгэгчид ямар ч үед худлаа хэлэхгүй гэж хичээдэг, өөрт нь хохиролтой байсан ч шударга байх гэж зүтгэдэгийн учир вэ? Бидний амьдарч буй энэ нийгэмд "үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх" боломж байгаа юу? Үнэн байх ямар хэрэгтэй юм бэ? Энэ удаагийн дугаартаа ажил амьдралдаа шударга зөв байх зарчмыг баримтлахаар хичээдэг итгэгчид үзэл бодлоо илэн далангуй ярилаа. Шударга учраас ганцаарддаг чамд ч бас зориулав :) followers.podcastmng@gmail хаягаар бидэнтэй өөрийн үзэл бодлоо хуваалцаарай. Үнэ цэнтэй цагаа зориулсан эрхэм найз Ч.Уранхайчдаа маш их баярлалаа!

    Дэлхийн төгсгөл ирж байна уу?

    Play Episode Listen Later Jan 17, 2021 56:40


    Энэ асуултыг сүүлийн үед олон хүн асууж, төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна. Итгэгчид арай мэдэж байгаа юм биш биз?  Дэлхийн төгсгөл хэрхэн ирэх тухай Библид юу гэж бичсэн байдаг вэ? Ямар шинж тэмдгүүд илрэх юм бол? Хэзээ гэдгийг нь тодорхой мэдэх боломжтой юу? Эдгээр асуултад Христитгэгчдийн байр сууринаас хариулж, дэлгэрэнгүй ярилцлаа.  Асуулт, санал хүсэлт, шүүмж байвал followers.podcastmng@gmail.com хаягаар бичээрэй. И-мэйл бүрийг унших болно :)

    Ариун байдал

    Play Episode Listen Later Sep 18, 2020 48:15


    Христэд итгэгчдийн амьдралын хэв маягт цэвэр ариун байдал чухал байр суурь эзэлдэг.   Бие махбод, оюун бодол, зүрх сэтгэлээ ариун байлгах тухай итгэгчид ямар үзэл бодолтой байдаг вэ? Яагаад заавал ингэж ноцтой авч үзээд байна? Өнөө цагт ариун амьдрах боломжтой юу? Нэгэнт сонголтоо хийсэн хүмүүс яах вэ?  Бэлгийн амьдрал, гэр бүл, харилцааны үнэ цэнийн талаар илэн далангуй ярилцлаа.  Үнэ цэнэтэй цагаа гаргасан зочин, хайрт Г.Эрдэнэзулдаа дахин баярлалаа :)

    Үхэл

    Play Episode Listen Later Sep 11, 2020 53:48


    Христэд итгэгчид үхлийг юу гэж үздэг вэ?  Үхлийн дараа?  Итгэгчдийн оршуулгын зан үйл ямар байдаг вэ?  Амиа хорлолтыг юу гэж үздэг бол?  Үхлийг тойрсон асуудлуудыг өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу дэлгэрэнгүй ярилцлаа. Асуулт, санал хүсэлтээ бидэнтэй доорх имэйлээр хуваалцаарай : followers.podcastmng@gmail.com

    Гэр бүлийн хүчирхийлэл

    Play Episode Listen Later Jun 13, 2020 42:39


    Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ? Юу юуг хүчирхийлэл гэж тооцдог вэ? Гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн сэргийлэх болон хүчирхийлэлд байгаа  хүмүүст яаж туслах талаар энэ дугаартаа хөндлөө. Зочноор жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүл судлаач Чанцалсүрэн оролцож Монгол орон даяар хийсэн судалгааны үр дүн, бодит нөхцөл байдлын талаар хуваалцсан байгаа. 

    Сэтгэлийн шарх

    Play Episode Listen Later Jun 4, 2020 58:07


    Нийгэмд буй асуудлууд бидний сэтгэлийн шархтай холбоотой байж болох уу? Хүчирхийлэл, уй гашуу, урвалт, гомдол, өшөө хорсол, гологдол зэрэг биднийг шархлуулсан зүйлсийн үр дагаврыг нь л хараад байгаа юм биш биз? Сэтгэлийн шархнаас эдгэрэх боломж бий юу?  Сэтгүүлч, сэтгэл зүйч мэргэжилтэй 2 host нь шинэ дугаараараа энэ сэдвээр ний нуугүй ярилцлаа. 

    Донтолт

    Play Episode Listen Later May 21, 2020 45:47


    Донтолт гэж юу вэ? Хамаарал, донтолт хоёр ялгаатай юу? Ямар хүмүүс донтох хандлагатай байдаг вэ? Христэд итгээд донтолтоосоо салж чадах уу? яг энэ сэдвээр судалгаа хийсэн сэтгэлзүйч мэргэжилтэй host маань маш ойлгомжтой тайлбарласан байгаа.

    Итгэгчдийн ажлын ёс зүй

    Play Episode Listen Later May 14, 2020 43:16


    Ажлын байрандаа итгэгчид ямар өнцгөөс ханддаг вэ? Ёс зүйтэй ажилтан байх гэдэг нь биднийхээр юу болох, шударга бус зүйлсийг ямар өнцгөөс хардаг вэ. Мөн уул уурхайн салбарын хар бараан талыг илэн далангуй ярьсан зочиндоо баярлалаа.

    Үр хөндөлтийн талаар...

    Play Episode Listen Later May 7, 2020 54:18


    Христэд итгэгчид энэ тал дээр ямар байр суурьтай байдаг бол? Библи дээр юу гэж бичигдсэн байдаг вэ? Практик дээр нөхцөл байдал ямар байна? Үр хөндүүлсөн бол яах вэ? тэр бүр ил яриад байдаггүй "хөндүүр" сэдвийн талаар өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу илэн далангүй ярилцлаа.

    ЛГБТ-ийн талаар Христитгэгчид ямар үзэл бодолтой вэ?

    Play Episode Listen Later Apr 30, 2020 46:39


    Бэлгийн цөөнхийн талаар Библи дээр юу гэж бичсэн байдаг вэ? Христэд итгэгчид ЛГБТ-т эсэргүүцдэг үү? Ер нь энэ асуудлын талаар ямар байр суурьтай байдаг юм бол? Подкастын хөтлөгч нар үзэл бодлоо хуваалцлаа.

    Хоёрдугаар улирлын танилцуулга

    Play Episode Listen Later Apr 30, 2020 1:17


    Дагалдагчид подкастын хоёрдугаар улирал эхэлж байна. #excited  Энэ удаагийн цувралаар юу ярих талаар маш товч тайлбарласан байгаа. Stay tuned!

    Итгэгчид уйтгартай юу?

    Play Episode Listen Later Apr 9, 2020 43:29


    Христэд итгэгчид архи, тамхи хэрэглэдэггүй, наргидаггүй юм чинь уйтгартай биш үү? Залуу насны цог золбоогүй, гунигтай уйтгартай юм биш үү гэж их хэлдэг. Тэгвэл Христэд итгэгч бид юу хийдэг вэ? 

    Итгэгчдийн залбирал юугаараа өөр вэ?

    Play Episode Listen Later Apr 2, 2020 48:24


    Христэд итгэгчдийн залбирал ямар учиртай вэ? Тодорхой зан үйл үү? Ойлгогдохгүй хэлээр яриад байдаг нь юу вэ? Тогтсон хэв маяг байдаг уу? Итгэдэггүй хүн залбирвал яах вэ? "Ааваа, намайг ашиглаач" гэнэ үү? Дээрхи бүх асуултад хариулт өгөхөөр зорилоо.

    Итгэгчдийн дуулдаг дуунууд ямар учиртай вэ?

    Play Episode Listen Later Mar 26, 2020 43:36


    Цуглаанд дуулдаг дуунууд ямар учиртай вэ? Олуулаа хамт дуулдаг тэр дуунууд юуны тухай вэ? Дуулахгүй байж болох эсэх, ямар ялгаатай зэрэг олон сэдвээр ярилцлаа. 

    Христэд итгэгчид яах гэж өргөл өргөдөг вэ?

    Play Episode Listen Later Mar 19, 2020 52:44


    Итгэгчдийн өргөл ямар учиртэй вэ? Яах гэж өргөл өгдөг? Тэр мөнгөөр юу хийдэг юм бол? Заавал өгөх ёстой юу?  Эдгээр анхаарал татсан, нэлээн чухал асуултад хариуллаа. Мөнгөтэй холбоотой дугаар маань нэлээн урт болжээ кккк. 

    Гаж урсгалыг яаж ялгах вэ?

    Play Episode Listen Later Mar 12, 2020 42:08


    Христийн цуглаан гэсэн болгонд итгэж болохгүй! Яг тийм. Христийн гэх нэрийн дор хонины арьс нөмөрсөн чононууд олон. Итгэгчид ч гэсэн гаж буруу сургаал, гаж урсгалууд ямар аюултай болохыг мэддэг байх ёстой. Энэ бодлын үүднээс бид энэ дугаартаа Библийн сургалтын төвийн багш Г.Түмэнбаярыг урьж илэн далангүй ярилцлаа.

    Яагаад хүмүүсийг цуглаандаа урьдаг вэ?

    Play Episode Listen Later Mar 5, 2020 54:00


    "Ирээч, итгээч" гээд ятгаад байдаг нь ямар учиртай юм бэ? Өөрсдөө л цуглаандаа явна биз, заавал яагаад уриад байдаг юм бол гэж та бодож үзсэн үү? Биднээс энэ асуултыг нэлээн олон удаа асуудаг. Шалтгааныг нь энэ дугаараар тайлбарлахыг хичээлээ.

    Бусад шашныг яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ?

    Play Episode Listen Later Feb 27, 2020 46:41


    Христэд итгэгчид өөрсдийнхөө итгэдэг Бурханаас бусдыг яагаад хүлээн зөвшөөрдөггүй вэ? Огт хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгээд байдгийн шалтгаан юу вэ? Зан үйл, харш жил, хараал гэх мэт өргөн сэдвийг хөндөн ярилцлаа.

    Яагаад Христэд итгэхээ болихгүй байгаа вэ?

    Play Episode Listen Later Feb 21, 2020 46:34


    Сүмдээ явсаар л байгаа юу? гэж олон удаа асууж байсан. Хийх юмгүйдээ л цуглаан цуглаан гээд яваад байна уу? Тэнэг болохоороо тархиа угаалгачихаад салж чадахгүй байна уу? Эсвэл мөнгө санхүү ч юм уу, бусад зүйлээр татаад байдаг юм уу? гэж олон талаас бодож, бас асуудаг. Нээрээ яагаад огт болихгүй яваад л байдаг вэ гэдгээ өөрсдийнхөө зүгээс тайлбарлахыг хичээлээ.

    Христэд итгээд ямар ашигтай юм бэ?

    Play Episode Listen Later Feb 14, 2020 49:20


    Олон ч удаа энэ асуултад хариулах хэрэгтэй болж байлаа. Энэ дугаарт бидний хувьд өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг тэрхүү давуу тал болох хувь хүний ӨӨРЧЛӨЛТ-ийн талаар ярилцлаа. Гурван гол зуршил, тэдгээрийг төлөвшүүлэх нь хэрхэн амьдралыг маань бүхэлд нь илүү үнэ цэнэтэй болгодог тухай санал бодлоо солилцсон юм.

    Танилцуулга

    Play Episode Listen Later Feb 14, 2020 2:28


    FOLLOWERS подкастыг яагаад хийх болсон тухай товчхон. Мөн host-ууд хэн бэ? гэдгээ бүр товчхон танилцуулсан байгаа.

    Claim FOLLOWERS

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel