Manaikhan Americt

Follow Manaikhan Americt
Share on
Copy link to clipboard

Podcast by Tsahim Urtuu North America

Tsahim Urtuu North America


    • Jun 4, 2021 LATEST EPISODE
    • monthly NEW EPISODES
    • 55m AVG DURATION
    • 10 EPISODES


    Search for episodes from Manaikhan Americt with a specific topic:

    Latest episodes from Manaikhan Americt

    Manaikhan Americt Podcast: S01-N010

    Play Episode Listen Later Jun 4, 2021 60:33


    “Манайхан Америкт” подкастын 10 дахь дугаар хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг онцоллоо. Зуны амралтыг хүүхдүүдтэйгээ хэрхэн үр дүнтэй өнгөрөөх, бага насны хүүхдийн суурь хөгжил гэж юу вэ? Хүүхэдтэйгээ хэрхэн холбогдох, үр дүнтэй цаг гаргах зэрэг эцэг эхчүүдийн зайлшгүй мэдэж байх ёстой олон чухал сэдвийг хөндөн ярилцлаа. Зочноор Лос-Анжелес хотноо үйл ажиллагаа явуулдаг “Хөх тэнгэр” хүүхдийн цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч мастер багш С.Энхтуяа, С.Шинээ нар оролцлоо.

    Manaikhan Americt Podcast: S01-N009

    Play Episode Listen Later May 3, 2021 44:38


    Кредит карт гэж юу юм бэ? Үүний цаана банк санхүүгийн байгууллага хэрхэн ашигтай ажилладаг, кредит картны өрийг ямар стратегаар дарж барагдуулах, зээлийн картыг зөв ашиглахад ямар давуу тал байдаг бас хэнэггүй хайнга хандвал ямар сул тал дагуулдаг гэхчлэн олон асуултын хариуг “Манайхан-Америкт” подкастын энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой. Индианагийн Их Сургуульд санхүү нягтлангийн чиглэлээр бакалавр, магистрт суралцаж дүүргэсэн, Чикаго хот дахь “KPMG” консалтинг компанийн Стратегийн багийн удирдах ажилтан У.Дэлгэрбат зочноор уригдлаа.

    Manaikhan Americt Podcast: S01-N008

    Play Episode Listen Later Mar 6, 2021 63:40


    Стимулус чек, ажилгүйдлын тэтгэмж авсан хүмүүс татвар төлөх үү?, W-2, 1099, 1040 зэрэг формуудын ялгаа, хэрэглээ, аудит дахин шалгагдахаас хэрхэн зайлсхийх, татвар бодсон баримтаа ямар хугацаанд хэрхэн хадгалах, хувиараа бизнес эрхлэгчид татвараа хэрхэн бодох, юуг анхаарах ёстой зэрэг татвартай холбоотой олон асуултын хариуг “Манайхан-Америкт” подкастын 8 дахь дугаараас хүлээн авч сонсоорой. АНУ-д харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг “LightCore Optical Solutions” компанийн санхүүгийн албаны захирал, Хойд Америкийн цахим өртөө ТТБ-ын гишүүн Очирбатын Бямбажав оролцлоо.

    Manaikhan Americt Podcast: S01-N007

    Play Episode Listen Later Feb 4, 2021 50:11


    Д.Доржсүрэн: “Аливаа асуудалд эрсдэл байдаг, вакцин хийлгэх хийлгэхгүй нь хувь хүний сонголт, би өөр дээрээ тулвал Ковид-19 вакциныг ....” АНУ-ын Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн судлаач химич, биологич доктор Доржбалын Доржсүрэн Ковид-19 вакцины талаар ямар мэдлэг мэдээлэл түгээснийг “Манайхан-Америкт” подкастын шинэ дугаараас хүлээн авч сонсоорой.

    Manaikhan Americt Podcast: S01-N006

    Play Episode Listen Later Jan 10, 2021 59:02


    Ардчиллын орон Америкийн түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй бас нэгэн түүхэн хар өдөр хэмээн онцолж байгаа, “Капитол аттаск” буюу Трампыг дэмжигч нарын гаргасан бослого үймээн самууныг тойрсон асуудлаар Манайхан Америкт подкаст ярилцлаа. Дугаарын зочноор мэдээллийн зан үйл судлаач, сэтгүүлч, доктор Я.Борчулуун, улс төр судлаач, доктор У.Дэлгэржаргал нар оролцлоо.

    Manaikhan Americt Podcast: S01-N005

    Play Episode Listen Later Jan 4, 2021 61:18


    COVID 19 цар тахал жижиг бизнeс, тэр дундаа хоолны салбар, нийтийн үйлчилгээнд хэрхэн нөлөөлсөн бэ? Тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт авчирсан, хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа тухайгаа Aмeрикт хоолны бизнес эрхэлдэг В.Пагва, Н.Ганчимэг нар хуваалцлаа. Цар тахлын үeд жижиг бизнecүүдэд улс, муж, орон нутгийн зүгээс үзүүлж байгаа тусламж, хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар Калифорни мужийн туршлага дээр үндэслэн тус мужийн өмнөд бүсийн захиргааны ажилтан А.Баярмаа ярьлаа. "Манайхан Америкт" подкастын 5 дахь дугаарыг хүлээн авч сонсоно уу?

    Manaikhan Americt Podcast: S01-N004

    Play Episode Listen Later Dec 4, 2020 46:45


    Саяхны нэгэн авто ралли уралдааны бэлтгэлийн үеэр олны танил, нэр бүхий тамирчин хамт уралдсан тамирчнаа “Тэнэг Монгол” гэж уурсан хараажээ. Ямар учраас бидний улс Монголын нэр өнөөдрийг хүртэл хэн нэгний бухимдахдаа хэлдэг доромж үг, хараалын үг болон хэрэглэгдсээр байна вэ?, мөн Анагаахын салбарт “Дауны хам шинж” өвчнийг Монголизм нэрлэж байсан нь бидэнтэй ямар хамааралтай вэ?, “Манайхан Америкт” подкаст энэ удаад “Монголизм” гэсэн сэдвээр ярилцлаа. Дэлхий дахинаа “Монгол” гэж үгийн буруу хэрэглээг халж зөв сайнаар таниулан мэдүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан, дуу хоолойгоо илэрхийлж яваа “Mongol Identity” байгууллагын тэргүүн, “Монгол” номын зохиогч П.Ууганбаяр, “Mongol Identity” байгууллагын гишүүн Ц.Азжаргал нар оролцлоо.

    Manaikhan Americt Podcast: S01-N003

    Play Episode Listen Later Nov 14, 2020 70:59


    “Манайхан Америкт” подкаст АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, түүнийг тойрсон асуудлаар ярилцлаа. Нэгдсэн улс, төрийн тэргүүнээ хэрхэн сонгодог, ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн эрх, үүрэг, энэ удаагийн сонгуулийн ялгарах онцлог болон бусад асуудлаар улс төр судлаач, доктор У.Дэлгэржаргал, сэтгүүлч, судлаач А.Оюунгэрэл, мэдээлийн зан үйл судлаач, инженер, сэтгүүлч, доктор Я.Борчулуун нар зочноор оролцож санал бодлоо хуваалцлаа.

    Manaikhan Americt Podcast: S01-N002

    Play Episode Listen Later Nov 3, 2020 48:55


    Д. Алтанхуяг: Би мундагтаа “Бостон Балет”-д тэнцсэн гэж боддоггүй, учрал бүхэн учиртай, дэлхийн сор компанид ажиллах аз завшаан тохиосон нь дээрээс оноосон үүрэг хариуцлага гэж санадаг. “Манайхан Америкт” подкастын зочноор МУГЖ, Соёлын элч, Д.Алтанхуяг оролцлоо. Дэлхийн тайз “Бостон Балет” компанид анх хэрхэн хөл тавьсан тухайгаа, мөн өнөө цагийн сонин сайхан, цар тахлын улмаас сонгодог урлаг, балетын салбарт гарч буй өөрчлөлт, хүүхэд залуус сонгодог урлаг балетаар хичээллэхийн онцлог давуу тал, хүүхдийн бие бялдар оюун санаа, тархины хөгжил, дотоод хэрэгцээ, бие хүн болж төлөвших, цаашлаад ганцаардал, донтолтоос хүртэл сэргийлэх давуу тал байдаг тухайд зэрэг олон сонирхолтой сэдвийг хөндөж ярилцлаа.

    Manaikhan Americt Podcast: S01-N001

    Play Episode Listen Later Oct 20, 2020 47:07


    Хойд Америкийн Цахим Өртөө ТББ-ын дэргэдэх мэдээллийн “Манайхан” вэбсайтын хамт олны бүтээл “Манайхан Америкт” подкастын эхний дугаарт “Ковид ба хүүхдийн боловсрол” сэдвээр ярилцлаа. АНУ дахь Монголчуудын амьдрал, тэдэнд тулгарч буй асуудал, шийдэл, туршлага, ололт, амжилт, зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцаж, хэрэглэгч сонсогчдод хэрэгцээт мэдлэг, мэдээлэл түгээх үндсэн зорилготой “Манайхан Америкт” подкастын эхний дугаарыг хүлээн авч сонсоно уу!

    Claim Manaikhan Americt

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel