Run Ants Run

Follow Run Ants Run
Share on
Copy link to clipboard

Эрүүл Монголыг бий болгоцгооё.

Run Ants Run

  • Nov 7, 2020 LATEST EPISODE
  • monthly NEW EPISODES
  • 43m AVG DURATION
  • 10 EPISODES


Search for episodes from Run Ants Run with a specific topic:

Latest episodes from Run Ants Run

#10 Виртуал (цахим) гүйлт

Play Episode Listen Later Nov 7, 2020 43:42


Бидний #10 дугаар маань бэлэн боллоо. Энэ дугаартаа бид виртуал буюу цахим гүйлт гэж юу вэ, түүний давуу тал болон сул талын талаар ярилцлаа. Нью Йорк Марафонд хамт гүйсэн Амар болон Бя 2 зочин маань энэ дугаарт оролцож, өөрсдийн хувийн амжилтаа эвдсэн талаар ярьсан байгаа. Сура маань бас Нью Йорк Марафоныг гүйгч болгоны мөрөөдөл бас зорилт болсон 3 цаг дотор буюу 2:57-т гүйж гайхалтай амжилт гаргасан тухай ярьсан билээ. Та бүхэн тухлан сонсоно уу!

#9 Марафон гүйлт

Play Episode Listen Later Oct 7, 2020 96:55


Бид энэ удаа Behind the Sport подкасттай хамтран Монгол улсын гавъяат тамирчин Б.Сэр-Од болон түүний дасгалжуулагч, гэргий О.Оюунтуяа нарыг урьж ярилцлаа. Дэлхийд данстай манай домогт тамирчны талаар сонсоогүй хүн цөөхөн биз ээ. Манай ярилцлагаас Монголын #1 Марафонч Б. Сэр-Одын амьдрал хэрхэн өөрийн дуртай спорттой холбогдсон болон дасгалжуулагчийн хамтаар Монголын марафоны хөгжлийн төлөө юу бодож явдаг талаар нь та бүхэн мэдэж авах болно. "Тамирчны алдар хямдхан олдоогүй" гэдэг шиг Ази тивийн аварга, Олимпийн наадамд 4 удаа эх орноо төлөөлөн оролцсон тамирчин маань гүйлттэй амьдралаа холбон, марафоноор 20 гаруй жил тасралтгүй хичээллэж байгаа билээ. Мөн энэ их хөдөлмөр, амжилт рекордуудын ард чухал үүрэг гүйцэтгэж буй түүний гэргий, дасгалжуулагчтай бид гүйлтийн бэлтгэл туршлагын талаар болон ирээдүйн тамирчид, мэргэжил нэгт дасгалжуулагчдын анхаарвал зохих сэдвүүдийг хөндөж ярилцлаа. МУГТ Б.Сэр-Одын төрсөн өдрөөр буюу 10 сарын 7-нд энэхүү дугаарыг бэлтгэн гаргаж байгаадаа RunAntsRun болон Behind the Sport подкастын хамт олон маш их баяртай байна. Спортын гэр бүлдээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.

#8 Бид Яагаад Гүйдэг вэ

Play Episode Listen Later Sep 29, 2020 47:28


Гүйх үедээ юу боддог вэ, гүйх хэцүү биш үү гэж хүмүүс их асуудаг. Энэ асуулттай холбоотойгоор хоёр идэвхитэй гүйгч маань уригдан оролцож "бид яагаад гүйдэг вэ" гэсэн сэдвээр ярилцлаа. Мөн бид Монголын гүйгчдийн дунд явуулсан судалгааны дүнгээсээ багахан танилцуулав. Санал асуулга одоо ч гэсэн үргэлжилж байгаа учир та бүхнийг доорх холбоосоор санал асуулганд оролцоно гэж найдаж байна. https://docs.google.com/forms/d/1ZByJZ0y5vgVIvemGJa4_jT52gO8lpIuBhnND9Rq3tLQ/edit?usp=drive_web

#7-Шингэн алдалт

Play Episode Listen Later Sep 13, 2020 37:53


Зөвхөн зун гэлтгүй анхаарч, мэдвэл зохилтой шингэн алдалт(dehydration) сэдвээр ярилцлаа. - Наранд цохиулах гэж юу вэ? - Хүний бие дэх ус, давсны зохистой харьцаа - Гүйхдээ хэзээ нь ус уух вэ?

#6 Мэргэжлийн дасгалжуулалт ба гүйлт

Play Episode Listen Later Jun 7, 2020 49:35


Энэ удаад мэргэжлийн дасгалжуулалт гэж юу вэ гэдэг талаар Японд байдаг Personal Trainer/Coach НарлагМонгол ах маань зочноор хүрэлцэн ирж марафон болон триатлон зэрэг өөрийн арвин туршлагаасаа хуваалцлаа. Онцлох ярилцсан сэдвүүд: -Коүч гэж хэн бэ? -Монгол, Японы онцлог харьцуулалт -Гүйж байгаа хүмүүст зөвлөгөө

#5-Амралт

Play Episode Listen Later May 29, 2020 34:07


Энэ дугаартаа "Амралт" сэдвээр ярилцлаа. * Амрахад суралцах нь, 4R: Relaxation, Rest, Recreation, Retreat * Нойр яагаад чухал вэ? * Амралт болон гүйлтийн харилцан хамаарал

#4 Хэрхэн ядрахгүй гүйх вэ?

Play Episode Listen Later Apr 12, 2020 31:42


Энэ дугаартаа бид дараах сэдвүүдээр ярилцлаа. 1. Ядралт гэж юу вэ? 2. Хүн яагаад ядардаг вэ? 3. Бага ядралттай гүйхийн тулд яах вэ? Мөн практик талаас нь гүйлтийн дараах амралт, биеэ сэргээхэд анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.

#3 Гүйлт ба Эрдэс бодис

Play Episode Listen Later Mar 14, 2020 36:35


Манай гурав дахь дугаарт Г.Бямбасүрэн подкастын анхны зочноор оролцож эрдэс бодисийн талаарх мэдлэгээсээ хуваалцлаа. - Төмөр, магни, кальци, натри нь гүйх үед ямар үүрэг ач тустай вэ? - Гүйлтэд уургийн нөлөөлөл ямар байдаг вэ? (өмнөх дугаарын үргэлжлэл) гэсэн сэдвээр ярилцаж танд анхан шатны мэдлэг хүргэхийг зорилоо.

#2 Хүний биеийн энерги ба гүйлт

Play Episode Listen Later Mar 1, 2020 29:14


Хүний биеийн энергийн талаар ярилцлаа. - Энергийн эх үүсвэр, түүний хадгалалт, - Энерги ялгаруулалт - Гүйлтэд хэрхэн зарцуулдаг вэ?

#1 Гүйлт гэж юу вэ?

Play Episode Listen Later Feb 8, 2020 32:02


Өөрсдийн товч танилцуулга, туршлагаасаа хуваалцлаа. Гүйлтийн талаар үндсэн ойлголт, онол практик талаас ярилцав.

Claim Run Ants Run

In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

Claim Cancel