2 найзын харилцан яриа, номын хэлэлцүүлэг, үзэж туулсан сонирхолтой туршлагуудаа хуваалцана.
10X innergy podcast нээгдлээ. Энэхүү подкастаараа бид 2 өөрсдийн уншсан, хэрэгжүүлсэн, сурсан, мэдсэн, туршсан бүх сонирхолтой зүйлсээ хуваалцах болно оо. Бидэнтэй хамт байгаарай.
Men are from Mars, women are from Venus номын зохиолчийн охин нь бичсэн энэхүү номд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаанд гардаг түгээмэл үл ойлголцлыг хэрхэн зохицуулахыг эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь зөвлөмж маягаар маш сонирхолтой бичжээ. Ганц бие, үерхэж байгаа, гэрлэсэн ялгаагүй бүх хүнд тусгайлан бодит амьдрал дээр болдог үйл явдлаар баяжуулсан нь унших, хэрэгжүүлэхэд маш сонирхолтой болгожээ. Ялангуяа эмэгтэйчүүдэд хэрэгжүүлж болохуйц олон сонирхолтой зөвлөгөө бичсэн байна. Хүлээн авна уу.