Зочин уншигчийн сонгосон номоор дүрэмгүй, хачиргүй, чөлөөт ярилцах “Alpha Books” подкасттай хамт номын гайхалтай ертөнцөөр аялаарай хэмээн урьж байна.
Энэ удаагийн зочин уншигчаар Positive Mongolians онлайн төслийн санаачлагчид Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар уригдан оролцож хосуудын жор дээр үндэслэн өөрийн аз жаргалтай хийгээд нулимстай бодит дурсамж дээрээ тулгуурлан бичсэн Э.Дөлгөөний анхны зохиол болох "Хосын жор" номын тухай чөлөөт ярилцлагыг хүлээн авч сонсоно уу.
Энэ удаагийн зочин уншигчаар Харвардын бизнесийн удирдлагын магистр (MBA) О.Батнайрамдал оролцож нойрсохуйн шинжлэх ухааны эрдэмтэн Мэттью Уолкерын бичсэн унтах нь бидний бие махбод болон тархинд хэрхэн нөлөө үзүүлдэг тухай “Why We Sleep” буюу "Бид яагаад унтдаг вэ" номын тухай дүрэмгүй, хачиргүй, чөлөөтэй ярилцах болно.
Энэ удаагийн зочин уншигчаарМонгол телевизийн хөтлөгч, редактор У.Эрхбаяр оролцож #Нобелийн шагналт #Альбер_Камюгийн зохиол болох утга учиргүй аллага үйлдсэнийхээ төлөө цаазлуулахаар болсон нэгэн эр, шийтгүүлэхийнхээ өмнөх шөнө оюуны эрх чөлөөг эдэлж буй сонирхолтой сэдвийг хөндөх "Хөндлөнгийн хүн" туужийн тухай дүрэмгүй, хачиргүй, чөлөөтэй ярилцах болно.
Энэ удаагийн зочин уншигчаарХүний их эмч, "Дэлхий мисс 2019" уралдаанд Монгол улсаас оролцогч М.Цэвэлмаа оролцож урьд өмнө хэзээ ч олж хараагүй хосгүй сайхан эрдэнэсийг олж авах мөрөөдөлдөө хөтлөгдөн алс холын аялалд гарахдаа хүн аливаа зүйлийг хүсэх юм бол орчлон ертөнц тэр чигээрээ тусалдаг гэдгийг ойлгож авах Сантьягогийн аяллаар өрнөх Дэлхийн сонгодог уран зохиол "Алхимич" туужийн тухай дүрэмгүй, хачиргүй, чөлөөтэй ярилцах болно.