54 АЯГА КОФЕ

Follow 54 АЯГА КОФЕ
Share on
Copy link to clipboard

Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулгаас ангид сэтгэхийг хүссэн иргэнд зориулсан эдийн засаг, улстөр, нийгмийн чөлөөт подкаст. #54АягаКофе.

54 Cups of Coffee


    • Mar 8, 2020 LATEST EPISODE
    • infrequent NEW EPISODES
    • 53m AVG DURATION
    • 23 EPISODES


    Search for episodes from 54 АЯГА КОФЕ with a specific topic:

    Latest episodes from 54 АЯГА КОФЕ

    #023. Жендер, улстөр, эмэгтэйчүүдийн оролцоо | Тусгай дугаар

    Play Episode Listen Later Mar 8, 2020 64:53


    54 аяга кофе чөлөөт подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. 23 дахь дугаар Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдөр сонсогчдодоо хүрч байна. Хостуудаар судлаач С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар ажилласан бол зочноор “Ногоон нүдэн лам” бэстсэллинг номын зохиолч, “Жорлонгоо өөрчилье” төслийн удирдагч хатагтай Ц.Оюунгэрэл уригдан оролцож жендер, улстөр, эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвээр яриа өрнүүллээ. http://facebook.com/54CupsOfCoffee http://instagram.com/54CupsOfCoffee http://twitter.com/54CupsOfCoffee

    #022. Нэг жилийн ойн тусгай дугаар

    Play Episode Listen Later Feb 13, 2020 94:33


    “54 аяга кофе” подкастын 1 жилийн ойд зориулсан тусгай дугаар та бүхэнд хүрч байна. Хөгжиж буй орнуудын хөгждөггүй гол шалтгаан – “brain drain” буюу мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнээ гадагш алдах үзэгдлийн талаар, мөн Чилийн тэгш бус байдал, залуучуудын улс төрийн оролцооны талаар бид тусгай дугаараа бэлтгэлээ. Эдийн засаг, улс төр, нийгмийн сэдэвтэй чөлөөт яриаг хүргэсэн өнгөрсөн 1 жилийн хугацаанд подкастын үндсэн хостууд – эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн – бидэнтэй хамт кофе уух зуураа бидний “уйтгартай”, “унтаа” яриаг идэвхтэй сонсож, санал сэтгэгдлээ хуваалцаж байсан сонсогч та бүхэнд баярлалаа. Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулга шингээгүй “54 аяга кофе” подкастыг бид чөлөөтэй сэтгэхийг хүссэн хүн бүрт зориулж байна. FACEBOOK - http://facebook.com/54CupsOfCoffee TWITTER - http://twitter.com/54CupsOfCoffee INSTAGRAM - http://instagram/54CupsOfCoffee

    #021. Уханийн тахал, Сонгуулийн тухай хууль & Тэтгэврийн зээл

    Play Episode Listen Later Feb 9, 2020 63:16


    “54 аяга кофе” подкаст 2020 оны эхний подкастаа та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаарт олон улсад тархаад байгаа Уханийн тахлаас гадна Сонгуулийн тухай хууль, мандат, мөн тэтгэврийн зээл тэглэсэн үйл явдлын эргэн тойрон дахь асуудлыг ярилцлаа. Мөн Хятадад мөрдөгддөг Social Credit System буюу нийгмийн үнэлгээний системийн тухай сэдвийг хөндлөө. Шинэ оны анхны дугаарт улстөр судлаач Болдсайхан, Энхтөр, Мягмарсүрэн, эдийн засагч Долгион нар буюу хостууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо. FACEBOOK | http://facebook.com/54CupsOfCoffee TWITTER | http://twitter.com/54CupsOfCoffee INSTAGRAM | http://instagram.com/54CupsOfCoffee

    #020. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд ба #54АягаКофе-гийн шилдгүүд

    Play Episode Listen Later Dec 24, 2019 63:05


    “54 аяга кофе” подкаст 20 дахь дугаараараа 2020 онтой золгож байна. Өнгөрсөн намрын улс төрийн гол сэдэв – Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар энэ дугаарт хөндлөө. Мөн ирэх жилийн улс төрийн календарьт улаанаар тэмдэглэгдэж буй #Сонгууль2020 болон Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцсан юм. Ирэх жилүүдийн улс төрийн өнгийг тодорхойлох эдгээр гол хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, тэдгээрийн үр дүнг мэргэжлийн судлаачид хэрхэн харж байна вэ? Мөн энэ онд дотоодод болон гадаадад болсон улс төрийн онцлох үйл явдлуудыг хостууд нэрлэж, ерөнхийд нь тоймлон ярилцлаа. Подкастын хостууд бас шинэ жилийнхээ талаар ярилцаж, шилдгүүдээ шалгаруулах номинациудаа тодорхойлж амжив. Шилдгийн шилдэгт Төрөө өөрийн нэрээ дэвшүүлсэн бол шилдэг тоймчоор Мийгаа, шилдэг хөтлөгчөөр Долгион тус тус нэр дэвшиж байна. Харин энэ удаагийн дугаарт Малайзаас оролцсон хост Болдоод ямар номинаци ногдсон бол?

    #019. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд "тарьсан" асуудал, түүний нөлөөний тухай

    Play Episode Listen Later Nov 7, 2019 44:02


    “54 аяга кофе” подкастын хостууд өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Монголын нийгэм, улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлож байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд “тарьсан” асуудлын нийгэмд үзүүлж байгаа нөлөөний талаар энэ дугаарт ярилцлаа. Түүнчлэн сонгууль угтуулан идэвхжиж буй “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тухай, мөн Венесуэл, Украин, Орост ажиглагддаг ижил төстэй хөдөлгөөнүүдтэй харьцуулан ярилцлаа.

    #018. Засаглалын хэлбэрүүд, FATF-ийн саарал жагсаалт, Шахмал түлшний тухай

    Play Episode Listen Later Oct 24, 2019 42:23


    “54 аяга кофе” подкастын энэ оны 18 дахь удаагийн дугаарт судлаач С.Болдсайхан Токиогоос, харин эдийн засагч Э.Долгион, судлаач Д.Мягмарсүрэн нар Улаанбаатар дахь студиэс оролцов. Засаглалын хэлбэрүүд, FATF-ийн саарал жагсаалт, мөн шахмал түлш зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Монгол Улсад засаглалын ямар хэлбэр илүү тохирох вэ? Манай улс саарал жагсаалтад орсон нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Шахмал түлшний асуудлыг хэрхэх вэ? Хэрхэн цааш явах вэ? Эдгээр асуултын хариултыг судлаачид ярилцлаа.

    #017. Нийгмийн давхарга хооронд шилжих, хөрвөх чадвар буюу social mobility-ийн тухай

    Play Episode Listen Later Sep 24, 2019 47:31


    Нийгмийн давхарга хооронд дээш, доош шилжих, хөрвөх чадвар буюу "social mobility" сэдвийг “54 аяга кофе” подкастын шинэ дугаарт судлаачид сонгон ярилцлаа. Гарал үүслээс үл хамааран нийгмийн доод давхаргаас дээш шилжих хөдөлгөөн идэвхтэй өрнөдөг, өөрөөр хэлбэл иргэд, нийгмийн бүлгүүд нь хөрвөх чадвар сайтай улс орнуудыг Умард Европын орнууд тэргүүлдэг. Тэгвэл Монгол Улс энэ үзүүлэлтээр дэлхийд хаана явна вэ? Сүүлийн үед ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ? Түүнээс гадна мэдээллийн эмх замбараагүй эх сурвалжууд бүхий өнөөгийн орчинд хүлээн авч буй мэдээллээ хэрхэн шүүх, нийгэм, улс төрийн баримжаагаа хэрхэн олж авах тухай сэдвийг хостууд хөндөж байна. Төгсгөлд нь, энэ долоо хоногт олны анхаарлын төвд байх сэдвүүдийг подкастын 17-р дугаарт тоймлосон юм. http://instagram.com/54CupsOfCoffee http://twitter.com/54CupsOfCoffee http://facebook.com/54CupsOfCoffee

    #016. Baby Boomers vs. GenX vs. GenY vs. GenZ: Үеүдийн гол онцлогууд болон тэдгээрийн хоорондох ялгаа юу вэ?

    Play Episode Listen Later Sep 13, 2019 46:17


    Байнгын хостуудын нэг судлаач С.Болдсайхан Япон руу буцахаас урьтаж “54 аяга кофе” шинэ дугаараа та бүхэндээ хүргэж байна. Төрж өссөн он цагаас нь хамааран хүн төрөлхтнийг Baby Boomers, X, Y, Z гэхчлэн үеүдэд ангилдаг. Тэгвэл Generational Difference буюу эдгээр үеүдийн гол онцлогууд, тэдгээрийн хоорондох ялгааны талаар подкастын энэ дугаарт ярилцлаа. Тэрчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд өрнөж буй сүүлийн үеийн мэдээлэл, үйл явцын тухай ярилцсан юм.

    #015. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үр дүн юу байв?

    Play Episode Listen Later Sep 9, 2019 52:05


    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлаад буцлаа. Түүний айлчлалын үр дүн, тэдгээрийн эргэн тойрон дахь сэдвээр “54 аяга кофе” подкастын хостууд – эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн нар шинэ дугаартаа ярилцаж байна. Дараагийн хэсэгт хостууд Монгол төдийгүй олон улс дахь сонгуулийн санал худалдан авах үйл явц, түүний үр дүнгийн тухай ярилцсан юм. Судлаач С.Болдсайханы хийж буй эл судалгааны эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа ч монголчуудын хувьд судалгаанд оролцогчдын 14 хувь нь саналаа худалдсанаа хүлээн зөвшөөрсөн нь дэлхийд дээгүүр үзүүлэлтэд тооцогдож байна. Дэлгэрэнгүйг подкастын энэ дугаараас сонсоно уу. _________ F A C E B O O K http://facebook.com/54CupsOfCoffee I N S T A G R A M http://instagram.com/54CupsOfCoffee T W I T T E R http://twitter.com/54CupsOfCoffee

    #014. Цөөхүүлээ атлаа намчирхдаг шалтгаан юу вэ?

    Play Episode Listen Later Sep 6, 2019 67:29


    “54 аяга кофе” – Улс төр, нийгэм, эдийн засгийн чөлөөт подкастын хостууд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглалаа. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Энхтөр, С.Болдсайхан, Д.Мягмарсүрэн нар студид энэ оны 14 дэх аяга кофегоо уух зуураа улс төрийн намуудын тухай сэдвийг хөндөж байна. Хүн ам цөөн атлаа монголчууд хэт намчирхдаг шалтгаан, Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд ямар үзэл баримтлалтай болох, юуны төлөө зогсдог зэргийг дэлхийн зарим улс орнуудын улс төрийн намуудын жишигтэй харьцуулан ярилцлаа.

    #013. Тост болон Тосон Бумбын шуугиан, Хонконгод үргэлжилж буй иргэний хөдөлгөөн

    Play Episode Listen Later Aug 19, 2019 63:37


    “54 аяга кофе” подкастын 13 дахь дугаар сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хостууд энэ долоо хоногт дотоодод өрнөсөн хамгийн онцлох үйл явдлаар Тост, Тосон Бумбын шуугианыг нэрлэсэн бол олон улсын дуулиануудаас Хонконгод үргэлжилж буй иргэний хөдөлгөөнийг тодотгон ярилцаж байна. Эдгээрээс гадна ОХУ-ын жагсаал, санхүү эдийн засгийн шинэ хямрал, Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын аюулгүй байдал зэрэг асуудлуудыг эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр нар хөндлөө. Тэгвэл энэ долоо хоногийн онцлох хүн хэн байв? Мөн тренд болж буй онцлох үгээр хостууд юуг нэрлэх бол? Apple Podcast: https://podcasts.apple.com/mn/podcast/54-%D0%B0%D1%8F%D0%B3%D0%B0-%D0%BA%D0%BE%D1%84%D0%B5/id1457931550 Facebook: http://facebook.com/54CupsOfCoffee Instagram: http://instagram.com/54cupsofcoffee Twitter: http://twitter.com/54CupsOfCoffee

    #012. Монголчууд эх орондоо амьдарч буй атлаа яагаад авлига өгөх ёстой гэж?

    Play Episode Listen Later Aug 8, 2019 50:10


    “54 аяга кофе” подкастын 12 дахь дугаар авлигын тухай сэдвээр сонсогч та бүхэнд хүрч байна. Өнгөрсөн хугацаанд зайнаас подкастаа хийж байсан эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Энхтөр, С.Болдсайхан нар энэ удаа усан Улаанбаатарт нэг студид хамт суугаад энэ тухай ярилцлаа. Авлига яагаад үүсдэг вэ, монголчууд эх орондоо амьдарч буй атлаа яагаад авлига өгөх ёстой гэж зэрэг ёгт асуудлыг хөндөв. Мөн төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар маш товчхоноор ярилцсан юм.

    #011. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн бүрэлдэхүүнээрээ ...

    Play Episode Listen Later Aug 8, 2019 66:46


    Амласнаараа “54 аяга кофе” подкаст маань үндсэн бүрэлдэхүүнээрээ шинэ дугаараа хүргэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой сэдвийг энэ удаа бид дахин хөндөж, эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр нар нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан саналууд, тэдгээрийн үр дагавар, мөн манайхтай төстэй болон ялгаатай тогтолцоотой улс орнуудын жишээг харьцуулан ярилцлаа. Подкастын төгсгөлд та бүхэн Америк, Коста Рика, Куба, Польш, Эстонид аялаад ирсэн С.Энхтөрийн аяллын сонин хачныг сонирхоорой.

    #010. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай

    Play Episode Listen Later Jun 21, 2019 51:52


    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон асуудлаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаар үргэлжилж байна. Уламжлал ёсоор эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач Д.Мягмарсүрэн хостоор ажиллаж, хуульч Б.Ган-Очир зочноор оролцлоо. Үндсэн хуулийн сэдвээс гадна хуульч Б.Ган-Очир Хятадын зүүн эргээс баруун эрэг хүртэл урт хугацаагаар хийсэн аяллынхаа талаар, тэр дундаа Хятадын Цахиурын хөндий – Ханжоугийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Болгооно уу. Манай подкастын хост - улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр нар Монголд тун удахгүй ирэх тул бид бүрэн бүрэлдэхүүнээрээ подкастаа та бүхэнд хүргэх болно.

    #009. Нийтлэлч Б.Цэнддоо: Өнөөгийн нийгмийн муу муухайг ч өнгөрсөн нийгмийн сайн сайхнаар солихгүй

    Play Episode Listen Later May 28, 2019 59:53


    “54 аяга кофе” чөлөөт подкаст шинэ дугаараа та бүхэнд хүргэж байна. Фельетон буюу нийгмийг “чимхсэн” шог найрууллаараа танигдсан нийтлэлч Б.Цэнддоо гуай шинэ дугаарт урилгаар оролцлоо. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач Д.Мягмарсүрэн нар түүнтэй улс төр, Монголын нийгэм, Монгол сэтгэхүй, соёл тэргүүтэй асуудлаар өргөн хүрээнд ярилцав. Харин подкастын хост С.Болдсайхан Америкт, С.Энхтөр Кубад “түр цагаачилсан” тул энэ дугаарт хараахан оролцсонгүй. Мэдээллийн их урсгал, сонгуулийн цикл, популизм, тархи угаалт дунд мэдээллийн зөв чиг баримжаагаа яаж олох, “эрүүл ухаанаа” хэрхэн алдалгүй хадгалах талаар нийтлэлч Б.Цэнддоо ярьж байна. Мөн Монголын улс төрийн шинэ феноменон – бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөний талаар энэ дугаараас сонсоорой.

    #008. Монголын улс төрийн систем, намуудын рейтинг, улс төрийн нам болоод эдийн засагт итгэх итгэлийн тухай

    Play Episode Listen Later Apr 21, 2019 52:59


    Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаарх олон нийтийн санаа бодлыг танддаг “Сант Марал” сангийн судалгааны талаар “ 54 АЯГА КОФЕ ” подкастын энэ удаагийн дугаараар голчлон ярилцлаа. Монголын улс төрийн систем, намуудын рейтинг, улс төрийн нам болоод эдийн засагт итгэх иргэдийн итгэл, эдийн засгийн үнэлгээ зэрэг сэдвээрх судалгааны үр дүнгийн талаар эдийн засагч Э.Долгион , улс төр судлаач С.Болдсайхан , С.Энхтөр нар ярилцсаныг хүлээн авна уу.

    #007. Ардчилал болон Хуурамч мэдээ, түүнийг хэрхэн таних тухай

    Play Episode Listen Later Apr 14, 2019 57:17


    "54 аяга кофе” подкастын тусгай дугаар урьдынхаас илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр та бүхэнд хүрч байна. Подкастын байнгын хост эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн нараас гадна тусгай дугаарын зочдоор “Comedy Lab”-ийн залуус Д.Амартүвшин, Д.Ганга энэ дугаарт ажиллалаа. Ардчиллын талаар, мөн хуурамч мэдээ, тэдгээрийг хэрхэн таних тухай бид энэ удаа ярилцлаа.

    #006. Дубайн гэрээний тухай

    Play Episode Listen Later Apr 8, 2019 34:25


    УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн Монголд хаврын улс төр хүчээ авч байна. Зөвхөн улс төр төдийгүй нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц олон шийдвэр, үйл явдал эдгээр өдрүүдэд өрнөснөөс “54 аяга кофе” подкаст энэ удаа УИХ-аас томилсон Ажлын хэсэг Оюутолгойн ордын “Дубайн гэрээ”-г цуцлах шаардлагатай гэх дүгнэлт гаргасныг хөндөж байна. Эдийн засагч Э.Долгион, улс төр судлаач С.Болдсайхан, С.Энхтөр, Д.Мягмарсүрэн нар энэ сэдвээр ярилцлаа. http://facebook.com/54CupsOfCoffee http://twitter.com/54CupsOfCoffee

    #005. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон "Электорат" хөдөлгөөний талаар...

    Play Episode Listen Later Apr 1, 2019 48:06


    Энэ долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн онцлох үйл явдлууд болох Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөний талаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаараар хөндлөө. Эдгээр үйл явдлыг шуугианаас нь салгаж, Монголд нөлөөлөх бодитой үр дагаврынх нь талаар улс төр судлаач С.Энхтөр, Д.Мягмарсүрэн, эдийн засагч Э.Долгион нар Монгол дахь студиэс, харин судлаач С.Болдсайхан Токио хотоос холбогдон ярилцлаа. 54 АЯГА КОФЕ подкастын онлайн платформууд: - Soundcloud суваг: https://soundcloud.com/54cupsofcoffee - M+ https://mplus.mn/podcast/54-cups-of-coffee - Facebook хуудас: https://www.facebook.com/54CupsOfCoffee/ - Twitter хаяг: https://twitter.com/54cupsofcoffee - Castbox: https://castbox.fm/ch/2064792

    #004. Популизмын тухайд...

    Play Episode Listen Later Mar 27, 2019 46:31


    Эртний Ромд сууриа тавьж, өдгөө Монголын улс төрд үүрлээд удсан популизмын талаар “54 аяга кофе” подкастын шинэ дугаараар ярилцлаа. Ард түмний нэрийг барих атлаа өөрийн ашиг сонирхлыг хөөцөлддөг, нийгмийг талцуулагч хэмээн олон улсад томьёологддог тэдгээр тархины террорист - популистуудыг хэрхэн таних вэ, тэднээс яаж сэргийлэх вэ? Чөлөөтэй сэтгэхийг хүссэн хүн бүрт зориуллаа.

    #003. ЖДҮ-ийн тухайд...

    Play Episode Listen Later Mar 27, 2019 47:30


    Эдийн засаг, улс төр, нийгмийн чөлөөт подкаст “54 аяга кофе” нэвтрүүлгийн шинэ дугаараар Монголын нийгмийн анхаарлыг татаж буй #ЖДҮ болон бусад асуудлыг хөндлөө. Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулга шингээгүй яриаг улс төр судлаач С.Энхтөр, Д.Мягмарсүрэн, С.Болдсайхан танд хүргэж байна.

    #002. ШХАБ-д элсэх тухай...

    Play Episode Listen Later Mar 27, 2019 32:43


    "54 аяга кофе" подкастыг нийгмийн сүлжээгээр дагаарай: - http://Twitter.com/54CupsOfCoffee - http://Facebook.com/54CupsOfCoffee

    #001. "54 аяга кофе" подкастыг танилцуулж байна

    Play Episode Listen Later Mar 27, 2019 37:11


    Үзэл суртал, тархи угаалт, суртал ухуулгаас ангид сэтгэхийг хүссэн иргэнд зориулсан эдийн засаг, улстөр, нийгмийн чөлөөт подкаст. "54 аяга кофе" нэвтрүүлгийн анхны дугаарыг "Bradford"-ийн их сургуулийг Аюулгүй байдлын бакалавр, Бээжингийн их сургуулийг Эдийн засгийн магистр, СЭЗИС-ийн докторант Э.Долгион, "Waseda"-ийн их сургуулийн Улстөрийн шинжлэх ухааны докторант С.Болдсайхан, Австралийн үндэсний их сургуулийн Тогтвортой хөгжлийн магистр С.Энхтөр нар хөтлөн хүргэж байна.

    Claim 54 АЯГА КОФЕ

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel