Sain Podcast

Follow Sain Podcast
Share on
Copy link to clipboard

Эрхэм сонсогчид Та бүхэнд САЙН Подкасттай хамт байгаад баярлалаа. Бид танд САЙН хөтлөгч, зочид, сэдэв, мөн сайн мэдээ мэдээлэл, бодлого, санаа туршлага, зөвлөгөө зөвлөмж, сайн эх сурвалж, харьцуулалт, судалгааг хүргэх болно. Сайн подкасттай хамт САЙН бүхэн рүү тэмүүлцгээе.

SainPodcast

  • Oct 22, 2020 LATEST EPISODE
  • monthly NEW EPISODES
  • 34m AVG DURATION
  • 58 EPISODES


Search for episodes from Sain Podcast with a specific topic:

Latest episodes from Sain Podcast

Арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Play Episode Listen Later Oct 22, 2020 25:40


Сайн байцгаана уу. "Мэргэжлийн гоо сайхны эмч зөвлөж байна" шинэ бүлгийн 2 дахь дугаарыг хүргэж байна. Энэ дугаараар Монгол хүний арьсны онцлог, арьсны бүтэц, арчилгааны талаар "BeauMonde" гоо сайхны эмнэлгийн эмчилгээ хариуцсан захирал Болортуяа Доктор оролцлоо. Мэргэжлийн олон жилийн туршлагатай, Японд арьс эмчилгээний чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан зочинтой ярилцлаа. Хөтлөгчдөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байлаа. Эмнэлгийн фейсбүүк хаяг: https://www.facebook.com/BeauMondeClinic

Мэргэжлийн гоо сайхны эмч зөвлөж байна -1

Play Episode Listen Later Sep 10, 2020 27:58


Сайн байцгаана уу. "Мэргэжлийн гоо сайхны эмч зөвлөж байна" шинэ бүлгийн анхны дугаар бэлэн боллоо. Энэ дугаараар Монголын анхны арьс гоо заслын цогц эмнэлэг "BeauMonde" гоо сайхны эмнэлгийн захирал Пагамаа оролцлоо. Бид гоо сайхны эмнэлэг, салон, алжаал тайлах төвүүдийн талаар, мөн арьс арчилгааны талаар, арьсны асуудлаар хаана очиж зөвлөгөө авах талаар мэргэжлийн олон жилийн туршлагатай зочинтой ярилцлаа. Эмнэлгийн фейсбүүк хаяг: https://www.facebook.com/BeauMondeClinic

Тайралт, буурал үсний будалт, салоны үйлчилгээ

Play Episode Listen Later May 15, 2020 31:20


Сайн байна уу. "Мэргэжлийн үсчид зөвлөж байна" бүлгийн 9 дэх дугаарыг хүргэж байна. Энэ дугаараар үсчин Даагий болон түүний үйлчлүүлэгч дохионы хэлний хэлмэрч С.Бямбадэлгэр оролцлоо . Бид үсний тайралт, буурал үс будах, үсний будагны өнгө сонголт, салоны үйлчилгээ ямар байх хэрэгтэй, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зэрэг олон сэдвүүдээр ярилцлаа. Бидэнтэй хамтран ажилладаг Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны бренд, Ekoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/)-ыхондоо баярлалаа. Хөтлөгчдөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байлаа.

Үсчин, үсний салоноо сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Play Episode Listen Later May 7, 2020 19:58


Сайн байцгаана уу. "Мэргэжлийн үсчин Даагий зөвлөж байна" бүлгийн 8 дахь дугаараар Туяарах салоны менежер Болороо, Ekoss салоны захирал Даагий нар оролцлоо. Бид үсний будгийг удаан тогтоцтой байлгахын тулд яах ёстой, үсний салоноо хэрхэн сонгох, үсчид маань өөрсдийн үсээ хэрхэн арчилдаг нууцаасаа хуваалцлаа. Бидэнтэй хамтарсан Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны бренд, Ecoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/)-ыхондоо баярлалаа.Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байх болно.#TaheMongolia #Ekoss #Туяарах #Хийлч

ҮС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Play Episode Listen Later May 4, 2020 31:38


Сайн байцгаана уу. "Мэргэжлийн үсчин Даагий зөвлөж байна" бүлгийн шинэ дугаараар Tahe үсний органик бүтээгдэхүүн борлуулагч Өнөбат оролцлоо. Үсний онцлог, үсэндээ тохирсон бүтээгдэхүүн сонгох талаар маш хэрэгтэй зөвлөгөө өглөө. Үсчин Даагий маань ч өөрийн зөвлөгөөнүүдээсээ хуваалцлаа. Бидэнтэй хамтарсан Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны бренд, Ecoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/)-ыхондоо баярлалаа.Мэдээж хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байлаа.#TaheMongolia #Ecoss #Daagii #Үсчин

Байнга буддаг, хими хийлгэсэн, гэмтсэн, хуурайшсан үстэй бол хэрхэн сэргээх вэ?

Play Episode Listen Later Apr 29, 2020 28:43


Загвар өмсөгч Э.Сэлэнгэ "Мэргэжлийн үсчин Даагий зөвлөж байна" бүлгийн маань нэгэн зочноор уригдсан юм. Үнэхээр гал цогтой дайчин сайхан бүсгүйтэй маш сонирхолтой яриаг өрнүүлсэн бүтэн дугаарыг хүргэж байна. Үс арчилгааны бүтээгдэхүүн болон зөв үсчин сонгох нь ямар ач холбогдолтой болохыг сонсоорой. Загвар өмсөгч маань үсийг бол хүссэн хэлбэр, засалт, өнгөтэй болгож байсан ч арчилгаагаа хэрхэн хийж байсан туршилгаасаа хуваалцсан юм.Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны бренд, Ecoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/)-ыхондоо баярлалаа.#TAHE #Ekoss #ҮсАрчилгаа #Даагий

Мэргэжлийн үсчид: үс арчилгаа, орчин үеийн үсний засалтын чиг хандлага

Play Episode Listen Later Apr 27, 2020 33:10


"Мэргэжлийн үсчид зөвлөж байна" бүлгийн цуврал 5 дахь дугаарт үсчин Даагий маань туршлагатай үсчин Баярцэцэгийг урин оролцуулж байна . Үсний будаг найруулахад юуг анхаарах вэ? Үсэндээ зоригтой өөрчлөлт хэрхэн хийх вэ? Чолк тайралт хэнд зохьдог вэ? Сүүлийн үеийн үсний засалтын чиг хандлага, хэрэглэдэг бүтээгдэхүүний онцлог зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа. Бидэнтэй хамтран ажилладаг Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны бренд, Ecoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/)-ыхондоо баярлалаа. Хөтлөгчдөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байлаа.

Мэргэжлийн үсчин Даагий зөвлөж байна - Хийлч Дээгий оролцлоо

Play Episode Listen Later Apr 22, 2020 29:14


Сайн байцгаана уу. "Мэргэжлийн үсчин Даагий зөвлөж байна" бүлгийн шинэ дугаараар Хийлч Дээгий оролцлоо. Уран бүтээлч, олны танил хүний хувьд үсээ сайхан байлгах зайлшгүй шаардлага гардаг. Дээгийгийн үс арчилгааны аргууд, хэрхэн үсээ зөв хатаах, үсчингээ яаж сонгох зэрэг маш сонирхолтой бас хөгжилтэй яриаг хүргэж байна. Гайхалтай зочид урин оролцуулж байгаа үсчин Даагийгийн олон зөвлөгөөнүүд сонсогчид та бүхэнд өгөөжтэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй хамтарсан Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны бренд, Ecoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/)-ыхондоо баярлалаа.Мэдээж хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байлаа.

Бэлгийн чиг хандлагад юу нөлөөлдөг вэ

Play Episode Listen Later Apr 17, 2020 30:54


Сайн байцгаана уу. Манай подкастын "Бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд" бүлгийн эрэгтэйчүүдтэй холбоотой дугаар "Бэлгийн чиг хандлагад юу нөлөөлдөг вэ" сэдвээр үргэлжилж байна. Энэ талаар тархи судлаач, их эмч Б.Санчир, эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаа нартай ярилцлаа. /Эдгээр эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг/. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.

Үсний органик арчилгаа - Үсчин Даагий зөвлөж байна.

Play Episode Listen Later Apr 16, 2020 27:05


Манай өнөөдрийн дугаараар "Жорлонгоо өөрчилье" төслийн санаачлагч, зохиолч, улс төрч Ц.Оюунгэрэл оролцож байна. Мэдээж мэргэжлийн туршлагатай үсчин Даагий бидэнд зөвлөх болно. Бид хэрхэн үсийг эрүүл байлгах вэ? Органик байгалийн гаралтай бүтээгдэхүүний давуу тал, Ямар бүтээгдэхүүн хэрхэн сонгох вэ? Үсийг хэр давтамжтай угаах нь зөв бэ? Халгайн ач тус? Үсийг гэмтээхгүй олон жил байхын тулд? зэрэг олон чухал сэдвийг хөндлөө. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байлаа. Бидэнтэй хамтрагч Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны бренд, Ecoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/) -ы хамт олондоо баярлалаа. #TAHE #Ekoss #ҮсАрчилгаа #Даагий

Эрчүүдийн секс, мэдрэмжийн онцлог

Play Episode Listen Later Apr 14, 2020 33:05


"Бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд" бүлгийн эрэгтэйчүүдтэй холбоотой дугаарын энэ удаагийн сэдэв "Эрчүүдийн секс, мэдрэмж". Энэ сэдвээр мэргэжлийн хүмүүс болох тархи судлаач, их эмч Б.Санчир, эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаа нар зочноор оролцлоо. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.

Мэргэжлийн үсчин зөвлөж байна - Үсээ хэрхэн эрүүл байлгах вэ?

Play Episode Listen Later Apr 13, 2020 25:09


"Мэргэжлийн үсчин зөвлөж байна" 'бүлгийн ээлжит дугаар бэлэн боллоо. Мастер үсчин Даагий болон “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нар энэ дугаарт оролцлоо. Үс сайхан бол зүс сайхан та үсээ эрүүл байлгахад хэрхэн анхаарах вэ? Үсчинг хэрхэн таньж сонгох вэ зэрэг танд хэрэгтэй мэдээллийг хүргэж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байлаа. Дараа дараагийн дугаарууд дээр илүү дэлгэрэнгүй мэдээллүүд хүргэх болно.Бидэнтэй хамтрагч Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны бренд, Ecoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/) -ы хамт олондоо баярлалаа. #TAHE #Ekoss #ҮсАрчилгаа #Даагий

Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд

Play Episode Listen Later Apr 13, 2020 34:05


Сайн байцгаана уу. "Бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд" бүлгийн эрэгтэйчүүдтэй холбоотой дугаарууд үргэлжилсээр... Бид аль болох цогц мэдээлэл та бүхэндээ хүргэхийг зорьдог. Энэ удаагийн дугаар "Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд" сэдвээр тархи судлаач, их эмч Б.Санчир, эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаа нартай ярилцах болно. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байлаа.

Мэргэжлийн үсчин зөвлөж байна

Play Episode Listen Later Apr 9, 2020 31:06


Сайн байцгаана уу сонсогчид оо! Манай подкаст "Мэргэжлийн үсчин зөвлөж байна" шинэ бүлгээ эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бүлгийн 10 дугаарт 16 жилийн туршлагатай, мэргэжлийн үсчин, Испанийн TAHE (https://www.facebook.com/TaheMongolia) үс арчилгааны брендийн бүтээгдэхүүний албан ёсны distributor, Ecoss үсний салон (https://www.facebook.com/www.ecobeautysalon.mn/)-ы захирал Даагий хамт байх болно. Анхны дугаараар үсээ хэрхэн зөв угаах вэ, өтгөн шингэн үсний онцлог арчилгаа, үсчингээ хэрхэн сонгох, хэрэглэгч бид үс арчилгаатай холбоотой мэдлэг мэдээллийг хаанаас авч болох зэрэг маш чухал асуудлуудыг хөндөн, зөвлөгөө мэдээлэл авлаа. Хөтлөгчид: олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ.

Өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүй

Play Episode Listen Later Apr 7, 2020 29:38


Сайн байцгаана уу? Манай подкастын "Бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд" бүлгийн эрэгтэйчүүдийн талаарх 3 дахь дугаар "Өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүй" сэдвээр үргэлжилж байна. Зочноор их эмч Б.Санчир, эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаа нар оролцлоо. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.

Хүүтэй аав ээжүүдэд зөвлөгөө

Play Episode Listen Later Apr 2, 2020 30:15


"Бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд" бүлгийн эрэгтэйчүүдтэй холбоотой 2 дахь дугаар "Хүүтэй аав ээжүүдэд зөвлөгөө" сэдвээр үргэлжилж байна. Та бүхэнтэй тархи судлаач, их эмч Б.Санчир, эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаа нар байх болно. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байлаа.

Эрэгтэйчүүдийн онцлог

Play Episode Listen Later Mar 30, 2020 27:12


Сайн байцгаана уу. Манай подкастын "Бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэнд" бүлгийн эрэгтэйчүүдтэй холбоотой анхны дугаар бэлэн боллоо. Энэ дугаараар "Эрэгтэйчүүдийн онцлог"-ын талаар тархи судлаач, их эмч Б.Санчир, эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаа нартай ярилцлаа. /Эдгээр эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг/. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.

Үр хөндөлт, түүний хор уршиг

Play Episode Listen Later Mar 24, 2020 29:02


Сайн подкастын "Бэлгийн боловсрол" бүлгийн эмэгтэйчүүдтэй холбоотой сэдвийн сүүлийн 10 дахь дугаарыг хүлээн авна уу. Бид "Үр хөндөлт, түүний хор уршиг" -н талаар ярилцлаа. Манай зочид нөхөн үржихүйн эрүүл мэндээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа байх болно. Хөтлөгчид: олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ.

Цэвэршилт гэж юу вэ? Урьдчилан сэргийлж болох уу?

Play Episode Listen Later Mar 16, 2020 33:29


Зарим эмэгтэйчүүдийн хувьд санаа зовоосон асуудлуудын нэг бол цэвэршилт. Цэвэршилт нь өндгөвч өөрийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсноос бий болдог. Өндгөвчний үйл ажиллагаа яагаад зогсоход хүрдэг талаар тодорхой мэдэгдсэн зүйл үгүй боловч өндгөвч нь биеийн эд эс-яс,арьс, зүрх судасны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай гормонуудыг боловсруулдаг. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай өнөөдрийн дугаараас хүлээн авч сонсоорой. Манай зочид нөхөн үржихүйн эрүүл мэндээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа оролцох болно. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ байлаа. Дээрх эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг юм.

ДУР ТАВИЛТЫН ТАЛААРХ МЭРГЭЖЛИЙН СУДЛААЧИЙН ЗӨВЛӨГӨӨ

Play Episode Listen Later Mar 3, 2020 41:25


Сайн байцгаана уу. Манай подкаст гэр бүлийн нандин харилцаа, бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэргэжлийн хүмүүсийн ярилцлагыг хүргэсээр байгаа билээ.Энэ чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн ерөнхий захирал З.Болормаатай ярилцлаа. Эдгээр эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг юм. Манай шинэ бүлгийн 7 дахь дугаар "ДУР ТАВИЛТЫН ТАЛААРХ МЭРГЭЖЛИЙН СУДЛААЧИЙН ЗӨВЛӨГӨӨ" гэсэн нууцхан асуудлыг хөндлөө. Та бүхэнтэй хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.

Эрүүл бэлгийн харилцаа гэж ямар харилцааг хэлэх вэ?

Play Episode Listen Later Feb 27, 2020 31:35


Бэлгийн амьдрал бол хүний амьдралын салшгүй хэсэг. Хайр, сэтгэл хөдлөл, дотно харилцаа нь насанд хүрэхээс эхлээд өндөр насанд хүртэл эрүүл харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биеийн болон сэтгэц, оюун санааны эрүүл мэндээ хамгаалахын чухлыг та манай подкастын "Бэлгийн боловсрол" бүлгээс ойлгодог болж байгаа байх. Манай шинэ дугаар " Эрүүл бэлгийн харилцаа гэж ямар харилцааг хэлэх вэ? " сэдвээр үргэлжилж байна. Манай зочноор эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) ерөнхий захирал бидний танил болсон З.Болормаа уригдсан, мөн хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байх болно.

Бэлгийн харилцааны хөрөлт, шалтгаан, урьдчилан сэргийлэх аргууд

Play Episode Listen Later Feb 21, 2020 37:49


Сайн подкаст нь гэр бүлийн нандин харилцаа, бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэргэжлийн хүмүүсийн ярилцлагыг хүргэсээр байгаа билээ. Энэ бүлгийн 5 дахь дугаараар "Бэлгийн харилцааны хөрөлт, шалтгаан, урьдчилан сэргийлэх аргууд" -ын талаар ярилцлаа. Зочноор эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа нар уригдан оролцож байна. Хөчлөгчид олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байх болно.

Ээж болох бэлтгэл, жирэмслэхээс хамгаалах аргууд

Play Episode Listen Later Feb 18, 2020 41:25


Сайн байна уу? "Сайн" подкастын "Бэлгийн боловсрол" бүлгийн 4 дэх дугаар "Ээж болох бэлтгэл, жирэмслэхээс хамгаалах аргууд" сэдвээр үргэлжилж байна. Эмэгтэйчүүд жирэмслэлтдээ бие, оюун санаагаа хэрхэн бэлтгэх вэ, эмэгтэй хүний биеийн онцлог, хүүхдүүдээ хэдэн жилийн зайтай төрүүлэх вэ? Хэзээ жирэмслэвэл хамгийн оновчтой вэ? Жирэмлэхээс хамгаалах аргууд, түүний ялгаа зэргийн талаар ярилцлаа. Манай зочид нөхөн үржихүйн эрүүл мэндээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа нар оролцох болно. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ байлаа. Дээрх эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг юм.

Аарцаг ёроолын булчингийн онцлог ба кегелийн дасгал

Play Episode Listen Later Feb 14, 2020 48:12


Сайн байцгаана уу. Сайн подкастын "Бэлгийн боловсрол" бүлгийн 3 дахь дугаараар "Аарцаг ёроолын булчингийн онцлог ба кегелийн дасгал" сэдвээр ярилцлаа. Бид нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар зөв, үнэн мэдээлэл мэдлэг өгөх мэргэжлийн хүмүүстэй тэр бүр уулзаад байж чаддаггүй. Харин манай хамт олон “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн ерөнхий захирал, судлаач З.Болормааг урьж халуун яриа өрнүүллээ. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар байх болно.

Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд

Play Episode Listen Later Feb 10, 2020 48:27


Сайн байна уу. Манай подкастын "Бэлгийн боловсрол" бүлгийн 2 дахь дугаар "Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд" сэдвээр үргэлжилж байна. Онцгойлон охидын талаар илүү ярилцлаа. Манай зочид нөхөн үржихүйн эрүүл мэндээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" (https://www.facebook.com/La-Salute-clinica-112040323576924/) эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа оролцох болно. Хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ байлаа. Дээрх эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг юм.

Дотно харилцаанаас авах таашаалаа хэрхэн нэмэгдүүлэх вэ

Play Episode Listen Later Feb 6, 2020 37:01


Сайн байцгаана уу. Манай подкаст шинэ бүлгээ эхлүүлж байна. Гэр бүлийн нандин харилцаа хийгээд, бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэргэжлийн хүмүүсийн ярилцлагыг хүргэх болно.Энэ чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн “Ла Сантэ” (https://www.facebook.com/lasantecenter/), эрэгтэйчүүдийн “Ла Салютэ" эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч Ж.Түвшинтунгалаг, ерөнхий захирал З.Болормаа нарыг урьж энэ бүлгийнхээ зочноор оролцуулж байна. Эдгээр эмнэлгүүд нь Франц, Итали, Европын стандартын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг юм. Эхний дугаараа "Дотно харилцаанаас авах таашаалаа хэрхэн нэмэгдүүлэх вэ" гэсэн нууцхан асуудлуудыг хөндлөө. Та бүхэнтэй хөтлөгчөөр олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.

Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ? номын зохиолч Ган-Очиртой ярилцлаа.

Play Episode Listen Later Jan 31, 2020 38:57


Манай шинэ дугаарын зочин “Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ?” номын зохиолч, хуульч, судлаач Б.Ган-Очиртой бид ярилцлаа. Уг ном нь өрсөлдөгчөө танин мэдэх, тэднийг бүтээсэн өөрийн гайхамшгийг ухамсарлан ойлгуулах зорилготой тэмдэглэл бөгөөд мэдлэгээс илүү мэдрэмж, ухаарлаас илүү урам, зорилгоос илүү хандлага, зогсох биш аялах, гомдлох биш өрсөлдөх сэдэл авахад тань тус болох ном гэдгийг зохиолч маань бидэнд танилцуулсан юм. Энэ подкастаар бид гол түлхүүр агуулгын талаар ярилцлаа. Та бүхэнтэй олон нийтийн харилцааны зөвлөх, сэтгүүлч Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно. Биднийг сонсон сонсдогт баярлалаа.

Өнөө үед "IQ" - с илүү "EQ" яагаад чухал гэж?

Play Episode Listen Later Jan 20, 2020 37:53


Сайн байцгаана уу? Манай подкаст өмнөх дугаар дээр аз жаргалын тухай ярилцсан бол энэ удаа EQ буюу сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах талаар ярилцлаа. Бидэнтэй та бүхний танил болсон зочид АФА академийн амьдралын дасгалжуулагч, багш Ш.Амартүвшин, Б.Дөлгөөн нартай ярилцлаа. Хүмүүс бид алхам тутамдаа янз бүрийн хүмүүстэй харилцаж байдаг. Харин энэ үедээ гаднаас ирж буй дарамт, төрөл бүрийн харилцааны хандлагад хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь бидэнд хэрэгтэй, өөрийгөө удирдах чадварт хэрхэн суралцах вэ зэрэг сонирхолтой сэдвээр сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцлаа. Танд хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл өгөх ярилцага болсон гэдэгт итгэж байна.

Аз жаргалаа өөрөө бүтээх нь

Play Episode Listen Later Jan 8, 2020 33:08


Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид та бүхэндээ Сайн подкаст шинэ оны шинэ дугаараа хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаа маш гайхалтай зочид АФА академийн амьдралын дасгалжуулагч, багш Ш.Амартүвшин, Б.Дөлгөөн нартай ярилцлаа. Аз жаргалтай байх ухаан гэж тусдаа зүйл байна уу? Аз жаргалыг хүн өөрөө бий болгодог юм уу эсвэл, өөрөө аяндаа бий болдог юм уу? Харилцаж байгаа хүмүүсээ, үр хүүхдүүдээ амьдралаа хэрхэн аз жаргалтай болгох вэ зэрэг сонирхолтой сэдвээр сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцсан юм. Үнэхээр үнэ цэнэтэй, хэрэгтэй мэдээллийг та бүхэн энэ дугаараас сонсох болно.

Манлайлагч байхын тулд яах ёстой вэ?

Play Episode Listen Later Dec 19, 2019 32:49


Бидний ойлгодог манлайлал нь "Нөлөөлөгч" хүмүүсийн хувьд арай өөр ойлголт байдаг. Хүн бүр манлайлагч байх боломжтой. Манлайллыг суралцаж болдог. Хүмүүс бид удирдагч болон манлайлал гэдгийг нэг зүйл шиг ойлгодог ч энэ хоёр бол тусдаа ойлголт юм байна. Илүү дэлгэрэнгүйг та манай энэ удаагийн дугаараас сонсох боломжтой. Өнөөдөр бидэнтэй АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Хонгороо багш мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

Өөртөө зохих хувцасыг хэрхэн сонгох вэ? Энэ жилийн хувцасны тренд загвар өнгө юу байх вэ?

Play Episode Listen Later Dec 12, 2019 24:46


Сайн байцгаана уу. Загварын чиг хандлага хэрхэн өрнөж байгаа болон өөртөө зохих хувцсыг хэрхэн сонгох, Шинэ жилийн үдэшлэгний даашинз ямар байвал зүгээр вэ? Өнгийг хэрхэн тааруулах уу зэрэг асуултад хариулт өгөх зорилгоор "Гоёл - 2020" наадмын "Өдөр тутмын хувцасны дизайнер" номинацад шилдгээр шалгарсан Г.Өнөржаргалтай манай Сайн подкастын сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна.

Эрүүл амьдрахуй - 8

Play Episode Listen Later Nov 14, 2019 43:48


Өнөөдрийн зочноор өмнөх дугаарт оролцсон "Анхилуун ургамлын увдис" номын зохиолч Эрдэнэцэцэг Aromatherapist /Үнэр судлаач/ маань дахин уригдлаа. Бидний тэр бүр мэддэггүй сонирхолтой сэдвээр бид ярилцсан юм. Энэ бол таныг үнэрлэх тоолонд таны насыг нэмж, гоо үзэсгэлэнг тань тэтгэн, гоолиг болгож, ажлын бүтээмжийг дээшлүүлдэг үнэрүүд байдаг талаар, хэрхэн үнэрээр өөрийгөө тайтгаруулж өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг үнэхээр сонирхол татахуйц яриа байлаа. Бидэнтэй "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно. Сайн подкастын сонсогч танд баярлалаа.

Эрүүл амьдрахуй - 7

Play Episode Listen Later Nov 8, 2019 36:27


Өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа өглөө юу идэж ууснаас ихээхэн хамааралтай. Анагаах ухааны хувьд өвчин туслаа гэдэг нь био хэмнэл алдагдсаныг илэрхийлж байгаа юм. Энэхүү хэмнэл алдагдах нь амьдралын дэглэм, зөв хооллолттой шууд холбогддог байна. Өнөөдөр бид өглөөний хоолны ач холбогдол, эрүүл хоол хүнс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцах болно. Манай Сайн подкастын зочноор "Анхилуун ургамлын увдис" номын зохиолч Эрдэнэцэцэг Aromatherapist /Үнэр судлаач/ оролцож байна. Мөн "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно.

Эрүүл амьдрахуй - 6

Play Episode Listen Later Nov 1, 2019 45:59


"Эрүүл Амьдрахуй" бүлгийн дараагийн дугаараар үргэлжлүүлэн хоол хүнсээрээ дамжуулан бид хэрхэн эрүүлжих боломжтой талаар онцгойлон хеликобактер, элэг цөсний өвчлөл, илүүдэл жин зэргийг эмээр бус хоолоор эдгээж болдог талаар бид ярилцлаа. Манай гол зочин Аму брэндийг үүсгэн байгуулагч, шим судлаач, Аму төвийн захирал Дарьсүрэн, "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар та бүхэнтэй чухал мэдээллийг хуваалцах болно. Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.

Эрүүл амьдрахуй - 5

Play Episode Listen Later Oct 24, 2019 47:32


Манай подкаст "Эрүүл Амьдрахуй" бүлгээрээ эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгох зорилгоор мэргэжлийн зочидыг урин, үнэ цэнэтэй, хэрэгцээтэй мэдээллүүдийг та бүхэндээ хүргэсээр байгаа билээ.Энэ удаагийн дугаараар Аму брэндийг үүсгэн байгуулагч, шим судлаач, Аму төвийн захирал Дарьсүрэн, "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар та бүхэнтэй хамт байж хэрэгтэй мэдээллүүдийг хуваалцах болно. Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.

Эрүүл амьдрахуй - 4

Play Episode Listen Later Oct 11, 2019 39:07


Эрүүл амьдралын хэв маяг, хоол хүнс дасгал хөдөлгөөнөөр хэрхэн эрүүлжих талаар үргэлжлүүлэн Бодибилдингийн спортын анхдагч тамирчин, Жудо, Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, багш сургагч М.Сарангуаг дахин урин ярилцлаа. Мөн "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно.

Эрүүл амьдрахуй - 3

Play Episode Listen Later Oct 3, 2019 42:50


Эрүүл амьдрахын бас нэгэн нууц бол чийрэг зөв галбир бүхий биеийг бүтээх юм. Үүний тулд хэн нэгэнд таалагдахын төлөө биш зөвхөн өөрөө өөртөө таалагдаж, өөрийн гэсэн орон зайг бий болгож байж, сая та жинхэнэ давтагдашгүй, өвөрмөц, онцгой хүн болж чадна. Тэгвэл бид өнөөдөр эрүүл амьдралын хэв маяг, хоол хүнс дасгал хөдөлгөөнөөр хэрхэн эрүүлжих талаар Бодибилдингийн спортын анхдагч тамирчин, Жудо, Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, багш сургагч М.Сарангуаг урин ярилцлаа. Мөн "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно.

Монгол хүний хэл сурах онцлог ба анхаарах зүйлс

Play Episode Listen Later Sep 26, 2019 39:52


Бид подкастынхаа 3-р бүлгээрээ та бүхэндээ гадаад хэл сурсан сонирхолтой туршлагуудаас хуваалцаж байгаа билээ. Энэ удаа тус бүлэгтээ After School Англи хэлний төвийн захирал, АНУ-ын Strayer Их сургуулийн төгсөгч, Англи хэлний багшийг урьж Монгол хүний хэл сурах онцлог, давуу болон сул тал, хүүхдүүдэд хэлийг хэрхэн сургах, бидний гаргадаг алдаа зэрэг сонирхолтой яриаг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Та бүхэнтэй сайн подкастын хөтлөгч, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно.

Эрүүл амьдрахуй - 2

Play Episode Listen Later Sep 13, 2019 45:32


Манай подкаст шинэ "Эрүүл Амьдрахуй" бүлгийг эхлүүлээд явж байгаа билээ. Энэ бүлгийн 2 дахь дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Бид та бүхэнтэй эрүүл амьдралын дадал зуршлыг хэрхэн бий болгох, эрүүл хүнс сонгоход юунд анхаарах, ямар хүнс хоол идэх нь биед ашигтай зэрэг хэрэгтэй мэдээллийг хүргэх болно. Органик хүнс органик амьдралыг сонгохгүйгээр эрүүл байх боломжгүй болсон цаг үед амьдарч байгаагаа үргэлж санаарай. Та бүхэнтэй "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, "Органик монгол хөдөлгөөн"-ий зохицуулагч - Д.Онон, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар хамт байх болно. Ширээн дээрх сонголт тань мэргэн байх болтугай. Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.

Эрүүл амьдрахуй

Play Episode Listen Later Sep 6, 2019 38:11


Манай подкаст шинэ бүлэг эхлүүлж байна. "Эрүүл Амьдрахуй" - энэ бүлгээрээ эрүүл амьдралын дадал хэвшлийн талаар мэргэжлийн зочид урьж сонирхолтой, амьдралд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх болно.Бид хоол хүнсний зөв зохистой хэрэглээ, эрүүл амьдрах нь чухал гэдгийг сайн мэддэг. Гэхдээ Монгол шиг хүнсний аюулгүй байдал найдваргүй ийм улсад хэрхэн эрүүл амьдрах талаар мэргэжлийн хүмүүстэй ярилцлаа. Энэ удаагийн дугаараар "Эрүүлжихүй групп"-ын админ сэтгүүлч - Э.Энэрэл, "Органик монгол хөдөлгөөн"-ий зохицуулагч - Д.Онон, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх - Цээнээ, судлаач - Чимгээ нар та бүхэнтэй хамт эрүүл хүнсийг хэрхэн таних вэ, бидэнд ямар буруу зуршлууд байдаг вэ зэрэг олон үнэтэй мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцахаар боллоо. Бидэнтэй хамт байдаг танд баярлалаа.

Гадаад хэл сурсан сонирхолтой туршлагууд - 3

Play Episode Listen Later Jul 23, 2019 41:30


Манай өнөөдрийн дугаарын зочноор БНХАУ-ын Хайнаны багшийн Их сургуульд Магистр хамгаалаад ирсэн, HSK - Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын 5-р түвшний оноотой сэтгүүлч Эрдэнэсолонго Хятад хэлийг хэрхэн сурсан туршилгаасаа бидэнтэй хуваалцлаа. Мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар та бүхэнтай хамт байх болно.

Гадаад хэл сурсан сонирхолтой туршлагууд - 2

Play Episode Listen Later Jul 8, 2019 38:37


Хүн бүр гадаад хэлийг суралцах хүсэлтэй байдаг. Манай сайн подкаст сонсогчиддоо гадаад хэлийг амжилттай сурсан сонирхолтой туршлагаас та бүхэнтэй хуваалцаж байгаа билээ. Монцамэ агентлаг болон МУ-ын ЕТГ-ын Англи хэлний орчуулагч Амарсайхантай сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар үргэлжлүүлэн ярилцлаа. Англи, Орос, Солонгос хэлийг сурсан туршилгуудаас та бүхэн сонсоорой.

Гадаад хэл сурсан сонирхолтой туршлагууд - 1

Play Episode Listen Later Jul 1, 2019 35:19


Хүн бүр харилцан адилгүй тул гадаад хэл суралцах, эзэмших чадвар ч тухай хүний онцлогоос хамаардаг. Гадаад хэлийг төрөлх хэл шигээ суралцах аргуудын талаар бодитой туршлага дээр үндэслэн та бүхэндээ хүргэхээр орчуулагч Амарсайхантай бид ярилцснаа хүргэж байна.

Бусдад таалагдах чадвар

Play Episode Listen Later Jun 24, 2019 33:11


Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. Өнөөдөр хамгийн сүүлийн дугаар болох "Бусдад таалагдах" чадварын талаар бид ярилцлаа. Бусдад таалагдана гэдгийг бид хүн бүрт тааруулж харилцах гэж ойлгодог байсан байж магадгүй. Харин та яг байгаагаараа тэр чигээрээ хэрхэн бусдад таалагдаж болох талаар манай дугаараас сонсоорой. Өнөөдрийн дугаараар АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

Хүсэл тэмүүлэл

Play Episode Listen Later Jun 17, 2019 30:04


Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. "Хүсэл тэмүүлэл" чадварын талаар хүргэж байна. Хүсэл тэмүүлэлтэй хүн амжилтыг бүтээж амьдралаа аз жаргалтай болгож чаддаг. Хүн хүсэл тэмүүлэлтэй байхын тулд яах хэрэгтэй юм бол? АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

Итгэлцэл - Хэнд итгэж болох вэ? Хүний итгэлийг хэрхэн олох вэ?

Play Episode Listen Later Jun 11, 2019 34:26


Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. Өнөөдрийн дугаараар "Итгэлцэл" чадварын талаар хүргэж байна. Хэнд итгэж болох вэ? Хүний итгэлийг хэрхэн олох вэ?АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

Та бусдыг дэмжигч мөн үү?

Play Episode Listen Later Jun 4, 2019 29:07


Бусдыг үнэлж, магтаж сайшааж, өөрийн мэдлэг чадвараа хуваалцаж чадах нь бусдыг дэмжих чадвар юм. Энэ нь бидэнд ямар ашигтай вэ?Манай сайн подкаст сонсогчид та бүхэндээ бусдад "Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа "БУСДЫГ ДЭМЖИХ" чадварын талаар АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

Та зоригтой юу?

Play Episode Listen Later May 30, 2019 32:16


Зоригтой хүн бусдад нөлөөлж чаддаг. Хэрхэн зоригтой болох вэ? Та айдастайгаа нүүр тулж чаддаг уу? Зоригтой болохын тулд яах хэрэгтэй вэ? Манай сайн подкаст сонсогчид та бүхэндээ бусдад "Нөлөөлөгч" болохын тулд эзэмших ёстой 7 чанарын талаар цуврал дугааруудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа "ЗОРИГ" гэсэн чадварын талаар АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Э.Хонгороо багш, мөн сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт ярилцах болно.

Нөлөөлөл - Тууштай байдал яагаад чухал вэ?

Play Episode Listen Later May 27, 2019 40:43


Тууштай хүн бусдад нөлөөлж амжилтанд хүрдэг. Зорилго мөрөөдөлтэй хүмүүс л тууштай байж чаддаг байна. Хэт олон зүйл рүү самгардах нь тууштай байдалд саад болох боломжтой... Үргэлжлүүлэн манай подкастаас сонсоно уу. Бидэнтэй АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Хонгороо багш, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.

Өөртөө итгэх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

Play Episode Listen Later May 20, 2019 24:32


Бусдад нөлөөлж чаддаг болохын тулд үндсэн 7 чадварыг бид хөгжүүлэх хэрэгтэй. Үүний эхний чадвар бол Өөртөө итгэх чадвар. Өнөөдөр бид энэ чадварын талаар ярилцлаа. Бидэнтэй АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Хонгороо багш, сэтгүүлч олон нийтийн харилцааны зөвлөх Цээнээ, судлаач Чимгээ нар хамт байх болно.Хүмүүс өөртөө итгэлтэй байна гэдгийг буруугаар ойлгосон байдаг. Тэгвэл хэнийг өөртөө итгэлтэй хүн гэж хэлдэг юм бол? - Юу хийж байгаагаа мэддэг, алдаанаасаа айдаггүй, зорилго очих газраа мэддэг зэрэг чадвартай хүнийг хэлдэг. Яагаад бид өөртөө итгэх итгэлээ алдчихдаг юм бол? Энэ чадварыг сэргээж хөгжүүлэхийн тулд яах вэ? Бүтэлгүйтэл бидний өөртөө итгэх итгэлийг унтраадаг ч... үргэлжлэлийг та манай подкастаас хүлээн аваарай.

Та бусдад нөлөөлөгч мөн үү? Хэрхэн нөлөөлөгч болох вэ?

Play Episode Listen Later May 15, 2019 28:58


Дэлхий дахинаа сүүлийн 3, 4 жилийн өмнөөс шинээр судлагдан гарч ирсэн INFLUENCE буюу НӨЛӨӨЛӨЛ хэмээх шинэ ойлголт, хувь хүний хөгжлийн цоо шинэ хандлага бөгөөд бидний ажил, амьдралд амжилт, дэвшлийг авч ирдэг болох нь олон туршлага дээр нотлогджээ. Өөрийгөө хөгжүүлэн бусдад "Нөлөөлөгч" болоход тань манай подкаст танд туслах зорилгоор АНУ-ын Нөлөөллийн Академид суралцан төгсөөд багшлах эрхийн шалталтаа өгч чиглүүлэгч багшийн албан ёсны гэрчилгээ авсан, Монголдоо төдийгүй Азидаа ганцад тооцогдох Хонгороо багшийг урин 8 цуврал дугаарыг бэлтгэн хүргэхээр боллоо. Энэ удаагийн дугаараар НӨЛӨӨЛӨЛ гэж юуг хэлдэг талаар та бүхэндээ танилцуулах болно.

Claim Sain Podcast

In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

Claim Cancel