We are HR professionals, Coach and Trainer who strive to create evidence-based Management and Leadership related contents for Mongolian professionals and leaders. This is one of our ways of giving back to our community. Naraa lives in Mongolia, and Bolormaa resides in Canada.
Подкастын 24 дэх дугаартаа бид People analytics хэмээх Хүний нөөцийн менежментийн цоо шинэ ухагдахууныг танилцуулсан. Харин энэ удаагийн дугаартаа хэрэглээ, тооцоолол хийх аргачлал, ашиг тусыг дэлгэрэнгүй ярилцлаа. Хүний нөөцийн асуудлыг санаан зоргоор бус, тоо, баримт, судалгаанд тулгуурлан шийдвэрлэх цаг иржээ. А.Нарантунгалаг эксперттэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах бол narantungalag.a@gmail.com хаягт хандаарай.
Сэтгэл хөдлөл хүнд хэрэггүй, дарж байх учиртай гэх мэт ташуу ойлголт элбэг. Дарах тусам бултайна гэгчээр сэтгэл хөдлөлийг дарангуйлж, дарах гэж хичээх нь бие мах бодь, оюун санаа, сэтгэл зүйн эрүүл мэндэд тун уршигтай ажээ. Түүнчлэн хүн хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлөө даган шийдвэр гаргаад, дараа нь шийдвэрээ баримт, нотолгоогоор зөвтгөгдөг болохыг зан үйлийг эдийн засагт нотолсон байдаг шүү дээ. Энэ удаагийн дугаараар сэтгэл хөдлөлийн үүрэг, ач холбогдол, хэрэглээг ярилцлаа. Санал сэтгэгдлээ нээлттэй үлдээгээрэй.
Хүний нөөцийн менемжентийн хамгийн сүүлийн үеийн трэнд болох People Analytics сэдвээр эксперт А.Нарантунгалаг подкаст бэлтгэлээ. Хүний нөөцийн асуудлыг таамгаар шийддэг байдлаасаа татгалзах цаг аль хэдийн болжээ.
Энэ удаагийн дугаарт көүчинг харилцаа гэж юу болох, үр дүнг хэрхэн хамтран бүтээдэг тухай ярилцлаа. Түүнчлэн сүүлийн 6 сар хамтран ажилласан харилцагч маань ямар үнэ цэнэ хүртсэн тухайгаа хуваалцсан байгаа. Көүчтэй хамтран ажиллаж, үнэ цэнэ, урт удаан хугацааны өөрчлөлтийг өөртөө болон бизнестээ бий болгохыг хүсэж сонирхож буй хүн бүрт зориулав. Асуулт байвал нээлттэй хандана уу. Clarity Coaching & Consulting Facebook page
Көүчинг мэргэжлийг сонирхох хандлага өсөж байгаа тул цувралаар подкастдаа нийтэлж байна. Зөөлөн ур чадварыг зөвхөн тархины мэдлэгээр, тактикын түвшинд сурна гэдэг бол хөдөлгүүр нь ажилладагүй машиныг хүчээр чирэхтэй адил хэцүү. Хамгийн богино хугацаанд, тогтвортой, үр дүнтэй байдлаар удирдах, нөлөөлөх, манлайлах ур чадвараа сайжруулъя гэвэл мэргэшсэн көүчтэй ажиллах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын өгөөжийг 7 дахин нэмэгдүүлдэг гэсэн судалгаа хүртэл бий. Болормаа миний бие 2019 онд олон улсын мэргэшсэн көүч болж, Форчунь 1000 компанид талент хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад көүчээр ажиллаж байна. Хамтрагч Нарантунгалаг маань өөрийн көүчтэй ажилласан туршлагаасаа хуваалцсан байгаа.
Байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байдаг чухал хүчин зүйл бол СТРАТЕГИ юм. Өнөөдрийн тодорхойгүй нөхцөл байдалд байгууллагаа удирдах таны стратеги юу вэ? Энэ асуултын хариултаа олоход багахан ч гэсэн хувь нэмэр оруулах болов уу гэсэн үүднээс Роберт Греений "Дайны 33 Стратеги"-ийг хүргэлээ.
Өнгөрсөн 7 хоногт бид байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу болох, ямар ач холбогдолтой байдаг тухай ярилцсан. Харин энэ удаагийн дугаараар байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгох 3 үндсэн аргыг хуваалцлаа.
Харвардын бизнесийн их сургуулийн профессор Эми Эдмондсоны "Айдасгүй байгууллага" номонд тулгуурлан агуулга бэлтгэлээ. Байгуллагын сэтгэл зүйн аюулгүй байдал хөндөгдөх нь ямар хор уршигтай болох тухай судалгаа, жишээ дурдахаас гадна ур удаан хугацааны үр нөлөөллийг ярилцах болно. Байгууллагын инноваци, бүтээлч байдлыг зөвхөн технологиос бус, байгууллагын талентаас нээн илрүүлэх учиртай. Байгууллагын талентууд бүтээлч байхад сэтгэл зүйн аюулгүй байдал тун чухал. Ирэх 7 хоногийн бичилтээрээ сэтгэл зүйн аюулгүй байдлыг хэрхэн бий болгох тухай Фэйсбүүк лайв хийх болно. https://www.facebook.com/Bolormaacoach/ хуудсанд зочилж мэдээлэл аваарай.
Robert Greene-н дайны 33 стратегиэс 3 дахь цувралаа хүргэж байна. Эхний 2 цувралаараа дайснаа тодорхойлох, багаа бэлтгэх тухай хүргэсэн бол энэ удаагийн цувралаараа хамгаалах стратегиудыг танилцуулж байна.
Балар эртний цагаас бидний тархи аюулаас хамгаалах үүргээ амжилттай гүйцэтгэсээр ирсэн. Тархины энэхүү үүргийг гүйцэтгэгч үйлдлийн системийг амигдала гэнэ. Энэ үйлдлийн систем соёл иргэншсэн нийгэм буюу орчинд үед бидэнд хэрхэн үйлчилдэг вэ? Өдөр тутмын ажил, амьдралыг хэрхэн удирддаг вэ? Хүний мотиваци, ажиллагсдын сэтгэлтэй байдлын хувьд энэ нь юу гэсэн үг бол? Энэ бүх асуултад хариу олох үүднээс SCARF моделийг ярилцлаа. COVID-19-аас шалтгаалан үүсэн нөхцөлд байдалд үзүүлж буй хүний хариу үйлдлийг ч энэ моделд тулгуурлан тайлбарлах боломжтой. Та бүхэн санал сэтгэгдлээ нээлттэй ирүүлээрэй.
Богино хугацаанд ажил, амьдрал, бизнестээ өөрчлөлт хийх хэрэгцээ урьд өмнөхөөс илүү чухал болж байна. Өөрчлөлтийг эхлүүлэхээс өмнө ямар стратеги, тактикыг анзаарч, баримтлах нь зөв юм бол? Энэ удаагийн дугаарт бид дайны 33 стратегиас гурвыг танилцууллаа.
Тодорхой бус, санаа зоволт дагуулсан өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн эрч хүч, итгэл найдвараа алдахгүй урагшлах тухай мэдээлэл өргөн дэлгэр тархаж байна. Учир нь хүн санаа зоволт, айдас, гуниг гутралд автсан үедээ ирээдүйн боломжийг олж харж, оновчтой шийдвэр гаргаж, бэрхшээлийг даван туулах чадвараа алддаг. Нөхцөл байдлаас үл шалтгаалан бие, сэтгэл, оюун санааны эрүүл, энх тунх байдлаа хадгалах нууц юунд байна вэ? Нэрт Эерэг сэтгэл зүйн онол судлаач, Мартин Селигманы PREMA хэмээх моделд тулгуурлан энэхүү асуултад хариулахыг хичээлээ.
Дэлхий нийтээрээ нүдэнд харагдаж, гарт баригддаггүй хөнөөлт вирустай тэмцэж байгаа энэ цаг үед сонсогчиддоо зориулж Дайны 33 стратегиэс танилцуулж байна.
COVID-19 вирус Өмнөд Америкт тархаж эхлэхээс өмнөхөн Бразил, Аргентин, Чили болон Перу улсад аялаад ирлээ. Надад бас найзад маань ч энэ тив үлгэр мэт сонирхолтой санагддаг байсан тул жилийн өмнө бие биедээ ам гарч, энэ оны 2-р сард Бразилд уулзацгаав. Эрсдэл, түгшүүр ихтэй ч, ухаарал хайрласан аялал болов. Аяллын явцад тулгарсан бэрхшээл, суралцах зүйлс болон өөрт олж авсан ухаарлаа хуваалцлаа. Санал сэтгэгдлээ нээлттэй шэйрлээрэй.
Энэ удаагийн дугаараар бид стратеги төлөвлөлтийн нийтлэг 4 алдааг хэлэлцлээ. Санал сэтгэгдлээ нээлттэй ирүүлээрэй.
Подкастын өмнөх сэдвүүдээр KPI-н талаар, мөн жишээ танилцуулсан байгаа. Харин энэ удаагийн подкастаараа эдгээр тоон үзүүлэлтүүдийг хаанаас, хэрхэн хэмжих вэ гэдгийг сонсогчиддоо хүргэж байна
Дэлхий дээр 450 сая орчим сэтгэл зүйн асуудалтай хүн байна. Тэдний зөвхөн 3/1-нь мэргэжлийн байгууллагад ханддаг. ДЭМБ-ийн сэтгэл гутрал нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж гэсэн судалгаа бий. Энэ байдалд хөтлөх тэргүүлэх шалтгааны нэг бол кроник стрэсс. Байнгын стрэсс нь сэтгэл зовнил, гутрал, айдас түгшүүр, уур уцаартай байдалд хүргэнэ. Нойргүйдэнэ. Дутуу нойртой удаан явбал сэтгэл зүй, бие махбодийн хувьд хямрал улам даамжирна. Энэ удаа бид стрэссээс хэрхэн ангижрах тухай хуваалцлаа. Энгийн боловч санаанд багтамгүй үр дүнтэй аргууд.
Байгууллага өөрчлөлтийн менежмент хэрэгжүүлэх, бүтээмж дээшлүүлэх, ажилтны ур чадварыг сайжруулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх гэх мэт олон зорилгын үүднээс сургалт зохион байгуулж, тодорхой хэмжээний хөрөнгө, цаг хугацаа нөөцийг зарцуулдаг. Тэгвэл сургалтын дараа ямар үр өгөөж, өөрчлөлт гарсан бэ гэдгийг хэрхэн хэмжих вэ? Энэ удаагийн подкастаар бид Кирк Патрикийн сургалтын үр дүнг 4 төвшинд хэмжих аргаас хуваалцлаа.
Энэхүү подкастаар эго, өөрчлөлт, шалгалтын өмнөх стрэсс, бодол гэх мэт энэ долоо хоногт ухаарал өгсөн, сурсан зүйлсээ хуваалцлаа.
Үр дүнгийн үзүүлэлтэд хэт төвлөрөөд, үр дүнд хөтлөх үзүүлэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг орхигдуулах тохиолдол нийтлэг ажиглагддаг. Энэ удаагийн дугаарт гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийн хэд хэдэн жишээг авч хэлэлцэн, үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлсийн тухай ярилцлаа. Санал сэтгэгдлээ нээлттэй үлдээгээрэй. Таалагдсан бол цаашд шэйр хийж, дагана гэдэгт итгэлтэй байна.
Энэ долоо хоногийн подкастаар бид энгэйжмент буюу ажилтны сэтгэлтэй байдлын тухай ярилцлаа. Ажилтны сэтгэлтэй байдал яагаад буурдаг цаад учир шалтгааныг хэлэлцэж, энгэйжментийг энгийн томьёогоор тайлбарлалаа. Энгэйжмент>>>бүтээмж>>>>санхүүгийн үр дүн. Энгэйжмент сайтай ажилтан бүтээмжтэй ажиллана, бүтээмжтэй ажиллагсад бизнесийн үр дүнг дээшлүүлнэ. Сонсогч та бүхэн санал сэтгэгдлээ нээлттэй хуваалцаарай.
Энэ удаагийн подкастаар гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт, түүний хэрэглээ болон ач холбогдлыг ярилцлаа. Танай байгууллагын хамгийн чухал түлхүүр үзүүлэлт юу вэ? Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг бид гүйцэтгэлийн менежментийн систем, гүйцэтгэлийн үнэлгээ (performance evaluation or appraisal) хэмээн ташуу ойлгож, зөвхөн түлхүүр үзүүлэлтэд суурилсан гүйцэтгэлийн менежментийн систем нэвтрүүлэх хандлага ажиглагддаг. Гэтэл KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт бол менежментийн тэр дундаа гүйцэтгэлийн үнэлгээний зөвхөн нэг хэсэг. Зөвхөн тоон үзүүлэлт болон зорилтын биелэлтээр ажиллагсдаа үнэлэн, үр дүнд танай байгууллагын соёл, ёс жудгийн асуудлууд хурцдмал байдал хүрч байгаа юм биш биз? Дараа дараагийн сэдвээр энэ тухай ярилцах болно. Та манай подкастыг subscribe хийгээрэй.
Үл ойлголцол, гомдлын ихэнх нь удаан тээсэн бухимдал, дургүйцлээс үүдэлтэй байдаг. Илэрхийлж чадахгүй, хий л бухимдаж явсаар, эцэст нь харилцаагаа таслахад хүрдэг. Энэ байдалд хүрэхээс өмнө бид өөрийн хил хязгаарыг хамгаалж, бас илэрхийлж сурах хэрэгтэй. Нялуунаас шулуун нь дээр гэдэг шүү дээ. Гэхдээ шулуухан байхад ч учир бий. Бусдад чин сэтгэлээсээ сайхан хандахын нууц нь зохих хил хязгаарыг тогтооход байдаг хэмээн судлаач Брэнэ Браун "Dare to lead" номондоо бичсэн байдаг. Тэрээр 20 гаруй жил хийсэн судалгааныхаа үр дүнд "харилцаагаа эрүүл сайхан авч явж чаддаг хүмүүс хил хязгаараа тогтоохдоо гаргууд" болохыг тогтоосон. Иймд та бүхэндээ хил хязгаар тогтоох тухай тэр дундаа бусадтай энэ тухай ярьж эхлэхээс өмнө өөртөө хил хязгаар тавьж хэвших тухай хуваалцлаа. Төгсгөл хэсэгт нь эелэдэг байдлаар хүсэл шаардлагад тавьж сурахад туслах Marshal Rosenber-ийн non-violent communication model-ийг хэрхэн ашиглах тухай ярилцлаа. Та бүхэнд хэрэгтэй зөвлөмж байж чадсан хэмээн найдаж байна. Санал сэтгэгдлээ нээлттэй үлдээгээрэй.
Удирдлага, менежерүүдийн хувьд ажилтантайгаа уулзаж, сөрөг сэтгэгдэл, санал шүүмж өгнө гэдэг бол хүндхэн даваа байдаг. Гэхдээ ингэж уулзах буюу feedback өгөх нь удирдлага хүн бүрийн зайлшгүй эзэмших хүчирхэг зэвсгийн нэг бөгөөд ажилтнуудыг өндөр гүйцэтгэлтэй ажиллуулах хамгийн хямд төсөр арга юм. Иймээс энэ удаагийн podcast-аараа feedback өгөх 4D Model-г танилцуулж байна. Хүний нөөцийн менежерүүдэд зориулсан 12 сарын хөтөлбөр маань 1-р сард нээлтээ хийх гэж байна. Амжиж бүртгүүлэхийг хүсвэл https://bit.ly/2u3uQAt линкээр ороорой. Урамшуулалтай хугацаа өнөөдөр дуусна. Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан онлайн клубд нэгдэхийг хүсвэл https://bit.ly/2SFoHoz линкээр зочилж бүртгүүлнэ үү. Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.clarity.mn/shrm-club энд зочлоорой.
Энэ 7 хоногийн дугаараар бид хоёр "хувь хүний бодит өөрчлөлт хаанаас эхэлдэг вэ?" гэсэн асуултад судлаач, доктор Ричард Бояацын "Intentional Change" онолд тулгуурлан хариу өгөхийг зорилоо. Энэхүү онол нь көүч, хүний нөөцийн мэргэжилтнүүд, чиглүүлэгч, багш, удирдлага гэлтгүй бусдыг өөрчлөлт шинэчлэл рүү дагуулагч, шинийг санаачлагч хүн бүрийн зайлшгүй мэдэж байх ойлголт юм. 2020 оны зорилго төлөвлөлтөд тань амжилт хүсэе. Бодит өөрчлөлт шинэчлэлтийн жил болох болтугай.
Нараа бид хоёр 7 хоног бүр шинэ зүйлд суралцаж, мэдлэг, мэдээллээ бие биетэйгээ хуваалцдаг болоод нилээдгүй хугацаа өнгөрчээ. 7 хоног бүрийн уулзалтаа бичиж аваад, та бүхэндээ ийнхүү подкаст болгон өргөн барьж байна. Далайд дусал нэмэр гэдэг дээ. Энэ 7 хоногийн ярилцлагаар: 1. SHRM клубын үйл ажиллагаа, зорилго болон 12 сарын хөтөлбөрийн тухай 2. Гүйцэтгэлийн соёл, түүнийг хэрхэн төлөвшүүлэх тухай ярилцлаа. SHRM клубд элсэхийг хүсвэл https://bit.ly/2PqnU8G линкээр орж, бүртгүүлнэ үү. 7 хоног бүрийн үйл ажиллагаагаа 1-р сараас эхлэн идэвхжүүлнэ. Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан 12 сарын хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол https://www.clarity.mn/shrm-club Санал сэтгэгдлээ нээлттэй үлдээгээрэй.