Search for episodes from DreaMongolia with a specific topic:

Latest episodes from DreaMongolia

Клиник Сэтгэл Засалч Хонгорзул - Эмэгтэй Хүн Хайртаасаа Юуг Хүсдэг Вэ?

Play Episode Listen Later Mar 2, 2020 66:21


Клиник Сэтгэл Засалч Хонгорзул - Эмэгтэй Хүн Хайртаасаа Юуг Хүсдэг Вэ? by Arin

3.2 Эрэгтэй Хүнд Хэрхэн Хайраа Илэрхийлэх Вэ? (Part 2)

Play Episode Listen Later Feb 24, 2020 23:30


1. Асуудлыг тойруулахгүйгээр, маш товч тодорхой юу хүсэж байгаагаа хэлж сурах 2. Болзсон цагтаа хоцрохгүй байх. Нөхөртэйгээ хаа нэгтээ явах гэж байгаа бол удаан хүлээлгэхгүй, цагаа зөв тооцоолж, нөхрийгөө хүндэлж сурах. 3. Өмнө нь үерхэж эсвэл ханилж байсан эмэгтэйг нь үргэлж ярихгүй байх. Өөртэй итгэлтэй байж, харицуулахгүй байх. 4. Ярилцахаас өмнө юу ярихаа, ярихгүй байхаа тодорхой болгох. Бодож байгаа зүйлсээ хамаа намагүй хэлж, үнэт зүйл рүү нь дайрахгүй байх. 5. Санаачлагагүй нөхрөө санаачлагагүй байлаа гэж цухалдахын оронд, ямар үүрэг хариуцлага, хэрэгцээ байгааг сануулах гэдэг үгээр солиорой. (дэлгэрэнгүйг подкастаас сонсоорой) 6. Эрэгтэй хүн бүгдийг хариуцах ёстой гэдэг хандлагаар хандахгүй, хариуцлагаа хувааж, хамтдаа асуудалд хандах 7. Энгийн угийн ойлгомжтой гэж боддог зүйлийг магадгүй хамтрагч чинь мэдэхгүй байж болох тул "Яагаад вэ?" гэдгийг маш энгийнээр тайлбарлаж маргалдахгүйгээр нэгнийгээ илүү сайн ойлгож сурах 8. Хамтрагчынхаа сайн сайхан чанарыг нь өөрт нь болон, найз нөхөд, хамаатансадныхаа дэргэд магтаж, урамшуулах. Илүү сайжирч, нэр хүндээ хадгалж үлдэх боломж олгох 9. Жижиг зүйлийг сэтгэлээ гарган хийж өгөхөд нь хичнээн таны сэтгэлд 100% хүрэхгүй байсан ч хийх гэж оролдсон оролдлогыг нь үнэлэж, талархаж сурах 10. Зөвхөн хайртдаа зориулж хэлдэг хос хоёрын нууц үг, түлхүүр үг, үйлдэлтэй болох. 11. Айлын эзэгтэй боллоо гээд өөрийгөө битгий мартаарай. Өөртөө цаг гаргаж, биеэ сайхан авч яваарай бүсгүйчүүдээ. 12. Нөхөр чинь таньтай анх танилцахдаа ямар зан чанарт чинь татагдсан тэрийгээ хэзээ ч битгий алдаарай. Өөрийгөө хадгалж үлдээрэй.

3.1 Эрэгтэй Хүнд Хэрхэн Хайраа Илэрхийлэх Вэ?

Play Episode Listen Later Nov 20, 2019 61:00


1. Хайрын Таван Хэл - Магтах, магтуулах - Хамтдаа цагийг өнгөрөөх - Бэлэг өгөх, авах - Туслах, Туслуулах - Хүрэлцэх 2. Уучлалт гуйж сурах, уучлалт гуйхад хамтрагчид тань ямар их хүндлэл үнэ цэнэ бий болдог тухай 3. Тусламж гуйсан үед татгалзсан хариу авбал уурлаж, цухалдахгүй байх, хүлээцтэйгээр асуудлаа шийдэх 4. Хувийн орон зайг, хувь хүн талаас нь хамтрагчаа хүндлэх 5. Ганцаараа байх орон зайг бий болгох 6. Уучлалт гуйх үед нь чин сэтгэлээсээ хүлээж авах 7. Тусламж гуйх үед нь жижиг зүйлд ч төвөгшөөлгүйгээр туслах 8. Хайртай хүнээ хараад баярлах, үгээрээ болон үйлдлээрээ түүнийгээ илэрхийлэх 9. Аливаа асуудлыг сэтгэл санаа тайван байгаа үедээ хамтдаа ярилцаж шийдэх. Уурласан үедээ хэлсэн үгс, хоолойны аяс их хатуу чанга байдаг учраас тухайн асуудлыг шийдэхээс илүүтэйгээр хувь хүн лүү дайрах гээд байдгыг үргэлж санах 10. Хүмүүсийн дэргэд болон нөхрийн эзгүйд түүнийг муу хэлэхгүй байх 11. Сэтгэл санаа тавгүй байгаа үедээ тусламж хэрэгтэй байгаагаа зөвөөр, товч тодорхой ойлгуулах

#6. О.Тэмүүлэн-Санхүүгийн сахилга бат: Хувийн төсвөө төлөвлөх 4 арга

Play Episode Listen Later Sep 30, 2019 5:53


Энэ удаагийн блог-подкастад:

#5. О.Тэмүүлэн-Одоо цаг тийм чухал гэж үү? Би ирээдүйрүү яваад завгүй байна…

Play Episode Listen Later Aug 6, 2019 7:21


Энэ удаагийн блог-подкастад:

#4. О.Тэмүүлэн-Завгүй амьдралдаа зав гаргаж сурах нь: Өдөрт 60 минутыг л “Өөрийн цаг” болгоё

Play Episode Listen Later Aug 4, 2019 7:28


Энэ удаагийн блог-подкастад: Дасгал хиймээр байна, ном уншмаар байна, англи хэл сурмаар байна. Орой ирээд/өглөө босоод...Өөртөө амлах хэдий ч яг бодит байдал дээр бидний хэд нь энэ амлалтдаа хүрдэг бол? Өөрийгөө хөгжүүлэхэд хэр их цаг хэрэгтэй вэ? Эдгээр чин хүслээ та өөрийн босдог цагаас ердөө нэг цагийн өмнө босож зөвхөн өөртөө зарцуулснаар энэ бүхэн биелэлээ олох боломжтой. Ингээд зөвхөн танд л зориулан өөрийн нэг цагийг хэрхэн үр ашигтай өнгөрүүлж болох тухай 6 зөвлөмжийг хүргэж байна.

#3. О.Тэмүүлэн- Минималисм ба Үнэ цэнтэй дэгжин амьдрахуйд суралцах нь

Play Episode Listen Later Aug 4, 2019 7:23


Энэхүү блог-подкастад маань минималист амьдралын хэв маягтай болоход тань туслах үндсэн зөвлөмжүүдээс бүрдэх болно. Үүнд: Хувцаслалт болон Хооллолтын тухай бус бүр багтсан. Хамгийн чухал нь өдөр бүр ганцаараа байхдаа ч аливаад өөрийн гэсэн зарчимтай хандаж байх. Хүмүүст зориулж хувцаслах бус өөртөө л сайхан хувцасыг сонгох, инстаграмд зориулж хооллох бус өөрөө л түүнийг мэдэрч хооллох зэрэг өдөр тутмын энгийн жижиг зуршлууд тань танд сэтгэл ханамжийг өгснөөр амьдрал илүү утга учиртай үнэ цэнтэй болно.

#2. О.Тэмүүлэн-Тэг-ээс Нэг-рүү тэмүүлэх нь буюу өөрийн ирээдүйг цогцлоох нь.

Play Episode Listen Later Aug 3, 2019 6:35


#2. О.Тэмүүлэн-Тэг-ээс Нэг-рүү тэмүүлэх нь буюу өөрийн ирээдүйг цогцлоох нь. by Arin

2. 2 Эмэгтэй Хүн Хүүхэд Төрүүлсний Дараа Бие Болон Сэтгэл Зүйд Ямар Өөрчлөлтүүд Гардаг Вэ?

Play Episode Listen Later Jun 24, 2019 24:00


2. 2 Эмэгтэй Хүн Хүүхэд Төрүүлсний Дараа Бие Болон Сэтгэл Зүйд Ямар Өөрчлөлтүүд Гардаг Вэ? by Arin

2. 1 Эмэгтэй Хүн Хүүхэд Төрүүлсний Дараа Бие Болон Сэтгэл Зүйд Ямар Өөрчлөлтүүд Гардаг Вэ?

Play Episode Listen Later Jun 10, 2019 64:22


2. 1 Эмэгтэй Хүн Хүүхэд Төрүүлсний Дараа Бие Болон Сэтгэл Зүйд Ямар Өөрчлөлтүүд Гардаг Вэ? by Arin

028. Болор - Мод Тарихын Ач Холбогдол

Play Episode Listen Later Jun 10, 2019 27:01


028. Болор - Мод Тарихын Ач Холбогдол by Arin

Чин Сэтгэлээсээ Хайргүй Хүнтэйгээ Гэр Бүл Болж Болох Уу? (Part 2)

Play Episode Listen Later May 27, 2019 50:12


Чин Сэтгэлээсээ Хайргүй Хүнтэйгээ Гэр Бүл Болж Болох Уу? (Part 2) by Arin

Чин Сэтгэлээсээ Хайргүй Хүнтэйгээ Гэр Бүл Болж Болох Уу? (Part 1)

Play Episode Listen Later May 25, 2019 52:36


Чин Сэтгэлээсээ Хайргүй Хүнтэйгээ Гэр Бүл Болж Болох Уу? (Part 1) by Arin

#1. О. Тэмүүлэн - Бүтээлч Уншигч Болоход Тань Туслах 11 Зөвлөмж

Play Episode Listen Later May 20, 2019 6:53


#1. О. Тэмүүлэн - Бүтээлч Уншигч Болоход Тань Туслах 11 Зөвлөмж by Arin

027. Болортуяа - Хогоо Эх Үүсвэр Дээр нь Боловсруулцгаая

Play Episode Listen Later May 8, 2019 75:16


027. Болортуяа - Хогоо Эх Үүсвэр Дээр нь Боловсруулцгаая by Arin

026. Эмэгтэйчүүд Нийт Худалдан Авалтын 70 - 80хувийн Шийдвэрийг Гаргаж Байна

Play Episode Listen Later Apr 29, 2019 50:49


026. Эмэгтэйчүүд Нийт Худалдан Авалтын 70 - 80хувийн Шийдвэрийг Гаргаж Байна by Arin

Тэгшбаяр - Минималист Болвол Хэрэггүй Зүйлд Бус Хайртай Хүмүүсдээ, Дуртай Зүйлдээ Төвлөрөх цаг гарна

Play Episode Listen Later Apr 9, 2019 39:27


Тэгшбаяр - Минималист Болвол Хэрэггүй Зүйлд Бус Хайртай Хүмүүсдээ, Дуртай Зүйлдээ Төвлөрөх цаг гарна by Arin

024. Т. Цэнгүүн - Хүн, Байгаль, Эдийн Засгийн Эргэх Холбоо

Play Episode Listen Later Mar 27, 2019 85:48


024. Т. Цэнгүүн - Хүн, Байгаль, Эдийн Засгийн Эргэх Холбоо by Arin

023. Bil G - Монгол Буцаж Явсан Минь Амьдралаа Дахин Шинээр Эхлэх Боломж Олгосон.

Play Episode Listen Later Mar 21, 2019 20:18


Энэ удаагийн дугаарт Ганбаагийн Билгүүтэй буюу Bil G оролцлоо. Тэрээр жилийн ѳмнѳ видео тоглоомонд ихэнхи цагаа зарцуулдаг байсан бѳгѳѳд нэг л ѳдѳр энэ бүхэн ѳѳрийнх нь ирээдүйд ямар ч амжилт авчрахгүйг ухаарч, буцаад Монгол явж амьдралаа шинээр эхлэсэн. Энэ хугацаанд тэрээр Volume Plus-д beat maker болон сошиал медиа менежэрээр ажиллахын хажуугаар "Авьяаслаг Монголчууд, Voice Mongolia, XMF Festival" гэх мэт маш олон тѳслүүд дээр ажиллаад амжжээ. Мѳн ѳнгѳрсѳн жил "Nas Daily"- тай 14 хоногийн турш хамтран ажиллаж арвин туршлага хуримтлуулсан. Тэр ирээдүйд Grammy Awards авахыг мѳрѳѳддѳг бѳгѳѳд энэ подкастын туршид явж байгаа дууг тэр хийсэн юм. Isn't it incredible? Enjoy the Podcast!

22. Эрдэнэтулга-7хоногт 95цаг ажилдаг байсан ч тэр хүч хөдөлмөр Харвардад тэнцэхэд тусалсан(English)

Play Episode Listen Later Mar 17, 2019 33:10


22. Эрдэнэтулга-7хоногт 95цаг ажилдаг байсан ч тэр хүч хөдөлмөр Харвардад тэнцэхэд тусалсан(English) by Arin

021. Э. Рэнцэнханд - Залуу Байгаа Дээрээ Дэлхийтэй Танилц, Шинэ Зүйлсийг Суралц.

Play Episode Listen Later Mar 3, 2019 33:27


Энэ удаагийн дугаарт маань Энх-Амгалангийн Ренцэнханд нью-йорк хотоос оролцож байна. Тэрээр Нью-Йоркийн их сургуульд төрийн бодлогын чиглэлээр мастерийн зэрэгт суралцдаг бөгөөд хэрхэн яаж 100 хувийн тэтгэлэг авсан тухай нууцаа бидэнд дэлгэлээ. Түүнчлэн өнгөрсөн жил хэрхэн дэлхийн банкинд дадлагат гарсан тухайгаа ч хэлсэн байгаа шүү. Мөн энэ жил НҮБ-т ажиллаж дипломын ажлаа хийж байх хугацаандаа Уганда улсад бага орлоготой айл өрхийг орон сууцжуулах төслийн чиглэлээр туршлага судалж байгаад ирсэн ийм гайхалтай дайчин охинтой танилцаж, туршлагаас нь хуваалцах нэр төрийн хэрэг байлаа.

020. Анунгоо - ММП-ийн Хамгийн Хайр Татам, Хамгийн Авьяаслаг Бяцхан Зочин

Play Episode Listen Later Feb 19, 2019 12:40


020. Анунгоо - ММП-ийн Хамгийн Хайр Татам, Хамгийн Авьяаслаг Бяцхан Зочин by Arin

БИ НЬЮ - ЙОРКТ ИРСНЭЭС ХОЙШ НЭГ Ч ЦҮНХ ДАХИН ХУДАЛДАЖ АВААГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ…

Play Episode Listen Later Feb 17, 2019 9:23


БИ НЬЮ - ЙОРКТ ИРСНЭЭС ХОЙШ НЭГ Ч ЦҮНХ ДАХИН ХУДАЛДАЖ АВААГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ… by Arin

019. Б. Тэлмэн - Хүүхэд төвтэй гэр бүл болж эхлэхэд, хосын харилцаа бага багаар хөрч эхлэдэг.

Play Episode Listen Later Feb 3, 2019 46:33


019. Б. Тэлмэн - Хүүхэд төвтэй гэр бүл болж эхлэхэд, хосын харилцаа бага багаар хөрч эхлэдэг. by Arin

018. М. Янжинлхам - Байхыг хүссэн газраа хийхийг хүссэн зүйлээ хийж чадаж байна уу?

Play Episode Listen Later Jan 27, 2019 45:36


Манай энэ удаагийн дугаарт Коннектикут мужын Бриджпорт хотоос М. Янжинлхам оролцлоо. Хэдийгээр софтвэйр инженер мэргэжлээр баклаврын зэрэгээ хамгаалсан ч сургуулиа төгсөөд график дизайнер болон ажиллаж яваандаа тэр мэргэжилдээ илүү их дуртай болсон нь ирээдүйд нь АНУ-д ирж мастерийн зэрэгт суралцах эхлэлийг нь тавьжээ. Түүний адал явдал, хүсэл эрмэлзэл дүүрэн подкастыг хүлээн авч сонсоно уу.

017. Э. Батмөнх - АНУ-д 2+2 Коллежид Суралцах Яг Ямар Байдаг Вэ?

Play Episode Listen Later Jan 24, 2019 35:16


Энэ удаагийн дугаарт Вашингтон Ди-Си хотоос Э. Батмѳнх оролцлоо. Тэрээр бидэнд Америкт 2+2 буюу комминути коллежид 2 жил их сургуульд 2 жил сурацах програмын тухай товч танилцууллаа. Арван жилээ тѳгсѳхѳѳс ѳмнѳ гадаад явахаар сонирхож буй залуусд заавал TOEFL, IELTS ѳгѳхгүйгээр хэрхэн коллежид тэнцэж болох тухай хэлсэн шүү. Мѳн ирэхээс ѳмнѳх тѳсѳѳлѳл ирсний дараах байдал яг ямар байсан бас хувь хүний тал дээр хэрхэн ѳсѳж хѳгжиж байгаа тухайгаа бидэнтэй хуваалцлаа.

016. Энх-Үйлс - Эрүүл Зөв Хооллолт

Play Episode Listen Later Jan 20, 2019 57:03


Энэ подкастаараа эрүүл хооллох гэдэг нь яг юуг хэлээд байгаа тухай ярилцлаа. Мах, гурилны төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэр их хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй, хэрхэн жимс ногоог хүнсэндээ илүү түлхүү хэрэглэх тухай Энх-Үйлс эгч өөрийн зөвлөгөөг өглөө. Тэрээр долоо хоног бүр "Meal Plan" хийдэг бөгөөд яаж хаягдал багатай илүү хариуцлагатай хүнсээ сонгон бэлтгэх, хоол хийх тухай хуваалцлаа. Мөн илүүдэл жинтэй хүмүүс хэрхэн хаанаас яаж зөв хооллож эхлэх тухай ярьсан байгаа шүү.

015. Д. Отгонтуяа, Э. Мөнх - Уянга - Их Британид Мастерийн Зэрэгт Тэтгэлэгтэйгээр Суралцах Нь

Play Episode Listen Later Aug 27, 2018 74:58


Энэхүү подкаст маань Их Британид Мастерийн зэрэгт тэтгэлэгтэйгээр суралцах тухай тэр дундаа Chevening болон суралцаж буй сургуулиасаа хэрхэн 100 хувийн тэтгэлэг авах тухай ярилцлаа.  Өмнөх дугаарт маань АНУ-д мастерт суралцах тухай ярьсан тул энэ хоёр улс маань ямар боломжийг таньд өгч чадах, аль нь үнэхээр таны хайж байгаа мэргэжил, ажлыг эргээд таньд өгч чадах болохыг сайтар харьцуулан судалгаа шинжилгээгээ хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

014. Баттулга, Билгүүн-Очир - АНУ-д мастерийн зэрэгт суралцахаас өмнө юуг мэдэх шаардлагатай вэ?

Play Episode Listen Later Aug 14, 2018 74:23


Энэхүү подкастаараа бид зүгээр л нэг гадаадад сурахыг урьтал болгож сурталчилсангүй. Түүний оронд бид сонсогч таниас үнэхээр та гадаадад суралцах хэрэгтэй эсэхийг сайтар эргэцүүлэн бодож хэрэв та үнэхээр л гадаадад суралцах нь таныг одоо байгаагаас тань илүү хурцалж, таныг илүү том сорилт боломжуудыг өөртөө бий болгоход тань туслах юм байна гэж үзвэл энэ подкаст үнэхээр таньд хамгийн хэрэгцээтэй мэдээллийг өгч чадах байх. Энэ дугаартаа бид гурав АНУ-д мастерийн зэрэгт суралцахаас өмнө юуг мэдэж, ямар шалгалтанд яаж бэлдэж ямар оноог авч байж тэнцдэг болон англи хэлийг мастерийн зэрэгт суралцахад тэнцхүйц хэмжээнд эзэмшсэн тэдний хувийн туршлагаас хуваалцлаа. Түүнчлэн Билгүүн-Очир ах Ivy League-ийн 5т жагсдаг Columbia University АНУ-д судалгаа шинжилгээний ажлаараа нэгт жагсдаг John Hopkins University-д хэрхэн тэнцсэн тэр түүхээ бидэнтэй хуваалцлаа.

013. Баярцэцэг - Монгол залуус дэлхийн хэмжээний жүжигчин болж чадна.

Play Episode Listen Later Aug 7, 2018 65:05


Кино жүжигчин, загвар өмсөгч энэ гайхалтай эмэгтэйтэй ярилцлага хийх гэдэг өчүүхэн миний хувьд үнэлэж баршгүй их завшаан байсан юм. Та нар түүний 2016 онд Дэлхийн Мисс тэмцээнд илгээсэн түүний танилцуулгыг санаж байна уу? Тэр үнэхээр биднийг огшоож, нэгтгэж чадсан Монгол дайчин бүсгүй юм. Олон охид залуусд өөрийн зөв үлгэр дууриалал, эерэг энергийг түгээж байдаг түүнээс суралцах зүйл ямар их байна гээч!!! Хоёр их сургуулийн дипломоо золиослож, өөрийн хүсэл мөрөөдлөө даган АНУ-ыг зорисон нь түүний энэ бүх ололт амжилтын хамгийн анхны гараа байсан юм.  Эхний 4сар огт цалингүй ажиллаж байсан бөгөөд тууштай тэмцсэн хөдөлмөрийнхөө дүнд эх орноо төлөөлөн Miss Earth Mongolia 2015, Miss World Mongolia 2016, мөн Нэтпликс кино компаний бүтээл Марко Полонд тоглох эрхийг 2016 онд авсан төдийгүй одоогийн байдлаар 20гаруй кино, реклам, дууны клипэнд тоглоод амжжээ. Тууштай хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байх таныг хаана аваачиж болох вэ? Та үнэхээр мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй юу өөрөөсөө заавал асуугаад үзээрэй!  Олон зүйл нуршилгүй бидний хийсэн энэ сайхан ярилцлагыг маань хүлээн аван сонсоно уу.

010. Фото графикч, График Дизайнер Б. Тамир - Хөгжим заримдаа ажлыг маань хийчихсэн байдаг.

Play Episode Listen Later Jun 25, 2018 60:47


Энэ удаагийн дугаарт маань Швейцарь улсаас Баярсайханы Тамир ах оролцлоо. Тэрээр энэхүү ярилцлагандаа өөрийн Европ улсаар хийсэн аялал, хэрхэн зураг авах сонирхлоо мэргэжил болгосон талаар ярилцлаа. Мөн өөрийн хамгийн хайртай ажил график дизайны талаар энэхүү мэргэжлээр суралцах, ажиллахаар зорьж байгаа хэн бүрт маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өглөө. Подкастын төгсгөлд хэрхэн сайн Фортполио хийх талаар Nottingham Trent University - гийн оюутнуудын өгсөн сонирхолтой зөвлөгөөг оруулсан байгаа шүү. Оюутнууд юу гэсэн бол?

007. Тамир - Хүүхдээ болзол тавилгүй хайрлах гэж юу вэ?

Play Episode Listen Later May 23, 2018 44:49


Энэ удаагийн дугаарт маань Сан Франциско хотоос Лхамсүрэнгийн Тамир ах маань оролцлоо. Түүний аав хүн болохоос айж байсан мэдрэмж, аав болоод түүний амьдралаас авах аз жаргалын хэмжүүр өөрчлөгдөж, эхнэрээ романтик бус үрийн минь ээж хүний нүдээр хайрлаж эхэлсэн тэр өдрүүд гээд олон зүйлсийг бид хамтдаа ярилцлаа. Мөн технологийн салбарт ажилдаг хүний хувьд тэр хүүхдүүдээсээ ухаалаг утас, таблетийг хориглож загнахаас илүүтэй, өөр алтернативиудыг санал болгохыг зөвлөсөн юм. Мөн одоо сургуулиа төгсөж байгаа залуусд хэрэгтэй тип & трикийг өглөө. Заавал сонсоод аваарай.

006. Батжаргал - Сан Франциско хотод машиндаа амьдарч эхлэсэн нь аялах эхлэлийг тавьсан

Play Episode Listen Later May 10, 2018 72:55


Манай 6 дахь удаагийн дугаарт Сан Франциско хотоос Батболдын Батжаргал оролцлоо. Софтвэйр инженер мэргэжилтэй учраас ажлаа дэлхийн хаанаас бол хаанаас хийж болох учир тэрээр сар бүр Америкийн нэг хотод 7 хоногоор очиж аялаж амьдарч байгаа талаар мөн түүний машиндаа амьдарч байсан түүхээс гээд олон сонирхолтой яриаг бид хоёр өрнүүллээ. Фото зураг авах хоббитой, блог хөтлөдөг түүнээс суралцах зүйл маш их байлаа. Мөн подкастынхаа төгсгөлд өгүүллэгийнхээ оронд би өөрийгөө танилцуулж энэхүү подкастынхаа хэтийн зорилгыг ярьсан байгаа.

005. Шинэцэцэг - Хүүхдээ хүнлэг хүн болгон хүмүүжүүлэх нь (Part 2)

Play Episode Listen Later May 1, 2018 50:40


Манай 5дахь удаагийн дугаарт Ганцэцэг эгчийн маань урисанаар Шинэцэцэг эгч маань оролцлоо. Хүүхдээ хүнлэг хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг эх ямар нөлөөтөй байдаг талаар цэцэрлэгийн багш мэргэжилтэй Шинээ эгч маань бидний тэр бүрчлэн анзаарч, мэддэггүй зүйлсийг сайтар дурьдсан тул та сонсоод нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

004. Т. Болормаа - Яагаад гэдгийг үргэлж асуувал хариултыг олоход дөхөм болдог

Play Episode Listen Later Apr 23, 2018 62:37


Энэ удаагийн дугаарт маань Вашингтон Ди-Си хотоос, Лантуун дохио ба MNG Summit ТББ-уудын зохион байгуулагч гишүүн, Нягтлан бодогч СРА мэргэжилтэй Төмөрбатын Болормаа эгч маань оролцлоо. Болормаа эгч маань маш эелдэг, даруу миний түүнд хэлсэн ямар ч магтаалийг үргэлж бусдын хүч хөдөлмөртэй холбон тайлбарлаж түүний хамт олон болон нийт Монголчууддаа талархаж байлаа. Мөн бидний үндсэн сэдэв болох багаар ажиллах сэдвийн хүрээнд аливаа зүйлийн гол асуудлын мөн чанарыг таних гэж үргэлж яагаад гэдэг асуултыг асууж байх талаар үнэтэй зөвлөгөөг харамгүй хайраллаа.

003. C. Төгс - Casual Talk

Play Episode Listen Later Apr 19, 2018 58:26


Энэ дугаарт маань загвар өмсөгч С. Төгс оролцлоо. Бид хоёр юу ярисан бэ гэж үү? Just listen to it. Түүнтэй ярилцахад маш гоё дотны найзтайгаа ярьж байгаа юм шиг байлаа. Авахыг нь аваад гээхийг нь гээгээрэй. Илүү ихийг сонсохыг хүсвэл like and subscribe. ♥️♥️♥️

002. Ц. Азжаргал - Найз ба таны хүрээлэл

Play Episode Listen Later Apr 16, 2018 57:40


Энэхүү подкастаараа найз ба таны хүрээлэнд байгаа хүмүүс таньд хэрхэн нөлөөлдөг ба найзаа хэрхэн зөв сонгох мөн хэрхэн сайн найз байх тухай ярилцлаа. Одоогийн нийгэмд мэнтортой байх яагаад чухал гэдэг талаар бас ярьсан байгаа тул та заавал сонсоорой.

001. Ганцэцэг - Хүүхдээ хүнлэг хүн болгон хүмүүжүүлэхэд эцэг эх ямар нөлөөтэй вэ?

Play Episode Listen Later Apr 9, 2018 57:22


Энэхүү подкастаараа эцэг эх болоход юуг анхаарч, хүүхдээ хэрхэн хүнлэг, сайн хүн болгон хүмүүжүүлэх тухай ярилцлаа. Мөн Ганцэцэг эгчийн маань аливааг чухалчлан авч үздэг зан чанар нь хүүхдийнхээ сэтгэл зүй, зан аашийг нь илүү сайн ойлгоход хүргэн илүү нэмэлт сургалтуудад суулгасан түүхээс та бүхэн сонсож нэгийг ойлгож, хоёрыг тунгаах биз ээ. Бидэнтэй үргэлж хамт байгаарай. Баярлалаа.

Claim DreaMongolia

In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

Claim Cancel