Podcast by Anna Battulga
Энэ удаагийн дугаараар Чевнингийн тэтгэлгээр Англи улсад хамт суралцаж байгаа Шүрээ найзтайгаа ярилцлаа. Бид 2 өнгөрсөн оноо дүгнэнгээ 2020 онд ухаарсан, шинээр хөгжүүлсэн ур чадвар, дадал зуршлуудаасаа хуваалцъя гэж бодсон. Та бүхэн хэрвээ цаашдаа гадагшаа яваад олон улсын оюутнуудтай хамт суралцана гэсэн зорилготой байгаа бол энэхүү яриа маань илүү үр өгөөжтэй байх болов уу гэж бодож байна.
Сайн байцгаана уу, подкастанд маань тавтай морил. Энэхүү подкастаараа Их Британийн Засгийн Газрын Чевнингийн тэтгэлгээр сурч байгаа өөрийнхөө туршлагыг хуваалцангаа энэ тэтгэлгээр сурч байгаа бусад Монгол болон өөр орнуудын оюутнуудтай төрөл бүрийн сэдвээр ярилцах болно. Энэ удаагийн дугаараар Тэтгэлгийн эссе хэрхэн бичих талаар өөрийнхөө туршлага дээр үндэслээд 10 зөвлөгөө өгье.