"Үлдэх үг" - Tagtaa Publishing

Follow "Үлдэх үг" - Tagtaa Publishing
Share on
Copy link to clipboard

Podcast by Tagtaa Publishing

Tagtaa Publishing


    • Nov 13, 2023 LATEST EPISODE
    • every other week NEW EPISODES
    • 59m AVG DURATION
    • 67 EPISODES


    Search for episodes from "Үлдэх үг" - Tagtaa Publishing with a specific topic:

    Latest episodes from "Үлдэх үг" - Tagtaa Publishing

    67. Тангадын Мандир: "Мэндлэхүй" туурь (Монгол бахархлын өдөрт)

    Play Episode Listen Later Nov 13, 2023 46:28


    "Тагтаа" хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастынхаа шинэ дугаарыг бид Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан бэлтгэлээ. Энэ дугаарт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, түүхч, зураач Тангадын Мандир абугайн "Мэндлэхүй" хэмээх туурийг яруу найрагч, судлаач, багш Ядамсүрэнгийн Баяраагийн уншсанаар хүргэж байна.

    66. Тагтаа рэвью: Зун дууслаа, иймхэн богино...

    Play Episode Listen Later Nov 3, 2023 34:40


    Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Тагтаа рэвью" сэтгүүлийн намрын дугаарыг онцоллоо.

    65. Ж.Лхагва: Сүм хөх бүрд

    Play Episode Listen Later Nov 1, 2023 33:49


    "Тагтаа" хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын орчуулагч, редактор Батсайхан Сувддулам оролцож, наяад оны хүүрнэлчдийн нэгэн гол төлөөлөгч болох зохиолч Жагдалын Лхагвын "Сүм хөх бүрд" өгүүллэгийг уншлаа.

    64. Үр дүнд бус үйл явцад төвлөрөхүй...

    Play Episode Listen Later Oct 26, 2023 44:49


    Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт Шведийн нэрт найруулагч Ингмар Бергманы "Миний амьдрал кино хальсанд" номын тухай орчуулагч Нармандахын Өнөржаргалтай ярилцлаа.

    63. Б.Батзаяа: Хамтдаа ухаарч олдоггүй зүйлийн тухай...

    Play Episode Listen Later Oct 11, 2023 50:28


    Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионоос хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт яруу найрагч, зохиолч Батхүүгийн Батзаяа оролцож, хэвлүүлээд удаагүй буй анхны туужийнхаа талаар, уран бүтээлийн талаар болон Туркийн нэрт зохиолч Орхан Памуктай уулзаад ирсэн тухай аяны богцоо уудлан ярилцлаа.

    62. Милан Кундера: Зам зуурын тоглоом

    Play Episode Listen Later Oct 3, 2023 55:08


    Тагтаа хэвлэлийн газар, Бүтээлч радио 100.9- тэй хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяа оролцож, Чех-Францын нэрт зохиолч Милан Кундерагийн "Зам зуурын тоглоом" өгүүллэгийг уншлаа. Монгол хэлнээ "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман нь хэвлэгдэж, манай уншигчдийн хэдий нь танил болсон эл зохиолч роман бичлэгээс гадна богино өгүүллэгийн нэрт мастер билээ. Кундерагийн дүрүүдийнхээ сэтгэл рүү маш гүн шургаж, хүмүүс хоорондын харилцааны ээдрээ зөрчлийн цаад, наад учрыг тун ажигч, гярхай уудлан бичиж чаддаг онцлогийг энэ өгүүллэгээс уншигчид маань бүр тодорхой анзаарна буй заа.

    Үй Хуа: Ялалт

    Play Episode Listen Later Sep 11, 2023 66:16


    "Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗОХИОЛЧИД МОНГОЛД" төслийг эхлүүлж буй. Тус төслийн анхны зочноор "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнээ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан билээ. "Үлдэх үг"-ийн энэ дугаараар зохиолч Үй Хуагийн айлчлалын хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцахын ялдамд түүний "Ялалт" хэмээх нэгэн өгүүллэгийг орчуулагч Б.Баясгалангийн орчуулснаар уншиж хүргэлээ.

    60. Мө.Батбаяр: Сөжү чамд амттай санагдаад эхэлбэл...

    Play Episode Listen Later Jul 24, 2023 39:52


    Тагтаа хэвлэлийн газар, Creative radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын шинэ дугаарыг хүлээн авна уу.

    59. Мө.Батбаяр - "Боловсролын тухай бодрол" радио тэмдэглэл

    Play Episode Listen Later Jul 24, 2023 42:54


    Тагтаа хэвлэлийн газар, Creative Radio 100.9 долгионтой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын Европоор аялсан тухай радио тэмдэглэлийг хүргэж байна.

    58. Б.Баясгалан - Радио тэмдэглэл #1

    Play Episode Listen Later Jul 4, 2023 49:21


    Зохиолч Б.Баясгалан өөрийн анхны ажил радиогийн студидээ 15 жилийн дараа ахин нэгэнтээ радио зохиол бичиж иржээ. Энэ тэмдэглэлээ тэрбээр хорт хавдар хэмээх хүндхэн өвчнийг даван туулж яваа хүмүүст сэтгэлийн дэм өргөхөөр бичсэн гэв.

    57. Мисүзү Канеко: Юм бүхнийг хайрлахсан

    Play Episode Listen Later Jun 7, 2023 51:20


    "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй буй, Японы яруу найрагч Мисүзү Канекогийн "Цуурай юм уу, чи?" номын тухай болон хүүхдийн уран зохиол, яруу найргийн тухай ярилцлаа.

    56. Илгээгээгүй зурвас - 6

    Play Episode Listen Later Jun 2, 2023 23:24


    Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.

    55. Илгээгээгүй зурвас - 5

    Play Episode Listen Later Jun 2, 2023 29:55


    Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.

    54. ХЕРБЕРТ УЭЛЛС: СОХРЫН ОРОН

    Play Episode Listen Later May 25, 2023 111:20


    "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт СУИС-ийн багш, яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраагийн сонгон уншсанаар Английн зохиолч Херберт Уэллсийн "Сохрын орон" өгүүллэгийг хүргэж буйг хүлээн авна уу.

    53. Я.БАЯРАА: ЖАНР ХЭМЭЭГЧ ТУСГААР УЛСЫН ТУХАЙД

    Play Episode Listen Later May 11, 2023 75:23


    Энэ дугаартаа бид СУИС-ын багш, яруу найрагч, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраатай уран бүтээл, урлаг, уран зохиолын талаар халуун яриа дэлгэлээ.

    52. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 4

    Play Episode Listen Later Apr 20, 2023 23:24


    Илгээгээгүй зурвасын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.

    51. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 3

    Play Episode Listen Later Apr 4, 2023 34:42


    "Илгээгээгүй зурвас"-ын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.

    50. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 2

    Play Episode Listen Later Mar 27, 2023 27:26


    "Илгээгээгүй зурвас"-ын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.

    49. Аялгуу содон монгол хэлээр хүмүүс ярьж л байвал...

    Play Episode Listen Later Mar 22, 2023 49:51


    Тагтаа хэвлэлийн газар, P3 радио хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаараа бид Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан бэлтгэлээ.

    48. Б.Баясгалан: Этгээд хүслийн цуглуулга номын тухай

    Play Episode Listen Later Mar 16, 2023 58:33


    Тагтаа хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэн хүргэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт тус хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Батсуурийн Баясгалангийн хүүрнэл зохиолын шинэ бүтээл "Этгээд хүслийн цуглуулга" номын тухай ярилцлаа.

    47. ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 1

    Play Episode Listen Later Mar 16, 2023 41:47


    "Илгээгээгүй зурвас"-ын захидлуудыг P3 радиотай хамтран радио нэвтрүүлэг болгож эхэллээ. Энэхүү нэвтрүүлгээрээ бид илгээж зүрхлээгүй, эзэнд нь хүргээгүй та бидний сэтгэлийн мухар, номын завсарт үүрд хадгалагдаж буй захиануудыг дамжуулан хүргэх билээ. Та бүхэнд хэн нэгэнд илгээж зүрхлээгүй эсвэл хүргэхийг хүсэж байгаа захидлууд байвал бидэнд хандаарай.

    46. П.Баярсайхан: Хөх туурийн тал

    Play Episode Listen Later Mar 14, 2023 65:40


    Тагтаа хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэ дугаарт Монголын 80-аад хүүрнэл зохиолчдын нэгэн гол төлөөлөл болох нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайханы "Хөх туурийн тал" өгүүллэгийг орчуулагч, редактор Мө.Батбаярын уншсанаар толилуулж байна.

    45. Мартахаас өмнө, санахаас урьд

    Play Episode Listen Later Feb 27, 2023 50:01


    "Тагтаа" паблишинг, P3 радио хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын энэхүү дугаартаа "Өвлийг ингэж бичлээ" сэтгүүлийн талаар болон манай редактор, орчуулагч Мө.Батбаярын өнгөрсөн өвөл Солонгос улсад ажиллаад ирсэн сонин сайхны талаар ярилцлаа.

    44. Хамгийн анхны учрал руугаа хамтдаа явахыг чи зөвшөөрвөл...

    Play Episode Listen Later Feb 14, 2023 77:40


    "Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэж хүргэдэг "Үлдэх үг" подкастын ээлжит дугаараа уншигч, сонсогчдодоо өргөн барьж байна. Энэ удаагийн подкастдаа бид гэгээн хайрын баярыг тохиолдуулан, хамгийн дуртай хайрын шүлгүүдээсээ уншиж, хайр хэмээгч хамгийн ойр ч хачин ойлгомжгүй харь хөндий ч юм шиг сэдвийн талаар ярилцав. Хайрын сайхан цаг мөнхөд таныг гийгүүлж байг.

    43. Х.Нямхишиг: Аксу гудамжны 21 тоот

    Play Episode Listen Later Jan 19, 2023 40:44


    "Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастдаа бид Монголын уран зохиолоос дээжлэн, уран бүтээлч, зохиолч, орчуулагчдын дуу хоолойгоор хүргэж буй билээ. Энэ удаа зохиолч, яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн “Аксу гудамжны 21 тоот” хэмээх өгүүллэгийг Тагтаа хэвлэлийн газрын эрхлэгч, яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалангийн уншсанаар хүргэж байна. Х.Нямхишиг Говь-Алтай аймгийн Бугат суманд төржээ. Тэрээр яруу найргийн "Бөгтөр хөх өвс" (2008), "Зун гээсэн чөдөр" (2010), "................" (2014), "Хөх цэгцгий жиргэнэ" (2018), хүүрнэл зохиолын “Гашуун амт, амтлаг үнэр” (2020) номуудаас гадна өнгөрсөн онд “Хоёр үетэй үг” (2022) яруу найргийн орчуулгын түүврээ уншигчдын хүртээл болгоод буй. Түүний “Гашуун амт, амтлаг үнэр” хэмээх өгүүллэг, тууж эмхэрдсэн ном нь нягт сэтгэлгээ, шигүү уртай, гүн рүү шунгаж, өндрөөс дуулсан тун ч цараатай түүвэр болж чадсан билээ.

    42. Чинагийн Галсан: Роль

    Play Episode Listen Later Jan 12, 2023 56:48


    "Тагтаа" хэвлэлийн газар, P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастдаа бид Монголын уран зохиолоос дээжлэн, уран бүтээлч, зохиолч, орчуулагчдын дуу хоолойгоор хүргэж буй билээ. Энэ удаа Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Чинагийн Галсангийн "Роль" өгүүллэгийг Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч, редактор Базаррагчаагийн Дэлгэрмаагийн уншсанаар хүргэж байна. Зохиолч Чинагийн Галсан 1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. Тэрээр МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид суралцаж, улмаар Герман улсын Хүмболтын их сургуулийг дүүргэжээ. Түүний анхны зохиол нь "Тува туужууд" нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдэж байв. Тэрээр "Аянгат цагийн тууж", "Арван сарын тэнгэр дор", "Тэнгэрийн зүүд", "Ноомой эрийн мөрөөр" зэрэг тууж, өгүүллэгийн номууд, "Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр" аян замын тэмдэглэл, "Эр хар сур" яруу найргийн түүврүүдээ монгол хэлээр хэвлүүлсэн. ХБНГУ-ын болон олон улсын хэмжээний нэр хүндтэй олон шагналыг зохиол, бүтээлээрээ хүртжээ.

    41. Гүржавын Нямдорж: Цочоод сэрсэн заяа

    Play Episode Listen Later Jan 5, 2023 52:01


    "Тагтаа" хэвлэлийн газар P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын шинэ оны шинэхэн дугаарыг танд хүргэж байна. Шинэ дугаартаа бид Монголынхоо уран зохиолын өв сангаас дээжлэн мөн уран бүтээлчийн дуу хоолойгоор хүргэж буй гэдгийг онцолъё. Эхний дугаартаа бид Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул зохиолч, яруу найрагч, шог зураач Гүржавын Нямдорж агсны "Цочоод сэрсэн заяа" хэмээх өгүүллэгийг зохиолч, яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаагийн уншсанаар хүргэж байна. Наяад оны хүүрнэл зохиолчдын нэгэн тод төлөөлөл Гүржавын Нямдорж агсан амьд ахуйдаа "Авга гүний эрчүүд" өгүүллэгийн түүвэр, "Гүнд цэцэг" яруу найргийн номуудаа хэвлүүлсэн юм. Харин хожим нь түүний яруу найраг, хүүрнэл зохиолын өвүүдээс дээжлэн эмхэтгэсэн "Хориотой нас", "Бэнсэн үлгэрч" номуудыг дотнын найз нь эрхлэн хэвлүүлсэн билээ. Энд онцлон буй “Цочоод сэрсэн заяа” хэмээх өгүүллэг 1930-аад оны үеийн хүрээний амьдрал, тэр үеийн залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, нэгэн цагт учравч эгнэгт төөрөлдсөн хувь заяаны тухай сэтгэл шимшрэм өгүүлэхийн хажуугаар уншигч та биднийг эх хэлний далай их өв сангаар аялуулан, цаг хугацаа, орон зайд зорчуулах увдистай бүтээл билээ л.

    40. Л.Мандуухай: Эгшигт

    Play Episode Listen Later Dec 1, 2022 53:19


    Тагтаа хэвлэлийн газар "Үлдэх үг" подкастынхаа энэ дугаарт уран бүтээлч Л.Мандухайг урьж ярилцлаа.

    39. Ата Боргужин: Мэдрэмж цуглуулж явдаг хүмүүс

    Play Episode Listen Later Nov 1, 2022 66:30


    "Үлдэх үг" подкастын энэ дугаарт уран бүтээлч Ата Боргужин оролцлоо.

    38. Х.Буянбат: Дин тосгоны зүүдийг тайлахуй

    Play Episode Listen Later Oct 17, 2022 74:23


    Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, зохиолч Ян Лянкөгийн "Дин тосгоны зүүд" романы тухай Тагтаа прайз уралдааны шилдэг зохиолчийн шагналт Х.Буянбат, орчуулагч Мө.Батбаяр, сэтгүүлч З.Бямбасүрэн нар ярилцлаа.

    37. О.Цэнд-Аюуш: Энэ хорвоо чинийх биш, энэ хорвоо минийх биш

    Play Episode Listen Later Oct 12, 2022 48:44


    "Үлдэх үг" подкастын шинэ дугаарт "Болор цом"-ын эзэн, зохиолч, яруу найрагч О.Цэнд-Аюуш оролцлоо.

    36. Б.Батзаяа: Эрин үеийнхээ нам гүмийг эвдэх гэж би дуугарнам

    Play Episode Listen Later Oct 5, 2022 69:30


    "Үлдэх үг" подкастын энэ дугаарын зочноор "boobooks" creative team-ын үүсгэн байгуулагч, зохиолч, яруу найрагч Батхүүгийн Батзаяаг урьж оролцууллаа.

    35. Э.ЦОГЗОЛМАА: ХҮССЭН НОМОО УНШИХЫН ТУЛД...

    Play Episode Listen Later Jul 7, 2022 23:12


    "Tagtaa Prize-2022" утга зохиолын шагналын орчуулгын төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн орчуулагч Э. Цогзолмаа саяхан МУБИС-ийн Хэл, утга зохиол судлалын ангийг төгсөөд буй. Тэрээр энэ жилийн уралдаанд өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрөл тус бүрд бүтээлээ ирүүлсэн бөгөөд Хятад-Английн зохиолч Ма Жианы "Орхин одогч" өгүүллэгийг англи хэлнээс орчуулсан нь хамгийн анхны орчуулгын бүтээл нь юм. Хүссэн зохиолоо уншихын тулд хэл сурч, орчуулж эхэлсэн Цогзолмаатай орчуулгын тухай, цаашдын уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

    34. Б.ТЭРГЭЛ: БИЧГИЙН ШИРЭЭНЭЭС ХОЛ Ч ЦЭЭЖИНДЭЭ ГУРВАН ШҮЛЭГТЭЙ...

    Play Episode Listen Later Jul 6, 2022 33:22


    "Тагтаа" хэвлэлийн газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, таниулах зорилгоор "Tagtaa Prize" утга зохиолын шагналыг хоёр жил тутамд олгодог билээ. Энэ жилийн уралдаанд 150 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс яруу найргийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Б.Тэргэлтэй яруу найргийнх нь тухай ярилцлаа. “Шүлэг хэчнээн үнэн байна, төдий чинээ ариун” гэдэг. Ийм нэгэн гэгээлэг, авьяаслаг яруу найрагчийг уншигчидтайгаа уулзуулж буйдаа туйлын баяртай байна.

    33. Н.УРАНЖАРГАЛ: АЙДАС ЭРГЭЛЗЭЭГ ДАВЖ БИЧИХҮЙ

    Play Episode Listen Later Jul 5, 2022 32:30


    Тагтаа хэвлэлийн газар, МҮОНРТ-ийн P3 радиотой хамтран хүргэж буй "Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт Tagtaa Prize-2020 уралдааны шилдэг яруу найрагч, Tagtaa Prize-2022 уралдааны тэргүүн байрын шагналт зохиолч Н.Уранжаргал зочноор оролцож уран бүтээл, бичихүйн тухай ярилцлаа. Н.Уранжаргал бичихээс өмнө төрдөг, айдас эргэлзээ, сонирхолтой, шинэлэг санаа сэдлийнхээ тухай ярьсны сацуу "Бичиж сурахын тулд ердөө л бичих хэрэгтэй." хэмээн үе тэнгийн залуу уран бүтээлчдэдээ зөвлөлөө.

    32. Ц.ЭНХ-ОД: "ХАЙР БИЙ!" ГЭЖ ХАШХИРЧ БУЙ ХҮМҮҮС

    Play Episode Listen Later May 27, 2022 71:46


    Хайр хэмээх дэврүүн хийсгэлэн, барьцгүй юм шиг атлаа бодит ертөнцөд л боломжтой, тун нухацтай ойлголтыг Францын философич Ален Бадью философийн үүднээс задлан шинжилж, оношлон хэлэлцсэн нь "Хайрын магтуу" хэмээх ном болон уншигчдад маань хүрээд удаагүй буй. Подкастынхаа энэ дугаараар "Хайрын магтуу" номын орчуулагч Цэрэнбалжирын Энх-Одтой хамт хайр сэтгэл, түүний өмнө тулгарч буй сорилтууд, хайрыг ойлгох, таних бидний ойлголт, танин мэдэхүйн алдаануудын талаар ярилцлаа.

    31. Ж.Тэгшзаяа: Гоо үзэсгэлэн сайхан бол шарх

    Play Episode Listen Later May 27, 2022 52:21


    Шинэхэн хэвлэлийн газрынхаа үүдийг нээснээс хойш "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын сэдэвт шилдэг өгүүллэгүүдийн түүвэр эмхтгэн орчуулж, мөн японы зохиолч Ёко Огавагийн "Төгс тоо" хэмээх сонирхолтой романыг эрхлэн хэвлүүлж уран бүтээлийн ганзага дүүрэн байгуу Ж.Тэгшзаяаг бид "Үлдэх үг" подкастдаа урьж, шинэ уран бүтээлүүдийнх нь талаар ярилцлаа.

    30. Алс замын эхэнд

    Play Episode Listen Later Mar 1, 2022 90:29


    Орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяртай "Дин тосгоны зүүд" роман хийгээд "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн номын талаар ярилцав.

    29. А.Ундраа: Эмх цэгцээс гоо сайхныг эрэхүй

    Play Episode Listen Later Dec 21, 2021 55:44


    Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн явуулдаг "Үлдэх үг" утга зохиолын подкаст маань МҮОНРТ-ын P3 богино долгионы радиотой хамтран зочинтой ярилцлагын дугааруудаа сонсогчид, уншигчиддаа хүргэж эхэллээ. Энэ дугаартаа бид УИХ-ын гишүүн асан, физикийн шинжлэх ухааны доктор Агваанлувсангийн Ундрааг урилаа. Бид зочноо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, олон нийтэд хэдий нь танигдсан улс төрч гэдгээс арай өөр өнцгөөс нээн ярилцахыг хичээв. А.Ундраа бол уран зохиолын өндөр боловсролтой уншигч, урлагийн нарийн мэдрэмжтэй хэрэглэгч, дэмжигч гэдгийг цөөн хүн мэдэх биз ээ. Тиймийн тул бид түүнтэй уншихуй хийгээд бүтээхүйн тухай дэлгэр хууч дэлгэж, шимтдэг ном, шилж уншдаг зохиолчдыг нь тухайлан сонирхлоо. Яруу найраг мэдэрдэггүй хуульчид бүү итгэ гэж үг бий. Яриа минь танд сонирхолтой байх болтугай.

    28. Намрын Гань - Батбаяр

    Play Episode Listen Later Nov 24, 2021 12:15


    Яруу найрагч, орчуулагч Мөнхцолын Батбаярын "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" шинэ номоос "Намрын гань" найруулалыг нь МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Батхолбоо өгүүлсэнийг бид "Үлдэх үг" подкастынхаа ээлжит дугаараар та бүхэндээ хүргэж байна.

    27. “Эх орон чинь дуудаж байна” романы талаар ярилцав

    Play Episode Listen Later Nov 1, 2021 67:10


    Орчин цагийн Солонгосын нэрт зохиолч Ким Ионгха "Эх орон чинь дуудаж байна" романы талаар тус номын орчуулагч Б.Дэлгэрмаа, ариутган шүүгч Ц.Дэлгэрмаа нартай ярилцав.

    26. Баярсайхан - “Дэлхийн Хүн”, “Зуун Жил”

    Play Episode Listen Later Oct 16, 2021 74:19


    "Тагтаа" хэвлэлийн газраас нэрт зохиолч П.Баярсайхан агсны "Сармагчин бол сармагчин" шилмэл бүтээлийн эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлж байсан билээ. Энэ удаад бид "Үлдэх үг" подкастаараа дамжуулан зохиолчийн "Дэлхийн хүн" "Зуун жил" бүтээлийг хүргэж байна.

    25. Сүүдэр гэрлийн хорвоо буюу гэрэл зурагчин: Б. Тамир

    Play Episode Listen Later Dec 26, 2020 86:07


    Баярсайханы Тамир. М-төсөл Ахлах график дизайнер, гэрэл зурагчин. Тусгал гэрэл зургийн клубын гишүүн. “Бид Монгол Агуулга” дизайн нэгдэл гишүүн.

    24. Б.НАРАНЦОГТ: ЗӨГНӨЛ БИЕЛЭХ ХҮРТЭЛ

    Play Episode Listen Later Dec 6, 2020 102:23


    24. Б.НАРАНЦОГТ: ЗӨГНӨЛ БИЕЛЭХ ХҮРТЭЛ by Tagtaa Publishing

    23.Уншихуйд, Автахуй Хийгээд Бас Бус Зүйлсийн Тухай

    Play Episode Listen Later Nov 12, 2020 84:09


    23.Уншихуйд, Автахуй Хийгээд Бас Бус Зүйлсийн Тухай by Tagtaa Publishing

    22. Б.Баясгалан: "Tagtaa Prize"-д бүтээл ирүүлэх залууст зөвлөх нь

    Play Episode Listen Later Mar 17, 2020 39:32


    “Гэгээн шувуу” утга зохиолын сангаас үндэсний утга зохиолын үнэ цэн, чанар чансааг дээшлүүлэх, үндэсний уран зохиолын нэр хүнд, хүртээмжийг дотооддоо болон олон улсад өргөн дэлгэрүүлэхэд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан дэм болох зорилготойгоор "ТАГТАА" шилдэг бүтээлийн уралдаан, утга зохиолын шагналыг гурав дахь удаагаа зохион байгуулж, гардуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан ТАГТАА хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалан уралдаант шагналд бүтээлээ ирүүлэхээр зэхэж буй залуу уран бүтээлчдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн подкастыг хүлээн авна уу!

    21. А.Урантогос: Бяцхан цэцэг уйлдаггүй...

    Play Episode Listen Later Mar 6, 2020 99:55


    Амарбаатарын Урантогос хэмээх энэ эрэмгий, гоо шүлэгчийн тухай илүү үг нурших юун. Түүний гэгэлгэн-хүчтэй, ялдам-эрэмгий, энхрий-тэрслүү, этгээд-гоо шүлгүүд шинэ үеийн яруу найргийн үгүйсгэшгүй содон өнгө төрх, том орон зай болж байдаг билээ. Урантогос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон Улсын Харилцааны мэргэжлээр төгссөн. Өдгөө БНХАУ-д эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг горилохоор суралцаж байна. Яруу найргийн “Өдөр бүхний элегия” (2010), “Гуравдугаар сарын байшин” (2013), “Эрсийн зуун” (2017) түүврүүд хэвлүүлсэн. Алсаас дуулж, ойроос төөнөж, дандаа дүрэлзэн шатавч үнс нурам нь нойтон байдаг цайлган, уйлган, цангинасан гоо найрагчийг дуу хоолойгоор нь та бүхэнтэй уулзуулж буйдаа "Үлдэх үг" баяртай байна.

    20. Т.Загарпэрэнлэй: Истанбулыг чагнахуй...

    Play Episode Listen Later Feb 18, 2020 61:19


    "Үлдэх үг" подкастын энэ удаагийн дугаарт Турк улсын Истанбул хотын урлагийн сургуульд эрдмийн зэрэг хамгаалаад дөнгөж эх орондоо дөрөө мултлаад буй Түмэнбаярын Загарпэрэнлэй хэмээх авьяаслаг залууг урьж ярилцлаа. Турк улсад таван жил эрдэмд шамдах зуураа өөрийн шүлгийн номыг хэвлүүлж, Нобелийн шагналт зохиолч Орхан Памуктай уулзан ярилцаж, улмаар “Улаан үст” романыг нь орчуулж, сац бас эрдэм судалгааний ажлаа ч ахиулж, олон газар орноор хэрэн хэсэж, залуу насныхаа оргилуун үеийг уйдах завгүй, дурсамж, бүтээл дүүрэн өнгөрүүлээд иржээ. Түүнтэй Тагтаа Хэвлэлийн Газрын орчуулагч, редактор Мө.Батбаярын хүүрнэлдсэнийг хүлээн авч сонсоно уу!

    19. Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" романы тухай

    Play Episode Listen Later Jan 7, 2020 73:30


    "Үлдэх үг" подкастын энэ дугаараар уншигчдын гар дээр очоод удаагүй байгаа Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл" романы талаар тус номын орчуулагч Мө.Батбаяртай ярилцлаа. “Амьдрахуй” романаараа монгол уншигчдын дунд хэдийн танигдсан, Хятадын өнөө цагийн нэрт зохиолч Үй Хуагийн нэрийн хуудас болсон бас нэгэн алдартай бүтээл бол “Цусаа худалдсан тэмдэглэл” роман билээ. Соёлын хувьсгалын хүнд бэрх он жилүүдэд гэр бүлийнхнийхээ амин зуулга, амь насыг өөрийнхөө цусаар залгуулагч нэгэн эрийн түүхээр Үй Хуа Маогийн дэглэм доорх Хятад орны дотоод шаналан, шандуурлыг машид нарийн уудлахын сацуу амьдрахын төлөө хүн ямар хүйтэн ухаан, халуун сэтгэл гаргах хэрэгтэй болдгийг тун ч торгон, эрмэг бичиж, хүний мөн чанар, ёс суртахууны өмнө давхар давхар асуулт тавьсан юм. “Цусаа худалдсан тэмдэглэл” роман хятадын орчин үеийн уран зохиолын хамгийн нөлөө бүхий арван романы нэгээр зүй ёсоор нэрлэгддэг билээ.

    18. Мө.Батбаяр: Өртөөн дээр хэлсэн үгсээс...

    Play Episode Listen Later Dec 24, 2019 77:46


    Шинэхэн цасны хялмаа Улаанбаатарын гудмаас тэртээ баруун алтайн сарьдаг уулсын оройд хүртэл гялбалзсан уудам Монголын мөнгөн өвлийн жаврыг бидэн үгийн дулаанаар ээж, шүлгийн айзмаар хөглөхөөр энэ удаагийнхаа "Үлдэх үг"-ийг бэлтгээд байна. Подкастад маань "Өртөөн дээр хэлэгдсэн үгс" нэрт шинэхэн түүврээ хэвлүүлээд удаагүй буй, яруу найрагч, орчуулагч Мөнхцолын Батбаяр уригдлаа. Шинэхэн түүврээсээ онцолж арван шүлгээ аванхайлсан энэ удаагийн дугаар тантай үгсийн яруу, утгын гүнээр ханьсаж, голын жаврыг уярааж, уулын нөмрийг хуваалцана гэж итгэнэм. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай!

    17. Ганзүг "Үйл үлдэнэ"

    Play Episode Listen Later Oct 29, 2019 54:23


    "Үлдэх үг" подкастын энэ удаагийн зочноор Монголын контемпорари урлагийн төлөөлөгчдийн нэг, перформанс артист Сэдбазарын Ганзүг уригдлаа. С.Ганзүг бол орчин үеийн урлагийн онцгой содон төрөл болох үйлдлийн урлагаар эх орондоо төдийгүй олон улсад танигдаж буй эрчтэй залуу уран бүтээлчдийн нэг юм. Байгаль дэлхий, тэнгэр эрхистэйгээ холбогдох Монголчуудын язгуур ухааныг орчин үеийн урлагийн илэрхийлэлтэй холбон бүтээл туурвиж буй эл уран бүтээлч дотооддоо төдийгүй Нидерланд, Финланд, Герман, Хонконг, Тайвань, Солонгос, Итали зэрэг дэлхийн олон улсад өөрийн бүтээлүүдээ толилуулж амжсан, шинэ урлагийн шилдэг төлөөлөгчдийн нэг билээ. Айсуй 11-р сарын 1-нээс 22-ны хооронд Хаан банкны "Хаан галерей"-д үргэлжлэх "PERFORMANCE IN CONTEMPORARY ART" нэртэй ес дэх бие даасан үзэсгэлэнг нь угтаж бид С.Ганзүг хэмээх эл уран бүтээлчийн дотоод ертөнц, уран бүтээлдээ барьдаг баримтлал, урлаг болоод ертөнцийг харж таних өнцгийг нь нээюү хэмээн ярилцлагадаа урилаа.

    Claim "Үлдэх үг" - Tagtaa Publishing

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel