Hello dears, Намуун байна. Шинэхэн ээж. Ээж болон хүүхдэд тулгардаг олон асуудлын шийдлийг олж өгөх зорилгоор энэхүү подкастаа хийж эхэллээ. Таалан сонсоно уу! Хэрвээ надтай ярилцахыг хүсвэл сошиал хаягуудаар маань холбогдоорой.
#МонтессориАрга #ХүүхдийнХүмүүжил Шинэ оны эхний дугаартаа монтессори арга барилын талаар, мөн энэхүү хүмүүжлийн арга нь хүүхдэд ямар мэдлэг, чадвар суулгадаг талаар АНУ-ын Сан Франциско хотын Монтессори сургуулийн чиглүүлэгч, багш Хонгорзултай ярилцлаа. Тэрээр Монгол үндэсний тоглоом, шагай, модон эвлүүлдэг тоглоом, үндэсний гэр, эсгий урлал, монгол үсэг зэргийг Монтесорри арга барил руу хувирган сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Эцэг, эхчүүд бидний хянах боломжгүй таагүй нөлөөллүүд нийгэмд өчнөөн бий. Хүүхдийнхээ дэргэд цаг тутамд байж, муу нөлөөллөөс хамгаалах боломжгүй тул хүүхдэдээ нийгмийн харилцааны чадваруудыг суулгаж, дархлаатай болгох нь чухал юм. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, АНУ-д Нийгмийн ажилтны мэргэжлээр мастер хамгаалсан Г.Золжаргалан эгчтэй ярилцлаа. Таалан сонсоно уу!
Сурахаар, ажиллахаар гадны орныг зорьж байгаа гэр бүлүүд олон байгаа учраас гадаадад хүүхэд өсгөхийн давуу болон сул талуудын талаар Швед, Япон, АНУ, Солонгос улсад амьдардаг дөрвөн ээжтэй ярилцлаа. Түүнээс ч илүү хүүхэд хүмүүжих таатай орчныг бүрдүүлж чадсан эдгээр орны жишгээс суралцах, Монголдоо хэрэгжүүлж болох олон санааг энэхүү ярилцлагаас маань ойлгож авна гэж найдаж байна. Цаг гарган ярилцсан Солонго, Уянга (Uyanga Jn), Алтанзул (Zulaka Tulip), Ариунжаргал (Ariun Jargal) нартаа баярлалаа
#ОрганикХүнс #ХүнснийНогоо Шинэ ногооны улирал бараг л дуусаж байна. Гэсэн ч амжиж өвөл идэх хүнсний ногоогоо цуглуулах гэж байгаа ээжүүд минь анхаарлаа хандуулаарай.
Хүүхдээ хараад гэртээ суудаг эцэг, эхчүүдийн сэтгэлзүй маш эмзэг болсон байдаг. Жоохон юманд уурлаж, гомдож, туньж эсвэл бүр өөрийгөө хэнд ч хэрэггүй болсон мэтээр мэдэрдэг. Удахгүй эцэг, эх болох гэж байгаа эсвэл гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эцэг эхчүүд маань сэтгэлзүйн тогтвортой байдлаа хангаж сурах нь хамгийн чухал. Тиймээс сэтгэлзүйгээ удирдаж, хянаж сурах тухай Хөөрхөн Зүрх ТББ тэргүүн, сэтгэлзүйч Хонгорзул эгчтэй ярилцлаа.
Хэрвээ та хүүхдээ бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой нэгэн болгож өсгөхийг хүсдэг бол "Бие даасан хүүхэд буюу хэрхэн залхуу ээж болох вэ?" номын талаарх энэхүү дугаарыг маань сонсоорой. - Номын танилцуулга - Номын агуулга - Хэрэгжүүлж болох санаанууд зэрэг сонирхсон мэдээллээ номын орчуулагч Солонго бид хоёрын ярилцлагаас олж мэдээрэй :)
Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед эцэг, эхчүүд бид хүүхдээ утаанаас хэрхэн хамгаалж болох вэ гэсэн сэдвээр энгийн аргуудыг багтаасан богинохон подкаст бэлтгэн хүргэж байна. Хэрэг болно гэж найдаж байна :)
#ХосынХарилцаа #Гэрбүл #ГэрбүлийнАзжаргал Аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бүтээх вэ? Гэр бүлийг юу аз жаргалтай болгодог вэ? Гэр бүлийн гишүүн бүр хэрхэн аз жаргалтай байж, хэрхэн нэгэндээ сэтгэл хангалуун байж сурах вэ? зэрэг сонирхолтой сэдвээр бид сэтгэл судлаач Дэлгэрмэндтэй ярилцлаа. Таалан сонсоно уу!
Эцэг, эхчүүд маань хүүхдийн тархи хөгжүүлэх Глен Доманы аргыг гадарлах байх. Мөн хүүхдээ хэрхэн багаас нь уншиж сургах вэ? хүүхдэдээ хэрхэн математик заах вэ гэсэн постуудыг ч олонтоо харсан байх. Тиймээс энэ удаагийн дугаартаа дээрх аргын талаар сонирхон судалж буй эцэг эхчүүддээ зориулан "хүүхдийнхээ тархийг гэртээ хэрхэн хөгжүүлж болох вэ, багаас нь хэрхэн хөгжүүлэх вэ" гэсэн сэдвээр Монгол Гэр сургалт группийн админ Ундраа эгчтэй ярилцлаа.
Шинэ өдрийн мэнд! Хэрвээ та бизнес эрхлэдэг, эрхлэхээр зэхэж буй эсвэл бүр бизнес эрхлэх хүсэлтэй ч нэг л учраа олохгүй яваа бол Mompreneurz анхдугаар уулзалтыг сонирхоод үзээрэй. Манай ээжүүдэд ямар ач тустай, ямар давуу тал олгох талаар хэсэгхэн хөөрөлдлөө. Ажил-амьдрал, бизнес, хувь хүний хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байгаа бол шинэ дугаараас маань тус арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай :)
Өдрийййн мэндэээ, Хүүхдүүд маань сургууль, цэцэрлэгтээ орцгоогоод гадуур эд л ханиад, томуу дэгдэж байна. Тиймээс эцэг, эхчүүддээ анхааруулах, зөвлөх үүднээс "Эмийн зохистой хэрэглээ" сэдвээр Долоон одой эмнэлэг-ийн Цолмон эмчтэй ярилцлаа.Эхнээс нь дуустал нь заавал сонсоорой. Өнөөдөр бидний хүүхдэдээ зохисгүй өгч байгаа эмийн гаж нөлөө 20,30 жилийн дараа ямар ч өвчин болж гарч ирж мэднэ. Тиймээс хүүхдийнхээ амаар давуулж байгаа эм, биед нь тарьж байгаа тариагаа зохистой хэрэглээнд нь барих хэрэгтэй юм шүү. Эхнээс нь дуустал нь заавал сонсоорой. Баярлалаа :)
Хэсэг завсарласны эцэст шинэхэн дугаарууд маань мэндэлж эхэллээ. Удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчье. Энэ удаагийн дугаартаа би Монгол йогийн урсгалыг үүсгэн байгуулагч, Йогийн багш Alta Yogini эгчтэй ярилцлаа. Тэрээр Би өөртөө хайртай, Мацаг Мастер зэрэг номын зохиогч байгаа. Ингээд цаг гарган ярилцсан Алтангэрэл эгчдээ баярлалаа. Мөн сонсох гэж байгаа хүмүүстээ баярлалаа. Та энэхүү дугаараас: ❤️ Йогийн ач тус
#гэрбүл #эрхтэгшбайдал #хосынхарилцаа Ихэнх эхнэрүүд нөхрөө гэрийн ажилд тустай, хүүхдийн хүмүүжилд идэвхтэй оролцдог байгаасай гэж хүсдэг. Тиймээс энэ дугаартаа хосууд эрх тэгш байх, гэр бүлийн асуудалд эрх тэгш оролцоотой байх нь ямар чухал талаар хөндөж ярилцлаа. Мөн зочид маань эрх тэгш гэр бүлийг бий болгосон өөрсдийн туршлагаасаа хуваалцсан байгаа. Ингээд таалан болгооно уу! Урилгыг минь хүлээн авч ярилцсан Гэрэлээ, Эрхэмбаяр нартаа баярлалаа.
#ДотноХарилцаа #ГэрБүл #Хосууд #БэлгийнБоловсрол Хүн бүрийн сонирхдог боловч ил тод ярьдаггүй хосуудын дотно харилцааны талаар энэ удаад хөндөж ярилцлаа. Хосууд маань нандин харилцаандаа илэн далангүй байснаар ямар эерэг өөрчлөлтийг авчирдаг, мөн нэг нэгэндээ сэтгэл хангалуун байхын тулд яах хэрэгтэй вэ зэрэг асуултад хариулт авахыг хүсвэл заавал сонсоорой
#ЭэжийнХөгжил #ӨөртөөЗориулахЦаг Гэртээ хүүхдээ хараад суугаа ч өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн ээж бүр энэ дугаарыг сонсож урам, зориг аваарай. Мөн юунаас эхэлж, яах ёстойгоо ойлгоход нь чиг болж чадна гэж найдаж байна. Урилгыг минь хүлээн авч, гайхалтай яриа өрнүүлсэн Zuugii-даа баярлалаа.
#ХүүхдийнХүмүүжил #Гэрбүл Хүүхдийн хүмүүжилд юу нөлөөлдөг, эцэг эхчүүд бид хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд юу, юуг авч үзэж, юунд илүүтэй анхаарах хэрэгтэй гээд амьдралын хэв маяг, цагийн менежментийн талаар ярилцсаныг маань ганц ч үг гээлгүй сонсоорой гэж зөвлөх байна. Аав ээжүүд, аав ээж болох хүн бүрийн заавал сонсох дугаар
#ӨсвөрНас #Темперамент #СэтгэлзүйнХэвшинж Өсвөр насны хүүхэдтэй буюу 10-19 насны хүүхэдтэй эцэг, эхчүүд анхаарлаа хандуулаарай. Бид хүүхдийнхээ сэтгэлзүйн хэв шинжийг тодорхойлж байж, түүнд нь тохируулан харилцах хэрэгтэй байдаг юм байна шүү. Монгол Өрх Сэтгэл Зүйн Хүрээлэн -ийн сэтгэл зүйч Э. Ундрам өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог болоод хэцүү үеүдэд нь хэрхэн харьцах хэрэгтэй талаар зөвлөлөө. Манай шинэхэн дугаарыг сонсон хүүхдийнхээ сэтгэлзүйн ямар хэв шинжтэй болохыг мэдэж аваарай.
#ХүүхэдбаНойр #УнтлагынЦаг Ээжийн алба үнэхээр амаргүй. Хэдий эмэгтэй хүн бүрийн туулдаг замнал ч нойргүй хонох шөнүүд мундахгүй, ядарч, туйлдан өнгөрүүлэх өдрүүд элбэг. Тиймээс ээжүүддээ зориулан шинэхэн дугаартаа @Tenuuka's Mom пэйжийн админ @Nomin-той ярилцаж, "хүүхдээ хэрхэн өөрөөр нь унтуулж сургах вэ? Хэрхэн эрт унтуулж сургах вэ? Хэрхэн шөнийн турш сэрэлгүй унтдаг болгох вэ?" гэсэн асуултуудад хариулт авахыг хичээлээ. Таалан сонсоно уу!
Одонтой ээжүүдийн маань цувралд 5 хүүхдийн ээж, Digital Dental шүдний эмнэлгийн үүсгэн байгуулагч Ж.Билгээ эгч маань оролцлоо. Цоглог, өөрийнхөөрөө, хайр татам түүний ярилцлагыг хүлээн авна уу! Хүүхдүүдээ хүмүүжүүлдэг арга барил, гэр бүлдээ баримталдаг зарчим гээд ээжийн албанд зүтгэсэн 27 жилийнх нь арвин туршлагаас хуваалцлаа.
#ХүүхдийнХүмүүжил #ХүүхэдбаГэрбүл Подкастынхаа шинэхэн дугаарт 4 хүүхдийн ээж, продюсер С.Урантай ярилцлаа. Бид хүүхэд хүмүүжил, хүүхэд ба гэр бүлийн харилцаа гээд олон чухал сэдвийг хөндөн ярилцсан байгаа :)
#ХүүхдийнСэтгэлзүй #8нас #9нас #10нас #11нас Үерхэл, нөхөрлөлийн талаар хэрхэн ярилцах вэ? Ухаалаг утас, pc тоглоомд зарцуулах цагийг нь хэрхэн багасгах вэ? гээд энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд түгээмэл тулгардаг асуудлууд болон 8-11 настай хүүхдийн сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа. Энэ удаагийн дугаарт Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч Н.Хишигт оролцлоо.
#ХүүхдийнХооллолт #Глютен Хүүхдээ бор хоолонд оруулж байгаа болон оруулаад удаагүй байгаа эцэг эхчүүдийн санааг хамгийн их зовоодог асуудал бол глютен байдаг. Тиймээс энэ удаагийн дугаартаа Глютен гэж юу вэ? Санаа зовж, айгаад байх зүйл мөн үү, үгүй юу? гэсэн сэдвээр Akachan - хvvхдийн хооллолт пэйжийн админтай ярилцлаа. Мөн энэхүү дугаараас глютнээс үүдэлтэй өвчлөлүүд болоод Gluten Free Diet-ийн талаар мэдэж авах боломжтой. Таалан болгооно уу
Бид чихэр их хэрэглэх ямар олон сөрөг нөлөөтэйг сайн мэддэг ч чихрийн хэрэглээгээ багасгаж чаддаггүй шүү дээ. Тиймээс шинэ дугаартаа бид Чихрээ танасан тэмдэглэл пэйжийн админ Энхзултай "чихрээ хэрхэн танах" талаар ярилцлаа. Чихрээ танах нь зөвхөн танд төдийгүй таны гэр бүл, хүүхдүүдэд ямар эерэг нөлөөтэй, чухал болохыг надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байхаа. Ингээд шинэхэн дугаараа хүлээж авна уу!
Сургуульд ороход нь хэрхэн бэлдэх вэ? Дүүтэй болсныг нь яаж ойлгуулах вэ? Хүүхэдтэйгээ яаж харьцвал дээр вэ? гэх зэргээр толгой гашилгаж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой гэж зөвлөмөөр байна. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай 4-5 настай хүүхдийн танин мэдэхүй болон сэтгэлзүйн онцлогийн талаар ярилцлаа.
Шинэхэн долоо хоногийн мэнд, Энэ долоо хоногт та бүхэндээ нэгэн мундаг ээжтэй ярилцсанаа хүргэж байна. Хүүхэд хүмүүжлийн аргууд, хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх аргууд гэх мэт олон сонирхолтой сэдвээр нийтлэл бичиж хүргэдэг Avdar club, хүүхдийн эко тоглоомын брэнд Avdar Toys-ийг үүсгэн байгуулсан Даша Лулу маань бизнес болоод хүүхэд хүмүүжлийн аргуудаасаа хуваалцаж, бидэнтэй халуун яриа өрнүүллээ. Таалан сонсоно уу :)
Өдрийн мээээнд, ээжүүд маань шинэхэн дугаараа тэсэн ядан хүлээж байсан уу? Энэ долоо хоногт Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнтэй хамтран хийж буй 2 дахь дугаар маань та бүхэнд хүрч байна. Хүүхдийн сэтгэлзүйч П.Сувданчимэгтэй 3 нас хүртэлх хүүхдийн бие физиологи, сэтгэлзүйн хөгжил, онцлог гэсэн сэдвээр ярилцлаа. 3 хүртэлх насны хүүхдүүдтэй ээж нар маань заавал сонсоорой. Мөн таньдаг, мэддэг хүмүүстэйгээ хуваалцаарай.
#Ойрхонтөрөлт Хэрвээ та ойрхон зайтай төрөх үү? Хол зайтай төрөх үү? гэж эргэлзэж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой. Нэгээс хоёр жилийн зайтай төрсөн дөрвөн ээж маань өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Дугаарт оролцсон Ц.Энх-Уянга, А.Өнөрмаа, Т.Алтанчимэг, Л.Мөнгөнчимэг нартаа маш их баярлалаа :)
#ХүүхэдбаНом Подкастад маань үргэлж ээжүүд оролцдог байсан бол энэ удаад нэгэн аавтай ярилцсанаа хүргэж байна. Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцын хариуцлагатай зураач, редактор Төрмөнхтэй хүүхдийг номонд хэрхэн дуртай болгох, юунаас эхлэх хэрэгтэй талаар ярилцлаа.
#ХүүхдийнСэтгэлЗүй #0-9сар Урин хаврын мэнд! Мөн шинэхэн долоо хоногийн мэнд! Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнтэй хамтран хүүхдийн сэтгэлзүйн талаар цуврал дугаарууд бэлтгэн хүргэж эхэллээ. Ингээд шинэхэн дугаартаа сэтгэл зүйч Ундармаатай 0-9 сар хүртэлх настай хүүхдийн сэтгэлзүйн онцлог, мөн энэ насны хүүхэдтэй хэрхэн харьцах, юун дээр анхаарах хэрэгтэй байдаг талаар ярилцлаа таалан болгооно уу :)
#МонголХүүхдийнБрэнд Шинэ долоо хоногийн мэнд ээжүүдээ Шинэхэн дугаар маань бэлэн боллоо. Энэ удаагийн #МонголХүүхдийнБрэнд танилцуулах дугаарт маань хүүхдэд зориулсан сүлжмэл хувцасны анхны брэндүүдийн нэг @AvantKids оролцлоо. Авант кидс брэндийн үүсгэн байгуулагч @Tuul эгч маань бизнесээ хэрхэн үүсгэн байгуулж байсан, эдийн засгийн хүндхэн үеүдийг хэрхэн даван туулж ирсэн гээд бизнесийн болон ээж хүний туршлагаа харамгүй хуваалцлаа. Та бүхэн минь доорх линкээр орж сонсоорой. Мөн itunes, MPLUS дээр орсон байгаа шүү.
#НэмэлтОрлого Шинэхэн өглөөний мэнд, та бүхэнтэйгээ шинэхэн дугаараараа мэндчилж байна. Энэ дугаартаа Минималист ээж хуудсын админ Номинтойгоо хамт гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нартаа зориулан нэмэлт орлоготой болох боломж, аргуудаас танилцууллаа. Таалан болгооно уу
#МонголХүүхдийнБүтээгдэхүүн #МонголдҮйлдвэрлэв Шинэ долоо хоногоо бас нэгэн мундаг ээжийн подкастыг сонсож эхлүүлээрэй. Гэхдээ эхний өдөр талдаа орчихлоо тэ ккк. Арьс арчилгааны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Oveda" брэндийг танилцуулж байна. Уг брэндийн үүсгэн байгуулагч, хоёр хүүхдийн ээж Л.Нямдолгор энэ дугаарт маань оролцож бизнесийн болон ээж хүний туршлагаасаа хуваалцлаа. Таалан болгооно уу :)
Шинэ долоо хоногийн мэнд, шинэхэн өглөөний мэнд ☺️☺️ Энэ долоо хоногийн сэдэв #ХүүхдийнХооллолт Хоол тэжээлээр дамжуулан хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ? гэсэн сэдвээр Hool Zuich Azaa эгчтэй ярилцлаа. Ээжүүд минь заавал сонсоорой
#Монголхүүхдийнбрэнд цувралын хоёр дахь дугаараар мэндчилж байна. Энэ дугаарт хүүхдийн хувцасны зах зээлийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг "Үр минь" брэндийг танилцуулах болно. Зочноор #Үрминь брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга оролцлоо. Бизнес эрхлэгч ээж хүний хувьд тэрээр бүх л туршлагаасаа харамгүй хуваалцсан байгаа. Ингээд шинэ дугаараа хүлээн авна уу!
#Урлаг_ба_хүүхэд Ээжүүдийн булан подкастын маань энэ долоо хоногийн сэдэв бол #Урлаг_ба_хүүхэд. Энэ дугаарт Anima art design school /Анима ДУДуС/ -ийн багш, урлаг судлаач М.Аминаатай (Аминаа Машбат) урлаг хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг, хүүхдээ урлагтай ойр өсгөхийн ач холбогдол гээд олон чухал сэдвийг хөндөн ярилцлаа.
Өдрийн мэнд, Ээжүүдээ. Mom's Corner podcast-ийн маань #Монгол_брэнд, #Монгол_хүүхдийн_бүтээгдэхүүнийг танилцуулах цувралын анхны дугаарыг хүлээн авна уу! Энэ дугаараараа хүүхдийн хувцасны зах зээлд гарч ирсэн анхны брэндүүдийн нэг #KindBaby брэндийг танилцуулж байна. Зочноор #KindBaby брэндийн үүсгэн байгуулагч О.Анхныбаяр оролцож бизнесийн туршлага болоод ээж хүний туршлагаасаа хуваалцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Mom's Corner podcast маань нэг л мэдэхэд арван дугаар бэлтгэн хүргэжээ. Тиймээс арав дахь дугаар бүрийг онцгойлон олон зочинтой, сонирхолтой байдлаар хүргэж байхаар шийдлээ. Энэ удаагийн онцгой дугаарт маань дөрвөн ээж оролцож өөрсдийн түүхээс сонирхууллаа. Мөн #удахгүй_төрөх_ээжүүд болон #төрөөд_удаагүй_ээжүүд -д зориулан өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Дугаарт оролцсон Энкүлэ, Өлзийжаргал, Удвал, Болор нартаа маш их баярлалаа.
Mom's Corner подкастын 9 дэх дугаарыг хүлээн авна уу! Энэ долоо хоногийн сэдэв бол #Хүүхдийнхээ_дархлааг_дэмжих буюу #Ханиаднаас_урьдчилан_сэргийлэх тухай байгаа. Харин зочноор ээжүүдийн маань хэзээний танил "BioAmidral
Mom's Corner подкастын 8 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ долоо хоногийн сэдэв бол #Төрсний_дараах_сэтгэл_гутрал Уг сэдвээр Focus on the Family Mongolia- Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагын захирал, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай (Hongorzul Tuya) ярилцлаа. Төрсний дараах сэтгэл гутрал гэж юу вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хэрхэн гутралаас ангижирч, даван гарах вэ? гэсэн асуултуудад хариулт авч, тодорхой case-үүд дээр жишээ аван ярилцлаа. Та болон таны гэр бүлийн уур амьсгал, таны хүүхдийн сэтгэлзүйд хамаатай асуудал учраас заавал сонсоорой ээжүүдээ.
Mom's Corner Podcast-ийн маань шинэхэн дугаарыг хүлээн авна уу! Энэ удаагийн дугаарт бид #хүүхдийн_шүдний_арчилгаа сэвдээр ярилцлаа. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд анхаарч эхлэх үед хэдийн оройтсон байдаг учир буйл байхаас нь л сайтар арчлах хэрэгтэй гэнэ шүү. Тиймээс эцэг, эхчүүд маань буйл, шүдийг нь арчлахдаа юунд анхаарах ёстой байдгийг подкастаа сонсоод мэдэж аваарай.
Mom's Corner Podcast-ийн маань 6 дахь дугаар мэндэллээ. Төрсний дараа бүсгүйчүүдийн маань арьсанд сэвх, нөсөө толбо, хялгасан үрчлээ үүсэх, хуурайших, эмзэгших, харлах гээд маш олон асуудлууд гарч ирдэг. Тиймээс эдгээр арьсны асуудлаас хэрхэн салах талаар Make up artist & Flamme make up store-ийн захирал Гэрэлээтэй ярилцлаа.
Mom's Corner Podcast-ийн маань тав дахь дугаарыг хүлээн авна уу! Төрсний дараа турах, галбиржих гэсэн сэдвээр хоёр дахь зочинтойгоо ярилцлаа. Хулангоо маань төрснийхөө дараа 90 гаруй килограмм жинтэй байсан ч 3 сарын уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр дүнд 40 кг жинг хаяж чаджээ.
Mom's Corner podcast-ийн маань дөрөв дэх дугаар мэндэллээ. Удаан хүлээлгэсэнд хүлцэл өчье. Төрсний дараа эргээд хэрхэн турах вэ? Хэрхэн галбиржих вэ? гэж бодож байгаа ээж нар маань заавал сонсоорой. Фитнесс тамирчин Оюунтуяа буюу DJ Anna Sue маань эрүүлээр хэрхэн жингээ хасах талаар төрөөд удаагүй байгаа ээж нартаа зөвлөгөө өглөө. Оюунтуяа маань давхар хувийн дасгалжуулагч хийдэг учраас хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа, анхаарах зүйлсийн талаар маш дэлгэрэнгүй ярьж өгсөн шүү. За ингээд подкастаа хүлээн авна уу!
Mom's Corner Podcast-ийн 3 дахь дугаарт Эко ээж Энэрэлтэй хүүхдээ хүмүүжүүлдэг арга барилынх нь талаар ярилцлаа. Хэрвээ та эко ээж болохоор шийдсэн бол, хүүхэд хүмүүжлийн Монтессори аргын талаар судалж байгаа бол энэ таны заавал сонсох ёстой подкаст. Танд хэрэгтэй бүхийл мэдээллийг багтаасан сонирхолтой дугаар болсон шүү.
Mom's Corner подкастын маань хоёр дахь дугаарыг хүлээн авна уу! "Идье" группийн админ А.Гантигмаатай хүүхдийн эрүүл, зөв хооллолтын талаар ярилцлаа.
Mom's Corner блогийн маань анхны подкастыг хүлээн авна уу. Энэ удаад хоёр хүүхдийн ээж Сувд маань суулгалт өвчний үед хүүхдүүдээ хэрхэн эмчилж, асарч байсан туршлагаасаа хуваалцлаа