Living with kids подкаст

Follow Living with kids подкаст
Share on
Copy link to clipboard

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

livingwithkids


    • Jan 24, 2024 LATEST EPISODE
    • infrequent NEW EPISODES
    • 57m AVG DURATION
    • 36 EPISODES


    Search for episodes from Living with kids подкаст with a specific topic:

    Latest episodes from Living with kids подкаст

    #34 Гэдэсний ашигт бактер бидний биед ямар ашиг тустай вэ?

    Play Episode Listen Later Jan 24, 2024 44:33


    Энэхүү дугаараар Living with kids подкастыг хамтран хөтлөн явуулдаг, хамтрагч Оюундэлгэр маань гэдэсний ашигт бактер гэж юу болох, бидний биед ямар ашиг тустай, хэрхэн үйлчилдэг түүнчлэн ямар хоол хүнснээс ашигт бактерийг авч болох талаар сонирхолтой яриаг өрнүүллээ. Оюунаа маань судлаач мэргэжилтэй бөгөөд чөлөөт цагаараа подкастаа хамтран хөтлөн явуулдаг билээ.  Та бүхэн тухлан сонсож, таалан соёрхоно уу!   Living with kids подкаст Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #33 Арьс засалч Э. Бэлла Баяр: Арьсаа эрүүл, гоо сайхан байлгая гэвэл эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй

    Play Episode Listen Later Oct 29, 2023 56:26


    Энэ удаагийн дугаарт арьс засалч Э. Бэлла Баяр зочиноор уригдан оролцож, бидэнтэй хүний биеийн хамгийн том эрхтэй болох арьс, арьсны эрүүл мэнд, арьсны зөв арчилгааны тухай сонирхолтой яриаг өрнүүлэн мөн хүүхдүүдээ өсгөж буй өөрийн туршлагаас хуваалцлаа. Та бүхэн тухлан сонсож, таалан соёрхоорой.   Living with kids подкаст Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #32 Multitasking хийх бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

    Play Episode Listen Later Oct 23, 2023 43:07


    Энэхүү дугаартаа бид олон даалгаврыг зэрэг гүйцэтгэх, хэт олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулах нь бидний сэтгэл зүй болон тархины үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлдэг талаар ярилцлаа. Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав Living with kids подкаст

    #31 Судлаач, докторант А. Жанболат: Хүүхдүүдээ шинжлэх ухаанч болгож өсгөцгөөе!

    Play Episode Listen Later Oct 2, 2023 70:37


    Энэ удаагийн дугаарт маань тархи судлалын салбарт докторын зэргээ хамгаалж буй судлаач А. Жанболат уригдан оролцож, бидэнтэй тархины үндсэн үйл ажиллагаа, онцлог, ямар чухал үүргүүдийг гүйцэтгэдэг, ураг эхийн хэвлийд бүрэлдэх үеэс эхлээд юунд анхаарвал зохих гээд тархи судлалын салбарын орчин үеийн судалгаанд суурилсан олон хэрэгтэй мэдээллийг хүргэсэн маш сонирхолтой яриаг өрнүүллээ.   Та бүхэн шимтэн сонсож, таалан соёрхоорой.   Хүүхэд өсгөж буй хүн бүрт зорилуав. Living with kids подкаст

    #30 Ээж нарын буу халалт, 2-р хэсэг

    Play Episode Listen Later Sep 18, 2023 54:31


    Энэ удаагийн дугаарт маань 4 хүүхдийн ээж, яруу найрагч, зохиолч Б. Болормаа уригдан оролцож, бидэнтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлэх өөрийн туршлагаас хуваалцаж, мөн өөр олон зүйлийн талаар дотно сайхан яриа өрнүүллээ.  Та бүхэн тухлан сонсож, таалан соёрхоорой.   Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. Living with kids подкаст

    #30 Ээж нарын буу халалт ,1-р хэсэг

    Play Episode Listen Later Sep 18, 2023 32:32


    Энэ удаагийн дугаарт маань 4 хүүхдийн ээж, яруу найрагч, зохиолч Б. Болормаа уригдан оролцож, бидэнтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлэх өөрийн туршлагаас хуваалцаж, мөн өөр олон зүйлийн талаар дотно сайхан яриа өрнүүллээ.  Та бүхэн тухлан сонсож, таалан соёрхоорой.   Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. Living with kids подкаст

    #29 Өсвөр насны хүүхэддээ эзэмшүүлвэл зохистой нэг чадвар

    Play Episode Listen Later Sep 1, 2023 32:55


    Цагаа бус энергээ зөв зохицуулах нь бүтээмж өндөр байж, бодож төлөвлөсөн зүйлээ амжуулахад ямар их ач холбогдолтой талаар олон судалгаа, зөвлөгөөнүүд байдаг билээ. Энэхүү дугаараар бид энэ сэдвийн доор ярилцаж, хувийн туршлагуудаасаа хуваалцлаа. Та бүхэн мөн энэ талаар бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаж, өөрсдийнхөө хувийн туршлагаас харамгүй хуваалцаарай.   Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав Living with kids подкаст  

    #28 Ээж нар маань хэрхэн ар гэр, ажил албаа зохицуулж байна даа? Бид эргэн ирлээ

    Play Episode Listen Later Aug 20, 2023 47:00


    Сайна байцгаана уу сонсогчид оо? Бид 2 жил гаран завсарласны эцэст эргэн ирлээ. Энэхүү дугаараараа бид ар гэр, ажил албаа хэрхэн зохицуулж, хажуугаар нь өөртөө хэрхэн цаг гаргаж болох талаар хувийн туршлагуудаасаа хуваалцлаа. Та бүхэн мөн бидэнтэй сэтгэгдлээ, хувийн туршлагаа хуваалцаарай.   With love Living with kids подкаст

    #27 Хүүхэд өсгөнө гэдэг нь өөрөө? Зочин ээж: Г. Энхболор

    Play Episode Listen Later May 9, 2021 63:11


    Энэхүү дугаарт "Балиар өөдрөг" подкастын хөтлөгч Г. Энхболор буюу NQ уригдан оролцож, ээжийн туршлагаасаа бидэнтэй харамгүй хуваалцлаа.  Бидний хандлага хэрхэн хүүхдүүдэд маань нөлөөлдөг, хүүхэд өсгөнө гэж ер нь юу гэсэн үг болох, ээж хүн өөрийгөө хайрлах, өөртөө цаг зарцуулах нь гэр бүлийн уур амьсгал, харилцаанд ямар нөлөөтэй болох гээд олон сэдвийн талаар ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.  Та бүхэн бас сэтгэгдлээ үлдээгээрэй!

    #26 Хүүхэд стресстдэг үү?

    Play Episode Listen Later Mar 14, 2021 42:52


    Амьдралд жижиг том гэлтгүй олон зүйлд стресстэх тохиолдол бидэнд байдаг. Насанд хүрсэн хүмүүс бид өөрсдийгөө мэдэрч, өөртөө юу болоод байгааг төвөггүй анзаарч мэдэх чадвартай байдаг бол хүүхэд өөртөө юу болж байгааг, мэдрэх, түүнийгээ үгээр илэрхийлэх чадвар төдийлөн сайн байдаггүй.  Энэхүү дугаараас та бүхэн хүүхэд ямар зүйлүүдэд илүү стресстдэг, ямар шинж тэмдэг илэрдэг болон эцэг эх, асран халамжлагч, дотны хүнийх нь зүгээс яаж туслаж болох, юун дээр анхаарах гэх мэт мэдээллүүдийг хүлээн авч сонсох болно.   Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. Living with kids подкаст

    #25 Шинэ он минь сайн байна уу? Шинэ дугаарууд тун удахгүй ✨

    Play Episode Listen Later Jan 10, 2021 37:12


    Сайн байцгаана уу,Сонсогч та нартаа бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе! Оны хамгийн эхний дугаартаа бид 2020 оноос юу суралцсан, 2021 ондоо юу төлөвлөж байгаа талаараа товчхон ярилцлаа. Та бүхэн ямар сэдвийн талаар илүү сайн мэдмээр байгаагаа мөн сэтгэгдлээ бидэнд харамгүй илгээгээрэй! ✨ Living with kid подкаст,Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #24 Гэр бүл доторх ойлголцлын тулгуур нь тодорхой зарчимтай байх

    Play Episode Listen Later Dec 27, 2020 51:23


    Энэхүү дугаараар гурван хөөрхөн хүүхдийн ээж Ариунтуяа зочиноор уригдан оролцлоо. Тэрээр гэр бүл дотроо тодорхой зарчимтай байж, хоорондоо сайн ярилцах нь гэр бүл доторх уур амьсгал болон ойлголцлыг хэрхэн нэмэгдүүлдэг талаар, мөн эцэг эх, хүүхдүүдийн хоорондох харилцааг хэрхэн илүү амар, ойлгомжтой болгодог талаар өөрийн гэр бүлийн туршлагаас мөн ээж хүний, эхнэр хүний нандин туршлагуудаасаа хуваалцлаа. Та бүхэн тавтай сонсож, таалан соёрхоорой.  Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #23 Амжилттай ээжийн ард сайн аав байдаг

    Play Episode Listen Later Sep 13, 2020 48:24


    Энэхүү дугаартаа бид 3 хөөрхөн хүүхдийн ээж Баясгаланг урьж ярилцлаа. Та бүхэн Арслан ба Шувуу хүүхдийн үлгэрийн номын талаар мэдээлэл авахыг хүсвэл Narsarod.co фэйсбүүк хуудсаар холбогдоорой.  Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. 

    #22 Хүүхдийнхээ бүтээлч сэтгэхүйг хэрхэн хөгжүүлэх вэ? 2-р хэсэг

    Play Episode Listen Later Jun 6, 2020 52:30


    Энэхүү дугаарт маань уран зураач, ээж Баттуяа оролцсон бөгөөд та бүхэн✔️Бүтээлч ажил нь хэрхэн хүүхэддээ гаргах цагийг маань чанартай цаг болгож өгдөг✔️Хүүхдээ хэрхэн урлагийн мэдрэмжтэй болгох өсгөх, түүнчлэн✔️Art therapy буюу урлагаар сэтгэл засах талаарх мэдээлэл  болон өөр олон маш хэрэгтэй мэдээллүүд болон зөвлөмжүүдийг сонсох болно.  Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #22 Хүүхдийнхээ бүтээлч сэтгэхүйг хэрхэн хөгжүүлэх вэ? 1-р хэсэг

    Play Episode Listen Later Jun 6, 2020 31:06


    Энэхүү дугаараар бид зураач Баяраатай ярилцсан бөгөөд эцэг эх, томчууд бид хүүхдээ хэрхэн дэмжиж, авьяасыг нь хөгжүүлж, энэ тал дээр хэрхэн мэдрэмжтэй хандах талаар маш өгөөжтэй, сонирхолтой ярилцлага хийлээ. Та бүхэн хүлээн авч сонсоно уу!

    #21 Хос хэлтэй хүүхдүүд

    Play Episode Listen Later May 17, 2020 64:29


    Энэхүү дугаарт Стокгольмын их сургуулийн багш, хэл шинжлээч, судлаач Б.Өлзийсайхан уригдан оролцож ✔️Хос хэлтэй хүүхдүүд гэж ямар хүүхдүүдийг хэлдэг вэ?✔️Хүүхдээ хос хэлтэй болгох нь ямар давуу талуудтай вэ?✔️Хүүхдүүддээ эх хэлийг нь сайн сургах ямар аргууд байна вэ?гэх мэт олон сонирхолтой сэдвүүдийн талаар бидэнтэй ярилцлаа.  Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.Living with kids подкаст

    #20 Хүүхэддээ ном уншиж өгөхийн ач тус

    Play Episode Listen Later Apr 12, 2020 49:37


    Подкастынхаа энэхүү дугаараас та бүхэн ном гэдэг зүйл хүүхдийг хөгжиж төлөвшихөд ямар чухал болох, ном унших зөв дадлыг хүүхэддээ хэрхэн бий болгох, үүнд томчуул бидний үүрэг оролцоо ямар байдаг талаар сонирхолтой яриаг сонсох болно. Бидний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өрнүүлсэн With love, Masha фэйсбүүк хуудсын хөтлөгч Л. Оюунлхамдаа маш их баярлалаа. Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.Living with kids подкаст 

    #19 Хүүхдүүдээ хооронд нь хэрхэн эвтэй байлгах вэ?

    Play Episode Listen Later Mar 28, 2020 39:12


    Алунгоо эх таван хүүгээ зэрэгцүүлэн суулгаж, сум өгч хугалуулан, ах дүүс хоорондоо эв найрамдалтай байхын ач холбогдлыг харуулсан домог бол бидний мэдэх хамгийн сонгодог жишээ. Тэгвэл бидний энэхүү дугаараас та бүхэн орчин үед амьдарч буй хоёр ээж хүүхдүүдээ хооронд нь эвтэй байлгахын тулд ямар аргуудыг хэрэглэж, ямар зарчмыг баримталж байгаа туршлагаас сонсох болно.  Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. 

    #18 Хүүхдүүдийхээ амьдралд дасгал хөдөлгөөнийг хэвшүүлж сургахын ач холбогдол

    Play Episode Listen Later Mar 8, 2020 51:35


    ✅Хүүхдүүдийнхээ амьдралд дасгал хөдөлгөөнийг хэвшүүлж өгөх нь ямар ач тустай✅Хүүхдүүдийн нас насанд таарсан дасгал хөдөлгөөний тухай мэдээлэлСүүлийн үед дасгал хөдөлгөөний ямар хэлбэрийг эцэг эхчүүд сонгож байгаа тухай мэдээлэл болонхүний өсөлт хэзээ зогсдог, аль насандаа хамгийн их өсөх боломжтой байдаг гэх мэтчилэн асуултуудын хариуг Шведийн Биеийн Тамир Эрүүл Мэндийн их сургуульд эрүүл мэндийн мэргэжилтэн мэргэжлээр суралцаж байгаа Эрдэнэбилэгтэй ярилцсан энэхүү ярилцлагаас хүлээн авч сонсоорой.Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.Living with kids подкаст

    #17 Аав Д. Бум-Эрдэнэ: "Монгол хүмүүжил гэдэг чинь өөрийнхөө үлгэр дуурайллаар л хүүхдээ өсгөчихдөг тийм хүмүүжил байдаг"

    Play Episode Listen Later Feb 9, 2020 70:42


    Энэхүү дугаараар бид нэгэн сайхан аавтай хүүхдээ хэрхэн хувь хүний болон Монгол хүний үнэ цэнээ ойлгосон хүн болгож өсгөх мөн байгаль орчиноо хамгаалах тухай бид ярьж, ямар нэг байдлаар хувь нэмэр оруулах нь ямар чухал болох гэх мэтчилэн чухал сэдвүүдээр нээлттэй ярилцлаа. Хүүхэд өсгөж буй хүн бүрт нэгийг бодогдуулж хоёрыг сануулна гэдэгт бид итгэлтэй байна. Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. 

    #16 Та хүүхэддээ цаг гаргаж чаддаг уу?

    Play Episode Listen Later Jan 11, 2020 65:32


    Энэхүү дугаараас сонсогч та бүхэн:Хүүхэддээ цаг гаргах нь ямар чухал ач холбогдолтой болох"Чанартай цаг" гэж ямар цагийг хэлж болохАжил, амьдрал ээлжилсэн энэ олон завгүй өдрүүдийн хооронд хүүхэдтэйгээ хамт байх чанартай цагийг хэрхэн гаргаж болох талаар Швед болон Япон эцэг эхчүүдий зөвлөгөөг олж сонсох бөгөөд бид хоёр хувийн туршлагаасаа мөн хуваалцлаа. Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.Living with kids подкаст

    #15 Шинэ оныг угтсан тусгай "урт" дугаар

    Play Episode Listen Later Dec 18, 2019 93:40


    Энэхүү дугаартаа бид:*Сонсогчдоосоо ирсэн асуултуудад хариулж*Өмнөх дугааруудаасаа сурсан мэдсэн өөрсөддөө авч үлдсэн мессежээ ярилцаж дүгнэлт хийлээ. Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.  

    #14 Аутизм гэж юу вэ?

    Play Episode Listen Later Nov 10, 2019 54:52


    Энэ удаагийн дугаараас та бүхэн аутизм хэмээх эмгэгийн талаар ерөнхий мэдээлэл авахаас гадна аутизмтай хүүхэд өсгөхөд юун дээр анхаарах, ямар бэрхшээл тохиолддог талаар нэгэн залуу мундаг ээжийн туршлага, сэтгэгдлийг сонсох болно. Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.Living with kids подкаст

    #13 Хүүхэд хүнстэйгээ ирдэг үү?

    Play Episode Listen Later Oct 30, 2019 63:20


    Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж Монголчууд бид ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?Энэхүү дугаарт бид Швед болон Япон улсуудад энэ тал дээр ямар хандлагатай байдаг талаар ярилцсан бөгөөд мөн энэ асуудал дээр бид өөрсдөө ямар бодолтой явдаг талаараа хуваалцлаа. Гэр бүл зохиохоор төлөвлөж буй танд багахан ч гэсэн санаа өгч, хэрэг болох болов уу хэмээн найдаж байна.Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #12 Хүүхдээ бор хоолонд оруулахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

    Play Episode Listen Later Oct 13, 2019 67:23


    Энэ удаагийн дугаарт бид нэгэн сонсогчийхоо хүсэлтээр Швед, Япон улсуудад нэгээс доош насны хүүхдүүдэд ямар хоол тэжээлийг санал болгодог, бор хоолонд хэрхэн оруулдаг талаарх мэдээллийг хүргэж байна. Түүнчлэн энд яригдаагүй боловч нэгэн чухал зүйлийг та бүхэнд зайлшгүй анхааруулж хэлэх хэрэгтэй байх. Хүүхэддээ хоолыг нь зажилж, амнаас ам дамжуулан өгөх үзэгдэл манай Монголд дээр үед нилээн түгээмэл байсан. Энэ бол маш буруу бөгөөд хүүхдэд янз бүрийн өвчин халдах магадлал маш өндөр болдог. Тиймээс дөнгөж шүд нь ургаж байгаа хүүхэддээ хоолыг нь сайн буцалгаж нухшилж, эсвэл миксерээр буталж өгч байгаарай. Бид өөрсдөө хэзээ ч хүний зажилсан хоол идэхгүйтэй адил хүүхэддээ ч мөн хоолыг нь битгий зажилж, эсвэл амандаа хийн хөргөж өгч байгаарай!  Living with kids подкастХүүхэд өсгөж байгаа хүн бүрт зориулав. 

    #11 Ээж байх, хүүхэд өсгөх тухай бидний эргэцүүлэл

    Play Episode Listen Later Sep 29, 2019 54:02


    Living with kids подкаст маань 2 долоо хоногт нэг удаа Ням гарагуудад та бүхэнд хүрч байгаа билээ. Энэхүү дугаартаа бид ээж байх, хүүхэд өсгөх тухай өөрсдийн бодол болон подкастаа хийж эхэлснээс хойш бидний амьдралд ямар ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгаа талаар хуваалцлаа. Та бүхний амьдралд мөн Living with kids подкаст жоохон ч гэсэн эерэг өөрчлөлтийг авч ирж чадсан бол бидэнтэй хуваалцаарай гэж уриалмаар байна.Мэдлэгтэй хүн хүчтэй гэдэг. Цаашдаа подкастаараа дамжуулан хүүхэд өсгөж буй бүх хүмүүст баталгаат сурвалж дээр тулгуурласан үнэн зөв мэдээллийг хүргэх гэж бид 2 илүү хичээж ажиллах болно :)Living with kids подкастХүүхэд өсгөж байгаа хүн бүрт зориулав.  

    #10 Хүүхдээ хэрхэн бие даасан хувь хүн болгож өсгөх вэ?

    Play Episode Listen Later Sep 15, 2019 57:58


    #10 Хүүхдээ хэрхэн бие даасан хувь хүн болгож өсгөх вэ?Энэхүү дугаараа бид хүүхдийг хэрхэн өөрийгөө үнэлдэг, бие даасан, өөрийн гэсэн бодолтой хувь хүн болж төлөвшүүлэх талаар ярилцлаа. Сэдвийнхээ хүрээнд Швед аав ээж нараас өндөр үнэлгээ авсан Петра Грантз Линдгрен хэмээх зохиолчийн "Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжинд мэдрэмжтэй хандах нь" (Med känsla för barns självkänsla. Petra Grantz Lindgren)номыг ярилцан, зохиолчийн аав ээж нарт өгч буй зөвлөгөөг та бүхэнд мөн толилуулж байна.  Зөвхөн аав ээж гэрийнхэн нь гэлтгүй хүүхдийн эргэн тойронд байгаа бүх л насанд хүрсэн хүмүүс хүүхдийн сэтгэхүй, төлөвшилд тодорхой хэмжээнд нөлөөлж байдаг. Тиймээс энэхүүү дугаараа хүүхдэд хайртай, хүүхдийг хүндэлдэг хүн болгоныг сонсохыг зөвлөж байна.  Living with kids подкаст Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.  ITUNES PODCASTS: Living with kids подкастYoutube: Living with kids подкаст Зургийг Endy's Illustrations

    #9 Бидний амьдралын салшгүй нэг хэсэг - Дасгал хөдөлгөөн

    Play Episode Listen Later Sep 2, 2019 77:25


    Энэ удаагийн дугаарт маань Health educator буюу эрүүл мэндийн сурган хүмүүжүүлэгч багш мэргэжлээр Шведийн Биеийн Тамир Эрүүл Мэндийн их сургуульд суралцаж байгаа Эрдэнэбилэг уригдаж оролцлоо.  Дасгал хийж, хөдөлгөөнтэй байх нь бидний амьдралд хэр чухал болох талаар энэ дугаартаа бид ярилцаж, зочин маань жирэмсэн эхчүүд болон төрөөд удаагүй байгаа эхчүүдэд зориулан тусгайлан зөвлөгөө өгсөн юм.

    #8 Дэлгэцийн хэрэглээ ба бидний хүүхдүүүд

    Play Episode Listen Later Aug 18, 2019 60:30


    Утсаа ухах, зурагт үзэх, компьютер дээр ажиллах гээд өдөрт хэдэн цагийг дэлгэцийн хэрэглээнд зарцуулж байна даа? Насанд хүрсэн бид ч яахав тэгээд ажил хийж байна, мэдээлэл авч байна гээд олон шалтагтай сууцгаадаг. Гэтэл хүүхдүүд маань ч бас адил хэмнэлд ороод заримдаа дэлгэц ширтээд бидэн шиг завгүй сууж харагддаг.Их муу зүйл байхгүй, 21-р зуунд өсч байгаа хүүхдүүдэд байх л зүйл гэж хэлэх нь ч бий. Эсвэл эсрэгээрээ хорих хэрэгтэй хараа муудахаас авахуулаад маш муу үр дагавартай гэж ярих нь ч бий.Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид хүүхдүүдэд дэлгэцийн хэрэглээ гэж ер нь байх ёстой юу? Ямар хэмжээнд байх ёстой юм бэ? Яг юунд нь муугаар нөлөөлөөд байдаг талаар судалгаан дээр тулгуурласан мэдээлэл, судлаачдын зөвлөгөөг өгөхөөр бэлдсэн юм. Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #7 Жирэмсэн үеийн хооллолт ба жингийн асуудал

    Play Episode Listen Later Aug 4, 2019 76:17


    Энэ удаагийн дугаараар бид жирэмсэн үеийн зөв, зохистой хооллолт болон эрүүл жин нэмэлтийн талаар баталгаат эх үүсвэрүүдээс авсан мэдээллээсээ хуваалцан, хэрхэн жирэмсэн үедээ эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж болох талаар ярилцлаа. Эрүүл үрсийн төлөө эрүүл хэв маягийг хэвшүүлцгээе ээжүүдээ!Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. 

    #6 Хүүхдийнхээ дархлааг дэмжиж, эрүүл өсгөх нь

    Play Episode Listen Later Jul 21, 2019 64:39


    Энэ удаагийн дугаарт маань Зинт Клиникийн хүүхдийн эмч Г. Цэцэгдэлгэр уригдан оролцож, хүүхдийн дархлааны тогтолцооны талаар болон хүүхдээ хэрхэн эрүүл өсгөх талаар мэргэжлийн зөвлөгөөнүүдийг өглөө. Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #5 Антибиотикийн дасал гэж юу вэ?

    Play Episode Listen Later Jul 7, 2019 50:24


    #005 Антибиотикийн дасал гэж юу вэ?Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас антибиотикийн дасал хэмээх асуудлыг хүн төрөлхтөний эрүүл мэндэд тулгараад буй томоохон нэгэн асуудал хэмээн зарласан билээ. Тиймээс бид энэ удаагийнхаа дугаарт антибиотикийн дасал гэж юу болох, антикийн дасал болохоос хэрхэн хүүхдүүдээ болон өөрсдийгөө урьдчихлан сэргийлж, хамгаалж болох талаар мэдээлэл бэлдэн та бүхэнд хүргэж байна. 

    #4 Үрсийнхээ хайртай аав нь, ханийнхаа түшиг тулгуур нь

    Play Episode Listen Later Jun 24, 2019 82:29


    Та бүхэнд аав Р. Борхүүтэй ярилцсан подкастынхаа 4 дэх дугаарыг хүргэж байна. Шинэхэн аавуудад битгий хэл, ээж бид нарт ч ухаарал өгөхөөр сайхан ярилцлага болсныг хэлэх нь зүйтэй байх. 

    #3 Сэтгэл гутрал бидний амьдралд

    Play Episode Listen Later Jun 24, 2019 75:58


    Бид энэхүү дугаараараа дэлхийн хүн амын дунд жилээс жилд нэмэгдэж буй сэтгэл гутралын (хүндэрсэн тохиолдолд сэтгэцийн өвчний хэмжээнд хүрдэг) талаар ярилцлаа. Сэтгэл гутралд ямар хүмүүс өртдөг, энэхүү өвчний хор уршиг, яаж сэргийлэх, хэрхэн сэтгэл гутралаас гарч болох вэ зэрэг зөвлөгөө, мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна.Энэхүү дугаарт өгч буй мэдээллүүдийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO), Шведийн Эрүүл Мэндийн Байгууллага (The Public Health Agency of Sweden), ADAA(Anxiety and Depression Association of America) болон бусад албан ёсны судалгаанаас авсан болно.Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #2 Ээж "мэргэжил"

    Play Episode Listen Later Jun 24, 2019 59:23


    Бидний энэхүү дугаарын зочноор Био амьдрал фэйсбүүк группын админ олон ээжүүдэд үлгэр жишээ болж буй ээж Н.Туяа оролцлоо. Тэрээр 4 хөөрхөн хүүхдийн ээж бөгөөд бидэнтэй хүүхдүүдээ хэрхэн өсгөж буй өөрийн туршлага, олон жилийн туршид олж мэдсэн хүүхэд өсгөх талаар мэдлэг мэдээллээсээ подкастаар дамжуулан хуваалцсан юм.  Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    #1 Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулсан 10 шилдэг зөвлөгөө

    Play Episode Listen Later Jun 24, 2019 78:03


    Бидний хамгийн анхны подкастыг хүлээн авч сонсоно уу.Энэхүү подкастаараа бид Швед болон Япон улсуудад хүүхэд өсгөж буй хүмүүст өгдөг шилдэг 10 зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.Living with kids подкастХүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

    Claim Living with kids подкаст

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel