Pause and Reflect

Follow Pause and Reflect
Share on
Copy link to clipboard

Түр зогсоод, тайвшраад, бодоод үзье.

Pause and Reflect (Түр Зогсъё)


    • Jan 12, 2021 LATEST EPISODE
    • infrequent NEW EPISODES
    • 40m AVG DURATION
    • 17 EPISODES


    Search for episodes from Pause and Reflect with a specific topic:

    Latest episodes from Pause and Reflect

    Дүгнэх нь төлөвлөхтэй адил үр дүнтэй байх нь.

    Play Episode Listen Later Jan 12, 2021 12:41


    Бид үр дүнтэй төлөвлөхөд их анхаарч, өдөр бүр хийх ажлынхаа жагсаалтыг гаргадаг. Ялангуяа сүүлийн үед төлөвлөгч дэвтрийн хэрэглээ ихээхэн дэлгэрч, хүмүүс ажлаа төлөвлөх, цагаа үр дүнтэй зохицуулахад их анхаардаг болсон. Гэтэл зөв төлөвлөхтэй эн тэнцүү үр ашигтай нэг зүйлийг бид орхигдуулаад байсан бололтой. Тэр нь орой бүр тухайн өдрөө, 7 хоногийн эцэст тухайн 7 хоногоо, сар бүрийн эцэст тухайн сараа дүгнэх байдлаар өөрийн гүйцэтгэлээ хянаж, дүгнэлт өгөх арга юм. Өнөөдрийн дугаараар өдрөө дүгнэх, ийнхүү дүгнэхдээ "идэвхтэй асуулт"-ыг ашиглан өөрийгөө идэвхжүүлэх тухай товчхон ярьлаа. Та бүхэнд хэрэгтэй байна гэж найдаж байна.

    2021 оноо үр ашигтай төлөвлөхөд нь зориулсан бяцхан зөвлөмж

    Play Episode Listen Later Dec 28, 2020 36:25


    Он солигдох мөч яагаад ч юм нэг л ид шидийн, гайхалтай мэт. Ирэх ондоо би "Цоо шинэ би" болно гэсэн хүсэл хүн бүрт л төрдөг байх. Гэтэл бид сэтгэл хөдлөлөөрөө амжихгүй их зүйл төлөвлөх, чухал хэрэгтэй зүйлсээ төлөвлөхгүй орхидог юм биш байгаа? Магадгүй юу төлөвлөхөө огт мэдэхгүй нэгэн ч байж болох юм. Яг л ийм асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах зорилгоор саяхан уншсан номноосоо олж мэдсэн бяцхан зөвлөгөөнүүдийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Хэрэгтэй байж, таалагдана гэж найдаж байна.

    Өөрсдийгөө эрхлүүлцгээе *Tuesdays with Morri*

    Play Episode Listen Later Dec 21, 2020 38:38


    Эрхлэх гэдгийг бид сөргөөр ойлгох нь түгээмэл байдаг. Гэвч та өөрийгөө хайрлахгүй, халамжлахгүй бол бусдыг хайрлаж чадна гэж үү? Өөртөө зөөлөн хандах хичнээн их давуу талтай болохыг бид нарт Морри ярьж өглөө. Сонихолтой зүйл ярьж өгсөнд маш их баярлалаа!

    Өнгөрсний хүлээсээс ангижрах тухай

    Play Episode Listen Later Dec 1, 2020 46:59


    Хүүхэд байхад сайхан байж дээ... Арван жилийн өмнө тэр ажлын саналыг хүлээж авах ёстой л байсан юм...  Тэр үед намайг ятгаж энэ мэргэжлийг сонгоход хүргээгүй бол өдийд би будаа болгоод өгсөн байхгүй юу... Тэр үед тийм тэнэг үйлдэл гаргаж байдаг би ёстой нээрээ...  Эдгээр бодлууд танд орж ирдэг бол, эсвэл өнгөрсөн дэх ямар нэг бараан дурсамжийг эргээд санах үед тухайн үеийн таагүй мэдрэмж танд ирж байгаа бол та өнгөрсний хүлээсэнд хүлэгдсэн, харуусал, харамсал дүүрэн амьдарч байгаа нэгэн байж болох юм.  Энэ удаагийн дугаараараа өнгөрснөө тавьж явуулж чадахгүй байх нь хэрхэн яаж илэрдэг, ямар хор уршигтай болох талаар ярилцлаа.  

    Амьдарч чадахгүй болтлоо санаа зовсоор байх уу?

    Play Episode Listen Later Nov 23, 2020 47:34


    Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх цаг хугацааны хэмжээс хором бүр нэгээс нөгөөд шилжин, урсаж байдаг. Одоо байсан мөч өнгөрсөн, ирээдүй байсан мөч одоо болдог нь гайхалтай, хачирхалтай бүр гайхамшигтай ч юм шиг... Гэтэл бид цаг хугацааны энэхүү шилжилтийг зөв удирдаж амьдарч чаддаг уу? эсвэл цаг хугацаанд дарлуулж, удирдуулж амьдардаг уу? Цаг хугацааг удирдах нь бидний сонголтын асуудал мөн үү? эсвэл бид Цаг хугацааны өмнө ямар ч хүч чадалгүй юм болов уу? Өнгөрсөндөө амьдарч байгаа нэгэн харамсал, харууслаар дүүрэн, ирээдүйдээ амьдарч байгаа нэгэн айдас, зовнилоор дүүрэн амьдардаг бөгөөд гагцхүү одоодоо амьдардаг хүн л туйлын аз жаргалтай байдгийг аз жаргалтай хүн бүхэн сануулдаг. Аз жаргал эрэлхийлж, бүрэн дүүрэн амьдрах зорилгод хөтлөгдсөн хүмүүсийн хувьд бид 2 энэ талаар ярилцаж, цаг хугацааг хэрхэн удирдах талаар хэд хэдэн цуврал хийхээр шийдсэн юм. Энэ удаагийн дугаараар ирээдүйдээ санаа зовж, айдастай амьдрах талаар ярилцлаа. Enjoy!

    Яаж карантинаар галзуурахгүй үлдэх вэ?

    Play Episode Listen Later Nov 17, 2020 40:42


    Бүгд хөл хорионд орж, өвчний аюул хаалганы гадаа байгаа мэт санагдаж байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй, тодорхой бус байдал маш их байгаа нь айдас, түгшүүр, стресс үүсгэхээс өөр аргагүй. Гэхдээ бид нарт маш том давуу тал байна: дэлхийн өнцөг булан бүрт хөл хорионд ороод 9, 10 сар болж байгаа хүмүүс шинэ нөхцөлдөө дасч, хөл хориог амьдралын хэв маяг хэмээн хүлээж авах хүртлээ туулсан туршлагаас суралцах боломж байна. Энэ удаагийн дугаараараа Цээгий, Надя 2 дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хөл хорионы үеэр хэрхэн өөрийгөө тайван байлгах, тэр ч бүү хэл хөл хориог хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөж болох талаар ярилцлаа. 

    Ашигтай үйлдлийг хэрхэн зуршил болгох вэ?

    Play Episode Listen Later Nov 10, 2020 38:12


    "Ном уншдаг болно оо", "Турна аа", "Өдөр бүр гүйнэ ээ" гээд л эрчтэй, урамтай эхэлдэг хэдий ч удаан үргэлжлүүлж чадалгүй дундаас нь хаядаг тохиолдол түгээмэл... Сэтгэл хөдлөлөөрөө ямар нэг зүйлийг эхлүүлэх амархан ч мотиваци алга болох цагт хэрхэн үргэлжлүүлэх вэ? Үүний хариулт их амархан. Та ямар нэгж зүйлийг зуршил болгож чадвал өөрөө ч анзааралгүй, өөртэйгөө зөрчилдөж тэмцэлдэхгүйгээр нэг л мэдэхэд гайхалтай үр дүн хүрсэн байх болно. Энэ удаагийн дугаарт Надя, Цээгий хоёр өмнөх дугаарын үргэлжлэл болгож, ашигтай үйлдлийг өөрийн зуршил болгох талаар ярилцлаа.

    Таны шийдвэрийн 95 хувийг хэн гаргадаг вэ?

    Play Episode Listen Later Nov 2, 2020 41:50


    Сайн байцгаана уу? Надя, Цээгий хоёр байна. Бид аз жаргалтай амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжтэй байх зэрэг сэдвүүдийг маш их сонирхож судалдаг. Олж мэдсэн сонирхолтой зүйлс, өөрсдийн алдаа ололтыг хуваалцах зорилготойгоор энэхүү "Түр Зогсъё" гэсэн подкаст хийж эхэллээ. Танд манай подкаст бага ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгч чадна гэж найдаж байна :) Өнөөдрийн дугаарт: Бид өдөрт 35,000 шийдвэр гаргадаг боловч эдгээрийн 95 хувь нь идэвхтэй шийдвэр гаргалт шаарддаггүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр шийдвэрийн ихэнх нь бидний сурцаараа хийдэг, нэгэнт хийгээд дадчихсан тул яаж хийж, хэзээ эхэлж байгаагаа анзаарах ч шаардлагагүй зүйлс байдаг. Гэтэл, нэгэнт хийгээд хэвшчихсэн зүйлс бидний амьдралд хэрэггүй, тэр ч бүү хэл биднийг хорлож, хохироож байдаг зүйлс бол яах вэ? Энэ удаагийн дугаараараа бид зуршлын талаар, зуршил яагаад, хэрхэн үүсдэг талаар ярилцсан бөгөөд муу зуршлаас салж байсан, салах гэж оролдож байгаа өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. P/S: Интернэт холболт маань тасалдаж, бичлэгний чанар муу байгаад үнэхээр уучлаарай :( Бид энэ асуудлыг шийдэх гээд ажиллаж байгаа шүү. (Цээгий)

    Стресс багатайгаар бүтээмжээ нэмэгдүүлэх талаар

    Play Episode Listen Later Oct 26, 2020 48:32


    Бидэнд бараг бүгдэд нь "Чи яаж энэ бүхнийг амжуулаад байдаг байна аа?" гээд асуучихмаар санагддаг найз байдаг тэ? Энэ удаагийн дугаараараа уг асуултыг өдөр бүр л асуумаар санагдуулдаг найз Гэрлээтэйгээ ярилцлаа. Гэрлээ маань ажлын хамтрагч, найз, үнэнч хөгжөөн дэмжигч минь байж чаддаг. Бид 2 бусдад дэмтэй амьдрах юмсан, эерэг мэдрэмж түгээх юмсан гэсэн адилхан бодолтой байдгаараа нэгдэж, бие биенээ богино хугацаанд ойлгож чадсан гэж боддог. Энэ удаагийн дугаартаа бид Гэрлээгийн байнга эрч хүчтэй байж, их зүйлийг гүйцэтгэл сайтай амжуулдаг аргуудаас хуваалцсан. Тухайн цаг үед хийж байгаа зүйлийнхээ үр дүн, үр ашгийг ухаарах нь ихээхэн ач холбогдолтой байдгийг онцолж, хүн хичээгээд, зөв удирдаж чадвал маш их ажлыг идэвхтэй ажиллах цагтаа шингээж "шигтгэж" болдгийг ойлгууллаа. Гэрлээтэй ярилцсаны дүнд миний хувьд цагийн менежментээс илүү бодол санаа, сэтгэлийн менежмент хэрэгтэй юм шиг санагдсан. Та бүхэн өнөөдрийн дугаараас нэг ч болсон хэрэгтэй санаа авч, амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсч байна.

    Өөртөө цаг гаргах тухай /Tuesday with Morri/

    Play Episode Listen Later Oct 19, 2020 42:38


    Завсаргүй үргэлжлэх их ажлын хажуугаар завсарлага авч өөртөө цаг гаргах нь бүү хэл хоол идэх цаг гарахгүй үе ч заримдаа тохиолддог. Гэтэл түрхэн зуур завсарлаж, өөртөө цаг гаргаж, тархиа амрааж чадсанаар амраагүй үед 2-3 цаг зарцуулдаг ажлыг 1-хэн цагийн дотор дуусгах боломжтой ажээ. Энэ удаагийн дугаараар Цээгий маань хүндэт зочин Морритой түр зогсоод өөртөө цаг гаргах талаар ярилцлаа. Морри маань "Tearapy" буюу "Цайсал" номын зохиолч бөгөөд амьдралын зөв хэв маяг, эрүүл хооллох, эрүүл аргаар жингээ хасах талаар бусдад таниулан, уриалж амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь бусдад тусалдаг. Мөн цайны ургамал тарьж ургуулан, цай үйлдвэрлэдэг бөгөөд ногоон ургамлан хана бүтээдэг чадварлаг entrepreneur бүсгүй юм. Миний хувьд хийж байгаа ажлаа хэзээ ч өөртөө цаг гаргаж байна гэж харж байгаагүй. Хэн нэгэнд юм хийж өгч байгаа юм шиг ойлгож ирсэн. Гэтэл Морригийн хувьд өөртөө утга учиртай, үнэ цэнэтэй санагддаг зүйлээ ажил болгож чадсан бөгөөд ажлаа өөртөө цаг гаргаж буй нэг хэлбэр гэж харж байгаа нь гайхалтай мэргэн санагдлаа. Нөгөөтэйгүүр бид хязгаарлагдмал цаг хугацааг хамгийн үр ашигтай зарцуулахын тулд өөрт чухал зүйлстээ цагаа зөв хуваарилах шаардлагатай бөгөөд аливаа зүйлд алтан цагаа зарцуулах эсэх шийдвэрийг гаргахдаа урт хугацааны зорилгодоо нийцтэй эсэх, бидэнд эерэг мэдрэмж төрүүлж байгаа эсэх, бидний амьдралд үнэ цэнэ нэмж байгаа эсэхийг харгалзан үзэж сонголт хийх ёстой гэдгийг ойлголоо. Бүх зүйлийг амжуулж, бүх зүйлд оролцох нэгэнт боломжгүй тул бүгдийг зөвхөн өөрийн гараар хийх гэж шуналтан улайрах хэрэггүй юм гэдгийг сануулсанд баярлалаа. Бид бүгд л цаг хугацаатай уралдаж, өнөөдөртөө нэг ч болсон зүйл нэмж амжуулахыг зорьдог. Гэтэл өнөөдөр аль нэг ажлыг хийж амжихгүй байлаа гээд амь тулсан аюул, дааж давшгүй хор уршиг үүсэхгүй бол амжихгүй байхыг хүлээн зөвшөөрдөг, өөртөө зөөлөн ханддаг байх нь бидний өдөр тутмын стрессийг багасгаж, урт хугацаандаа бидний сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал юм. Иймд Морригийн зөвлөгөөний дагуу цаг хугацаанд уужуу хандахыг өөртөө өдөр бүр сануулж, хэвшил болгомоор санагдлаа. Түүнчлэн та бүхэн Морригийн дэлгэрүүлдэг цайны соёл, цайны бясалгалтай энэхүү дугаараар танилцаарай. Tea with Morri: https://www.instagram.com/teawithmorri/ Fit with Morri: https://www.instagram.com/fitwithmorri/ ... Подкастын эхлэлийн ая: Maldives by Scandinavianz Подкастын төгсгөлийн ая: Summertime by Scandinavianz

    Та хэн бэ?

    Play Episode Listen Later Oct 12, 2020 41:18


    Би хэн бэ? Би ямар хүн бэ? Би өөрийгөө бүрэн танин мэдэж чадсан уу? Өөрийнхөө чадвар, хүсэл сонирхол, зан аашийг танин мэдэх нь өөрийгөө аз жаргалтай байлгах амьдралын хэв маягийг олж, өөрийн потенциалаа бүрэн ашиглахад чухал ач холбогдолтой. Гэтэл өөрийгөө таньж мэдэх нь амархан уу? Өөрийгөө буруу таних, доогуур үнэлэх нь хүмүүсийн дунд маш түгээмэл байдгаас гадна биднийг хойш татаж байдаг гэдгийг анзаарч байсан уу? Нөгөөтэйгүүр өөрийгөө танин мэдэх нэрийдлээр хязгаарлагдмал хэдхэн тодорхойлолтыг өөртөө өгч өөрийгөө уян хатан, хөрвөх чадвартай байх боломжийг хааж байдаг. Тэр ч бүү хэл өөрийнхөө зан араншин, хийж буй үйлдлээ уян хатан байх, өөрчлөгдөх орон зайг өгөхгүй байснаар огт зарчимгүй хүн мэт өөртөө санагдах, зарчмаасаа хазайж, урваж буй мэт сэтгэгдэл төрөх зэргээр бидний сэтгэлзүйд дарамт учруулдаг ажээ. Өөрийгөө танин мэдээгүй байх огтхон ч буруу зүйл биш юм. Учир нь та маш олон төрлийн чадвар, зан аашийг өөртөө шингээсэн, амжилт ололт, алдаа оноо бүрээс бүрдсэн нэгэн цогц бодгаль бөгөөд өөрийнхөө оршихуйн сайн муу, сайхан муухай бүхнийг өөрийн нэгэн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байж аз жаргалтай, магадгүй утга учиртай амьдрах буй заа. Энэ удаагийн дугаараар Цээгий бид 2 өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд тус болох үүднээс дээрх асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд өөрийгөө тодорхойлох тодорхойлолтыг бий болгох, одоогийн тодорхойлолтоо өөртөө ашигтай байдлаар сайжруулахад зуршлыг хэрхэн ашиглах талаар ярилцлаа. Таалан соёрхоно уу. Сэтгэлзүйн тестийн нэг хувилбар: https://owlcation.com/social-sciences/quick-personality-test

    Сэтгэл хөдлөлөө удирдах тухай

    Play Episode Listen Later Oct 6, 2020 42:43


    Гайхалтай өглөө/өдөр/оройн мэнд! Та сэтгэл хөдлөлийн талаар юу гэж боддог вэ? Та баяртай үедээ өөрийгөө анзаардаг уу? Эсвэл ууртай үедээ яг юунаас болж бухимдаж байгаагаа мэддэг үү? Хялбархан зүйл шиг санагдаж байгаа ч, сэтгэл хөдлөл маань биднийг үнэхээр төөрөгдүүлж чаддаг шүү. Энэ дугаарт "Emotional intelligence" буюу сэтгэл хөдлөлөө анзаарах, удирдах, илэрхийлэх чадварт суралцахыг хичээж байгаа талаар ярилцлаа. Бусдыг хүлээлтэнд нийцэхийг хичээж, ажил хэрэгч, тайван хүн байхыг хичээсээр бид өөрийн сэтгэл хөдлөлөө хэтэрхий их дардаг байх. Гэвч өөрийн мэдрэмжээ дарж байгаагаа юу ч мэдрэхгүй байна гэж будилах тохиолдол олон. Ийм үед бид сэтгэл хөдлөлөө удирдах нь байтугай анзаарах ч чадваргүй болчихдог байж магадгүй юм. Тиймээс түр зогсоод юу мэдэрч байгаагаа дахиад нэг бодоод үзье :) Энэ дугаарыг хамтарч хийсэн Южидээ зөндөө их баярлаа. Ярилцахад үнэхээр таатай байлаа! Сэтгэл хөдлөлийн тухай Цээгийгийн дурдсан ном (Emotional Compass by Ilse Sand): https://www.amazon.com/Emotional-Compass-Think-Better-Feelings/dp/1785921274 Сэтгэл хөдлөөлөө удирдах чадвар хүн бүрт байгаа тухай Южигийн дурдсан ном (The Courage to Be Disliked by I.Kishimi, F.Koga): https://www.goodreads.com/book/show/43306206-the-courage-to-be-disliked?from_search=true&from_srp=true&qid=TH4kKs7IoU&rank=1 Южигийн зөвлөж буй подкаст (Asian Boss Girl): https://www.asianbossgirl.com/

    Бусдыг шүүмжлэхээсээ өмнө түр зогсъё

    Play Episode Listen Later Sep 29, 2020 37:00


    Өмнөх дугаарт бид шүүмжлэлийг хүлээж авах тухай ярьцсан бол энэ удаад бусдыг шүүмжлэх тухай ярьлаа. Хэн нэгнийг ямар нэг юм буруу хийж байгааг харвал хамгийн түрүүнд өөрт нь хэлчихмээр санагддаг. Шулуухан хэлчих нь мэдээж амархан санагдана, давхар сэтгэл ханамж өгнө. Гэхдээ нөгөө талаас тэр хүний асуудлыг бүрэн гүйцэт мэдээд шүүмжилж байгаа юу? Тэр хүний алдаа үнэхээр алдаа мөн байсан уу? Шүүмжлэлийг сонссон хүн маань алдаагаа засаад сайжрах уу эсвэл хувийн үнэлэмж нь буурах уу? Тэгэхээр хүн шүүмжилнэ гэдэг амар ажил биш бололтой ;) Эерэг сөрөг мэдээний 4:1 харьцааны тухай дэлгэрүүлж уншихыг хүсвэл ("The Power of Bad" by J. Tierney and R.F.Baumeister): https://www.amazon.com/gp/product/1594205523/ref=as_li_qf_asin_il_tl?ie=UTF8&tag=freakonomic08-20&creative=9325&linkCode=as2&creativeASIN=1594205523&linkId=fc35667305de580985a84e89de981e1d Оюутнуудад шүүмж өгөх талаар дурьдсан судалгаа: https://psycnet.apa.org/record/2013-28213-001 Тархи өөрөө өөрийгөө хуурдаг тухай ("You Are Not So Smart" by D.McRaney): https://www.amazon.com/You-Are-Not-So-Smart/dp/1592407366

    Шүүмжлэлийг өөртөө ашигтайгаар хүлээж авах тухай

    Play Episode Listen Later Sep 22, 2020 40:42


    Шулуухан хэлэхэд би шүүмжлэлд дургүй ээ. Гэхдээ хүмүүсээс шүүмж сонсоод сайжрах боломжоо алдмааргүй байна. Энэ талаар ярих амаргүй байсан ч шүүмжлэлд эмзэг ханддаг ядаж 1 хүн намайг сонсоод дэмжлэг аваасай гэж найдаад энэ сэдвээр Надятай ярилцлаа. Том болохын хэрээр бусдын шүүмжлэлийг зөвөөр хүлээн авахад суралцаж байгаа хэдий ч заримдаа хэн нэгэнд шүүмжлүүлсний дараа өөрийн мэдэлгүй хэнд ч хэрэггүй амьтан мэт санагдах үед байдаг. Ингэх нь бид сэтгэлийн хатгүй байгаагаас үүдэлтэй юу, эсвэл шүүмжлэгч маань биднийг стресс тайлагч мишок болгон ашиглаад байгаатай холбоотой юу? Магадгүй бид анзааралгүй хэн нэгний эмзэг сэдвийг хөндчихөөд байна уу? Манай подкастны шинэ дугаарыг хүлээн авч сонсоно уу.

    Дуусгаагүй ажлын дарамт гэж юу вэ?

    Play Episode Listen Later Sep 15, 2020 41:40


    Гайхалтай өглөө/өдөр/оройн мэндийг та бүхэнд хүргэе! Заримдаа ямар ч ажил хийгээгүй, ачаалал аваагүй үедээ ч ядарсан байдгаа анзаарч байсан уу? Яг юу гэдгийг мэдэхгүй ч сэтгэл түгшсэн байх үе ч бий. Энэ удаагийн дугаараар Надя бид хоёр энэ асуудлыг үүсгэдэг зүйлсийн нэг болох төлөвлөсөн зүйлээ хийхгүй байх, чухал ажлаа хойш нь тавих, эхлүүлсэн ажлаа дуусгалгүй орхих тухай ярилцлаа. Ажлыг дуусгалгүй үлдээх эсвэл ямар нэг юмыг хийнэ гэж бодчихоод хийхгүй байх нь бид нарт маш их сэтгэлийн дарамт үүсгээд, биднийг байнга ядрааж байдаг юм байна. Яг л чимээтэй газар удаан сууж байгаа адил бидний тархинд чимээ, шуугиан үүсгэж, бидний энергийг сорж байдаг ажээ. Түүнчлэн бид жижиг сажиг зүйлсээр өөрсдийгөө завгүй байлгаад байгаа ч яг хамгийн чухал ажлаасаа зугтаад байх тохиолдол цөөнгүй байна. Энэ бүхнийг хөндөж, эдгээртэй хэрхэн тэмцэж байгаа талаар туршлагаа хуваалцлаа. Та бүхэнд манай шинэ дугаар сонирхолтой байна гэж найдаж байна!

    Өөртөө итгэлгүй байдал, өөрийнхөө үнэ цэнийг ойлгохгүй байх тухай

    Play Episode Listen Later Sep 8, 2020 39:18


    Гайхалтай өглөөний/өдрийн/оройн мэнд! Өнөөдөр Цээгий бид 2 өөртөө итгэлгүй, өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхгүй байх, үүний хор уршиг, шалтгааны талаар өөрсдийн ойлгож, мэдсэн зүйлсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Мөн өөртөө итгэх итгэлийг олж авах аргуудыг хуваалцсанаас гадна энэ нь өөрийнхөө потенциалыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг нээдэг талаар ярьсан. Аливаа ажлыг эхлүүлэхээсээ ч өмнө өөрсдийгөө бодол сэтгэлдээ унагааж, бүтэлгүйтүүлчихээд байдаг муу зуршлаасаа салах цаг болжээ. Өөрийгөө голж, өөрийнхөө чадварт итгэхгүй байх нь таныг олон боломжоос хойш татаж, сэтгэл гонсгор амьдрах суурь нөхцөл болж байна. Өөрийгөө голох сэтгэлзүйд хүргэдэг олон шалтгаан байдаг бөгөөд эдгээрийг таньж мэдэн, удирдах боломжтой юм аа. Та бүхэн бидний энэ дугаарыг сонсож, өөртөө итгэлтэй болох аянд маань нэгдээрэй.

    Амьдралын зорилгоо олох нь чухал уу?

    Play Episode Listen Later Sep 1, 2020 46:13


    Сайн байцгаана уу? Надя, Цээгий хоёр байна. Орчин үед бид нар дандаа завгүй, үргэлж яарч тэвдэж амьдардаг болжээ. Бидний амьдрал дахь мэдээллийн урсгал ч ихээхэн нэмэгдэж, үргэлж л ямар нэг зүйл бодож гүйсээр... Хэтэрхий яарсандаа амьдралдаа юу болоод байгааг анзаарахгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс, өөртөө чөлөө өгч, түр зогсоод амьсгаа авъя, тэгэх үү? Манай "Түр Зогсъё" гэдэг подкаст нь толгой өндийх завгүй амьдралын урсгалаас түр завсарлаад нэгийг бодоод үзье гэсэн зорилготой юм. Өнөөдрийн дугаараар бид подкастаа хийх болсон шалтгаанаа тайлбарлан, "Амьдралын зорилгоо олох нь чухал уу?" гэсэн сэдвээр ярилцлаа. Түүнчлэн амьдралын зорилго гэж тодорхойлж байгаа зүйлс чинь яг чиний хүссэн зүйл эсэх, нэгэнт тодорхойлсон зорилгоо өөрчлөх тухай ярилцлаа. Та өөрийн туршлага, санал хүсэлт, шүүмж юу бүхнээ коммент хэсэг дээр бичиж үлдээвэл маш их баярлах болно!

    Claim Pause and Reflect

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel