Герман улсад амьдрах, суралцах, ажиллах талаар өөрсдийн туршлага, мэдлэг, мэдээллээ хуваалцах орон зай
Enkhtselmeg, Munkhsaruul, Uyanga
Энэхүү дугаарт:- "Architectural Lighting Design" мэргэжлийн тухай- Мастерын хөтөлбөрт тавигдах үндсэн шаардлагууд- Германд сурах давуу тал- Сайн/муу чанартай гэрэл бидэнд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцлаа.
Энэхүү дугаарыг та бүхэн маань манай YouTube сувгаас видео хэлбэрээр Power Point-той нь хүлээн авч үзээрэй.
Та бүхэндээ өөрсдийн туршлага болон уншиж мэдсэн зүйлсээсээ Герман хэлээ сайжруулахад туслах энгийн 15 аргын талаар ярилцлаа.
Дэлхийн 2-р дайн (1939-1945) ба Холокауст (Holocaust) 20-р зуунд хүн төрөлхтөний түүхэнд хамгийн том хар сүүдрээ үлдээсэн үйл явдал бол яах аргагүй Дэлхийн 2-р дайн билээ. Тухайн үед дайнд шууд болон шууд бусаар 60-аад улс орнууд оролцож, нийт 6 жилийн хугацаанд 60, 70 сая хүмүүс дайны хор уршигаар амь насаа алдсан гэсэн сэтгэл өвтгөм тоо баримт бий. Түүнээс гадна дэлхийн 2-р дайныг Адолф Гитлер болон еврейчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Дайны өмнөх үеийн тооллогоор Европ тивд ойролцоогоор 11 сая еврейчүүд амьдардаг байсан бол дайны үеэр 6 сая гаруй еврейчүүд нацист германчуудын гарт амь насаа алдаж, 6 сая еврейчүүд амьд гарсан гэх тооцоолол байдаг байна. Бид ээлжит нэгэн дугаараараа Дэлхийн 2-р дайнд 1200-аад еврейчүүдийн амь насыг аварсан алдарт Оскар Шиндлер гэх эрхмийн талаар кино үзэж хоорондоо ярилцлаа. Хүлээн авна уу.
Дуу хоолойгоо хүргэж чаддаг эмэгтэй хамгийн хүчирхэг (Melinda Gates).Мэлинда Гейтс бол сайн үйлстэн, бизнес эрхлэгч төдийгүй охид, эмэгтэйчүүдийн дэлхийн хэмжээний төлөөлөгч юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хамгийн их туслалцаа шаардлагатай хүмүүсийн асуудалд шийдэл олох зорилгойтойгоор сүүлийн 20 жил ажиллаж байгаа билээ. Бид энэхүү дугаартаа энэхүү эрч хүчтэй, сайн үйлстэн бүсгүйгийн бичсэн "Хөөрөх мөч" номын 4 болон 8-р дугаарыг хоорондоо ярилцлаа.
Энэхүү дугаараас та бүхэн маань Герман улсад хогийг хэрхэн ангилан хаядаг, дахин боловсруулдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.
Yeeeey за манайхаан сайн уу, Бид 3 нь энэ удаадаа өөрсдийнхөө 2020 оныг хальт базаад гангар гунгар хийлээ. Цугтаа жаахан буу халъя come on :) Youtube: https://www.youtube.com/channel/UCK37w6xRlxP-CzgJqi5mARw Instagram: https://www.instagram.com/moinmoinmongolia/
Энэхүү дугаарт зочин маань өөрийн Göttingen их сургуульд суралцсан туршлага, DAAD-ын тэтгэлэгтэйгээр Германы Augsburg хотод зуны сургуульд хамрагдсан талаараа болон хуулийн чиглэлээр суралцахаар сонирхож байгаа ба бакалаврын түвшинд суралцаж байгаа хүүхэд залуустаа маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэсэн байгаа.
Сайн байцгаана уу сонсогчид оо, Энэ удаагийн дугаартаа бид Германы Würzburg хотод Анагаахын ШУ-аар сурдаг Г.Наранзул найзтайгаа "Германд анагаахын чиглэлээр сурах боломжууд"-ын талаар ярилцаж дараах түгээмэл асуултуудыг базаад хариулсан байгаа шүү. - Шаардлагатай герман хэлний түвшин? - Бүрдүүлэх бичиг баримт, орох үндсэн шаардлага? - Хичээл, сургуулийнх нь үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ? - Их сургуулийн төлбөр хэд байдаг вэ? - Монголдоо цуглуулсан кредитээ тооцуулж болдог уу? - Анагаахын мастерын хөтөлбөр байдаг уу? - Анагаахтай холбоотой өөр ямар мэргэжлүүд байдаг вэ? - Ямар их сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөг вэ? - ЭЕШ-ын оноо болон арван жилийн дүнгүүд хардаг уу? - Анагаахаа төгсөөд шууд ирэх гэж байгаа хүмүүст зориулаад-> Эмчлэх эрхийн лицензийн талаар Монгол хэл дээрх мэдээлэл хаанаас олж болох вэ? Та бүхэн маань хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт найдаж байна! Баярлалаа
Сайн уу манайхаан, Германд IT-ын чиглэлээр сурахаар сонирхож байгаа бүх хүмүүстээ зориулаад энэхүү дугаараа бэлдлээ. Энэ удаагийн маань зочиноор "Дэлхийн 50 гаруй улсад 270.000 гаруй ажилчинтай Consulting, Digital transformation, Technology болон Engineer-ийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Capgemini компаний Software Development Engineer Г.Наранжаргал"-ыг уриж: - Германд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр бакалавр болон мастераар сурсан туршлага - Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг Siemens болон Capgemini компанид ажиллаж, хуримтуулсан туршлага - Герман улсын соёлоос юуг өөртөө шингээж авч болох тухай - IT-ын салбарт ажиллахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа юу байдаг вэ зэрэг маш олон гоё сэдвүүдийн хүрээнд ярилцсан байгаа шүү. Та бүхэн маань хэрэгтэй мэдээллээ авна гэдэгт найдаж байна.
- Бид сахараа яагаад танах ёстой вэ? - Бор болон цагаан сахарын ялгаа - Сахар орлуулагч - Сахарын зохистой хэрэглээ
- Германд суралцахад зайлшгүй гарах тогтмол болон урсгал зардлууд - Оюутны визаны хүрээнд ажиллах эрх - Ажил олдох боломжууд - Тэтгэлгүүдийн талаар товч мэдээлэл - Бусад зайлшгүй мэдэх ёстой зүйлс
- Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог- Сэтгэл гутрал болон үүнийг хэрхэн даван туулах вэ?- Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хэрхэн сайн найз нь байх вэ?
Энэхүү дугаарт 100 буудалт даамын- Азийн хошой аварга, МУ-ын анхны эмэгтэй их мастерМ. Нямжаргал,- МУ-ын хоёр дох дэлхийн аварга М. Шийрэвжамц нар маань оролцож өөрсдийн даамтай холбогдсон түүх, ОУ-ын тэмцээн уралдаан болон даамтай холбоотой олон сайхан сэдвүүдийн талаар ярилцсан. Таалагдана гэдэгт итгэлтэй байна :)
Сайн уу манайхаан! Манай подкастын энэ удаагийн зочиноор Монгол дахь Герман хоньч нохойн холбооны гишүүн О.Соронболд маань оролцож дараах сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. - Герман хоньч нохойн онцлог- Нохой тэжээхийн ач тус- Нохой хүүхдийн хүмүүжил болон хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?- Нохой сонирхдог болон тэжээдэг хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой зүйлс- Бусад нохойтой холбоотой хөгжилтэй сэдвүүдЗа have fun guys :)
Манай подкастын энэ удаагийн зочиноор ХБНГУ-ын уул уурхайн тэргүүлэгч компани болох "Schachtbau Nordhausen"-д төслийн инженерээр ажилладаг Хатанбаяр маань оролцож бидэнтэйГерман улсад уул уурхайн инженерээр ажиллахDAAD-н тэтгэлэгХувь хүний хөгжилӨөрийн карьерын түүх болон хувь хүний мөрөөдөл Бусад хэрэгтэй гоё сэдвээр ярилцлаа. Та бүхэн маань эрч хүч нь ундарч, Монголынхоо нэрийг олон улсын инженерийн тавцанд мандуулж яваа Монгол залуугийхнаа ярилцлагыг хүлээн авна уу.
Эрхэм хүндэт Монголчуудаа!Бид 3 нь энэ удаадаа өөрсдийн аялаж байсан 6 улсыг сонгоод (Герман, Чех, Австри, Франц, Унгар, Швейцар), тэдгээрээс өөрсдийн аялаж байсан хотууд, түүхэн дурсгалт газрын талаар мэдээлэл бэлтгэж, аялалын дурсамж болон туршлаагаасаа хуваалцлаа. Та бүхэндээ сонирхолтой байх үүднээс өөрсдийн ярьсан газрууддаа авхуулсан зургаа оруулсан шүү :) Та хэд маань таалан соёрхоно уу!
Бид энэхүү дугаартаа доорх хөтөлбөрүүдийн талаар өөрсдийн туршлага болон мэдээллээ хуваалцлаа.Au Pair (Герман айлд амьдарч, хэлээ сайжруулангаа хүүхэд асрах 1 жилийн сайн дурын хөтөлбөр),Ausbildung (3 жилийн онол болон практик хосолсон мэргэжил сургалтын коллеж),Studienkolleg (Их сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэх хүсэлтэй гадаад оюутнуудад зориулагдсан бэлтгэл коллеж),FSJ (18 сар хүртлэх хугацаагаар хийх боломжтой сайн дурын ажил)
- Хүүхэд бүрт хичээл заах чухал биш, харин хүүхэд бүрийг сурах хүсэлтэй болгох чухал- Эцсийн үр дүнд хурдан хүрэхээсээ илүү тухайн үр дүнд хүрэх арга зам, алхамууд дээрээ төвлөрөх нь илүү чухал- Герман хэл сурах зөвөлгөө болон бидний гаргадаг алдаа, герман хэлний шалгалтуудын тухай