Дотоод Дохио

Follow Дотоод Дохио
Share on
Copy link to clipboard

EQ хөгжүүлдэг подкаст. Өөрийн болон бусдын сэтгэл зүйг ойлгоход тань тус болох зүйлсийг ярина. Нийгмийн үзэгдэл, хүний оюун санааг хувьслын онолын үүднээс тайлбарласан орчин үеийн шинжлэх ухааны ололтуудаас хүргэнэ.

Дотоод Дохио


    • Jan 22, 2022 LATEST EPISODE
    • infrequent NEW EPISODES
    • 53m AVG DURATION
    • 13 EPISODES


    Search for episodes from Дотоод Дохио with a specific topic:

    Latest episodes from Дотоод Дохио

    13. Улс төр

    Play Episode Listen Later Jan 22, 2022 48:23


    “Хүний сэтгэл зүй болон тэр хүний улс төрийн үзэл бодол хоёр хоорондоо ямар хамааралтай байдаг вэ?” гэдэг асуултанд хариуллаа. Хүний зан төлөв, амьдарч буй орчин, ёс суртахууны хэмжүүрүүд нь тухайн хүний барууны талын (консерватив) намыг дэмжих үү, зүүний талын (либерал) намыг дэмжих үү гэдэгтэй хамааралтай байдаг. Консерватив, либерал намуудын ялгаа болон эдгээр намыг дэмжигчид ямар онцлог зан төлөв, ёс суртахуунтай байдаг талаар сонссоорой. Эх сурвалж: Jonathan Haidt, “The Righteous Mind: Why Good People are Divided by Politics and Religion” Jerome H. Barkow, John Tooby, Leda Cosmides, “The Adapted Mind: Evolutionary Psychology and the Generation of Culture”

    12. Ёс суртахуун

    Play Episode Listen Later Mar 23, 2021 65:43


    Хүнд байдаг ямар сэтгэл хөдлөл, зөн совин, мэдрэмжээс болоод бид ёс суртахууны дүгнэлт хийдэг вэ? Ёс суртахуун нь хувьслын үед ямар шалтгаанаас болоод бий болсон зүйл вэ? Эх сурвалжууд: New York University professor Jonathan Haidt, “The Righteous Mind” Yale University professor Paul Bloom, “Just Babies” and “Moralities of everyday life” lecture on coursera.org Robert Wright, “The Moral Animal”

    11. Зан төлөв ба үнэт зүйлс

    Play Episode Listen Later Jan 21, 2021 53:01


    Том таван зан төлөв болох extraversion, neuroticism, agreeableness, conscientiousness, openness-ийг танилцууллаа. Мөн хүмүүс юуг үнэт зүйлсээ болгодог вэ? хүний үнэт зүйлс нь зан төлөвтэй ямар холбоотой байдаг вэ? гэдэг талаар ярилаа. Эх сурвалж: Duke University professor Mark Leary, “Understanding the Mysteries of Human Behavior”, The Great Courses Таны тэмдэглэлд зориулав: Том Таван Зан Төлөв (The Big Five Personality Traits): https://cutt.ly/5j4ivFY 10 Үндсэн үнэт зүйлс: https://cutt.ly/6j4uLkV Зан төлөв, үнэт зүйлсийн тестүүд: https://www.facebook.com/dotooddohio/posts/244889503701122 Хэвийн тархалт гэж юу вэ? https://www.facebook.com/dotooddohio/posts/247467876776618

    10. Сүнс гэж юу вэ?

    Play Episode Listen Later Nov 14, 2020 65:27


    Сүнсний талаар эртний Грекийн философичдоос эхлээд одоо цагийн сэтгэл судлаачид юу гэж үзсэн талаар ярилаа. Энэ дугаарт сүнсний бүтэц, материал, үйл ажиллагаа, сүнс бие 2ийн харилцан нөлөөлөл, The Matrix, ухамсар, чөлөөт сонголт (free will) гээд олон сэдвийг хөндсөн. Эх сурвалж: Raymond E. Fancher and Alexandra Rutherford, Pioneers of Psychology Marc Brysbaert, Historical and conceptual issues in psychology

    9. Бусдад өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөхөд нь яаж туслах вэ?

    Play Episode Listen Later Sep 21, 2020 52:56


    Nathaniel Branden-ий The Six Pillars of Self-Esteem ном дээрээ санал болгосон эцэг эхчүүд, багш нар, менежерүүд бусдын өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өсгөхөд яаж туслаж чадах зөвлөмжүүдийг танилцууллаа.

    8. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ(self-esteem) хэрхэн өсгөх вэ?

    Play Episode Listen Later Aug 29, 2020 47:58


    Nathaniel Branden-ий The Six Pillars of Self-Esteem ном дээрээ санал болгосон өөрийнхөө үнэлэмжийг өндөрсгөхөд тус болох 6 дадлыг танилцууллаа. Таны тэмдэглэлд зориулав: 0. Өөрийнхөө дотоод ертөнцрүү өнгийж харж, өөрийгөө таньж мэдэхэд туслах асуултууд : https://www.facebook.com/dotooddohio/posts/185362832987123 1. Ухамсартай амьдрах дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/186356779554395 2. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/186126169577456 3. Хариуцлагатай байх дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/187045766152163 4. Өөрийнхөө оршин буйд итгэлтэй байх дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/187443099445763 5. Зорилготой амьдрах дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/185961259593947 6. Шударга байх дадал: https://www.facebook.com/dotooddohio/posts/187921929397880

    7. Өөрийгөө үнэлэх үнэлэмж (self-esteem) гэж юу вэ?

    Play Episode Listen Later Jul 4, 2020 56:17


    Өөрийгөө үнэлэх үнэлэмж бага хүн хайр дурлал, аз жаргал, амжилтаас айдаг, танихгүй, мэдэхгүй зүйлсээс айдаг, сорилтоос зугтдаг, зөвтгөгдөх боломжийг хайдаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөртэй хүн өөрөөрөө байхдаа тухтай байдаг, юмыг бодитоор хардаг, өөрийн чадлын шинэ зах хязгаарыг хайдаг, сорилтыг хүсдэг, гайхан бишрэх боломжийг хайдаг ~ Nathaniel Branden Эх сурвалж: Nathaniel Branden, “The Six Pillars of Self-Esteem” Mark Leary, “Understanding the Mysteries of Human Behavior”, The Great courses

    6. Нийгмийн байр суурь бидний сэтгэлзүйд

    Play Episode Listen Later May 29, 2020 44:37


    Энэхүү дугаараар хүмүүсийн нийгмийн байр суурийг чухалчилж үздэг шалтгаан болон нийгмийн байр суурийн өөрчлөлтөөс болоод үүсдэг сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд болох атаархал, өөрийгөө үнэлэх үнэлэмж (self-esteem), ичгүүр, огцом уур, түгшүүр, сэтгэл хямралын талаар ярилаа. Эх сурвалж: David Buss, “Evolutionary Psychology: The New Science of the Mind”

    5. Дотно нөхөрлөл, хариу нэхээгүй тус

    Play Episode Listen Later Apr 29, 2020 41:16


    "Бид яагаад бусдад тусалдаг вэ?" гэдэг сэдвээ үргэлжлүүлээд, хүмүүсийн бие биедээ тусалдаг үйлдлээс үүдээд дотны найз бидэнд яагаад хэрэгтэй байдаг вэ, мөн яагаад хариу нэхээгүй тусыг хийдэг вэ гэдэг талаар ярилаа. Эх сурвалж: David Buss, “Evolutionary Psychology: The New Science of the Mind”

    4. Эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа

    Play Episode Listen Later Mar 29, 2020 58:45


    Хүний амьдралын зайлшгүй хэрэгцээнүүд болох үр удмаа үлдээх, хоол олж идэх, аюулгүй байдлаа хангахын тулд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хэрэглэдэг аргуудын ижил, ялгаатай талуудын талаар ярилцлаа. Мөн эм, эр хүйс яагаад бий болсон, хүмүүс хосоо сонгохдоо юуг хардаг, нийгмийн байр суурийн төлөөх тэмцэл, ганцаардал гээд олон сэдвийг хөндсөн. Эх сурвалжууд: Richard Dawkins, “The Selfish Gene” David Buss, “Evolutionary Psychology: The New Science of the Mind” Louann Brizendine, “The female brain” Beat Your Genes Podcast

    3. Тархи

    Play Episode Listen Later Feb 28, 2020 73:34


    Энэ удаагийн дугаараар тархины зорилго, бүтэц, хөгжил, мэдээллийг боловсруулдаг механизмийн талаар ярилцлаа. Яриа маань түүх, neuroscience, ухамсар, хиймэл оюун ухаан, байгалийн зүй тогтол, хүүхдийн тархины хөгжил, сэтгэл, жин хасах гээд олон сэдвийг бас хөндлөө. Эх сурвалжууд: Richard Dawkins "The Selfish Gene" Margot Sunderland "The Science of Parenting" David Buss "Evolutionary Psychology: The New Science of the Mind"

    2. Бид яагаад бусдад тусалдаг вэ?

    Play Episode Listen Later Jan 23, 2020 57:41


    Энэ дугаараар Richard Dawkins-ийн “The Selfish Gene” номноос хүргэж байна. Энэхүү ном нь Английн Royal Society институцаас гаргадаг “Бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий шинжлэх ухааны ном” хэмээх жагсаалтад Charles Darwin-ий “On the Origin of Species”, Isaac Newton-ий “Principia Mathematica”-ийн урд бичигдсэн ном юм. “Бид яагаад бусдад тусладаг вэ?” гэдэг асуултын хариуг хөөсөөр байгалын шалгарлын талаарх шинэ үеийн онол, ген, амьдралын зорилго, хүний мөн чанар, сайхан сэтгэл, муухай сэтгэл, буян нүгэл, хайр дурлал, өс хонзон, уур хорсол, баяр талархал гээд хүн төрөлхтний мөнхийн сэдвүүдийн учир шалтгаануудын талаар бас ярилаа.

    1. Хувьслын сэтгэлзүй гэж юу вэ?

    Play Episode Listen Later Jan 6, 2020 31:41


    Дотоод Дохио подкастаар юуны талаар ярих вэ, энэ подкастын гол сэдэв болох сувьслын сэтгэлзүй гэж юу вэ гэдгийг ярилцлаа.

    Claim Дотоод Дохио

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel