Business.mn подкаст нь бизнес эрхлэгч энтреперенерүүдэд зориулсан аудио контент юм. Сонсогчид хүссэн үедээ, хэзээ ч хаана ч сонсох боломжтой. Сайн подкастууд яг номын гарчиг шиг ярьсан сэдвүүдийг минутын байршилтай нь заадаг. Дахин сонсоход их тустай, заавал бүгдийг нэг дор сонсох албагүй, жишээлбэл…
Б.Мөнхбат, төслийн мэргэжилтэн Дугаараас онцлох 3 санаа: - Хөгжихийн үндэс нь суралцах. Тиймээс суралцах арга барил, онцлогоо тодорхойлсноор илүү үр дүнтэй суралцах болно. - Өөрийгөө танихын тулд орчин тойрон, хүрээллээ танин мэдэж, олон эх сурвалжаас олон төрлийн мэдлэгийг хуримтлуулах хэрэгтэй. - Шантрахгүйн тулд зарчимтай байх нь чухал. Хүнд үед сэтгэл хөдлөлдөө авталгүй зарчимдаа үнэнч байх бэрхшээлийг давах үндэс болдог.
Б.Энхболд, Dale Carnegie Mongolia-ийн захирал Дугаараас онцлох 3 санаа: - Сайн борлуулагч ярихаасаа илүү сонсдог. Үйлчлүүлэгчийн асуудал, хэрэгцээ, шаардлагыг сайтар асууж, сонсдог байх хэрэгтэй. - Хэрэглэгчдэд шууд санаа өгөх, үр дүнд хүрсэн тухай түүхийг ярьж өгснөөр тэдэнд худалдан авалт хийх сэдэл төрдөг. - Шинэ хэрэглэгчийг татах нь хуучнаа тордохоос 6 дахин илүү зардалтай байдаг тул сүүлийн үеийн чиг хандлага байнгын үйлчлүүлэгчээ тордоход төвлөрч буй.
Ц.Одонтуяа, Виннер консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дугаараас онцлох 3 санаа: - Онлайн орчинд аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ контент болж хувирдаг тул хэрэглэгч худалдаж авахаар сэтгэгдэл төрүүлэхүйц байх ёстой. - Тоо бус чанарт анхаар. Таны бүтээгдэхүүнийг сонирхохгүй 100 мянган лайктай хуудастай байснаас, сонирхдог мянган хүнтэй байх нь илүү үр дүнтэй. - Сошиал медиа сувгуудыг ашиглахдаа стандартыг нь хангаж, дагах нь чухал. Эс тэгвээс бандуулах гэх зэргээр хязгаарлалтад орох эрсдэлтэй.
Япон дахь балетын сургуулийн захирал А.Хангай #96
Г.Өлзийбуян, Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн үүсгэн байгуулагч Дугаараас онцлох 3 санаа: - Гар нийлсэн багийн гол шинж бол итгэлцэл бүхий нээлттэй харилцаа. Багийн гишүүд санал шүүмжийг чөлөөтэй солилцож, зөрчилдөж чаддаг байх ёстой. - Хурал бол багийн ажиллагааны гол талбар тул тодорхой хөтөлбөрийн дагуу нарийн төлөвлөн зохион байгуулах хэрэгтэй. - Ажилтнууд, алба нэгжүүдийг өрсөлдүүлэх нь тэдний эгог тэжээж, багаар ажиллах нөхцөлийг үгүй хийдэг.
П.Даваадорж, Money Mах компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дугаараас онцлох 3 санаа: - Манайд банк, санхүүгийн салбар бусад салбарыг бодвол өгөгдөл сайтай ч тэр нь хэт ерөнхий бөгөөд үүнийгээ дагаад зээлийн шалгуур нь ч ерөнхий байдаг. - АНУ-д банк, санхүүгийн байгууллагууд хэн илүү хэрэглэгчээ сайн таньж, илүү нарийн дата цуглуулснаараа өрсөлддөг. - Гаднын зах зээлд гарах гэж байгаа бол чи дэлхийд юу нийлүүлж чадах вэ, тэр нь юугаараа онцлог вэ гэдэг асуултыг юун түрүүнд өөртөө тавих хэрэгтэй.
Ц.Оюунжаргал, GSMi институтын захирал, стратегийн зөвлөх Дугаараас онцлох 3 санаа: - Хэрэглэгч ба ажилтнаа сонсдог байх нь ажайл менежментийн гол зарчим бөгөөд ажайл байгууллагыг хурдан шуурхай, уян хатан байдал тодорхойлдог. - Удирдлагууд эгогоо таягдан хаяж ажилтнуудаасаа санал шүүмж хүлээн авах, тасралтгүй суралцах, эрх мэдлээ шилжүүлэхэхэд суралцах хэрэгтэй. - Ажайл удирдлага нь бусдад “үйлчилдэг”, боломж бололцоог нь нээж өгдгөөрөө уламжлалт арга барилаас ялгаатай.
Т.Болдгэрэл, Түвд Агентлагийн захирал Дугаараас онцлох 3 санаа: - Ажил, хөдөлмөр нь амь зуухын нэр биш бөгөөд заавал дарга болж байж жаргалтай болдог гэдэг үзлээс салж, хөдөлмөрийн тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй. - Бизнес зөвхөн ашгийн төлөө байж, ажилтнуудыг хэрэгсэл гэж харж болохгүй. Бизнес, хариуцлага хоёр салшгүй холбоотой. - Боловсролын систем залуучуудад мэдлэг олгодог ч чадамж олгохгүй байна. Тэдэнд мэдлэгээ ашиглаж, хэрэглээ болгох чадварыг суулгах хэрэгтэй.
Ц.Өнөржаргал, Менежментийн үндэсний зөвлөх Дугаараас онцлох 3 санаа: - Өөрчлөгдөх шаардлага ямагт байх бөгөөд ялангуяа өнөөгийн нөхцөлд өөрчлөгдөх чадамж хамгийн чухалд тооцогдож буй. - Аливаа өөрчлөлтийг хийхдээ тодорхой хугацааны дараа юунд хүрэхийг хүсэж буйгаа тодорхойлж, түүндээ хүрэх урт ба богино хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. - Өөрчлөлтийн эхэн үед гарч ирэх эсэргүүцлийг мэдлэгийн менежментээр, дунд үед авъяасын менежментээр гэх зэргээр нөхцөл бүрд тохирох аргуудаар зохицуулдаг.
О.Гэрэл, EMPR агентлагийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Дугаараас онцлох 3 санаа: - Бизнесийн бүтээж буй үнэ цэнийг тотвортой хадгалахад брэнд чухал ач холбогдолтой бөгөөд брэндийг хөгжүүлснээр урт хугацаанд зах зээл дээр манлайлах боломж бүрддэг. - Маркетинг нь хандалт, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг бол PR нь олон нийтийн хандлагад нөлөөлөх, нэр хүнд үүсгэхэд төвлөрсөн өргөн хүрээний ойлголт юм. - PR хийхэд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг юугаараа шинэ болохыг онцлох эсвэл хэрхэн шинэ болгож харагдуулах тал дээр анхаарах зарчмыг баримтлах хэрэгтэй.
Х.Тунгалагмаа, Татварын Мэргэшсэн Зөвлөх Дугаараас онцлох 3 санаа: - НББ, санхүүгийн удирдлагын өчигдрийн тоо бүртгэл, тайлантай зууралддаг байсан хандлагыг өдгөө өнгөрсөнд тулгуурлан ирээдүйгээ харах хандлага сольж буй. - Бизнес эрхлэгчид хэрэгтэй гэсэн болгонд өөрийн болон байгууллагынхаа нөөц бололцоог дайчилж болохгүй, үргэлж шинжилж, төлөвлөж байх ёстой. - Байгууллагууд санхүүгээ төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, хянах шатанд юу дутагдаж байгаагаа тодорхойлсны үндсэн дээр мэргэжлийн дэмжлэг авах хэрэгтэй.
Г.Чойжамц, Хөх Үүр брэндийн үүсгэн байгуулагч Дугаараас онцлох 3 санаа: - Жуулчдад үндэсний органик бүтээгдэхүүнийг таниулахын тулд шууд идэхэд тохиромжтой цагаан идээний “кофе шоп”-уудыг нэвтрүүлэх нь илүү тохиромжтой. - Эхэлж буй франчайзыг хөгжүүлэхэд үүсгэн байгуулагчдаас гадна мэргэжилтнүүд, эрх худалдан авагч, хэрэглэгч зэрэг бүх талын оролцоо, санал санаачлага чухал. - Айргийг тухайн нутагт нь боловсруулахаас биш стандарт тогтоож үйлдвэрлэх боломжгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.
Д.Болор, NCS сургалт-зөвлөх үйлчилгээний компанийн ерөнхий захирал Дугаараас онцлох 3 санаа: - Захирлын ачааллыг бууруулахаас гадна залгамжлагчаа бэлдэх, ажилтнуудын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд хариуцуулан гүйцэтгүүлэх арга ихээхэн ач холбогдолтой. - Хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлдэг бөгөөд захирал юун түрүүнд бусдад шилжүүлэх боломжтой ажил, хэнд, ямар түвшинд хариуцуулахаа тодорхойлно. - Ажлыг бусдад хариуцуулахдаа тухайн ажилтныг сургаж дадлагажуулах, зөвлөж чиглүүлэх, даалгасан ажлаа хянаж байх хэрэгтэй.
Ч.Батцэцэг, “Хөдөө амьдаръя” төслийг санаачлагч Дугаараас онцлох 3 санаа: - Орон нутагт хийх зүйл, боломжууд хангалттай байна. Олж хараад ашиглах л хэрэгтэй. Амьдрахад таатай, хүсэж буй орчноо бид өөрсдөө л бүрдүүлнэ. - Орон нутагт шилжин очиж буй хүмүүсийн мэдлэг, инновацийг уугуул иргэдийн экологио хамгаалж ирсэн туршлагатай хослуулснаар хөрсөн дээр буухуйц менежмент бий болно. - Хөдөө амьдрах хүсэлтэй иргэдийн хүчин чармайлтаас гадна тухайн орон нутгийн захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн манлайлал чухал үүрэгтэй. SHOW LESS
П.Гандолгор, Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх Дугаараас онцлох 3 санаа: - Хүний нөөцөө системтэйгээр удирдахад өнөөг хүртэл баримталж ирсэн, цаашид баримтлах бодлого буюу тоглоомын дүрмээ тодорхойлох хэрэгтэй. - Ажилтныг сонгон шалгаруулах, дасан зохицох хөтөлбөр, гүйцэтгэлийг нь үнэлэх, хөгжүүлэх болон урамшуулах үе шатуудыг нарийн тогтоох нь чухал. - Удирдлагын манлайлал байхгүй эсвэл сул бол тоглоомын дүрэм байгаад ч нэмэргүй.
О.Мөнхзаяа, АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Дугаараас онцлох 3 санаа: - Байгууллагын соёлыг сайжруулахын үндэс бол ажилтнууд болон хэрэглэгчдээ сонсож, санал шүүмж хүлээн авах юм. - Соёл сул байгаагийн нэг жишээ бол хурууны хээ уншдаг систем. Хүсэл эрмэлзлээр нь аргамжаагүй үед хандлага идэвхгүй, бүтээмж сул байна. - Соёлоо эргэн харахын тулд удирдлага ажилтнуудаасаа сайн хийж буй ажил, сайжруулах зүйл, юуг хийхгүй байна, юуг хийхгүй байвал дээр вэ зэргийг асууж байх хэрэгтэй.
Я.Цэцэг-Өлзий, Цахим мэдлэг ТББ-ын үүсгэн байгуулагч Дугаараас онцлох 3 санаа: - Шалгуур үзүүлэлтүүдийг байгууллагадаа тохиромжтой байдлаар нь эрэмбэлж, энэ жил энэ тавыг хангаж хэрэгжүүлнэ гэх мэтээр шат дараатай хэрэгжүүлэх нь илүү тохиромжтой. - Цахим сургалтын багш технологийн шийдлийг ашиглан дахин давтагддаг ажлаа хөнгөвчилж, сурагчдыг дэмжин чиглүүлэх, харилцаа холбоо үүсгэх, хүн бүрд хүрч ажиллахад түлхүү анхаарах хэрэгтэй. - Сургалтын чанарыг сайжруулах, бүтээлчээр зохион байгуулахад танилцуулах, ур чадвар эзэмшүүлэх зэрэг сургалтын зорилгоос хамаараад өөр арга барилыг ашигладаг.
Ч.Машаа, Одо экосистемс ХХК-ийн үүсгэн байгуулагч Дугаараас онцлох 3 санаа: - Борлуулалтын ажилтан шуудан түгээгч шиг ажиллах ёсгүй. Технологиор хийх боломжтой ажлыг түүнд даатгаж, шинэ хэрэглэгч олох ажилдаа төвлөрөх хэрэгтэй. - Худалдааны салбарт мөнгө чөлөөтэй урсаж байх ёстой. Аль нэг газар очиж гацаахгүйн тулд экосистемд нэгдэх хэрэгтэй. Энэ нь бүгдэд ашигтай. - Дижитал шилжилтийн гол онцлог нь компанийн хэмжээнээс үл хамааран хамтдаа өргөжин тэлж, өсөх боломж юм.
Д.Энхбат, Хархорум Дижитал Академийн үүсгэн байгуулагч Дугаараас онцлох 3 санаа: - Хүсэл мөрөөдлөө тод хардаг байх нь чухал. Юунаас татгалзаж буйгаа хардаг хүн замаасаа хазаахгүй явж чадна. - Тасралтгүй суралцах дадал зуршлыг өөртөө хэвшүүлэх нь үргэлж урагшлахын баталгаа юм. -Өөрийгөө резинтэй зүйрлэж заримдаа сул тавьж сурах хэрэгтэй. Үргэлж чангалаад байвал тасарна.
Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулах санаа хэрхэн төрсөн, academy.karakorum.digital онлайн сургалтын талбарын цаашид хэрхэн хөгжих тухай мөн Дижитал Хархорум санаачлагын хүрээнд хийж буй ажлууд зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.
Д.Отгонбат, Обзерв Консалтинг ЗҮБ-ийн үүсгэн байгуулагч Дугаараас онцлох 3 санаа: - Процессуудыг шинжилж тасралтгүй сайжруулах нь үр дүнтэй, үргэлж зорилгодоо хүрдэг процессыг бий болгохын үндэс юм. - Ажил гүйцэтгэгчтэй хийсэн ярицлага ба ажлын байрны зураг авалт нь процессын шинжилгээний хамгийн энгийн бөгөөд түгээмэл аргууд юм. - Процессын шинжилгээнд зориулж дунд болон дээд түвшний удирдлагын оролцоотой баг гаргаж ажиллах хэрэгтэй.
Г.Өлзийбуян, Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн үүсгэн байгуулагч Дугаараас онцлох 3 санаа: - Бараг бүх арга барил, туршлагыг цаасан дээр буулгаж, сургаж, өвлүүлэх боломжтой. Процедурыг видеогоор ч хийж тэмдэглэж болно. - Захирал эрх мэдлээ шилжүүлэхийн тулд ажилтнууддаа эрх чөлөө, хариуцлагыг нь олгож, гарах алдаа, эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. - Захирлыг шаардаагүй байхад ажилтнууд идэвх санаачлагатай байдаг бол тухайн компанийг сайн хариуцлагын тогтолцоотой гэж үздэг.
Б.Сарантуяа, SABA ХХК-ийн үүсгэн байгуулагч Дугаараас онцлох 3 санаа: - Байгууллагад орж ирж буй дуудлагын 70 хувь нь борлуулалттай холбоотой байдаг тул шуурхай үйлчлэхгүй бол боломжит борлуулалтаа алдаж байна гэсэн үг. - Зах зээл өргөжихийн хэрээр сонголт ихэссэн учир байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ бус хэрэглэгчийн үйлчилгээгээрээ ялгарах хэрэгтэй. - Тухайн хэрэглэгчид яг тохирсон маркетинг хийж, санал хүсэлтийг нь тусгаж эргэх холбоо үүсгэдгээрээ телемаркетинг давуу талтай.
Хүссэн ажилдаа хэрхэн амжилттай орох вэ? (№ 75) Дугаараас онцлох 3 санаа: - Би үнэхээр энэ компанид ажиллахыг хүсэж байна уу эсвэл зүгээр л ажилтай байхын тулд орж байна уу гэх асуултыг өөртөө эхлээд тавь. - Олон улсын байгууллагууд ажил горилогчийн хэтийн зорилго, хандлага, үнэт зүйлийг чухалчилдаг. Ур чадварт сургах боломжтой гэж үздэг. - Сул талаа давуу тал мэт эвтэйхэн хэлэх боломжтой, эсрэгээрээ давуу тал тань сул тал болох боломжтойг санах хэрэгтэй.
Дугаараас онцлох 3 санаа: - Зайнаас ажиллах үед үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд байгууллагууд ажлын үйл явцыг зохицуулах журам гаргах хэрэгтэй. - Ажилтны бүтээмжийг үнэлэх, ирээдүйд гарч болзошгүй маргааныг шийдвэрлэхэд зайнаас ажиллах журмыг баримтлах боломжтой. - Зайнаас ажиллах журмыг тодорхой хугацаанд туршаад дутагдлыг засах, мөрдөж буй ажилтны саналыг тусгах замаар сайжруулж болно.
Б.Гантулга, Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дугаараас онцлох 3 санаа: - Тогтолцоогоо өөрчлөхгүй бол цалингийнхаа 50 хувийг НДШ-д төлдөг болсон ч байдал дээрдэхгүй, ёроол нь цоорхой сав руу ус хийхтэй адил. - Хүн бүр ямар нэг байдлаар хувийн хэвшил рүү орж, улмаар нийгмийн гол салбарууд хямарч байгаа нь тэтгэврийн тогтолцоотой шууд холбоотой. - Нөхцөл байдал цаашид сайжрих бус улам хямрах учраас одооноос хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжих хэрэгтэй. SHOW LESS
Дугаараас онцлох 3 санаа: - Хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэж, ашиглах процессоо автоматжуулснаар хүн бүрийн хүсэл, хэрэгцээнд нийцсэн сурталчилгааг хүргэх боломжтой. - Хэрэглэгчийн нэр, утас, хаяг зэрэг шууд өгөгдлөөс гадна хийж буй үйлдлээс нь дата цуглуулж, юу сонирхож байгааг нь мэдэх боломжтой. - Боломжит хэрэглэгчийг бүртгээд орхилгүй мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож харилцаагаа тасралтгүй тордож байх хэрэгтэй.
Дугаараас онцлох 3 санаа: - Шийдвэр гаргалтын туршлагад суурилсан арга барилаас датад суурилсанд шилжсэнээр үйл ажиллагаа хүнээс хэт хамааралтай байхаа больно. - Ямар дата цуглуулж, тэндээсээ үнэ цэн бүтээх нь байгууллагын стратеги, зорилгоос шууд хамаарна. Юунд хүрэхийг хүсч байна, түүндээ хүрэхэд хэрэгтэй датаг цуглуул. - Сайн ч, муу ч дата дэд бүтцийг бий болгож эхэлснээр байгууллагад дата ашиглах стандарт, соёл бий болж эхэлдэг.
Дугаараас онцлох 3 санаа: - Хэрэглэгчийн худалдан авалтад нөлөөлөх, үйлдэлд дуудсан дэс дараатай мэдээллийг вэбсайтдаа тогтмол оруулснаар борлуулалтаа өсгөх боломжтой. - Вэбсайт нь хэрэглэгчийн дата мэдээллийг цуглуулж, үр дүнтэй маркетинг хийх боломж олгодог тул сошиал сувгуудаас давуу талтай. - Нүүр хуудсанд хэрэглэгчийн асуудлыг хэрхэн шийдэх тухай мэдээлэл байх ёстой. Олон хуудас дамжуулж, хэрэглэгчийг ядрааж болохгүй.
Дугаараас онцлох 3 санаа: - Шууд зөвлөх бус өөрөөр нь асуудлыг шийдэхэд чиглүүлдгээрээ көүч ментороос ялгаатай - Көүч хандлагыг төлөвшүүлэх хамгийн энгийн арга бол асуулт асуух. “Чи миний захирал байсан бол яах байсан бэ?” гэх мэтээр алдаагаа ойлгоход нь туслах. - Монгол хүнийг зүгээр магтах бус “нотолгоотой” урамшуулах нь илүү нөлөөтэй байдаг.
1 дүгээр сарын 5-нд 19 цагаас “Туршлага хуваалцах арга ба ном бичих 10 алхам” сэдвээр зохион байгуулагдах вэбинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар: Туршлагаа хуваалцахын ач холбогдол ба ямар хүмүүс туршлагаа хуваалцдаг вэ? Ном бичих нь яагаад туршлагаа хуваалцах шалгарсан арга вэ? Ном бичих гэж буй хүнд тулгардаг түгээмэл бэрхшээл, айдас юу вэ? Хувийн туршлагаа хүн бүрд хүртээмжтэй, наалдацтай хуваалцах ямар аргууд байдаг вэ? Яагаад ном бичихээс айж, цэрвэх хэрэггүй вэ? Ном бичсэнээр тухайн хүнд бий болох давуу тал, олж авах зүйл юу байдаг вэ? Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. Б.Мишээл. Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч Зочин: П.Гандолгор, Ганабелл Институтын үүсгэн байгуулагч Контент хөгжүүлэгч : П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttps://apple.co/2zTWDq0 – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэл https://podcasts.google.com – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэлhttps://bit.ly/2WNdwLY – M plus аппликэйшнээс Business.MN гэж хайна эсвэл https://mplus.mn/podcast/Business.mn_Podcast Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна
Худалдан авагч, үйлчлүүлэгч тухайн бизнесийн төлөө байнга мөнгө төлөхийг хүсдэг бол энэ нь үнэ цэнтэй бизнес. Тэр тусмаа таны оролцоогүйгээр, тогтсон системийн дагуу яг л мөнгөний машин шиг ажилладаг бизнес бол бүр их үнэ цэнтэй. Ийм бизнесийг шууд зарж борлуулах боломжтой байдаг бөгөөд таны бизнесийг мөнгө хайрлахгүй худалдаж авах хүмүүс ч гарч ирнэ. Жон Варриловын “Төгс компани бүтээх нууц” номд ийм бизнесийг бүтээх арга, зарчмыг маш сонирхолтой, энгийн ойлгомжтой хэлбэрээр өгүүлжээ. Маркетингийн жижигхэн компанийн эзэн, чухам ямар бизнесийг яаж хийхээ мэдэхгүй байсан Алекс Стэйплтон болон түүний түнш, зөвлөх, олон тооны бизнесийг хөгжүүлж дараа нь зарж чадсан Тед Гордон хоёрын түүхээс уншигч та бүхэн өөрийн бизнест тулгардаг маш олон асуултын хариуг олох болно. Канадын хөрөнгө оруулагч Жон Варриллов нь өдгөө олон мянган компанийн ашигладаг бизнесийн үнэ цэнийг өсгөх “The Sellability Score” программыг санаачлагч бөгөөд амжилттай дөрвөн компани байгуулсан туршлагатай бизнесмэн юм. Бизнес эрхлэхийн зэрэгцээ Inc. сэтгүүлд 30 жилийн турш ажиллахдаа олон зуун ментороос хуримтлуулсан туршлагаа тэрбээр бизнесийг үнэд хүргэх хүчин зүйлсийг олж бусадтай хуваалцахад зориулсан билээ. Ном захиалах холбоос: https://business.mn/nom/ Подкастын оролцогчид: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. “Төгс компани бүтээх нууц” номын редактор Н.Энхбаяр. “Төгс компани бүтээх нууц” номын орчуулагч Д.Энхбат. Karakorum Digital академийн үүсгэн байгуулагч Б.Мишээл. Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч Контент хөгжүүлэгч : П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttp://podcast.business.mn/ – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttps://apple.co/2zTWDq0 – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэлhttps://bit.ly/2WNdwLY Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна
12 дугээр сарын 22-нд 19-00 цагаас болох “Төвлөрлийг бий болгох замаар бизнесийг амжилттай өсгөх нь” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар: Орчин үед менежерүүдийн ямар ур чадвар хамгийн чухал болж байна вэ? 21-р зууны менежер гэж ер нь хэн бэ? Орчин үеийн менежер удирдлагатайгаа харилцахдаа ямар зарчмуудыг баримтлах вэ? Менежер хүн сайн баг бүрдүүлэхийн тулд юу анхаарах хэрэгтэй вэ? Хурлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах вэ? Менежер хүн цаг хугацааны нөөцийг ажилдаа яаж зөв ашиглах вэ? Менежер хүний өөрийгөө болон багаа тасралтгүй хөгжүүлэх арга замууд Бусдад нөлөөлөх чадвар нэмэгдүүлэх тухай зөвлөгөөнүүд Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. Б.Мишээл. Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч Зочин: Б.Даваасүрэн. Гүрэн академийн захирал Контент хөгжүүлэгч : П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttp://podcast.business.mn/ – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttps://apple.co/2zTWDq0 – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэлhttps://bit.ly/2WNdwLY Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна
#0064 БизнесМН: Бизнес алхам6. "Бизнесийг хамгийн энгийнээр ойлгох нь"
12 дугээр сарын 15-нд 19-00 цагаас болох “Төвлөрлийг бий болгох замаар бизнесийг амжилттай өсгөх нь” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар: – Бизнесийн өсөлтийн төвлөрлийн арга гэж юуг хэлэх вэ? – Энтрепренерүүдэд бизнесээ өсгөхөд бэрхшээл болоод байгаа зүйлс юу вэ? – Нэгдсэн менежментийн тогтолцооны тухай – Стратеги төлөвлөлтийг боловсруулахдаа удирдлагууд юун дээр алддаг вэ? – Төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх үр дүнтэй аргууд Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. Б.Мишээл. Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч Зочин: Г.Өлзийбуян. Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөх Контент хөгжүүлэгч : П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttp://podcast.business.mn/ – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttps://apple.co/2zTWDq0 – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэлhttps://bit.ly/2WNdwLY Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна
#0062 БизнесМН: Бизнес алхам №5 "Онлайнаар бизнесээ явуулах нь". Ц.Мэндбаяр
#0061 БизнесМН: Бизнес алхам №5 В.Ойдов
#0060 БизнесМН: "Бизнес алхам" №4 “Амжилттай гарааны бизнес бүтээх нь”. Ж.Золзаяа
#0059 БизнесМН: "Бизнес алхам" №3. Д.Хулан. Лхамур брэндийн үүсгэн байгуулагч
#0058 БизнесМН: Жижиг дунд бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцоог үнэлэх аргачлал - Ч.Мөнхбадрах
#0056 БизнесМН: “Менежерүүд алсын зайнаас багаа хэрхэн үр дүнтэй удирдах вэ?" Gurun Academy Лектор Б.Даваасүрэн
Өнөөдөр нийт ЖДҮ эрхлэгч ААН 63.1 мянга байгаагаас үүний 88 хувь нь бичил буюу 10-аас доош ажилтантай ААН, 8-9 хувь нь жижиг буюу 10-50 ажилтантай, 2-3 хувь нь дунд буюу 50-200 хүртэлх ажилтантай байна. Энэ салбарт нийт 800 гаруй мянган хүн ажиллаж байна. Энэ жил аж ахуйн нэгжүүдээс 1579 төсөлд нийт 239 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт иржээ. Төсөл сонгон шалгаруулалт өнгөрсөн хугацаанд 4 үе шаттай явагдаж, 1579 төслөөс хоёрдугаар шатанд 400 орчим аж ахуйн нэгж тэнцжээ. Харин гуравдугаар шатанд газар дээр нь очиж нарийвчилсан үнэлгээ хийж, оноо бал тавихад 250 гаруй аж ахуйн нэгж тэнцсэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 27-28 нд ЖДҮ-ийн төсөл сонгон шалгаруулалт явагдаж байгаатай холбогдуулан ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа. ЖДҮ-г дэмжих зээлийг хэрхэн олгох вэ? Ямар төслүүдэд илүү зээл олгох вэ? Бизнес эрхлэгчид төслөө бичихдээ юунд анхаарах вэ? Цаашдаа ЖДҮ-г хэрхэн санхүүжүүлэх вэ? Ковидтой холбоотой хүндэрсэн зээлийн эргэн төлөлтийг хэрхэх вэ? Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи Хөтлөгч: Д.Бэхбаяр. Business.mn сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Контент хөгжүүлэгч : П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttp://podcast.business.mn/ – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttps://apple.co/2zTWDq0 – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэлhttps://bit.ly/2WNdwLY Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна
Мягмар гарагийн 19 цагт “Татварын хуулийн хэрэглээ, шийдэл” сэдвийн хүрээнд болох вэбинарыг угтан хийсэн вебинараар дараах сэдвийн хүрээнд ярилцлаа. Шинэчлэгдсэн татварын багц хуулийг хэрхэн бизнестээ ашигтайгаар хэрэглэх вэ? Цах тахалтай холбоотой Засгийн газраас баталсан 23 арга хэмжээний ач холбогдол, дутагдал юу вэ? ЖДҮ эрхлэгчид татварын ямар бодлого, дадал хэрэгжүүлэх вэ? ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн сахилга бат Татвараа өөрөө тодорхойлон төлөх үүрэг гэж юу вэ? Энэ нь таны бизнест ямар сайн нөлөөтэй вэ? Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. Б.Мишээл. Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч Зочин: Х.Тунгалагмаа, “Монголтакс ТМЗ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, татварын мэргэшсэн зөвлөх Контент хөгжүүлэгч : П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttp://podcast.business.mn/ – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttps://apple.co/2zTWDq0 – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэлhttps://bit.ly/2WNdwLY Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна
#0053 БизнесМН: Бизнес алхам цуврал№1 “Бизнес ба харилцаа” Лектор А.ЭНХЦЭЦЭГ Сэтгэл судлаач, хувь хүний хөгжлийн зөвлөх.
11 сарын 24-нд 19 цагаас зохион байгуулагдах "Хүний нөөцийн бодлого, стратеги боловсруулах арга зүй" вэбинарыг угтсан энэхүү подкастаар Монголын хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Д.Бартанбаатартай дараах сэдвийн хүрээнд ярилцлаа: Байгууллагууд хүний нөөцөө бүрдүүлэх, төлөвлөхдөө юуг анхаарах вэ? Хүний нөөцийн менежер компанийн стратеги төлөвлөлтөд ямар байдлаар оролцох ёстой вэ? Хүний нөөцийн бодлогын үр дүнг хэрхэн зөв танилцуулах вэ? Олон улсад хүний нөөцийн стратеги боловсруулахдаа компаниуд юуг анхаарах болсон бэ? Ажлын байрны тодорхойлолт ямар ач холбогдолтой, үүнтэй холбоотой ямар алдаа түгээмэл гардаг вэ? Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. Б.Мишээл. Business.mn сэтгүүл, сайтын сэтгүүлч Зочин: Д.Бартанбаатар, Монголын хүний нөөцийн институтын Ерөнхий захирал Контент хөгжүүлэгч : П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttp://podcast.business.mn/ – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttps://apple.co/2zTWDq0 – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэлhttps://bit.ly/2WNdwLY Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна
#0051 БизнесМН: “Бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, хэрхэн үнэлэх вэ?” Лектор Г.Батханд
11 дүгээр сарын 10-нд 19-00 цагаас болох “Бизнесээ хэрхэн системчлэх вэ” нэртэй вебинар сургалтыг угтаж хийсэн энэхүү подкастаар: Бизнесээ системчлэхийн тулд та эхлээд юуг ойлгож, ямар алхмууд хийх вэ? Бизнесийн эзэн хүний хийх ёстой гол ажил юу вэ? Та бизнес хийгээд байна уу, эсвэл зүгээр л системгүй том ажил хийгээд байна уу? Хүнээс хамаарал багатай, таныг байхгүйд ч ажиллаж байдаг бизнесийг хэрхэн бий болгох вэ? Тогтмол байх нь яагаад өндөр чанараас илүү чухал вэ? Системлэг бизнесийг бүтээхэд ямар процесс, процедурууд байх ёстой вэ? Эдгээр болон бусад асуултад хариулахыг зорьлоо Эрхлэн гаргагч: Business.mn сэтгүүл, сайт болон Karakorum Digital Академи Хөтлөгч: Г.Даваадорж. Business.mn сэтгүүл, сайтын редактор. Business.mn сэтгүүлийн ковер материал болох “Амжилтын эзэн” буланг хөтөлдөг. Зочин: Д.Энхбат. Хархорум Дижитал Академийн үүсгэн байгуулагч Д.Энхбат Дууны найруулагч: П.Энхтүвшин Подкаст сонсоход: – iPhone-ий App store: podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttp://podcast.business.mn/ – Андройдын Play store: Google podcast аппликэйшнээс Business.MN гэж хайна, эсвэлhttps://apple.co/2zTWDq0 – Youtube Channel: business.mn podcast гэж хайна, эсвэлhttps://bit.ly/2WNdwLY Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж байна