Od, Zaya, Iveel, Ariunaa
Happy Halloween everybody! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Эрчүүдийн биеийн хэлэмжийг бүсгүйчүүд бусдаас сонссон нийтлэг ойлголтоороо буруу орчуулж ойлгох нь их байдаг гэнэ. Үүнтэй адил хүүхнүүдийн үсээ оролдохыг хүртэл эрчүүд янз бүрээр ойлгодгийг энэ дугаарыг бичих явцдаа бид 4 сонирхолтой байдлаар олж мэдлээ. За тэгээд бөөн мэтгэлцээн. Та нар ч бас сонсоод саналаа хэлээрэй! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Бид эргэн ирлээ! Санасан уу та нар? Намрын/өвлийн энэ сайхан өдөр хайртай сонсогч нар та бүхэнтэйгээ эргээд уулзаж байгаа даа таатай байна. 6 дугаар улирлын дугаарууд дээрээ тодорхой сэдвүүдийн дагуу бид ярилцахаар болсон байгаа. Энэ удаагийн сэдэв "ТӨГС ӨДӨР" байлаа. ТӨГС ӨДӨР гэж таны бодлоор ямар өдрийг хэлэх вэ? @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Энэ хүрээд бидний 5 улирлын сүүлийн дугаар та бүхэндээ хүрч байна. Бидэнтэй хамт байсан сонсогчиддоо маш их баярлалаа. Дахин уулзахын ерөөлийг өөд өөд нь дэвшүүлье ээ! Peace out! ✌️✌️✌️✌️
Шинэ дугаар маань нэрнээсээ эхлээд ойлгомжтой байгаа байхаа. Заяагаараа дутсан, Заяагаа үгүйлсэн, Заяагаа санасан, тэр чигээрээ Заяадаа зориулсан дугаар шүү! Бүгдээрээ коммент дээрээ Заяадаа хайраа илчилцгээе! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Аягүй яарч бичсэн дугаар болохоор, аймар яарч сонсоорой! Brought to you by @tegteleg_application @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Энэ тэндгүй хүмүүс ил тод үзэл бодлоо илэрхийлээд байгаа болохоор бид дөрөв ч юугаар дутахав бас ил тод үзэл бодлоо илэрхийлэхээр шийдлээ...
Есөн шидийн зүйл хольж хутгаад ярьчихсан учраас юу гэж нэрлэхээ мэдсэнгүй
Дөрвөн хулгайч гэхээр та нар айж байна уу? Харин тиймээ энэ их аймар дугаар болсоон... Enjoy!
Хаврын улирал бид дөрвийг тойролгүй дайраад л гарч байна. Од уурлаад л, Ариунаа уйлаад л, Заяа дурлаад л, Ивээл тайраад л... Өөр юу юу болж байгааг шинэ дугаараасаа хүлээн авч сонсоно уу
Хамтлаг дуучид амьдаар дуулна, амьд тоглолт хийнэ гэдэг шиг бид 4 бас яг амьдаараа, оригоороо ярьж байгаагаа ямарч засвар, нэмж хассан зүйлгүйгээр энэ дугаартаа хүргэж байна. Хэр ялгаатай байна сонсоод хэлээрэй! (Жич: Яг үнэн хэрэгтээ Одод edit хийх зав зай тун бага байлаа энэ долоо хоногт
Монголчууд эрт дээр үеэсээ "Өргүй бол баян, өвчингүй бол жаргал" гэдэг. Гэтэл энэ үгтэй санал нийлэхгүй хүмүүс энд байна. Сонсогч та бүхэн маань өртэй байх талаар юу гэж байна? Та өртэй юу? гэдэг асуултаар энэ дугаараа хүргэж байна. ENJOY хийж тайван сонсоорой. Гол нь стрессдэж болохгүй шүү!
Hi guys! Энэ дугаартаа бид 4 сонсогч та бүхнээс минь асуулт болон сэтгэгдэлүүдэд хариулахаар шийдлээ. Мөн бас бус гунигтай түүхүүд байгаа учир нусны алчуураа ойрхон байлгаарай
Жинхэнэ монголын нөхрийн 20 шинж чанарыг та мэдэх үү? Let's find out! This episode brought to you by Tetgeleg app @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Сайн уу найзуудаа? Удаан хүлээсэн үү? Сайн байна. Яг удаан хүлээлгэмээр байсан юм. Энэ яг хаварынх байхаа
Бүх сайнавтар найзууддаа орчин цагийн Оzia үүсэж хөгжсөний 3 жилийн ойн баярын мэнд хүргэе! Бүгдэнд нь хайртай шүү! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Сайхан хаваршиж байна уу? Гэнэт үсээ тайрмаар эсвэл хайрын дуу сонсоод уярмаар эсвэл бүр гэр орноо өөрчилж тохижуулмаар санагдаж байна уу? Тэгвэл тэр чинь сайхан хаваршиж байнаа л гэсэн үг. Хавар цагийн эхний дугаараа хүлээн авна уу @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Од гомдсон. Яагаад? Хэн түүнийг гомдоов? За bye! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Bonjour! Удаан хүлээлгэсэн ч шинэ дугаар маань та бүхэнд маань хүрч байгаад баяртай. Таалан болгооно уу! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Өнгөрсөн ч гэсэн бүх эмэгтэй сонсогч нартаа олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэнд хүргэе! Энэ удаагийн дугаар маань бидний YouTube сувагт орж байгаа 101 дэх дугаар юм байна шүү. 100 дахь дугаараа бид анзаараагүй өнгөрсөн байна. Enjoy! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m
Сайн уу манайхаан! Од эргэн ирлээ! За тэр ч яахав. Харин энэ удаагийн дугаартаа бид 4 сонсогч та бүхэндээ зориулж GIVE AWAY зарлаж байна. Дугаараа дуустал нь сонсоод уралдаандаа идэвхтэй оролцоорой
Сайн байцгаана уу сайнавтар найзуудаа! Энэ удаагийн дугаараа бид Одгүйгээр хийж О-зиа! маань ЗИА! Хүн төрөлхтөн бид чинь байхгүй нэгнийгээ муулдаг нэг тийм байгалиасаа заяасан чанартай. Тэгэхээр Заяа, Ивээл, Ариунаа гуравын хэн нь хамгийн Одыг муулсан гэж бодож байна?
Шинэ улирлын эхний дугаараа бид 4 олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан зөвхөн монгол хэлээр хөтлөн явуулах болно. Гадаад үг ашиглавал торгуультай. Хэн хамгийн их өрөнд орсон бол?
Happy new year!!! 20 дугарын турш бидэнтэй хамт байсан бүх сонсогч нартаа маш баярлалаа! Цоо шинэ 2024 ондоо инээд хөөр, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе! --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------
Он солигдох мөч ойртсоор байна. Манай сайнавтар найзууд байна ёолкдоод завгүй гүйцгээгээд л байна уу? Мэдээж гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлаж байгаа гэдэгт бид хоёр итгэлтэй байна. Гэсэн ч "архиан бага ууж, айргаа тааваараа уугаарай" гэж Заяагийн Далай ламлаг хэлсэн санамжтай хамт энэ удаагийн дугаараа хүргэе! --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------
Бүх сайнавтар найзууд даа энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ удаагийн шинэ дугаараараа бид хоёр шинэ жилийн гоёл болон өөрийн хувийн амьдрал дахь хувцас загварын талаар ярилцлаа. Enjoy!
12 сар ер нь хамгийн завгүй бөгөөд гуниг, аз жаргал, баяр хөөр хослосон юм юмтай сар байхаа тэ. Бид хоёрын хувьд ч гэсэн Мюнхэнд цас хур их орсон, LA-д Одын завгүй өдрүүд үргэлжилсээр.. Долоо хоног бүр хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг яриатай минь хамт байдаг та нартай хайртай шүү
Сар гаран үргэлжилсэн Заяагийн маань аялал дуусч байна. Гэртээ очсон эхний өдрөөс сүүлийн өдөр хэр ялгаатай байгаа талаар энэхүү шинэ дугаараасаа сонсцгооё
Hi guys! Энэ удаагийн дугаар дахиад л хоцорч орж байгаад хүлцэл өчье! Гэхдээ яахав дээ...
Сайн уу? Манайхаан Заяа нь эргэн ирсэээн кк. Шинэ дугаар маань хааштай нь бухимдалтай байгаа нийгмийн бухимдалтай юмыг ярьсанд сорри. ГЭХДЭЭ Л. За за тэр ч яахав Zozo подкастын маань Монгол/LA гэсэн дугаарыг маань амтархан сонсоорой
Зээ Заяаг эзгүйд Од ганцаараа нэг дугаар хийе гэж бодоод хийтэл үнэхээр хэцүүхэн юм боллоо. Нэг л зүйлийг ойлголоо. Ганц мод гал болохгүй, ганц од подкаст болохгүй юм байна.
Цоо шинэ сарыг цоо шинэ дугаараар угтаж байгаа даа таатай байна. Бидний шинэ дугаараа сонсож байх хооронд Заяа маань агаар дээр өвдөг нь чичирчихсэн нисэж явах болно. Сайн яваад, сайхан амраад ирээрэй Заяа! Ярьсандаа бэлтгэлээ сайн хангаж байгаад хангу залуу янзлаад ирээрэй
Хүндхэн амаргүй завгүй долоо хоног Зөөзөөгийн хоёрт нь болж өнгөрлөө. Хааяа бидний энерги 100 магадгүй 200 бдаг бол хааяа 0 заримдаа бүүр -0 хүртэл болдог үе ч хүртэл байх юм. Тийм болохоор яг одоо өөрсдийгөө баярлуулаад хиймээр бгаа, авмаар бгаа юмаа аваад сайн найзруугаа залгаад хов хүртэл базаад амьдралын сайхныг мэдрээрэй
Зэээ өнөөдрийн энэ сайхан өдрийг өнжин хүлээж сарын сайхныг саатан хүлээж өнөр өтгөн Зөөзөөгийнхөө сонсогч нартаа шинэ дугаарын мэнд хүргэе ээ
За үнэхэээр сорри баас шээс ярьдаг Заяа, хөгширч бгаагаа дугаар бүр дээр тоочдог Од бид хоёрыгоо энэ удаа л уучилчих
Уламжлал ёсоороо Лхавга гаригийн мэнд манайхаан. Хэрвээ яг одоо энэ өгүүлбэрийг уншсан бол юу ч хамаагүй коммэнт хэсэгт бичээрэй
Их олон зүйл мэддэг хүмүүс биш ч гэлээ өөрсдийнхөө үзэж харж, ойлгож мэдэрсэн мэдрэмжээ ярилцдаг бидний подкастын цоо шинэ дугаар та бүхэнд маань хүрч байгаад баяртай байна. Хов жив, хайр дурлал, итгэл сэтгэлээс авахуулаад хөнгөн хүндээр биеэ засах тухай хүртэл ярьсан холион бантан шиг энэ удаагийн дугаарыг хүлээн авна уу
Хэрвээ хэн нэгэн дуучны тоглолтонд очиж үзэх боломж олдвол хэний тоглолтыг очиж үзэх байсан бэ? Өнгөрсөн долоо хоног ямар сонин завгүй олон юмнууд давхцсан долоо хоног болж өнгөрвөө. Од маань ганцаараа 12 цаг машинд өнгөрүүлсэн бол Заяа нэг өдөрт 400.000 хүн очиж пиав уудаг алдарт Оktoberfest дээр очиж хамаг байдаг юмаа гайхуулчаад иржээ
Хорвоо дэлхий уужим юм, базах хов ч их юм. Энэ дугаараар Одыг эргүүлдэг бүсгүйчүүдийн тухай, Заяагийн бүтэлгүйтэл, сонсогчийг маань стрессдүүлж байгаа шинэ ажил гээд сонирхолтой сонирхолгүй яриа өрнүүлсэн байдаг юм. Заяа нь Одын асуултанд хариулах гэж ахин хэдэн үсээ цайруулсан байдын: Хэрвээ чамд боломж бсан бол 100 жилийн өмнөх рүү буцах уу, эсвэл 100 жилийн ирээдүй рүү явах уу? Та нар маань хариултаа бичиж үлдээгээрэй
Амьдралаа шинээр эхлэдэг саруудын нэг эхэлж бна
We're speechless! Бүх үнэнч сонсогч нартаа чангаас чанга тэврэлт. Бид хоёрыг төсөөлсөнөөс илүү хүлээн авсан та нартаа маааш их баярлалаа. Энэ дугаар орсон байгаад энийг уншиж байгаа бол Од найз маань хар салхийг амжилттай даваад гарчээ
Hi манайхаан! Сайн сууцгааж байсан биз дээ? Заяа, Од хоёр нь цоо шинэ подкастаар сонсогч та бүгдтэйгээ уулзаж байгаа даа таатай байна. Хамгийн сүүлд уулзсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас нэлээн төсөөрсөн байна. Хэд хэдэн дугаарын дараа жигдрэх байхаа гэж бид хоёр найдаж байна. --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------
Өнгөрсөн удаагийн "тулаан" тэднийг энэ удаад илүү хурцалжээ. Эр эмээрээ үзэхэд эрчүүд ялсан бол эр эм, эр эмээрээ болж "хэрэлдэхэд" хэн нь дийлэх вэ гэдгийг хамт үзэцгээе
Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо! Та бүхэнтэйгээ цоо шинэ улирлын, цоо шинэ дугаараа дахин уулзаж байгаа даа бид дөрөв маш их баяртай байна. Энэ удаагийн улирал маань өмнөхөөхсөө шинэлэг маягаар явагдах болно. Бид дугаар болгондоо шинэ шинэ сэдвүүдийн дагуу мэтгэлцэх бөгөөд хамгийн эхний сэдэв "Харилцааг эмэгтэй хүн удирдах дээр байдаг". Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. PEACE!
OZIA! Подкастын маань гуравдугаар улирлын сүүлийн дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо! Төгсгөл, эцэс гэдэг үгтэй хоршоо шахуу оршдог нэгэн сэдвийн талаар бид өнөөдөр ярилцлаа. Үзэхийн хязгаарыг бидэнд хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа амьдралыг харах өнцөг өөр болдог гэдэгтэй санал нийлэх үү? Энэ удаагийн дугаарыг Ариунаа хөтлөх болно. Таалан болгооно уу
Хэрвээ таны өмнө дургүй зүйлээ хийгээд хангалуун амьдрах эсвэл дурласан ажилаа хийгээд дундуурхан амьдрах гэсэн хоёр сонголт ирвэл та алийг нь сонгох вэ? Ер нь бидний амьдралд сонирхолоо дагаж ажиллаж амьдрах нь хэр үнэ цэнэтэй зүйл вэ? Энэ бүхнээ хангалттай цалин орлогоор сольж чадах зүрх зориг биднээс гарах уу? Энэ удаагийн хост мэдээж Ивээл.
36 асуулт асуугаад л бие биедээ дурлачихна гээд боддоо амархан бөгөөд нэг л чихэнд наалдахгүй сонсогдож бгаа биз? Энэ удаагийн дугаартаа бид дөрөв нь тэртээх 80д онд судлагдсан “36 Questions How to fall in love” гэсэн судалгааг өөрсөд дээрээ туршиж үзсэн юм. Үнэхээр дурлуулдаг юм бна уу гэдгийг за тэгээд бид 4тэй хамт хариулангаа дараагийн болзоо нь дээрээ эдгээр асуултуудаас асуугаад үзээрэй. Юуны магад дурлуулчих ч юм билүү
Өдөр ирэх тусам даяарчлагдсан, олон нийтийн сүлжээ, интернетээс улбаалан дэлхий хавтгайрч байгаа өнөөгийн бидний амьдралд олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн уламжлал, ёс заншил бас хослон амьдардаг. Бид мартаж болохгүй бас тасалж болохгүй энэ уламжлал гэдэг зүйл бидний орчин үеийн энэ амьдралтай хэрхэн зөрчилддөг талаар энэ удаад ярилцлаа. Таалан болгооно уу. Энэ удаагийн хост мэдээж ааш муутай Од. Жич: Одоо нээх удахгүй дээ!
Сошл сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүсийн амьдрал хэтэрхий өнгөлөг, мөнгөлөг, хөөрхөнлөг, мундаглаг, төгслөг санагддаг уу? Чамаас бусад нь л супер амьдралаар амьдраад, чи ганцаараа лүүзер юм шиг мэдрэмж аваад байвал өнөөдрийн энэ дугаарыг заавал сонсоорой. Тэр сайхан зургуудын цаана ямар амьдрал байдаг тухай бид дөрөв ярилцлаа
Юуны түрүүнд бүх сонсогч нартаа хүүхдийн баярын мэнд хүргэе ээ!!! Нэгэн цагт бүгдээрээ хүүхдүүд л байсан юм чинь тэ?