77 Nation

Follow 77 Nation
Share on
Copy link to clipboard

Улс төр нийгмийн тэнцвэртэй мэдээлэл

Б.Гэсэр, Л.Болор, Э.Энхтамир

  • Feb 1, 2021 LATEST EPISODE
  • every other week NEW EPISODES
  • 1h 8m AVG DURATION
  • 29 EPISODES


Search for episodes from 77 Nation with a specific topic:

Latest episodes from 77 Nation

Засгийн газрын COVID-19 шийдэл | Ц.Ганзориг | 2021.01.27

Play Episode Listen Later Feb 1, 2021 50:28


Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригтой цаг үеийн мэдээлэл, COVID-19, гадаадад гацсан иргэд, олон улсын тусламж, төсвийн алдагдал, вакцинжуулалтын хуваарь г.м. чухал сэдвүүдээр ярилцлаа.

Таны санал ямар үнэтэй вэ? | С.Болдсайхан | 2021.01.24

Play Episode Listen Later Jan 31, 2021 88:17


Японы Васэда их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны докторант Болдсайхан 54 аяга кофе подкаст, Өглөө төслөөр олон нийтэд танигдсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн судалгаа, санал худалдан авалт ба бусад сэдвүүдээр өөрийн ололт, ажиглалтуудаа хуваалцав. Энэхүү подкастын дугаарыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Подкастанд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.

Монгол Улсад ерөнхийлөгч хэрэгтэй юу? | Ц.Оюунгэрэл | 2021.01.22

Play Episode Listen Later Jan 23, 2021 53:48


Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан УИX-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцан Монгол Улсын засаглал, хүний эрх, гадаад харилцаа болон бусад чухал асуудлуудаар санал бодлоо солилцов.

Засгийн газар яагаад огцров? Юу болов? Одоо хэн бэ? | Т.Бат-Оргил | 2021.01.21

Play Episode Listen Later Jan 22, 2021 52:12


2021 оны 1-р сарын 21-ний өдөр Монгол Улсын 31 дэх ерөнхий сайд Хүрэлсүх засгийн газрын хамт огцрох өргөдөл өгсөнтэй холбогдуулан, 77 Nation хамт олон үзэл бодлоо хуваалцав.

Young Mongols | Aubrey Menard | December 21st, 2020

Play Episode Listen Later Dec 26, 2020 55:09


Aubrey is an expert on democracy, political transitions, and elections. She’s been published in the New York Times, Washington Post, Al Jazeera, Politico, the South China Morning Post, Pacific Standard, New America, Ms. magazine, and more. Aubrey is passionate about the power of youth activism and is the author of Young Mongols: Forging Democracy in the Wild, Wild East. She is also the creator and producer of the video series by the same name.

Mongolia Focus | Dr. Julian Dierkes | 2020.12.11

Play Episode Listen Later Dec 21, 2020 57:10


Julian Dierkes is an Associate Professor at the University of British Columbia’s Institute of Asian Research (IAR) and School of Public Policy and Global Affairs (SPPGA). His blog Mongolia Focus has won the Public Outreach Award in 2019. Dr. Julian Dierkes is one of the leading scholar contributing to the field of Mongolian Studies. He is also a frequent visitor to Mongolia and has observed 7 national elections in the past.

АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн Монгол Улсад үзүүлэх нөлөө | 2020.11.10

Play Episode Listen Later Nov 10, 2020 70:00


2020 оны АНУ-ын сонгууль эцэслэгдэх шатандаа орж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жоү Байдэн төлөөлөгчийн ба олонхын саналыг авч, 46 дахь ерөнхийлөгч болох болзлоо хангав. АНУ-Монголын дипломат болон худалдааны харилцаанд хэрхэн нөлөөлөх тухай мөн COVID-19-өөс үүдсэн сонгуулийн хүндрэлийн талаар дараах дугаараас хүлээн авна уу.

77Nation подкастын хамтран хөтлөгч COVID-19 тусжээ | 2020.11.04

Play Episode Listen Later Nov 5, 2020 20:52


2020 оны 11-р сарын 4-ний байдлаар, дэлхий даяар нийт 48,419,721 COVID-19-ын тохиолдол бүртгэгдсэн байна. Харамсалтай нь манай хамт олныг тус өвчин тойрч гарсангүй. Хэрхэн мэдсэн, ямар шинжилгээ өгсөн, одоо ямар байгаа талаар энэхүү тусгай дугаараас хүлээн авна уу.

E-Mongolia нийгэмд тулгарч буй төрийн үйлчилгээний асуудлыг шийдэж чадах уу? | Б.Болор-Эрдэнэ | 2020.11.02

Play Episode Listen Later Nov 2, 2020 44:35


E-Mongolia, цахим засаглал, төрийн албаны талаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Батцэнгэлийн Болор-Эрдэнэтэй хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.

Төгсгөлийн мэтгэлцээн, АНУ-ын 2020 оны сонгууль | 2020.10.25

Play Episode Listen Later Oct 30, 2020 92:00


АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болохтой холбогдуулан, нийт 3 мэтгэлцээн болж өндөрлөв. Төгсгөлийн мэтгэлцээн 10-р сарын 22-нд өрсөлдөж буй Дональд Трамп (Бүгд Найрамдах Нам), Жоү Байдэн (Ардчилсан Нам) хоёрын хооронд болж өнгөрлөө. Тус арга хэмжээ нийт зургаан хэсгээс бүрдэв: COVID-19, үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, цагаачлал, арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, цаг агаарын өөрчлөлт.

Дэд ерөнхийлөгчдийн мэтгэлцээн, АНУ-ын 2020 оны сонгууль | 2020.10.08

Play Episode Listen Later Oct 9, 2020 69:00


АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болохтой холбогдуулан, нийт 4 мэтгэлцээн болох юм. Дэд ерөнхийлөгчдийн анхны ба цорын ганц мэтгэлцээн 10-р сарын 7-нд өрсөлдөж буй Майк Пэнс (Бүгд Найрамдах Нам), Камала Харрис (Ардчилсан Нам) хоёрын хооронд болж өнгөрөв. Тус арга хэмжээ нийт есөн хэсгээс бүрдэв: COVID-19, ерөнхийлөгчийн эрүүл мэнд, эдийн засаг, олон улсын харилцаа, дээд шүүх, арьс өнгөний ялгаварлан гадуурхалтаас үүссэн амгалан бус байдал, сонгуулийн бүрэн бүтэн байдал.

Мэтгэлцээн №1, АНУ-ын 2020 оны сонгууль | 2020.10.01

Play Episode Listen Later Oct 2, 2020 75:17


АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болохтой холбогдуулан, нийт 4 мэтгэлцээн болох юм. Эхний мэтгэлцээн 9-р сарын 29-нд өрсөлдөж бүй Дональд Трамп (Бүгд Найрамдах Нам), Жоү Байдэн (Ардчилсан Нам) хоёрын хооронд болж өнгөрөв. Тус арга хэмжээ нийт зургаан хэсгээс бүрдэв: Трамп ба Байдэны өнгөрсөн түүх, Дээд шүүхийн томилгоо, COVID-19, эдийн засаг, арьс өнгөний ялгаварлан гадуурхалтаас үүссэн амгалан бус байдал, сонгуулийн бүрэн бүтэн байдал.

Европын сүүлчийн дарангуйлагч, АНУ-ын иргэний дайны аюул, COVID-19 | 2020.09.26

Play Episode Listen Later Sep 28, 2020 61:16


Олон улсын цаг үеийн мэдээ мэдээлэл, улс төр, Беларусь улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, Лукашенко Тихановская хоёрын тэмцэл, ОХУ-ын сөрөг хүчин, Навальный-д амьд явах эрх, АНУ-ын дөхөж буй сонгууль, арьс өнгөний ялгаварлалтаас үүдсэн амгалан бус байдал г.м. зүйлүүдийн талаар хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.

Үндэсний цахим аюулгүй байдал, цахим засаглал | Хуульч, судлаач Л.Галбаатар | 2020.08.14

Play Episode Listen Later Aug 29, 2020 63:04


Үндэсний цахим аюулгүй байдал, цахим засаглал, олон улсын харилцаа, нүүр таних технологи, цаг үеийн мэдээллийн талаар эрх зүйч Лхагвасүрэнгийн Галбаатартай хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, эмэгтэйчүүдийн оролцоо | Г.Болор | 2020.08.07

Play Episode Listen Later Aug 7, 2020 93:35


Монгол Улсын Зэвсэгт хүчин, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, эмэгтэйчүүдийн оролцоо, олон улсын хамтын цэргийн ажиллагааны талаар Батлан Хамгаалахын Их Сургуулийн анхны эмэгтэй төгсөгч, Хурандаа Ганболдын Болортой хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.

Баривчилгаа, шинэ засгийн газар, COVID-19 | Г.Мөнхболд (МК) | 2020.07.25

Play Episode Listen Later Jul 27, 2020 100:35


Сонгуулийн үр дүн, шинэ засгийн газар, үе үеийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр, цар тахлаас үүдэлтэй гадаадад гацсан монголчуудын бодит байдлын талаар цахим сүлжээнд МК нэрээр танигдсан зочинтой хийсэн шинэ дугаар хүлээн авна уу.

Хөгжлийн Гэрээ 2020-2024 | Б.Оюунгэрэл

Play Episode Listen Later Jun 22, 2020 44:42


2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай 2020 оны сонгуулийн төгсгөлийн дугаарын зочноор 20-р тойрогт (Орхон аймаг) Монгол Ардын Намаас нэр дэвшиж байгаа Батнасангийн Оюунгэрэл бидний урилгыг хүлээн авч оролцлоо.

Мэдлийг мэргэжлийнхэнд | Т.Бат-Оргил

Play Episode Listen Later Jun 18, 2020 77:35


2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 29-р тойрогт (Хан-Уул дүүрэг) бие даан нэр дэвшиж байгаа Төрболдын Бат-Оргил бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Яагаад бие дааж нэр дэвшихээр шийдсэн бэ? Таны үзэл бодол, итгэл үнэмшилтэй нийцэх зүйл өрсөлдөж буй 17 нам, эвслүүдэд байсангүй юу? Сонгогдсон тохиолдолд, бие даагч гишүүний бодит өөрчлөлт авчрах боломж, бололцоо хэр байна гэж дүгнэж байна?

Монголын гурван баялаг | С.Ганбаатар

Play Episode Listen Later Jun 16, 2020 40:42


2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 20-р тойрогт (Орхон аймаг) Та Бидний Эвслээс нэр дэвшиж байгаа Сайнхүүгийн Ганбаатар бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Өнөөдрийн (20-р тойрог) Орхон аймагт тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэ гэвэл юуг дурдах вэ? Таны санал болгож байгаа шийдэл? Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхай болон уул уурхайтай уялдсан жижиг, дунд бизнес дээр суурилж байна. Тэгвэл уул уурхайгаас гадна бусад үндэсний үйлдвэрлэлийн хамгийн амжилттай яваа жишээнээс дурдана уу.

Боловсрол ба Бүсчилсэн Эдийн Засгийн Бодлогo | А.Галтбаяр

Play Episode Listen Later Jun 16, 2020 34:30


2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 19-р тойрогт (Дархан-Уул аймаг) Зөв Хүн Электорат Эвслээс нэр дэвшиж байгаа Артбазарын Галтбаяр бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Дархан-Уул аймгийн эдийн засаг - Монгол Улсын нийт эдийн засгийн үйл ажиллагааны хэдэн хувийг эзэлдэг вэ? Та Дархан-Уул аймгаас нэр дэвшиж байгаа хүний хувьд "бүсчилсэн эдийн засгийн бодлогo"-ын тухайд ямар бодолтой байдал вэ?

Бие даагч ба Сонгууль | Ж.Эрхэмбаатар

Play Episode Listen Later Jun 11, 2020 73:39


2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар бид зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 29-р тойрогт (Хан-Уул дүүрэг) бие даан нэр дэвшиж байгаа Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Яагаад бие дааж нэр дэвшихээр шийдсэн бэ? Таны үзэл бодол, итгэл үнэмшилтэй нийцэх зүйл өрсөлдөж буй 17 нам, эвслүүдэд байсангүй юу? Сонгогдсон тохиолдолд, бие даагч гишүүний бодит өөрчлөлт авчрах боломж, бололцоо хэр байна гэж дүгнэж байна?

Зөвхөн Зөв Хүн ба Засаглалын Гажуудал | Б.Мөнхдөл

Play Episode Listen Later Jun 8, 2020 68:03


77 Подкаст нь 2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 21-р тойрогт (Налайх, Багануур, Багахангай дүүрэг) Зөв Хүн Электорат Эвслээс нэр дэвшиж байгаа Бадралын Мөнхдөл бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Таны бодлоор, одоогийн эрх баригч намын хийсэн хамгийн зөв шийдэл юу байсан бэ? Хамгийн буруу шийдэл юу байсан бэ? Танай эвсэл Монгол улсыг өөр ямар олон улсын байгууллагуудад илүү идэвхтэй байлгах төлөв гаргасан вэ?

Шинэ Эргэлтийн Бодлого | Б.Мөнхжаргал

Play Episode Listen Later Jun 5, 2020 49:00


77 Подкаст нь 2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчидтэй нээлттэй ярилцахаар зорьсон юм. Манай ээлжит дугаарын зочноор 24-р тойрогт (Сүхбаатар дүүрэг) Шинэ Эвслээс нэр дэвшиж байгаа Бямбын Мөнхжаргал бидний урилгыг хүлээн авч оролцлоо. Монгол Улсын Их Сургуульд Төрийн удирдлагын магистраа хамгаалж, ажлын туршлагын хувьд Батлан хамгаалахын сайдын Ажлын албаны дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр тус тус ажилласан юм байна. Энэхүү дугаар дээр дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Өнөөдрийн Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэ гэвэл юуг дурдах вэ? Хэрвээ сонгогдвол, 4 жилийн дараа гэхэд юу бүтээсэн байхыг хүсэж байна?

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон гадаад харилцаа | Л.Болор

Play Episode Listen Later Jun 2, 2020 115:36


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал юу вэ? Шинэ эдийн засгийн дипломат ажиллагаа, гуравдагч хөршийн бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэх мэт чухал сэдвүүдээр АНУ-ын Сан Франциско их сургуулийн Ази, номхон далайн судлалын магистр, The Diplomat сэтгүүлийн нийтлэлч, гадаад харилцааны судлаач Л.Болортой ярилцлаа.

Монгол Улс ба шинжлэх ухаан | С.Эрдэнэболд

Play Episode Listen Later May 31, 2020 69:34


77 Подкаст нь 2020 оны УИХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан өрсөлдөгч намуудын нэр дэвшигчдийг урин оролцуулахаар шийдсэн юм. Манай анхны зочноор 24-р тойрогт (Сүхбаатар дүүрэг) Ардчилсан Намаас нэр дэвшиж байгаа Сүхбаатарын Эрдэнэболд бидний урилгыг хүлээн авч оролцсон юм. 2018 оноос MARS-V төслийг санаачлан, удирдаж олон нийтэд танигдаад байгаа хуульч мэргэжилтэй ба энэхүү дугаар дээр дурдсан дараах зарим асуудлууд дээр өөрийн шийдлүүдийг бидэнтэй хуваалцлаа. Өнөөдрийн Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэ гэвэл юуг дурдах вэ? Өнөөдрийн Сүхбаатар дүүрэгт тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлуудаас 3-ыг нэрлэ гэвэл юуг дурдах вэ? Хэрвээ сонгогдвол, 4 жилийн дараа гэхэд юу бүтээсэн байхыг хүсэж байна?

Ер нь сонгууль өгөх хэрэг байдаг юм уу?

Play Episode Listen Later May 5, 2020 127:38


АНУ-ын нийслэл Вашингтон хотын анхны монгол Comedy Club байгуулсан залуучуудын подкаст The Underdogs-ын урилгаар "сонгууль" гэдэг сэдвээр сонирхолтой, хөгжилтэй яриа өрнүүллээ. Сонгуульд оролцох хэрэг байдаг юм уу? Удахгүй болох УИХ-ын сонгуультай холбоотой иргэн бүрийн мэдэхэд илүүдэхгүй зүйлс та олох болно!

Улс төр залуу хүмүүсийн ярих ёстой зүйл үү?

Play Episode Listen Later Apr 27, 2020 95:49


Энэ сэдвээр бид АНУ-д ажиллаж амьдарч байгаа ойрын найз нөхөдтэйгөө чөлөөт хэлбэрээр ярилцлаа. Улс орныг төлөөлөх хүмүүс ямар байх ёстой вэ? Хөл хорионы үед ард иргэдэд бэлэн мөнгө тараах нь зөв үү?

Хүн ам, эдийн засгийн өсөлт | Г.Түвшинбаяр

Play Episode Listen Later Apr 10, 2020 84:04


77 подкастийн энэ дугаарт хүн амын өсөлт эдийн засгийн хөгжилд хэр их ач холбогдолтой талаар ярилцлаа. Энэ сэдвээр ярилцахаар манай зочноор Бээжингийн Их Сургуулийн нийгэм, хүн ам зүйн мэргэжлээр магистртаа сурч байгаа Г.Түвшинбаяр оролцлоо.

Анхны туршилтын дугаар.

Play Episode Listen Later Mar 22, 2020 70:59


Анхны туршилтын дугаар.

Claim 77 Nation

In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

Claim Cancel