Залуучууд бид ямар нэг томчуудын дагалдагч биш харин эх орныхоо шинэ зэвсэг нөөц боломж юм.
Тусгаар тогтнолын үнэ цэн хэмээх ойлголтыг 21 настай оюутан залуугийн өнцгөөс хүргэхийг зорьсон подкастыг эрхэм сонсогч та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Аливаа зүйлсэд гарц гаргалгааг илэрхийлэхгүй, тодорхой баримт, өөрийн үзэл бодолгүй шүүмжилж миний амьдралын болохгүй байгаа бүхий л зүйлсэд хэн нэгэн эсвэл үргэлжид төр буруутай гэх бодлоо авч хаяхгүй л бол асар их үнээр олж авсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бид цаашид өөрсдийн гараар үгүй хийх вий хэмээн эмзэглэж байна. Шүүжлэлийг хэн ч хийж, хэлж чадна. Иймийн учир энэхүү подкастыг сонсож байгаа хэн бүхэнд асуудал бүрдээ бусдад буруугаа тохох бус өөрийн бодит оролцоотой байж Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ биелүүлэхийг уриалж байна. Гэхдээ бид илүү гэрэлтэй ирээдүйг хүсдэг. Тэр гайхалтай гэрэлт ирээдүйг бий болгохын тулд бид өөрсдийн бодит оролцоотой, шинжлэх ухаанд тулгуурласан, өөрсдийн үнэт зүйл, зарчимтай, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байх шаардлагатай. Гол гаргалгаа нь бидний бодит оролцоо. Өөрөө оролцоогүй байж хэн нэгэнд буруугаа тохох эрх бидэнд үгүй. Залуу нас гэдэг хамгийн сайхан нь гэж бид олон хүнээс сонсож байсан. Залуу нас бол далавч. Гэхдээ бид далавчтай байж нисэж чадахгүй бол гунигтай. Үнэ цэн гэдэг зүйл яг үүнтэй ижил. Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, үндсэн хууль, ёс зүйг цаашид бахархалтайгаар өвлөн авч явах үүрэг залуучууд бидэнд ноогдож байна. Энэхүү подкастын төгсгөлд сонсогч танаас асуух асуулт байна. ТА ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЮУ ХИЙСЭН БЭ?
Нарнаас Том А подкастын 74 дахь дугаарын зочин Эмоци продакшны жүжигчин С.Тэмүүжин оролцлоо. Бидний подкаст: - Жүжигчин гэж хэн бэ? - Баг бүрдүүлэлт хэрхэн хийх вэ? - Дүрийн судалгаа хэрхэн хийгддэг вэ? - Олон ажлыг зэрэг амжуулах чадвар болон түүнийг сайжруулах - Чанартай төлөвлөгөө боловсруулж контент бүтээх нь - Хэрхэн сэтгэл зүйгээ хүчтэй байлгах - Зэмлэл магтаал хоёрыг зэрэгцүүлэх - Хийж буй зүйлдээ эзэн байх тухай подкастыг хүлээн авна уу.
Шинэ дугаараараа та бүхэнд Дэлхийн Нүүдэлчид подкастын хөтлөгч Ц.Анударьтай уулзуулж байна. Бидний подкастаас та бүхэн олон улсад суралцах болон бэлтгэх мөн хувийн санхүүгийн асуудлууд, подкастчидын жаргал зовлонгийн талаар мэдэх болно.
Энэ удаагийн дугаарт Япон хэлийг олон улсын стандарт аргачлалаар хэрхэн үр дүнтэй суралцах арга, Япон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд, Олон Улсад өрсөлдөх чадварын тухай сонирхолтой ярилцлагыг өрнүүлэх болно.
Өлзийбаярын ГАНЗОРИГ нь Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал, Улаанбаатар Хотын Банканд удирдах алба, Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголын банкуудын холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгч, Голомт банкны Гүйцэтгэх захирлын албыг хашиж ирсэн туршлагатай эдийн засагч юм. Тэрээр Мандал даатгалын үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ын даргын албыг хашиж байна. Хамгийн сүүлд тэрээр Мандал Ирээдүйн Өсөлт хөрөнгө оруулалтын хамтын санг босгож 14-н хоногийн хугацаан 50-н тэрбум төгрөг бий болгож чадсан юм. Бидний подкастад Санхүүгийн философи, Менежментийн психологи номон дээр тулгуурлан өөр хаана ч илэрхийлж байгаагүй мэдлэг мэдээллийг хуваалцсан дугаарыг танд хүргэж байна.
Unlock подкастын хөтлөгч, үүсгэн байгуулагч, Уул уурхай, Хүнд үйлдвэрлэлийн яамны дэд сайд О.Батнайрамдал буюу бидний дуудаж заншсанаар Nagi ах манай подкастын 70 дахь дугаарын зочноор оролцлоо. Та бүхэн манай подкастнаас: 1. Уул уурхай, эрдэс баялаг, ашигт малтмалын талаар 2. Эрдэс баялаг цахим шилжилт буюу тус салбарын алсын хараа 3. Боловсрол болон Ховдоос Харвард хүрэх зам 4. Эсээ хэрхэн бичих, Ярилцлагад хэрхэн бэлтгэх 5. Unlock подкастны тухай зэрэг өргөн агуулгатай таны заавал сонсох ёстой дугаар юм.
Хадгаламж өлсөхөөс эхэлнэ, Тархины блок номын зохиолч, Санхүүгийн көүч Лектор Г.Мөнгөн Бидний подкаст: 1 САЯ ТӨГРӨГНИЙ ЦАЛИНТАЙ ХҮН САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРХЭД ХЭР ОЙРХОН БОЛОМЖТОЙ ВЭ? Санхүүгийн систем гэж юу вэ? Бид яагаад систегүй байна вэ? Хадгалах хүчин зүйл юу юэ? Хөгжих арга техник Санхүүгийн дэглэмээ хэрхэн сайжруулж үр дүнд хүрэх вэ? Хадгалах ёстой юм уу? Заавал амьдрал үзэж байж хадгалах ёстой юу? Бид хэзээ сурч эхэлдэг вэ? Мөнгөндөө хэрхэн тэвчээртэй хандах вэ? Яагаад олон зүйлрүү үсчээд байна вэ? Олон зүйлийг чаддаг байх уу? Нэг зүйлийг тултал нь чаддаг байх уу? Подкаст хийхийг хүсч буй хүмүүст зориулсан тусгай хэсэгтэй
“Academy of Modern Applied Psychology” төвийн мэргэшсэн Амьдралын Көүч Одгэрэлийн Тэргэл Life Couch гэж юу вэ? Аз жаргал гэж юу вэ? хэмээх асуултанд хариулт олдох уу? Асуудлаас юу суралцах вэ? Көүч авах гэж авах гэж буй хүмүүсийн түгээмэл шалтгаан? Ажлаа яагаад хойшлуулдаг вэ? Мотивацыг хаанаас бий болгох вэ? Өөрийгөө хэрхэн көүчлэх вэ? Бодлоо хэрхэн удирдаж сурах вэ? Бусдад хэрхэн итгэлийн гал өгөх вэ? Өөрийгөө хэрхэн бодитоор үнэлэх вэ? Яагаад асуудлууд том байх ёстой вэ? хэмээх асуултуудад хариулт өглөө.
Андра академийн үүсгэн байгуулагч, Топ Модель, мисс хатагтай: Х.Бадамгэрэл Бидний подкастын агуулга нь: -Бидний мөн чанар хатуужил - Зөв Монгол хүн гэж хэн бэ? Хэрхэн бэлтгэх вэ? - Өөрийгөө томоор харж илүү олон зүйлсэд суралцах -Ирээдүйн багш нарын чиг хандлага - Амжилт гэж юу вэ? -Амжилтад хүрэх итгэл, хүнийг бий болгох - Зөв үлгэрлэл бий болгох - Зорилгоо малгайлах - Жагсаалт заавал гаргах, түүний үр дүн - Хэрхэн зөв, үр дүнтэй өөрийгөө мотивацжуулах, хадгалах - Алхам тутамдаа бүр амьсгалж байгаадаа баярлах - Хэрхэн үлгэр дууриалал авах хүнээ сонгох - Бусдын итгэлийг даах - Өөрийн үнэт зүйлээ хэрхэн олох, худалдахгүй байх - Өөрийнхөө тархиараа амьдрах зэрэг сэдвүүдийг хуваалцсан дугаарыг та бүхэнд хүргэж байна.
Нарнаас Том А подкастын шинэ дугаарын зочин: X TUTS продакшны жүжигчин, найруулагч, МУСТА Төрбатын Бархүү. Бидний подкастанд: 1. Суралцах арга барилын тухай 2. Сургууль бидэнд юу заадаггүй вэ? 3. Цагийн зохион байгуулалт 4. Хүмүүжил 5. Аливаа зүйлд шүүлтүүртэй хандах 6. Шинэ гэр бүл, Хайр гэж юу вэ? 7. Сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ? 8. Жинхэнэ эр хүн гэж хэн бэ? 9. Уналтын үе ба зорилго 10. Зогсошгүй байх тулгуур зэрэг сэдвүүдийг бид подкастаас хүлээн авах боломжтой.
Нарнаас Том А подкастын шинэхэн дугаарын сонсогч та бүхэндээ Ид шидийн орон болон Лантуун Дохио ТББ-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан болон энэхүү дугаарын үндсэн хөтлөгчөөр НИТХ-ын төлөөлөгч, Шинэ Монгол сургуулийн захирал асан П.Наранбаяр багштай хийсэн CROWDFUNDING буюу Хамтын сан сэдвээр ярилцсан бөгөөд агуулгын хувьд: · Ид шидийн орон хэрхэн бий болсон тухай · Алсын дүр зураг, Багаа хэрхэн бүрдүүлэх · Пранчайз · Сайн сургуулийг таны дэргэд ТББ-ын үйл ажиллагаа · Чөтгөрийн бясалгал номын тухай · Бидний бодит оролцоо дэмжлэг · Хиймэл хямралаас ангид байх · Өөрийнхөө замналаар явахын үнэ цэнэ
"Нарнаас Том А подкаст"-ын 65 дахь дугаарт "START UP MARKETING SPACE"-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр уригдлаа. БИДНИЙ ПОДКАСТ: Бизнесийн санаагаа хэрхэн олж, бүтээх вэ? Багаа хэрхэн бүрдүүлэх вэ? Хэрхэн хөрөнгө оруулагч татах буюу PITCH хийх вэ? Зөв нийгэмд зориулсан гарааны бизнес гэж юу вэ? Бид хаана очиж зогсдог мөн алддаг вэ? Энэхүү подкаст нь гарааны бизнес эрхлэх хүсэлтэй хүн бүрт "START UP" цагаан толгой байх болно. ЧИНИЙ БИЗНЕС ЧИНИЙ ЁС ЗҮЙГ ХАРУУЛНА
Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын захирал, СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн: Б.Отгонбат
"Нарнаас Том А подкаст"-ын 63 дахь дугаар Хөдөлмөрийн хуулийн хүрээнд “Ёс суртахуун өндөрсөх тусам хууль багасна” хэмээх подкастыг толилуулж байна. Өмгөөллийн Мөнхбат энд Нандин-Эрдэнэ ХХК-ийн гүйцэтгэх захирал- Ц.Мөнхбат Та бидний подкастаас: Хөдөлмөрийн зах зээл Хөдөлмөрийн гэрээ байгуулахын ач тус Байгууллага, ажилтан хоёрын хооронд хамгийн их үүсдэг асуудал, шийдэл Хөдөлмөрийн хөлсний тухай зэрэг хөдөлмөрийн тухай хууль, бидний ихэнх тохиолдолд алдаж шүүхэд очих хүртэлх хөдөлмөрийн тухай олон кэйсийг хуваалцаж танд мэдлэг, мэдээлэл нэмэх болно.
"Нарнаас Том А подкаст"-ын 62 дахь дугаар зохиолч Мизүно Кейяын 2007 онд худалдаанд гаргасан бүтээл болох “An elephant thay fullfills a dream” буюу “Мөрөөдлийг биелүүлдэг заан” хэмээх номыг танилцуулж байна. Хүн бүр хүсэл мөрөөдөлдөө хүрч, санасандаа хүртэл сайхан амьдрахыг хүсдэг атлаа “Яагаад цөөн хэд нь үүнийгээ биелүүлж бусад нь мөрөөдсөн хэвээрээ хорвоог туулдаг юм” гэж та бодож байсан уу? Мэдээж “Тийм” гэж хариулах биз ээ. Дэлхий даяар хэдэн саяараа хэвлэгдэн гарч буй хэрхэн амжилтад хүрэх, амьдралаа өөрчлөх тухай хувь хүний хөгжлийн ном, бүтээлүүд дундаас “Мөрөөдлийг биелүүлдэг заан” худалдаанд гарсан цагаасаа хойш Amazon худалдааны сайтын бестселлэр болж, уншигчдынхаа сэтгэгдлийг улам нэмсээр байгаа шалтгаан юу болохыг энэ удаагийн дугаараар сонсогч тантай хуваалцах болно. Та “Мөрөөдлийг биелүүлдэг заан” номын тухай өгүүлэх подкастаас Амжилтад хүрэх нууц арга, товч зам хайж байгаа бол хариултыг нь шууд олоход хэцүү... Харин Ганеша зааны өдөр бүр өгөх даалгаврын тусламжтайгаар та мөрөөдөлдөө хүрэх урт замын турш ашиглахуйц дадал зуршил, эерэг талуудаа өөрийн гараар бүтээх боломжийг олж авах болно. Хэрвээ та Ажлын 8 цагаа арай ядан өнгөрүүлж, ганц ч ахиц дэвшилгүй ижил өдрүүдийг туулж яваа бол... Амьдралыг харах өнцөг тань нэгэн хэвийн болсон бол... Энэ л хэвээрээ үүрд амьдрах мэтээр хайрцаглагдсан мэдрэмж төрж байгаа бол... Өөрийгөө өөрчлөх гэтэл юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол... Өмнө нь хэнээс ч сонсож байгаагүй Ганешагын хөгжилтэй, сонирхолтой, байж боломгүй зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Амжилт
Mesmerism-ийн үүсгэн байгуулагч, ОРК, Сүүлчийн Монита, Анагаахын алдартнууд 1,2 зэрэг киноны найруулагч, залуу уран бүтээлч Д.ГАНЦОГТ бидний подкастын зочноор уригдлаа. Бидний подкастанд: - Аливаа зүйлийг хэрхэн эхлэх вэ? - Контент үйлдвэрлэхдээ юуг анхаарах вэ? - Нийгэмд ямар агуулгыг хэрхэн хүргэх вэ? зэрэг олон сэдвийн хүрээнд бүтээлч залуучууддаа зориулав.
Өнөөгийн боловсролын салбарт томоохон жишгийг бий болгосон Шинэ Монгол хэмээх сургуулийг бид бүгд мэднэ. ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ГАЛБАДРАХ багш оролцож биднийг хүрээлж буй боломж, багш нарын ур чадвар, тэвчээр, боломж, мөрөөдөл, итгэл даах, гадаадад сурч, ажиллах гэх мэт маш өргөн, гүнзгий агуулгатай яриаг өрнүүллээ.
O.Couture Mongolian Fashion Brand -н үүсгэн байгуулагч, Asian Fashion Super Model Enkhbold Indigo. Бид хувь хүний соёл, олон улсад өрсөлдөх чадвар, аливаа ажлыг бодит үр дүнтэй бүтээх, боломжийг бий болгох гэх мэт өнөөгийн залуус бидэнд зайлшгүй байх ёстой ёс суртахууны тухай өгүүлсэн дугаарыг та бүхэнд хүргэж байна.
Эрхэм сонсогч танд өнөө цаг үеийн шинийг санаачлагч, эрэлхийлэгч, бүтээлч эрхэм Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан, хүний эрхийн төлөө зүтгэлтэн, Ногоон нүдэн лам номын зохиолч хатагтай Ц.Оюунгэрэл гуай оролцлоо. Бидний подкастанд: 1. Боловсрол болон хөгжлийн ялгаа 2. Нүүдлийн аж ахуй болон малчдын ирээдүй 3. Залуу үе ба ахимаг насны өнөөгийн соёлын ялгаа 4. Шүгэл үлээгч иргэн 5. Залуучуудын оролцоо 6. Эмэгтэйчүүдийн карьер төлөвлөлт 7. Хүний эрх 8. Олон улсад өрсөлдөх чадвар 9. Залуусын улс төрийн оролцоо, сонголт гэх мэт маш өргөн цар хүрээтэй өгөөжтэй подкастыг хүлээн авна уу.
Англи хэл бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Хэдхэн жилийн өмнө давуу тал байсан бол өнөөдөр энгийн ур чадварын нэг болжээ. Харин энэхүү подкастын зочин бол Монголын хүн болгоныг англи хэлтэй болгох зорилготой англи хэлний багш, контент бүтээгч Г.Тэмүүлэн оролцож байна. Хэдий болтол бид өөрсдийгөө эрхлүүлж хэл сурч байгаа нэрээр оромдох билээ. Яг одоо л эхлэхгүй бол хоцрогдоод эхлээд байна шүү. Мөн англи хэл сурах хүсэлтэй та бүхэнд 2-р сарын 5-аас 3-р сарын 6-г хүртэлх 30 хоногийн CHALLENGE-д нэгдэж, өөрийн хичээл зүтгэлээрээ англи хэлний сургалтад суух азтан болоорой. BE YOUR OWN PRESIDENT
Санхүүгийн тухай ойлголтгүй. Зөвхөн цалин болон банкны хадгаламж гэж боддог бол таны заавал сонсох ёстой подкаст. АРДЛАЙФ-н Гүйцэтгэх захирал Б.Гантулга ах маань энэ удаагийн дугаарын зочин бөгөөд хөрөнгийн зах зээлийн болоод өөрийн орлогоо хэрхэн бодит нэмэгдүүлэх тухай цагаан толгой болсон дугаар. Бид ярилцлагадаа 1. Санхүүгийн бодит төлөвлөгөө боловсруулах 2. Хөрөнгө оруулалт ба хувьцаа 3. Гарааны бизнесийн ашигтай хөрөнгө оруулалт 4. Ажлын байран дээрх хамгийн чухал 5-н ур чадвар 5. Идэвхгүй ажилтан 6. Global Ceo 7. Богино, Дунд, Урт хугацааны хөрөнгө оруулалт 8. Хөрөнгийн зах зээлийн сэтгэл зүй 9. Яагаад АРД гэж гэх мэт илүү өргөн цар хүрээтэй, гүн агуулгатай дугаарыг та бүхэнд хүргэж байгаатай таатай байна.
Тайвань улсад Магистрын зэрэг хамгаалан, олон улсын соёл, үндэстнүүдтэй нэгэн дээвэр дор сурч төгссөн Б.БАТЗАЯА ах маань энэ удаагийн дугаарын зочин билээ. Цар тахлын энэ үед эх орондоо ирж 21-н хоног тусгаарлалтад байх хугацаандаа "ТУСГААРЛАЛТЫН ӨРӨӨНӨӨС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ" хэмээх номыг бичиж саяхан хэвлэн гаргасан юм. Энэхүү ном нь хувь хөгжлийн ном бөгөөд бид энэхүү подкастаараа маш өргөн агуулгатай олон талд сэдвийг хөндөж оролцуулсан юм.н хэвлэн гаргасан юм. Энэхүү ном нь хувь хөгжлийн ном бөгөөд бид энэхүү подкастаараа маш өргөн агуулгатай олон талд сэдэвийг хөндөж оролцуулсан юм.
Нарнаас Том А Подкаст шинэ дугаар Мөнх Тунх Munkh Tunkh -н зохиолч, найруулагч Bat-Orgil Tsolmonjargal ах маань оролцож Контент бүтээх, багаа удирдан авч явах шинэ зүйлсийг бий болгох, чадахгүй мэдэхгүй гэж суух бус хүсэл эрмэлзэл байгаа нөхцөлд санасан бүхнээ хийж болно. Хамгийн гол нь нэгнээ ойлгож хүндэтгэн хүчирхэг багийг бүрдүүлэн уур амьсгалаа нэгтгэх юм. Оннц дүмд onnts dumd
Бидний мэдэрдэг, ойлгодог дуу, хөгжим гэдэг зүйл бол жаргалтай үед нь баяр нэмж, гунигтай үед нь тайтгаруулдаг шидэт зүйл. Нэгэн ижил төрлийн зүйл байсан ч бид бүхэн бүгд өөр өөрөөр мэдэрч ойлгож, хүлээж авдаг. Энэ удаагийн подкастын маань зочин дуучин CHOIJOO буюу Чойжилсүрэн ах маань оролцож өөрийн ертөнцийн нэгээхэн хэсгийг хуваалцлаа. Сая сая ертөнц дахь мэдрэмжийг хамтдаа хүлээн авцгаая.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх, дэд профессор, Английн Эдинбургийн их сургуулийн Хууль зүйн магистр, Оксфордын их сургуулийн зочин судлаач, Доктор Ph.D Ч.Өнөрбаяр багш оролцож бидний өнөөдрийн амьдран буй нийгэм, үндсэн хуулийн тухай, парламентын засаглал, сонгогчийн боловсрол зэрэг маш өргөн сэдвүүдийг барьж аван санал бодлоо хуваалцлаа. Мөн ХУУЛЬЧ ХҮН ЖИНХЭНЭ ХҮН БАЙХ ЁСТОЙ хэмээх үгний тайлалыг олж аваарай.
Бидний оршин буй энэ цаг хугацаанд сэтгэл сэртийлгэм олон мэдээ ар араасаа дуулдах болсон. Энэ бүхэнд иргэн бид мэдээллийг шүүлтүүртэй хүлээн авч цаашлаад өөрсдийн эрх үүрэг хийгээд өргөн цар хүрээг хамарсан подкастыг та бүхэнд толилуулж байна. ТАРХИНДАА ЭЗЭН БАЙ! ЦАГДААГИЙН АХМАД М.МӨНХШҮР EPISODE #051 КОФЕТОЙ ХӨӨРӨЛДӨӨН Нийгмийн асуудалруу өөрийн буруугаа чихэж, хэн нэгнийг даган дуурайж, өөрийн толгойгүй, бодолгүй хүмүүс алдах нь их. Тиймээс өөрийн тархиндаа эзэн нь байцгаая. Бидний ивээн тэтгэгч: CAFE 9 COFFEE HOUSE
"Нарнаас Том А" подкаст маань та бүхний сонорт хүрээд хэдийнээ 50-н дугаарын ард гарчээ. Энэхүү дугаараар Монголын Хүний Нөөц Удирдлага Шинэчэлэлийн Академийн сургалт хариуцсан захирал асан, 2013 оны оюутны парламентын мэтгэлцээний аварга, бизнесийн эрх зүйч, лектор Т.Буяндэлгэр ахтай хийсэн подкастыг хүргэж байна. "Өөрийгөө Бренд Болго"
НАРНААС ТОМ А ПОДКАСТ-н энэ удаагийн зочноор НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Долоон гарагийн тэмдэглэл, Шантралгүй урагшил номын зохиолч Үнэнбатын ОЮУНЗУЛ уригдан оролцлоо. Нийгмийн идэвх оролцоо, ирээдүйн карьер төлөвлөлт зэрэг өргөн агуулгатай нэгэн дугаарыг та бүхэндээ хүргэж байна.
Нарнаас Том А Подкаст маань цар хүрээгээ тэлж, Zindaa.mn TV8 Mongolia -тай хамтран эрхэм сонсогч та бүхэнд илүү хүртээмжтэй, чанартай подкастуудыг түгээхээр боллоо. Шинэхэн дугаарууд маань зочидтойгоо хамтдаа КОФЕТОЙ ХӨӨРӨЛДӨӨН хийх бөгөөд бидний зочноор: Жүжигчин, Дуучин О.Гантулга ах маань оролцлоо. Та ч бас кофегоо аяглаарай.
Нарнаас Том А Подкаст маань цар хүрээгээ тэлж, Zindaa.mn TV8 Mongolia -тай хамтран эрхэм сонсогч та бүхэнд илүү хүртээмжтэй, чанартай подкастуудыг түгээхээр боллоо. Шинэхэн дугаарууд маань зочидтойгоо хамтдаа КОФЕТОЙ ХӨӨРӨЛДӨӨН хийх бөгөөд бидний зочноор: Монгол ID компанийн захирал, Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци хариуцсан дарга: Khaliunbat Myagmarjav ах оролцлоо. Та ч бас кофегоо аягалаарай.
Алдаа оноог дэнслүүлж Зэмлэл магтаал хоёрыг зэрэгцүүлж, өвдөг тулан өндийх хэрэгтэй. Подкастын маань ээлжит зочин бол шаргуу хөдөлмөрч, бүтээлч эрхэм О.Билгүүн буюу та бидний мэдэхээр "Гэрэлт Гудамж" төслийг санаачлан хэрэгжүүлэгч, "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч, маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн алдахдаа алдаж онохдоо онож харин тэр бүгдээс сурсан, мэдсэн, ойлгосон зүйлсээ эрхэм сонсогч та бүхэнтэй манай подкастаар дамжуулан хуваалцлаа.
START UP MARKETING SPACE-н захирал Ж.Золзаяа Гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуус маань анхаараарай. Бид эхлэлээ хэрхэн тавихаа мэддэггүй. Хүрэх цэгээ олж харахгүй, том тэмүүлэл мөрөөдөлгүй бол урагш алхах боломж танд үгүй. Залуус залуучуудаа дэмжих ямар чухал болоод МЕНТОР, орон нутгийн залуусын оролцоо хөгжлийн тухай ярилцсан гал дүрэлзүүлсэн шинэхэн дугаар таны сонорт. Гарааны бизнес эрхлэгч залууст зориулсан Монголын хамгийн том хамтын оффисыг ӨМНӨГОВЬ аймагт бий болох гэж байна. #belikeabee #нарнаастома
МУИС-н эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор Ч.Лодойравсал багш маань оролцож ёстой л бут авсан дугаар боллоо. Өөрийгөө таньж мэдэх хийгээд мэргэжлээ сонгох, хүсэл тэмүүллээ зөв барьж авах, бүтээлч байдлыг эрхэмлэх, шинэ залуу боловсон хүчин юунд алдаж бас онож буйг дэнсэлсэн өгөөжтэй нэгэн дугаарыг сонсоно уу.
"НАРНААС ТОМ А" подкастын маань ээлжит нэгэн дугаарын зочин Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр буюу "ААВ" киноны гол дүрийн жүжигчин, Дэлхийн сонгодог жүжиг "РОМЕО, ЖУЛЬЕТТА"-н РОМЕО маань зочны урилгыг маань хүлээн авч эрхэм сонсогч та бидний мэдлэг, мэдээлэл, мэдрэмжийг хөглөсөн дугаар байна гэдэгт итгэлтэй байна.
П.НАРАНБАЯР НҮСЭР БУС ТӨСӨР EPISODE #042 Шинэ Монгол сургуулийн захирал асан, Төрийн захиргаа, олон улсын харилцааны доктор, П.Наранбаяр багш маань манай зочны урилгыг маань хүлээн авч өөрийн амьдралын үнэт зүйл, баримтлах зарчим, боловсролын асуудал зэрэг маш өргөн цар хүрээтэй мэдлэг мэдээллийн хур буулгасан нэгэн дугаар эрхэм сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. “Үзтэл үнэнээр явагч нь үргэлж өөдөө дэмжигддэг”
Энэ бол НАРНААС ТОМ А подкаст ээлжит дугаарын зочноор залуу уран бүтээлч, дуучин TEMPO ах маань оролцож хоржоонтой бөгөөд сонирхолтой ярилцлага хийж өөрийн үнэт зүйл, баримтладаг зарчим гэх мэт таны мэдрэмж, мэдлэгийг хөглөх подкаст болсон гэдэгт итгэлтэй байна. Бүхнээс түрүүнд #believeinyourself
World Miss Mongolia 2019 ялагч, Miss World -н шилдэг оролцогч, Хүний их эмч, Эрүүл Монгол - Эрүүл Дэлхий хүмүүнлэгийн ажлын санаачлагч, бүтээлч, зогсошгүй, тийм л гайхалтай хүчирхэг эмэгтэй болох М. Цэвэлмаатай ярилцлаа. Багаасаа эхлэн маш олон хүмүүнлэгийн ажлуудыг хийж өнөөг хүртэл зогсохгүй эрүүл мэндийн салбарт 9-н жил суралцаж одоогоор мэдрэл судлалаар нарийсан судалж байгаа билээ. Дэлхийн гоо сайхны тэмцээн болоод олон улсын туршлага хуваалцсан дэврүүн нэгэн дугаарыг хүлээн авна уу. Believe in Yourself
Нарнаас Том А подкастын ээлжит дугаарын зочноор ахлах тогооч Taakii буюу Г.Өлзийбат ах маань оролцож өөрийн хэв маяг, ур чадвар, баримтлах зарчим, ажлын талбар гэх мэт маш халуун өрнөлтэй сонирхолтой нэгэн ярилцлага хийсэн билээ. Чөтгөр гэж зүгээр л COOOOOOL бай!
Нарнаас Том А подкаст маань анх удаагаа та бүхэндээ бичлэгтэй хүрч байна. Энэ удаагийн дугаарын зочноор залуу уран бүтээлч, жүжигчин Ж.Мөнгөнсүх ах маань оролцож өөрийн амьдралын хэв маяг, баримталдаг зарчим, идэвхтэй амьдралын тухай мөн манай подкастын жаврыг үргээж эгшиглэнт сайхан дуунуудыг сонсогч та бүхэнд хүргэсэн билээ. Бидний оршин буй энэ цаг хугацаанд магад эргэцүүлэл гарах замыг хөтөлдөг байж болох юм. #Believeinyourself FB: Munguu Jargalsaikhan IG: mungunsukhj
Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул ах маань манай подкастын ээлжит дугаарын зочноор оролцож гайхалтай түүхийг хуваалцсан үнэтэй сургамжит ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Миний бие 2019 онд Монгол Тэмүүлэл хэмээх хөтөлбөрийн хүрээнд 21-н аймаг, 9-н дүүргийн оюутан, сурагч залуучуудад зориулсан илтгэлийг энэхүү дугаараар хүргэж байна. Товч бөгөөд тодорхой. Мөн GIVEAWAY зарласан бөгөөд та энэхүү дугаарыг сонсож буйгаа Screenshot хийгээд өөрийн INSTAGRAM STORY дээрээ намайг /ganbileg.n/ хаягийг mention хийж дагаад Лектор Мөнгөн ХАДГАЛАМЖ ӨЛСӨХӨӨС ЭХЭЛНЭ, TODKO SAMSON Чамд хэн итгэх юм бэ? романы тэргүүн дэвтэр ВАНГИЙН НУЛИМС номны азтан болоорой. Амжилт хүсье.
Нийслэлийн засаг даргын үйлдвэрлэл, технологи, инноваци хариуцсан орлогч, Монгол ID компанийн үүсгэн байгуулагч М.ХАЛИУНБАТ Дээд шатны удирдлагын коучинг чиглэлээр бизнесийн байгууллагуудад туслалцаа үзүүлж, үйл ажиллагаа эрхлэх хугацаандаа Шунхлай, Жет сургалтын төв, QGX, Өргөө кинотеатр, Нүүдэлчин групп, Таван Богд групп, Апу Трейдинг, Боловсрол суваг телевиз, НИК ХХК, Датаком ХХК, Петровис групп, TV5, Жемнэт ХХК, М-Си-Эс Пропертийз Холдинг, Сансар Интернэт ХХК тэргүүтэй 60 гаруй компанид менежментийн төсөл хэрэгжүүлсэн арвин туршлага түүхтэй эрхэм. 1.Бидний өнөөдрийн амьдарч буй цаг хугацаа, нийгэмд юунд анхаарч ажиллаж мөн бэлтгэх шаардлагатай вэ? 2.Чадвартай төгсөгч эсвэл хичээл зүтгэлтэй төгсөгчийн аль нь мэргэжилтэн болдог вэ? 3.Ирээдүйг харах замаа хэрхэн зөвөөр бодит үр дүнтэй харж болох вэ? 4.Мэдээлэл технологийн энэ зуунд хүн бүр хэрхэн ажиллаж анхаарах ёстой вэ? 5.Боломжийг хэрхэн бий болгох вэ? хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? 6.Шинэ залуу хүмүүстэй ажиллахад бэрхшээлтэй байдаг зүйл юу вэ? Таны зүгээс тэдэнд хандаж хэлж захиж сургадаг зүйл? 7.Эрэгтэй эмэгтэй хүмүүс аливаа ажлыг хийхдээ ижил чадвартай юу? 8.Том нуурын жижиг загас байх уу? Эсвэл жижиг нуурын том загас байх уу?
-Вангийн нулимс -Харь хэлээр яригсад -Дээд айл -Миний хайрт, Миний хуримын гэрч -Сүрэг романы зохиогч TODKO SAMSON /Т.МЯГМАРТОГТОХ/ Зохиол гэдэг зүйл хиймэл хоосон зүйл бус өөрийн бодит мэдрэмжээр өгүүлэх нь илүү хүмүүсийн сэтгэл хийгээд оюун санаанд буух нь элбэг. Түүнчлэн энэ дугаараараа бид бүхэн BESTSELLER номын зохиолчтойгоо учирлан уулзаж гайхалтай дугаарыг хүргэж байна. Та бүхэн өөрийн ухааны уужуу сэтгэлийнхээ хойморт тунгаан бодож нэг үзээрэй. ТАРХИА БҮЛЭЭН БАЙГАА ДЭЭР БОД... Зүрхээ халуун байгаа дээр нь хайрла Зүсээ залуу байгаа дээр нь дурла “Зовлон чи юу юм бэ?” гэж уужраад Зүгээр амьд яваадаа баярла
Дэлхийн мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 400 гаруй баг тамирчдаас 85-д жагссан амжилттай мөн 2019-н онд ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын лекцийг 21-н аймаг 9-н дүүргийн залууст зориулан хүргэсэн хийгээд ОЮУНЛАГ клубийн үүсгэн байгуулагч , Франклин клубийн үүсгэн байгуулагч, Отгонтэнгэр их сургуулийн багш Н.БУЛГАНТАМИР
Алсын хараагаа зөв олж харсан хүн хэр тэвчээртэй байдаг вэ? Тэмүүлэх хүч хаанаас ундардаг вэ? Хүсэл тэмүүлэл зорилго дүүрэн байж ирээдүйд урагш л алхах хэрэгтэй. Залуучууд бид ямар нэг томчуудын дагалдагч бус харин эх орныхоо нөөц боломж, шинэ зэвсэг юм.
Энэ удаагийн дугаараар эрхэм сонсогч та бүхэнд тэр тусмаа спорт сонирхогч, хичээллэгч залуучуудын үлгэрлэл болсон Спортын дэд мастер, Монголын волейболын шинэ залуу үе, 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Алтан медаль, үнэ цэнэтэй тоглогч, насанд хүрэгчдийн улсын аварга алтан медаль, оюутны улсын аварга алтан медаль, Тэнүүн огоо клубийн шилдэг довтлогч, үндэсний дээд лигийн хүрэл медальт Б. БАТСУУРЬ
XX зууны Монгол Улсын голлох хүн, эрх чөлөө тусгаар тогтнолыг бэлгэдэл болсон Монгол Улсын Маршал, Монгол Улсын Ерөнхий сайд, Хошой баатар Х. Чойбалсангийн мэндэлсний 125-н жилийн тэгш ой тохиож буй бөгөөд МУИС-н профессор, Цэдэнбал нийгэмлэгийн тэргүүн, Сан их сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, Түүхийн шинжлэх ухааны доктор багш: Ц. Жамбалсүрэн гуайтай хийсэн тусгай дугаарыг та бүхэнд зориулж байна. Х. Чойбалсан нь 1895 оны 2-р сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төрсөн. Консулын бүлгэмийн гишүүн, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, 1921 оны 5-р сард ардын журамт цэргийн дэд жанжин, 1929-1930 онд Улсын бага хурлын дарга, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, ерөнхий сайдын 1-р орлогч, 1936-1939 онд Дотоод, Гадаад, Цэргийн яамны сайд, 1939-1952 онд БНМАУ-н Ардын сайд нарын Зөвлөлтийн ерөнхий сайдаар ажилласан. 1936 онд Монгол улсын Маршал, 1941 онд Монгол улсын баатар, 1945 онд Монгол улсын хошой баатар цол хүртжээ. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээе. Х.Чойбалсан.
Олон улс судлалын доктор, "ЭМОС"номын клубийн гишүүн, Ерөнхий боловсролын Шинэ Монгол Сургуулийн захирал П. Наранбаяр багш маань Нарнаас Том А подкастын зочны ээлжит урилгыг хүлээн авч өөрийн орчуулан хүргэсэн олон бүтээлүүдээс өмнөх дугаарт нийтлэгдсэн "Дэлхийн түүх мэндэлсэн нь" номны дараах цуврал бүтээл болох "ЧИНГИС ХААН ТҮҮНИЙ ҮР САД" номны тухай болоод Монгол гэдэг агуу үндэстэн бидний бишрэм түүхийг шинжлэх ухааны нотолгоо баримттай ярилцаж түүнээс гадна өнөөгийн нийгмийн бидний хандлагын тухай хуваалцсан билээ.
Олон улс судлалын доктор, "ЭМОС"номын клубийн гишүүн, Ерөнхий боловсролын Шинэ Монгол Сургуулийн захирал П. Наранбаяр багш маань Нарнаас Том А подкастын зочны урилгыг хүлээн авч өөрийн орчуулан хүргэсэн олон бүтээлүүдээс "Дэлхийн түүх мэндэлсэн нь" номны тухай болоод Монгол гэдэг агуу үндэстэн бидний бишрэм түүхийг шинжлэх ухааны нотолгоо баримттай ярилцаж түүнээс гадна өнөөгийн нийгмийн бидний хандлагын тухай хуваалцсан билээ. Мөн Шинэ Монгол сургуулийн 11-р үеийн төгсөгч, Lend.mn -ны бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажилтан Цэлмэг ах маань зочин хөтлөгчөөр оролцсон юм. ТА бүхэн энэхүү подкастын ухааны уужуу сэтгэлийнхээ хойморт залахыг хүсье.
Та хүмүүстэй харилцахдаа хэр вэ? Зорилгодоо хүрэхэд хүмүүсийг татах гайхалтай харицааны чадвар танд хэрэгтэй юу? Тэгвэл хүмүүс бидний гаргадаг тогтмол харилцааны алдаа нь харьцаж байгаа хүнээ хангалттай мэдэрч чаддаггүйд байдаг билээ. "Soft Skills" болон хүн унших чадвар бид бүгдэд л агаар мэт чухал. Гэхдээ яг ямар тактик ашиглах вэ? Нарнаас Том А подкастийн энэ удаагийн дугаар танд "Structured Conversation" буюу бүтэцтэй ярианы аргачлал, бусдыг яриагаараа ятгаж татах шинэлэг содон аргуудаар дүүрэн бѳгѳѳд бидний сэтгэл зүйн онцлогын талаар хуваалцах болно.
World Miss Mongolia 2019 ялагч, Хүний их эмч, Эрүүл Монгол - Эрүүл Дэлхий хүмүүнлэгийн ажлын санаачлагч, бүтээлч, зогсошгүй, тийм л гайхалтай хүчирхэг эмэгтэй болох М. Цэвэлмаатай ярилцлаа. Багаасаа эхлэн маш олон хүмүүнлэгийн ажлуудыг хийж өнөөг хүртэл зогсохгүй эрүүл мэндийн салбарт 9-н жил суралцаж одоогоор мэдрэл судлалаар нарийсан судалж байгаа билээ. Мартсанаас дэлхийн миссд өрсөлдөхөд нь хувь нэмрээ оруулж MobStar апп-аа татаж Mandakh Tsevelmaa гэж хайгаад, дагаад мөн од дараарай. Believe in Yourself