Podcast by Zola Zolzaya Batkhuyag
"Золатай хамт" цувралын 12 дах дугаараар мэдрэлийн эмч, судлаач Daniel J. Siegel, хүүхэд хөгжлийн эксперт Tina Payne Bryson нарын 2012 онд гаргасан "The Whole-Brain Child: 12 Revolutionary Strategies to Nurture Your Child's Developing Mind" буюу "Хүүхдийн тархины цогц хөгжил: Хүүхдийнхээ оюун ухааныг хөгжүүлэх 12 стратеги" хэмээх сонирхолтой номын талаар хуваалцав. Номыг зохиогчид нь тархины шинжлэх ухаан, тэр дундаа тархины хэсгүүд хэрхэн хоорондоо холбоотой ажилладаг, мэдээллийг хэрхэн боловсруулдаг зэрэг бодит судалгаанд суурилан аз жаргалтай, сэтгэл санааны хувьд тогтвортой, бие даасан хүүхдийн хөгжлийг дэмжих 12 стратегийн хандлагыг санал болгосон. Эдгээр стратегиудыг эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд өсгөн хүмүүжүүлэхлдээ өдөр тутам ашигласнаар ямар ч бэрхшээл сорилтыг амин чухал өсөлт хөгжил болгон хувиргах болно гэжээ. #ЗолатайХамт цувралыг үзэх, сонсох холбоосуудыг орууллаа. Видеогоор үзэх бол Youtube: https://www.youtube.com/user/ZolaAmaraa Подкаст хэлбэрээр сонсох бол Soundcloud: https://soundcloud.com/zola-batkhuyag Apple Podcasts: https://podcasts.apple.com/.../live-with-zola/id1537051138 Spotify: https://open.spotify.com/show/4nvAZ0Q0IcuifjcnUWjRSu... Пүрэв гарагт баяртайгаар уулзацгаая!
"Золатай хамт" цувралын 11 дэх дугаараар Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, сэтгэл засалч, сексологич Ian Kerner-ийн 2019 онд шинэчлэн гаргасан "She comes first: The Thinking Man's Guide to Pleasuring a Woman" буюу "Эмэгтэй түрүүлж тавьдаг: Мэдрэмжтэй эрчүүдийн эмэгтэйчүүдэд таашаал өгөх аргачлал" хэмээх сонирхолтой номын талаар ярилцав. Уг ном нь эрчүүд маань хамтрагч эмэгтэйдээ хэрхэн гайхамшигтай сексийн таашаалыг өгөх талаарх зориулсан цогц гарын авлага гэгддэг. Тэр дундаа эмэгтэйчүүдийн дур тавилт, түүнд хэрхэн хүрэх, ялангуяа эмэгтэйчүүдийн олонхийг дур тавилтад хүргэх "увидастай" (cunnilingus) аман сексийн тухай тод томруун, нээлттэй өгүүлсэнээрээ онцлогтой бөгөөд шуугиан тарьсан ном юм. Энэ тухай бичихдээ биологи тэр дундаа тархи судлалын шинэлэг судалгаанд тулгуурлан тайлбарласан нь бидний сексийн амьдралыг илүү утга учиртай, аз жаргалтай, амтлаг болгоход үнэтэй хувь нэмэр оруулах болно. Та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэн хүлээсэн гайхамшигтай номнуудын маань нэг юм ❤ #ЗолатайХамт цувралыг үзэх, сонсох холбоосуудыг орууллаа. Видеогоор үзэх бол Youtube: https://www.youtube.com/user/ZolaAmaraa Подкаст хэлбэрээр сонсох бол Soundcloud: https://soundcloud.com/zola-batkhuyag Apple Podcasts: https://podcasts.apple.com/.../live-with-zola/id1537051138 Spotify: https://open.spotify.com/show/4nvAZ0Q0IcuifjcnUWjRSu... Mpus: https://mplus.mn/podcast/livewith_zola Даваа гарагт баяртайгаар уулзацгаая!
"Золатай хамт" цувралын 9 дэх дугаараар Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор Emily Nagoski -гийн 2015 онд гаргасан "Come as You Are: The Surprising New Science that Will Transform Your Sex Life" хэмээх номын талаар хуваалцав. Уг ном нь эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын мөн чанар, түүний сэтгэл зүйн болон бие махбодийн уялдаа холбоо, болон бид юуг, хэрхэн, яаж хүсч, мэдэрч, таашаадаг талаар биологи тэр дундаа тархи судлалын шинэлэг судалгаанд тулгуурлан тайлбарласан нь бидний сексийн амьдралыг илүү утга учиртай, аз жаргалтай, амтлаг болгоход үнэтэй хувь нэмэр оруулах болно. Та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэн хүлээсэн гайхамшигтай номнуудын маань нэг юм
"Золатай хамт" цувралын 9 дэх дугаараар Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор Emily Nagoski -гийн 2015 онд гаргасан "Come as You Are: The Surprising New Science that Will Transform Your Sex Life" хэмээх номын талаар хуваалцав. Уг ном нь эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын мөн чанар, түүний сэтгэл зүйн болон бие махбодийн уялдаа холбоо, болон бид юуг, хэрхэн, яаж хүсч, мэдэрч, таашаадаг талаар биологи тэр дундаа тархи судлалын шинэлэг судалгаанд тулгуурлан тайлбарласан нь бидний сексийн амьдралыг илүү утга учиртай, аз жаргалтай, амтлаг болгоход үнэтэй хувь нэмэр оруулах болно. Та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэн хүлээсэн гайхамшигтай номнуудын маань нэг юм
"Золатай хамт" цувралын 8 дах дугаараар #Thinkers50 буюу бизнесийн салбарын дэлхийн 50 шилдэг сэтгэгчдийн нэгээр нэрлэгдсэн Dorie Clark-ийн 2015 онд гаргасан "Stand Out: How to Find Your Breakthrough Idea and Build a Following Around It" хэмээх номын талаар хуваалцав. Бидний олонхид хүмүүсийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдэх гайхалтай санаа төрдөг ч цөөн нь л тэр санаагаа хөгжүүлж, бусадтай хуваалцан, улмаар дэмжүүлж, цаашлаад ажил хэрэг болгодог нь үнэн. Уг номд өөрчлөлтийг авчрах тэр санаагаа бодит болгож хэрэгжүүлснээр амжилтад хүрсэн хүмүүсийн бодит түүхүүд болон судалгаан дээр дүн шинжилгээ хийн, оновчтой, энгийн арга зүйг тодорхойлон санал болгожээ. Танд ч бас гайхалтай санаанууд төрж байсан биз дээ? Пүрэв гараг бүр #ЗолатайХамт байгаарай!
"Золатай хамт" цувралын 6 дах дугаараар The Everyday Sexism төслийн үүсгэн байгуулагч, Их Британийн зохиолч, активист Laura Bates-ийн 2014 онд гаргасан Everyday Sexism хэмээх шинэ тутам судалгаа, баримт дээр тулгуурлан бичигдсэн номын талаар хуваалцаж байна. Уг ном нь залуу сэтгүүлч Лаура Бейтс 2012 онд Лондон хотын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа бэлгийн дарамтанд өртсөнөөр энэ сэдвийг хөндөх, тэгэхдээ зөвхөн өөрийн туршлагаас илүүтэй бусад эмэгтэйчүүдийн туулсныг цуглуулан, нэгтгэх The Everyday Sexism нэртэй төсөл санаачлан эхлүүлсэнээр бодит болжээ. Ном нь мянга мянган эмэгтэйчүүдийн бодит түүхүүд дээр суурилсан бөгөөд тоон болон чанарын судалгааг ашигласанаараа ач холбогдолтой, түүнчлэн гарсан даруйдаа уншигч, шүүмжлэгчдийн сайшаалыг хүртсэн юм (goodreads 8,675 уншигч 4.24 үнэлсэн). Эмэгтэйчүүд бидэнтэй гэр орон, сургууль, ажил, гудамж талбай, медиа гээд амьдралын талбар бүрт тулгардаг, заримдаа чимээгүй хүлцэн тэвчиж, даван туулдаг ялгаварлан гадуурхалтын талаар энгийн бөгөөд баримттай бичсэн тул сонирхолтой ярилцлага байх нь дамжиггүй. #ЗолатайХамт байгаарай
"Золатай хамт" цувралын 5 дах дугаараар Англи гаралтай Канад сэтгүүлч, зохиолч Malcom Gladwell (Малколм Гладуэлл)-ийн өндөр амжилтад хүрэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг шинэ, бодит өнцгөөс ухан бичсэн "Outliers: The Story of Success" буюу "Цойлогсод: Амжилтын түүх" хэмээх бэстселлэр (goodreads 557,809 уншигч 4.16 үнэлэгдсэн) номын талаар ярилцлаа. Уг ном "АМЖИЛТАД ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ?" гэдэг асуултад хэлбэр, техник төдий "ид шидийн алтан дүрэм" зэргийг санал болгохоос илүүтэй амжилт гэдгийн агуулга, түүнд хүрэхэд тусладаг суурь хүчин зүйлсийг задлан тайлбарлахыг зорьсоноороо өгөөжтэй санагдсан. Номонд та бидний мэдэх Билл Гейтсээс эхлээд Битлз хамтлаг дэлхийн хэмжээний амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн, түүнчлэн Канадын хоккейн шигшээ багийн тоглогчдын дийлэнх нь яагаад оны эхний саруудад төрсөн байдаг, дэлхийн хамгийн амжилттай хуулийн фирмүүдийн нэг нь хэрхэн уг амжилтдаа хүрсэн, мөн оюун ухаан, оновчтой шийдвэр гаргахад соёлын ялгаа ямар үүрэг гүйцэтгэдэг зэрэг сонирхолтой түүхүүдийг багтаасныг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. #ЗолатайХамт байгаарай
"Золатай хамт" цувралын дөрөв дэх дугаараар 2019 онд хэвлэгдсэн хүүхэд хөгжлийн мэргэжилтэн Andrew Watson болон анагаах ухааны доктор Charles Watson нарын бичсэн "Алхамууд: Аз жаргалтай, амжилттай хүүхдүүдийг өсгөх 12 нууцууд" гэсэн хүүхэд хөгжлийн шинэ тутам судалгаа, баримт дээр тулгуурлан бичигдсэн номын талаар хуваалцав. Хүүхэд хөгжлийн талаар олон ном уншаагүй ч, энэ ном уншигчдын үнэлгээ сайн (goodreads 4.65) байсан төдийгүй, мөн эерэг бөгөөд шинэ өнцгөөс бичсэн санагдсан. Номонд багтсан алхамууд нь хүүхдийн харилцаа холбоо, хэл яриа, мэдрэмж, эрт унших, бүтээлч байдал, өөртэй итгэх байдал, өөрийгөө хянах, эерэг хүмүүжил, үнэт зүйл зэргийг багтаасан төдийгүй хэлбэр төдий чадваруудын тухай биш агуулга, үнэт зүйл талаас хөндөж бичсэн нь таалагдсан
Золатай хамт Нийгэм #2 : Есөн настай охины кэйс! Хүүхдийн эсрэг хүчирхийлэл! Сүүлийн үед дараалан болж буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх байр сууриа илэрхийлэв. Бид юу хийж болохгүй вэ? ба Бид юу хийх ёстой вэ?
"Золатай хамт" цувралын гурав дахь дугаараар 2019 онд хэвлэгдсэн Flo Perry-гийн "Хэрхэн Феминист секс хийх вэ? энгийн аргачлал" гэсэн хөгжилтэй, хөнгөн хэрнээ бидний мэдэх ёстой маш чухал бас халуухан мэдээллүүдийг агуулсан номын талаар ярилцлаа. Уг ном бэлгийн болон нөхөн үржихүйн чухал асуудлуудыг маш хөгжилтэй хэлбэрээр хөндсөнөөрөө таалагдсан. Инээж, ичиж, улайж, догдолж, баясч нэг өдөр суугаад дуусгасан гоё ном байгаа шүү
"Золатай хамт" цувралын хоёр дахь дугаараар 2019 онд хэвлэгдсэн Caroline Criado Perez-ийн Invisible Women: Exposing Data Bias in a World Designed for Men буюу "Үл үзэгдэгч эмэгтэйчүүд: Эрчүүдэд зориулагдсан ертөнц дэх мэдээллийн төөрөгдлийг илчлэх нь" номын тухай ярилцлаа. Уг ном нь өргөн хүрээний судалгаа дээр суурилсан бөгөөд гарсан даруйдаа Royal Society Insight Investment Science Book Prize зэрэг олон номын шагналыг хүртсэн төдийгүй Олон улсын бестселлер болж чадсан билээ. Пүрэв гараг бүр #ЗолатайХамт байгаарай!
Амласан ёсоороо "Золатай хамт" цувралаа өнөөдөр эхлүүлж байна. Эхний дугаараа Sally Helgesen, Marshall Goldsmith нарын бичсэн "How Women Rise: Break the 12 Habits holding you back" буюу "ЗОРИМОГ ЭМЭГТЭЙ өсөн дэвшихэд саад болдог 12 зуршлаасаа салах нь" хэмээн Монгол хэлээр орчуулагдан гарсан номоор эхлүүлэв. Пүрэв гараг бүр #ЗолатайХамт