Apple Podcast, M+, Soundcloud, Youtube, Spotify дээр bbbodluud хаяг дээр биднийг хайж олно уу! Болдоггүй Бор Бодлууд Подкаст нь аль болох БОГИНО хэмжээнд, маш сонирхолтой, нийгэмд тулгамдаж буй ЧУХАЛ сэдвүүдийг сонгон ярилцаж, маргаантай асуудлыг 2 талаас нь цэгнэн, эелдэгээр МЭТГЭЛЦЭЭН хийдгээрээ онцлог юм. Support this podcast: https://anchor.fm/bbbodluud/support
Онлайнаар орлого олж #БолдоггүйЮмУу 21-р зууны 21-р онд интернет
Үндэсний онцлог, эрүүл хооллолт, START-UP бодит боломж, тогтвортой хөгжил, цөлжилт, шинэ экспорт ✨... гэх хэллэгүүд одоо "би чамд хайртай ♥"-аас ч илүү МООД-нд орж байгаа билээ. Тэгвэл энэ бүх үг бидний хувьд ямар бодит шийдэл дээр огтолцож байна вэ
Сайн байцгаана уу? ✋ Болдоггүй бор бодлуудын маань ээлжит ПОПКОРН дугаар бэлэн боллоо
Монголд төдийлөн авч хэлэлцдэггүй шим тэжээлийн нэг бол яахын аргагүй ислэг. Бидний дийлэнхийн өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсний бүтээгдэхүүнүүд хангалттай хэмжээний ислэгийн хэмжээг хангаж чадаж байна уу? Яагаад хангах ёстой вэ гэж үү? Ислэг гэж ер нь юу юм бэ гэж үү? Тэгвэл энэхүү дугаарыг сонирхоод үзээрэй! Бага наснаасаа цагаан, ногоон хоолны дэглэмийг барьж ирсэн Хулан маань шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөвхөн ургамлын гаралтай тэжээлтэн гэлтгүй, махан идэштэй хүмүүсд ч бас дараах тайлбар, зөвөлгөөнүүдийг өгч байна. Болдоггүй Бор Бодлуудын 2-р Улиралд та бүхэндээ бид Монголын төрөл бүрийн салбарт хүч, оюунаа
Хатны гамбит гэх энэ кино нь хэр амьдралтай нийцсэн бэ? Мэргэжлийн хүмүүсээс гадна Монголын шатрын сонирхогчид юу гэж дүгнэв? Queen's Gambit гэх 7 ангит Netflix цуврал дэлхийн анхаарлыг татаж чадлаа. Энэ цуврал нь хагас зууны тэртээ хэсэг хугацаанд хамгийн их хүн үзсэн спорт нэвтрүүлэг болоод байсан Бобби Фишер болоод Борис Спасский нарын дэлхийн аваргын төлөөх тулааныг санагдуулам. Тэгвэл энэхүү цувалыг спортын талаас нь♟, кино урлагийн талаас нь
Шинэ дугаар бүх подкаст платформууд дээр орлоо! Сэтгэл зүйч дээр очих нь ямар байдаг вэ?
Болдоггүй Бор Бодлуудын 2-р Улиралд тавтай морил!
Унших уу? Эсвэл Сонсох уу? Хүний амьдралын хэв маяг технологийн хөгжлөө дагаад, дагуулаад маш хурдацтай өөрчлөгдөж байгаагийн нэг илрэл нь цоо шинэ мэдээллийн сувгууд билээ. Энэ дундаа Подкаст яагаад эрчийг авч байгаа, Ном нийтлэлтэй харьцуулсан өөрсдийн өнцгөө хүргэлээ. Манай энэ улиралын хаалтын дугаар “Подкаст”-н тухай таалан соёрхоно уу. Бидэнтэй хамт нэг улирал 15 дугаартай байсан сонсогчиддоо баярлалаа. Бид ирэх улиралдаа улам шинэлэг, чанартай агуулга та бүгдэдээ хүргэхээр хичээн ажиллаж байна. --- Support this podcast: https://anchor.fm/bbbodluud/support
Аяга кофе ☕ хийхэд 125мл биш 132 ЛИТР ус
ЗОГС! ⛔ Энэ удаагийн дугаарт Монгол улсын хуулиар 21-ээс дээш насны хүний хэрэглэж болох архи
Та хуванцарын хамааралтай гэдгээ мэдэж байна уу? Бидний өдөр дутмын амьдралд хэзээ ч салахгүйгээр холбогдсон зүйлсийн нэг бол ХУВАНЦАР материал юм. Хэдий тийм ч байгаль орчин болон эрүүл мэндэд сөрөг дагавар үүсгэж байгаа нь нууц биш. Монголчууд бид ч гэсэн байгаль дэлхийгээ хамгаалж үр ашиггүй хэт их хуванцарын хэрэглээгээ ч танах хэрэгтэй, үүний төлөө арга хэрэгжүүлэх нь чухал бөгөөд Тогтвортой хөгжилын үндэс болох юм. Өнөөдрийн дугаараар хуванцартай холбоотой баримтууд болон дахин боловсруулалтын жинхэнэ дүр төрх гэх зэрэг сэдвүүдээр болдоггүй бор бодлуудаа уралдууллаа. --- Support this podcast: https://anchor.fm/bbbodluud/support
ЗОГС ⛔️! Та аажмаар амьсгаагаа аваад гаргаарай
Trust me! I am an engineer, гэхээр танд ямар төсөөлөл бууж байна вэ, Каска өмсчихсөн том багаж хэрэгсэл барьсан бадриун залуу бодогдов уу. Одоо үед инженерүүд харин ямар болсон юм бол, ЦАЛИН орлого нь ямархуу байдаг, ер нь хэр ирээдүйтэй вэ? Эрсдэлтэй юу? Мэргэжил сонголт гэдэг 12 жилийнхий маань шүдний өвчинд багахаан ч гэсэн дэм болох болов уу гээд Манай багийн гишүүд ИНЖЕНЕР мэргэжлийн талаарх өөрсдийн бор бодлоо толилуулж байна. Бид Цахилгаан, дэд бүтэц, хими, салбар дундын Инженерүүд байдаг шүү. --- Support this podcast: https://anchor.fm/bbbodluud/support
Иргэншил үүссэн цагаас хойш шашин шүтлэг хүн төрөлхтний түүхийн салшгүй нэг хэсэг байсаар иржээ. Хүмүүс амьдрал болон дэлхий ертөнцийн талаар "ойлгомжгүй" болон "аймаар* зүйлүүдийг шашиныг ашиглан тайлбар хийж, түүнийгээ хэрэгжүүлж байгаа нь нууц биш. Тэгвэл мэдлэг мэдээллээ улам тэлсээр буй орчин үед шашны үр нөлөө хэр их байна вэ . Энэ удаагийн дугаартаа бид Муслим эмэгтэйчүүд яагаад гивлүүр зүүдэг гэдгээс эхлээд Гандан хийдийн санхүүжилтийн бүтэц болон ирээдүйд шашны нийгэмд эзлэх байр суурийн талаар харилцан ярилцлаа. (Хүлээж авна уу?) --- Support this podcast: https://anchor.fm/bbbodluud/support
Попкорн Бүлэг-ийн маань
Анхны дугаараараа - "Хүүхдийн эрхийг хамгаалах нь" сэдвээр та бүхэнтэйгээ мэндчилж байна. Хүүхэд бол насанд хүрсэн хүн болгоны санаа сэтгэлд багтах ёстой хариуцлага бөгөөд яг энэ цаг мөчид бидний хамгийн их санаа зовох ёстой сэдэв хэмээн үзэж байна. Удаа дараа Монгол улсад тохиолдон гарч буй аймшигтай, зүрх эмтрэм асуудлууд бидний нийгмийг "Хүүхдэд ээлгүй хот" гэсэн дүр төрхтэй болгов. Бид яагаад хүүхдүүдээ хамгаалах ёстойг, ямар асуудлууд байдгийг, мөн тэднийг яаж шийдвэл зохистой вэ гэсэн нэн чухал сэдвүүдийг бид аль болох богино хугацаанд хэсэгчлэн ярих гэж хичээлээ. "Болдоггүй бор бодлуудыг" маань хүлээн авна уу. Бодол сэтгэгдэлээ чөлөөтэй хуваалцаарай гэж хүсье! --- Support this podcast: https://anchor.fm/bbbodluud/support