SANAA'S PODCAST

Follow SANAA'S PODCAST
Share on
Copy link to clipboard

Миний бие уншсан номынхоо сэтгэгдэлүүдийг болон номын зохиолч, орчуулагч, өөр бусад уншигчидтай ярилцсан яриагаа хуваалцахаар зориг шулуудав. Хүлээн авна уу :)

CAHAA


    • Jan 8, 2025 LATEST EPISODE
    • monthly NEW EPISODES
    • 47m AVG DURATION
    • 51 EPISODES


    Search for episodes from SANAA'S PODCAST with a specific topic:

    Latest episodes from SANAA'S PODCAST

    #51: Номын тухай буу халъя: #3 Хүлээсээ тасалсан эмэгтэйн тухай “Цагаан хоолтон” (спойлер агуулав) [K4cDocEhdQ8]

    Play Episode Listen Later Jan 8, 2025 94:48


    Оны эхний дугаараар бид Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 2024 оны Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” хэмээх тун зэвүүн зохиолын талаар ярьлаа. Зарим хэсгүүдэд уншаагүй хүмүүст *спойлер агуулагдаж байгаа ч оюуны эрхийг хүндэтгэн номын зарим хэсгүүдээс сонгон ярилцсан билээ. Үйл явдлын тухайд эгэл жирийн даруухан амьдардаг Ёнхи хэмээх эмэгтэй нэг шөнө эвгүй зүүднээс бол махнаас татгалзах болсон нь түүний нөхөр, гэр бүлийнхнийг тавгүйтүүлж эхэлнэ. Ёнхигийн өөрийнх нь шийдвэр атал яагаад бусдыг тавгүйтүүлэх болов гэдгээс зохиолын үйл явдал цааш хөвөрдөг билээ.Ингээд ээлжит “Номын тухай буу халья” булангийн дугаарыг маань хүлээн аван сонсоорой.

    #50: Бидний нийгмийн тухай бодит үнэн: “Социологчийн нүдээр” социологич А.Хишигтөгс

    Play Episode Listen Later Dec 19, 2024 134:20


    Энэ удаагийн дугаартаа бид бүхний амьдарч буй нийгмийн үнэн учир, зангилаа, тогтолцооны тухай социологич А.Хишигтөгстэй ярилцлаа.Зочин, социологич А.Хишигтөгс маань МУИС-ийг социологи мэргэжлээр төгссөн ба оюутан байхдаа “Социо-аналитик” болон “Хүнийсэл” гэсэн хоёр ном бичсэн. Одоо социологийн өлгий нутгийн нэг болох Герман Улсад Маннхаймын Их Сургуульд Социологийн мастерт сурч байгаа анхны Монгол оюутан билээ.Бидний ярианы агуулга:01:30 Зочин Хишигтөгсийг танилцуулав03:05 Социологи гэж юу вэ?08:10 Яагаад социологийг сонгосон бэ?13:00 “Хүнийсэл” ном бичсэн тухай19:30 Социологичийн нүдээр: “Капитализм бол хамгийн муу муухай нийгэм”28:10 Тэгш бус нийгэм33:38 Феминизм бол тэгш бус тогтолцооны эсрэгээр бий болсон36:45 Тогтолцоог баталгаажуулдаг “Эцгийн эрхт ёс“ буюу “Патриархи”41:70 Санаа Феминизмтэй танилцсанаа ярив45:20 Эртний философичид маш патриархилаг байжээ47:30 Байгалийн ялгаанаас эхлэн шатлан захирах ёс үүссэн49:00 Тогтолцоог бэхжүүлэгч “Шашин”~ы тухай53:00 Буддизм эмэгтэй хүнийг аймшигтай дарладаг байсан56:54 Эмэгтэйчүүдийг дарлах нь капиталистуудад ашигтай58:07 Монголын ёс заншил эмэгтэй хүн, хүүхэд хоёрт халтай1:03:55 “Эхнэрээ жилд нэг удаа зодвол сайн” номон дээр ийм үг явж байна!1:05:49 Өөрийн "цэвэр” үзэл бодол гэж байх боломжгүй. Биднийг өөрийн мэт хэлбэржүүлдэг.1:07:00 Харилцаа дандаа тогтолцоонд үүсдэг1:10:00 Бидэнд зориулж харуулж буй эдгээр зүйлсийг хүлээж авах амаргүй1:12:40 Санаа социологич Хишигтөгсийг энэ бүхнийг торохгүй харж байгааг нь гайхаад асууна. Юу нөлөөлөв өө?1:14:54 Амиа хорлолт ба Үнэт зүйлийн хямрал1:25:40 Бидний дорой байхаас ХОЖИГЧИД1:31:30 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэрхэн хэлбэржүүлж ирсэн бэ?1:39:16 Эмэгтэй хүнд гэрийн ажлыг оноодог, үнэгүйдүүлдэг1:40:21 Хөдөлмөрөө үнэлүүлж европт “Феминизм” хөгжиж эхэлсэн1:42:09 Хүнийсэхгүй байж чадвал энэ тогтолцоог өөрчлөх боломжтой1:42:40 Эмэгтэй хүнийг бие махбодиор нь дамжуулж дарладаг тогтолцоо1:44:30 Салалт ихсэж буй нь эмэгтэйчүүдийн эрх мэдэлтэй байж чадаж буйг харуулж байна1:46:40 Өмнө цаг үед “гэрлэлт” хайр сэтгэлийнх биш “эдийн засгийнх” байсан1:48:30 Эмэгтэй хүн, эрэгтэй хүний төгс бус хувилбар гэж үздэг байсан1:49:35 Эмэгтэйчүүдийн эрхийг “шинжлэх ухаан” аварсан1:50:53 Феминизм ба Хүй нэгдлийн үе (Симона де Бовуар~Дайвар хүйстэн)1:53:50 Феминизм ба Грекийн үе1:54:10 Феминизм ба Боолын нийгэм (Хүүхэд үйлдвэрлэгч)1:58:30 Феминизм ба Феодалийн нийгэм1:61:09 Феминизм ба Аж үйлдвэрийн нийгэм (Капитализм)1:62:52 Капитализм жендерээс улбаатай үүсэн

    #49: Номын тухай буу халъя: Агота кристоф “Өчигдөр”

    Play Episode Listen Later Dec 16, 2024 91:02


    Подкаст маань “Номын тухай буу халъя” цуврал дугаар сонсгож эхэллээ. Уншсан номуудынхаа талаар хамтдаа ярихаар орчуулагч Bolortuya Dorj эгч маань нэгдлээ. Шведийн Женев хотноо амьдран суугаа Болортуяа эгч бид хоёр zoom-ээр холбогдож Унгарын зохиолч Агота Кристофын “Өчигдөр” зохиолын талаар задлан ярилцав. “Өчигдөр” романы гол дүр Сандор Лесторын бага нас хар бараан өнгөрсөн ч, ирээдүйд зохиолч болох, төгс төгөлдөр дурлалт бүсгүй Линьтэйгээ учрах гэсэн хоёр хүслүүдэд амьдралын зорилго нь тулгуурлана. Гэвч түүний бодит байдал зөрж амьдралыг харах нь өөрчлөгддөг. Элдэв уянгын халилгүй, шулуун шудрага гэмээр энэ зохиолд дүрүүдэд сайн муу гэсэн туйл байдаггүй нь сонирхолтой.Жич: Дараа дараагийн яриагаа бичихдээ чанар дээрээ анхаарах болно. Тухлан сууж сонсоорой

    #48: Эзнийхээ араас 5 жил явсан нохойн түүх "Хүү нохой хоёр" номын тухай

    Play Episode Listen Later Dec 16, 2024 18:43


    Бичлэгээр үзэх бол: https://www.youtube.com/watch?v=lxZ5yZ86TQY&t=1067sХүнийг хүнээс илүү хайрлан үгүйлдэг нохой бий гэвэл итгэх үү? Яг л ийм түүхийн талаар ярьж өгье.Япон зохиолч Хасе Сэйшү нь“Хүү нохой хоёр” номоороо 2011 оны 3 сарын 11-д болсон аймшигт цунамигийн дараах цаг үеэс сэдэвлэж, Тамон хэмээх эгэл бус нохойны өөрийн эзнээ хайх явцдаа олон хүмүүсийн амьдралд нөмөр нөөлөг, хань бараа болж буй тухай өгүүлжээ. Энэхүү бүтээл нь Итгэл марал паблишингаас энэ оны 4 сард хэвлэгдэн гарчээ.Бичлэгтээ зориулж очсон "Cotton cafe" https://www.instagram.com/catcafecotton/

    #47: Өсвөр насны сэтгэл гутралын түүх, Японы зохиолч Мори Это "Өнгөлөг"

    Play Episode Listen Later Dec 16, 2024 22:17


    Сайн байцгаана уу~! “Deep talk with Sanna” подкастаа бичлэгтэйгээр үргэлжлүүлж буйдаа таатай байна.Энэ удаа Японы зохиолч Мори Этогийн “Өнгөлөг” номын тухай ярилаа. Өсвөр насны хүү болох Макато хүүгийн ээдрээтэй амьдрал бараан үйл явдлаар дүүрэн мэт боловч Мори Это зохиолч хүний амьдрал яг яавал “өнгөлөг” байж болох тухай уг зохиолд өгүүлжээ.Зохиолч Мори Это нь Японы орчин үеийн утга зохиолын салбарт уншигчдын сэтгэлд шингэсэн бүтээл туурвидгаараа алдартай бөгөөд энэхүү номыг монгол хэлнээ орчуулан хэвлэсэн “Итгэл Марал” паблишингийн хамт олонд талархаж байна.Бичлэгийн хүрээ:00:31 Эхлэл02:30 Үйл явдлын тухай товчхон05:14 Номын хэсгээс09:16 Өсвөр насны тухай12:14 Өөрийнхөө өсвөр насны бараан үеийг хуваалцав17:42 Насанд хүрсэн хүний нүдээр уншихад ч амьдрах урам зориг төрүүлсэн.Бичлэгээр үзэх бол: https://www.youtube.com/watch?v=lxZ5yZ86TQY&t=1067s

    #46: Хүний эрхийн төлөө тэмцэгч "Jack"

    Play Episode Listen Later Sep 21, 2023 71:55


    Сайн уу, сонсогчид оо~! Энэ удаагийн дугаартаа ЛГБТ хөдөлгөөний тэмцэгч Доржжанцан буюу Жактайгаа ярилцлаа. Бид хүний эрхийн талаар, тэр дундаа ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч байх, өөрийгөө хайрлах тухай, түүний хайрын түүх гэх мэт дотно яриаг өрнүүллээ.03:00 Анх яагаад ЛГБТ төвд ажиллах болсон бэ?04:56 Хүний эрхийн төлөө тэмцэгч байх тухайд? 14:28 “Үзэн ядахгүй ч дэмжихгүй”17:30 “ЛГБТ хөдөлгөөн” гэдгийг энгийнээр тайлбарлаж өгье25:16 Хайрын тухай яръя 35:15 15 жилийн дараа эргэн уулзсан чинь..38:54 Өөрийгөө хайрлах хайр44:09 Сексийн тухайд54:24 Кам аут хийснээс болоод гэр бүлтэйгээ зөрчилдөх тухайд1:01:13 Гадаад оронд сурах тухайдЖакдаа ажил үйлс, эрдмийн зэрэгт нь амжилт хүсье~!

    #45: Ерөнхий редактор, зочин: М.Тэнгис "Цаг үеийн тухай бидний яриа""

    Play Episode Listen Later Aug 20, 2023 125:12


    Энэ удаагийн маань зочин бол https://eguur.mn/-ий ерөнхий редактор М.Тэнгис. Яриагаа түүний дуртай Prince "Purple Rain" дуугаар эхлүүллээ.Түүний уншиж, бичиж сурахаас эхлээд сэтгүүлзүйтэй холбогдсон түүх, үйл явдлын мэдээтэй ойртсон таван жил, өнгөрсөн ба ирээдүйгээ хэрхэн хардаг, уншиж, судлаж буй зүйлсийнх нь талаар ярилцлаа. Хүлээн авна уу.03:40 Тэнгис сэтгүүл зүйг багаасаа сонирхдог байв уу? Ямар сонирхолтой хүүхэд байв?14:30 Өөдрөгөөр харахад нөлөөлсөн сэтгүүлзүй17:00 Монголоо харж буй гутранга үзлийн тухайд Тэнгисийн харж буй “өөдрөг” өнцөг19:50 Үеийнхээ залуусыг хараад шүүмжилмээр санагддаг зүйл23:50 Түүхээ унших тусам Монголд төрсөндөө аз завшаантай санагддаг болсон26:00 Богд-ын тухай мэдсэн сонирхолтой зүйлс34:35 Судлах тусам бид өөрсдөдөө итгэлтэй явах ард түмэн гэж боддог боллоо36:42 Санаанаас гардаггүй ярилцлага43:00 Гадаад соёлын нөлөөний талаар санаа зовдог уу?47:40 Барууны ертөнц биднээс дээгүүр соёлтой гэдэгт санал нэгддэг үү?53:20 Хөгжил гэдэг чинь юусан билээ56:00 Хотод өссөн ч нутаг усаа мэддэг байх тухайд1:00:00 Өөрт байгаа зүйлсээ таниж мэдэх тусам л…1:12:50 Буддагийн шүд Улаанбаатарт хадгалагддаг гэдгийг мэдэх үү? гэх мэт1:17:23 Чингис хааныг хаана оршуулсан бэ? гэх мэт1:21:26 Тэнгис гэдэг хүнийхээ хувьд цаашдаа юу хийж бүтээмээр байна вэ?1:24:28 Монголын минь эргэн тойронд1:28:00 Том улсууд яаж хөгжсөн, юу уншдаг байсан бэ гэсэн чинь Дорнын бүтээлүүд байлаа1:29:30 Хүчний тэнхлэг ээлж дараалалтай1:35:10 Цавын цаанаа зохиолч болно1:36:10 Зохиол бүтээлийн тухай1:39:50 Одоо яг Тэнгис өөрийнхөө тухай ярьж эхлэнэ1:41:18 Харилцаа хөндийрөхөд…1:50:00 Бид мөрөөдөхөө мартдаг болчихов уу даа?1:55:00 Ямар нэг юманд хүрч байж биш, байгаагаа олж харах нь илүү чухал ч юм билүү1:55:55 Урлагтай холбоотой яриа

    #44 Бороотой шүлгүүд

    Play Episode Listen Later Jul 4, 2023 12:55


    Бороотой эдгээр өдрүүдэд өөрийн дуртай яруу найрагчдын шүлгийг уншлаа.Яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэн агч намур", Д.Нямдоржын "Хараацай", Э.Бүжинлхамын "Сүнс урлал", Ч.Бат-Уянгын "Анидча" шүлгийн түүврүүдээс шүлэг уншсан болно.Ц.Дэлгэрмаа "Зүрхэн агч намур" шүлгийн түүвэр00:12 "Шаналал хөндүүр тээсэн"01:20 "Амьд гэдгээ мэдрэх гэж"02:14 "Уйтай ийм өглөө чамайг санаад сэрэх"03:17 "Чамайг, дарс шиг санаж суугаад"04:16 "Өөртөө"05:08 "Бороо орж байна"Д.Нямдорж "Хараацай" шүлгийн түүвэр06:27 "Бороо бүхэн өөрөөр зүсэрдэг ч"Э.Бүжинлхам "Сүнс урлал" шүлгийн түүвэр07:17 "Чи амьдрах тухай биш"09:05 "Хэзээнээс ч билээ дээ"10:05 "Хамгийн чухал нь энэ амьдралд"Ч.Бат-Уянга "Анидча"12:03 "Есдүгээр сарын бороо"

    #43 SHORT EPISODE: "Магма", "Бүтээлч үйл: Оршихуйн ухаан", "Хүй", "Уд мод, нойрсож буй эмэгтэй""

    Play Episode Listen Later Jun 11, 2023 28:23


    Сайн байцгаана уу? Сонсогчидоо. Зуны дэлгэр сайхан өдрийн мэнд. Би уншиж буй ном, үзсэн киноныхоо сэтгэгдлийг та нартайгаа хуваалцахаар бэлдлээ. Санал болгож буй ном:"Магма" Тора Хьерлейвсдоттир"Бүтээлч үйл: Оршихуйн ухаан" Рик РубинҮзсэн кино: "The Cord of life""The Blind willow, Sleeping women"

    #42 MOVIES: "Women Talking", "Girl Picture", "Good luck to you Leo Grande" + феминизм болон патриархын тухай товчхон

    Play Episode Listen Later Mar 7, 2023 42:32


    "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-г тохиолдуулан эмэгтэй найруулагчдын гурван кино үзсэн тухайгаа товчхон ярьлаа. Мөн өөрийнхөө хувьд феминизм, патриархын тухай хэрхэн ойлголттой болсон тухай, эдгээр кинонуудын онцлог, төрүүлсэн сэтгэгдэл юу байсан талаар хуваалцлаа.Бүхий л эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлье~!PS: намайг кофегоор дайлж, дэмжихийг хүсвэл нэрэлхэлгүй миний дансыг аваарай: Хаан банк 5163038001.Мөн сурталчилгаа байрлуулах, хамтран ажиллах бүрэн боломжтой шүү.

    #41 Миний дуртай шүлгүүд: Ц.Дэлгэрмаа, Б.Эрдэнэсолонго

    Play Episode Listen Later Jan 23, 2023 6:45


    00:00 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Туслаач"01:10 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Төгсгөлөөс нь бичсэн шүлэг"02:55 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Амьдрана гэдэг"03:30 Яруу найрагч Ц.Дэлгэрмаа "Санаж байна гэж хэлэхгүй"04:40 Яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Чи яг зун шиг"

    #40: Иогийн багш: Б. Тэлмүүн "Дотогш өнгийх нь"

    Play Episode Listen Later Jun 30, 2022 118:12


    Энэ удаагийн зочин бол иогийн маань багш "Tetula Art Flow" иога студиогийн үүсгэн байгуулагч Б.Тэлмүүн. Бидэн хоёр иогагаа тараад сайхан цай уунгаа иога хийх мөн чанар, утга учир, нүдэн үл харагдах энерги, мэдрэмж, хүмүүсийн шүтэн барилдлага, чакра, харилцаа, сэтгэл гутрал, дотоод мэдрэмжүүдий тухай ярилцсан билээ.Намуухан, сайхан ярьдаг зочин маань тайвшруулах, эдгээх ид шидтэй хүн мэт санагддаг. Ингээд дугаараа хүлээн аван сонсоно уу :)"Tetula Art Flow": https://www.instagram.com/te_tula_artflow/

    #38: Чөлөөт уран бүтээлч: Хонгорцог "Хайрцаггүй"

    Play Episode Listen Later May 10, 2022 85:15


    Энэ удаагийн зочин маань зураач, модел, жүжигчин~ товчхондоо чөлөөт уран бүтээлч Хонгорцог маань амттай яриа өрнүүлсэн байгаа. Багаасаа зурдаг байсан тухай, Анима сургууль, моделиор ажиллах санал, "Ганцхан шалтгаан" киноны зураг авалт, ертөнцийг харах өнцөг гэх мэтт олон зүйлсийг ярилцаа.Ингээд таалан сууж, тухлан сонсоно уу.

    #38: Гэрэл зурагчин: Tulgaa Skizz "Тайван"

    Play Episode Listen Later Apr 15, 2022 52:37


    Зээ, энэ удаагийн дугаарын маань зочин бол Улаанбаатар хотын эгэл гудамж, үзэсгэлэнтэй мөчүүдийг буулгадаг гэрэл зурагчин Tulgaa Skizz.Бид барилгачдын талбайн дэргэдэх нэгэн нууц цэцэрлэгт суунгаа Тулгаагийн гэрэл зурагт дурласан цагаас эхлээд оршихуйн хямрал, хайр дурлал, найз нөхөрлөл, ном, киноны талаар ярилцсан билээ.https://www.instagram.com/tulgaaskizz/Найз Батка: https://www.instagram.com/do.batka/

    skizz
    #37: "Жагсаал дээр" -2022.04.08-09

    Play Episode Listen Later Apr 12, 2022 82:14


    Сайн уу сонсогчидоо~! Энэ удаагийнхаа дугаараар микрофоноо аваад 4 сарын 8-ны иргэдийн засаг төрдөө хандсан Чингисийн талбайн жагсаалд очсоноо хуваалцаж байна. Танил найз нөхдөөс эхлэн, танихгүй залуучуудын төлөөллөөс яриа авлаа. Тэд энэхүү жагсаалыг юу гэж харж, ойлгож, юу хүлээж байгааг сонсоорой.*Donation: Хэрвээ та "Deep talk with Sanaa" подкастыг маань дэмжихийг хүсвэл хаан банкны 5163038001 данс руу маань donation явуулаарай. Цаашдын дугааруудыг хийхэд маань туслалцаа болох юм шүү

    #36: Гэвч тэр шархалсан зүрхтэй II

    Play Episode Listen Later Nov 11, 2021 56:50


    "Өөрийгөө л мэдээд авчих, Тэгж гэмээнэ,Өөрийгөө мэддэггүй хүмүүсээрӨвтгүүлдэггүй болно" -Ц.Дэлгэрмаа Ийм л мөртүүд шиг өдрүүдийнхээ тухай, өнгөрсөн жилийн тэр нэг орой тагтан дээрээ хэн нэгэнд зориулж ярьж байсан "Шархалсан сэтгэл"-ийнхээ тухай үргэлжлүүлэн энэ дугаарыг бэлдлээ.Өрөөлтэй хамт өөрийн сэтгэлээ таних тухай сэдэв магад хэзээ ч дуусахгүй байх. Эргэцүүлэл, мэдрэмж, эдгэх гэж хичээж буй цаг хугацаа, авралаа номоос эрж, сэтгэлээ уудлан чөлөөлөхийг хичээж байна. Амжилт, бүтээлээс гадна алдаа дутагдлаа ч хуваалцана гэдэг чинь сайхан юм. Сонсогч танд ч мөн хань болж, эргэцүүлэлд тань нэмэр болвол сайнсан. Заавал ямар нэг зүйл ойлгох албагүй ч байж магад.Ямартай ч ганцаардаж буй бол төгсгөлд нь яваа хоёр дууг сонсоод уйлж болно, дурсамжаараа аялсан ч болно. Эцсийн эцэст сонсогч та хайрлагдах, хайрлах, хайрлуулах эрхтэй хүн юм шүү!Ашигласан хөгжим: Ane Brun - No Reason To CryPrelude - Toshifumi HinataТэр жилийн болкоон дээр ярьсан яриаг сонсох болНАД ДЭЭР ДАРААРАЙНамайг хүлээж суудаг сонсогчиддоо баярладаг шүү.Үргэлж

    Сэтгэл хэмээх эрхтэн - "Би транс эрэгтэй, би гей" - I хэсэг

    Play Episode Listen Later Sep 7, 2021 51:53


    Бидний эргэн тойронд маш олон хүмүүс бий. Гаднах төрхөөрөө онцгой содон, эгэл жирийн, янз бүр. Тэдний дотоод оршихуйг илүү сайн чагнаад үзвэл яг л ижилхэн "сэтгэл" хэмээх эрхтэн цохилж буй."Сэтгэл хэмээх эрхтэн" цуврал дугаар маань энэ удаа ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл болох зочин Г.Энхжин, А.Балдангомбо нартай ярилцсан юм.Хүйсийн болон бэлгийн чиг баримжааны товч нэрүүдийн нийлбэр болох ЛГБТИК хүмүүсийн эрхийг хамгаалах Тэгш Эрх Бахархалын өдрүүдийг тохиолдуулан энэхүү дугаарыг зориулж байна. Тэдний оршихуй, өөрийн мөн чанараа хүлээн зөвшөөрч, нийгэмд хэрхэн амьдарч буй түүхийн нэгдүгээр хэсгийг хүлээн аван сонсоно уу.Энхжин:03:20 "Хүйсийн тавгүйцэл"06:40 "Транс гэдгээ мэдсэн хугацаа"08:40 "Би эрэгтэй"11:18 "Үнэнээрээ байх мөч бурхантай хамт байх"14:07 "Цээжээ боож толинд харсан мөч"15:30 "Нийгмийн хэм хэмжээ"18:00 "Өөрийгөө нуух тусам бодит мэдрэмжээ алдана"19:30 "Амьдрал ямар ч утга учиргүй санагдсан"Балдангомбо:21:25 "Анхны мэдрэмж"22:28 "90 онд ямар ч мэдээлэл байгаагүй"24:30 "Өөрийгөө өөрөөсөө нуусан жилүүд"29:00 "Амиа хорлох тухай бодол"32:26 "Байгаагаар минь хайрлах ганцхан хүн"34:30 "Сөрөг нөлөө"Энхжин:36:00 "Эрэгтэй юмуу, эмэгтэй юм уу"39:40 "Комплекс буюу зөрчил"Балдангомбо:42:32 "Гэр бүлдээ хамгийн анх хэлсэн"44:55 "Ойлгуулахад цаг хугацаа хэрэгтэй"Үргэлжлэлийг дараагийн дугаараас сонсоорой.Тун удахгүй..Нийтлэл унших: http://103.227.177.143/p/26379Гэрэл зургийг:Б.ТамирЯрилцсан: Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааСэтгэл хэмээх эрхтэн цуврал дугаарыг санаачлагчид: Ж.Тэгшзаяа, Ч.Бат-Уянга, Ц.АриунсанааПодкастыг түгээгч: Ц.Ариунсанаа

    СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН (III хэсэг)

    Play Episode Listen Later May 5, 2021 66:00


    Ингээд "СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН" цуврал дугаарын маань сүүлийн хэсэг бэлэн боллоо~! Яг одоо чамд олон асуудлуудын дунд сул дорой нэгэн мэт өөрийгөө мэдэрч буй бол WE FEEL YOU! Cэтгэл гутрал хэмээх нөхцөл байдлын тухай илүү том зургаар харах гэж хичээсэн бидний ээлжит яриаг хүлээн аван сонсоно уу.00:39 Санаа "Эмо гэж хэлэхээсээ өмнө" бичвэрээ уншив03:25 III хэсгийг эхлүүлэх яриа06:25 Монгол хүний сэтгэл гутрал арай өөр юм шиг ээ13:00 Яагаад гэвэл нийгэм маань хөлд ороогүй юм бишүү дээ?16:00 Тэгсэн мөртлөө "харгис" нийгэм18:50 Яагаад нийгэм маань ээлтэй болохгүй байгаа гэж бодож байна? 23:10 Харагдах байдлын цаана юу байдаг гээч26:00 Сэтгэл гутрал бол зүгээр гуниглахаас илүү хүнд шүү дээ! Ойлгооч дээ!33:08 Нэмээд нэг нэгийгээ буруутгасаар л байх уу? 37:00 Үг үхүүлж, амилуулах хүчтэй40:00 Бусдын зовлонг мэдрэхээ больчихвол яаана42:05 За гэгээлэг асуулт асууя50:00 Өсвөр нас, хүүхэд үеийн сэтгэл гутралаа туулж буй дүү нартаа зориулж үг хэллээ

    СЭТГЭЛ ХЭМЭЭХ ЭРХТЭН (II хэсэг)

    Play Episode Listen Later Apr 16, 2021 53:47


    1:40 Хүмүүс "сэтгэл гутралтай" гэж шошго зүүж магадгүй талаар юу бодоцгоож байна? 5:55 Ижил "сэтгэл гутралтай" найзуудтай байх талаар?10:18 Дотны хүн тань "хортой дэмжлэг" үзүүлээд байвал?11:21 Сэтгэлээр өөдрөг болсон ч буцаад "унаж" болдог14:50 Ирээдүйн төлөвлөгөө юу байна?18:15 Шарх минь "сорви" болон эдгэх үе24:00 Бусдыг буруутгах ба уучлах үе29:28 Санаагийн үеийнхэн яагаад гутраад байна?30:43 Зарим зүйлийг "дөвийлгөх" тухай?34:00 Сэтгэл гутрал ба "алкохол"38:00 Эрүүл бусаар давах гээд үзээд байгаа юм биш бээз?39:00 Гутралаас татахад "урлаг" туслаж байсан уу?45:30 "Тэгшээ эгчээ, та одоо ч хүчтэй хүн шдээ"47:08 Угаасаа 'сайн, муу' хүн гэж байхгүй ээ49:40 Хөл хорионы үеэр "тайвшрав"51:36 "Экстраверт" системээс болоод байгаа юм биш бээз?Ярилцсан:Ч.Бат-Уянга; Ж.Тэгшзаяа; Ц.Ариунсанаа Гэрэл зургийн эх сурвалж:З.Энхмөнх

    СЭТГЭЛ ХЭМЭЭХ ЭРХТЭН (Нэгдүгээр хэсэг)

    Play Episode Listen Later Apr 8, 2021 69:30


    Сайн уу? Сонсогчид минь.Өнгөрсөн долоо хоногийн нэгэн цастай өдөр “Тагтаа паблишинг”-ийн хамтран үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, "Ulbar Publishing"-г хамтран үүсгэн байгуулагч Ч.Бат-Уянга бидэн гурав өөрсдийн "Сэтгэл гутралын түүх"-ээ хуваалцсан юм.Сэтгэлзүйн подкастууд шинжлэх ухаан, шинж тэмдэг талаас нь ярьдаг бол бидэн гурав хэрхэн мэдрэмжүүдээ "Сэтгэл гутрал" гэж танисан тухай болон эргэн тойрны хүрээлэл, нийгэм, соёлынхоо тухай ярилцсан билээ.Нийт 3 хэсэг орох бөгөөд өнөөдөр эхний хэсгээ нийтлэж байна.Гэрэл зургийн эх сурвалж: З.ЭнхмөнхНийтлэл унших бол:http://ub.life/p/25231?fbclid=IwAR1ktNDkyfAoSOUlieq1yRWlDhGvEyrzlFhHra-R8JqFoOdM-SvZZ9_4ouE

    Episode Self love: СЭТГЭЛЭЭ ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ

    Play Episode Listen Later Jan 24, 2021 36:02


    Энэ удаагийн дугаарт өөрийнхөө сэтгэлзүйн байдалд анхаарч эхэлсэн шалтгаан болон хүүхэд насны трамуа, өөртөө үл итгэх байдал, айдас эргэлзээ, бэлгийн дарамтаас болж ажлаасаа гарч байснаа, хүчирхийлэл яагаад бий болдог, яаж үүний эсрэг байр суурьтай байж, өөрийгөө ч хүчирхийлэгч болгочихолгүй хүчтэй байх тухай олон сар жил бодож санасанаа л ярьж гарлаа. Подкастаа санасан байна.PS: Магад ийм мэдрэмжүүдийг мэдэрч өнгөрсөн бол чи ганцаараа биш ээ. Дотоод дуу хоолой чинь өөрөө хүчтэй, дууг нь чангалаад өг~!

    Book Scene: "Монтений намтар" номын хэсгээс

    Play Episode Listen Later Nov 14, 2020 42:48


    Сайн уу? манайхаан. Подкастынхаа нэрийг сольсоон.Та нар минь сайн уу? Карантинд байгаа хугацаандаа Сара Бэйквэлл гэдэг хүний бичсэн "Хэрхэн амьдрах вэ? Нэг асуулт хорин хариулт" буюу "Монтений намтар"-тай ноцолдож байнаа~!Ингээд номын нэг хэсэг болох:"Хайр хагацлыг даван туулах" буюу алдарт Франц философичийн минь үнэн зүрхний хайртайгаа хэрхэн танилцаж, түүнд хэрхэн нөлөө үзүүлснийг өгүүлсэн хэсгийг уншиж оруулж байнаа~!Ашигласан ая:The Best of Maurice RavelДурдаж буй блог минь:https://anitaforteza.medium.com/

    Episode Self Care: "ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОЁ" сэтгэцийн эмч Т.Мандхай

    Play Episode Listen Later Oct 15, 2020 44:23


    Энэ удаагийн дугаарт сэтгэцийн эмч Т.Мандхай эгч бидэн хоёр амьдрал дээр ойр, тэр тусмаа тулгамдсаар байдаг олон сонин мэдрэмжүүдийн талаар ярилцлаа.Сэтгэлзүйч, сэтгэцийн эмч хоёрын ялгаа, мэргэжлийн тусламж яагаад хэрэгтэй, ямар үед хандах вэ?Хүний мэдрэмж, сэтгэл, сэтгэлзүйн гэмтэл, эмгэг, өөрийгөө гэмтээх оролдлогууд, улигт айдас, бүтэлгүй харилцаанууд, урлагаар сэтгэлийг засаж, анагаах тухай мэдэхийг хүссэн бүхнээ асууж авсандаа би лав тун их баяртай байгаа~! Ямартай ч яг одоо хэн нэгэнд хэцүү байвал ЧИ ГАНЦААРАА БИШ ШҮҮ~!Тусламж хэрэгтэй л бол мэргэжлийн хүнд хандахад нээлттэй шүү~!Дэлгэрэнгүй мэдээлэл:https://www.facebook.com/arttherapymongoliawww.mhelp.edu.mnАшигласан дуу:Birdy - Open Your Heart

    S.02: Маралтай хамт "Дурсамжийн кафе"-д

    Play Episode Listen Later Sep 14, 2020 61:11


    Энэ удаагийн дугаарт утга зохиолын ертөнцөд туршлага хуримтлуулж буй "Зүүдний даяанч" номын зохиолч А.Маралтай ярилцлаа.03:47 Маралын тухай товчхон 04:24 Түүний зохиолуудын мэдрэмж06:27 Жүжгийн зохиолоо тайзан дээр амьлууллаа09:30 Зохиолоо богино хэмжээний кино болгосон нь11:50 "Дурсамж хадгалсан цас" жүжгийн үйл явдал13:24 Жүжгийн жүжигчид16:40 Жүжгийн зохиол бичсэн туршлага23:22 Queer театрын тайзан дээр30:18 LGBT35:34 "024" богино хэмжээний кино40:20 "Зүүдний даяанч" 47:07 "Дурсамжийн кафе" эвент53:12 Зүүд зөнгийн тухай56:28 Санаа сэтгэлийн үгээ хэлэвАнхны цаснаар "Дурсамжийн кафе"-д бидэнтэй уулзах бол 9 сарын 17-нд дулаахан хувцаслаад 18:30-д ирээрэй. Дурсамжаар чинь аялая, яруу найраг сонсоё, халуун цай, кофе ууцгаая. Та ганцаардахгүй ээ~!

    S:2 ep.01 "Гэвч тэр шархалсан зүрхтэй"

    Play Episode Listen Later Sep 9, 2020 56:41


    Энэ бол шинэ улирлын шинэ дугаар. Гэхдээ илүү илэн далангүй байхыг хичээлээ. Эхний дугаартаа би өөрөө ганцаараа шөнийн 12 цагт гэрийнхээ болкон дээр тайван амгалан байдалтай "шархалсан" мэдрэмжийнхээ талаар ухаж бодсоноо та нартайгаа хуваалцаж байна.Магадгүй одоо хаа нэгтээ энэ мэдрэмжээ яахаа мэдэхгүй тээж яваа хүмүүс байгаа ч юм билүү? Шархалсан зүрх бүхэн хайрлагдах эрхтэй шүү дээ~!Энэ удаагийн дугаарт:Өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжийгДараа нь бодсон бодолтойгооЕр нь энэ мэдрэмжийг яаж арай дээрдүүлэх вэ?Магадгүй одоо ч ийм мэдрэмжийг тээж яваа бол сонсгох 2 дууг төгсгөлд нь орууллаа~!Ашигласан дуу:lykke li - Better aloneliv - Hurts to liv

    SANAA & LOVE with NQ: "Хүн бүхэнд таалагдах албагүй"

    Play Episode Listen Later Aug 31, 2020 68:37


    Зуны сүүлийн сарын сүүлийн энэ өдөр "Love with NQ" подкастын хөтлөгч, старт апын салбарт эчнээ хүмүүсийн таних Энкүтэй ярилцсан дугаарыг хүргэж байна~! Хонг Конг~Улаанбаатар хотоос холбогдон өөрсдөд маань тохиолдсон, тохиолдож буй зүйлс, хүмүүс хоорондын харилцааны талаар ярилцсан яриа маань халуун дулаан болж өрнөсөн юм. Засаж янзлалгүй шууд орууллаа. Царай төрхөө харуулъя даа, энчдоо :D Love with NQ подкастыг сонсох бол: https://soundcloud.com/baliaroodrogpodcast/sets/with-love-nq-podcast

    19: МОНГОЛ ЗУРАГ ба "Дэлхийд контент болгож таниулах АГУУЛГУУД бидний ӨВ СОЁЛД БИЙ"

    Play Episode Listen Later Jun 17, 2020 50:13


    *Манай энэ удаагийн зочин: Бага наснаасаа Гэсэр, Жангарын тууль уншиж өссөн уншигч, Монгол зурагтай амьдралаа холбосон зураач, уран бүтээлч Erdenechuluu Darinchuluu юм. Монгол зураг, өв соёл, туулийн агуу баялаг агуулга, түүний зүрхний бүтээл болох Гэсэр туулийг монгол зургийн аргаар хэрхэн бүтээл болгосон талаархи яриаг хүргэхээр бэлдлээ.Энэхүү дугаарт:04:00 - Монгол зураг, монгол зургийн зураач байх13:00 - Бид дэлхийн хэмжээний контент бүтээхэд яагаад өв соёлоосоо эхлэж болохгүй гэж?Сэтгэлгээний гайхамшиг болсон ТУУЛЬ гэж юусан билээ?31:00 - Гэсэр туулийн үйл явдал, дүрүүдийг хэрхэн зурсан тухайillustration challenge-н талаархи мэдээлэлүүдАшигласан хөгжим: - Цуур- Mongolian Throat music- Altan Urag хамтлаг- Тосонгийн Орой-Д.Надмид (Tosongiin oroi-D.Nadmid)

    "ӨВ СОЁЛ минь ЗАЛУУЧУУДААР ДУТНА"

    Play Episode Listen Later Jun 10, 2020 44:42


    Сайн уу? манайхаан. Дугаар хийлгүй их удлаа. Энэ удаагийн дугаарт хамтран хэрэгжүүлж буй "Монгол Тууль" төслийн хүрээнд хийгдэж байгаа подкастаа та бүхэндээ хүргэж байна. Ковид халдварын хамгийн эхний тээгч Улаанбаатарт амьдардаг нэгэн"Франц" байсан. Тухайн хүний мэдээлэл ердөө л Франц хүн. Бид ч ялгаагүй олон улсад хувь хүн хэн бэ гэдгээсээ үл хамааран МОНГОЛ гэдэг үг дор дуудагдах хүмүүс. Иймд ялангуяа залуучууд бид ЭХ ТҮҮХЭЭ МЭДЭХ, ӨВ СОЁЛОО ХАЙРЛАХ зайлшгүй хэрэгтэй юм."Соёлын дархлаа" судлаач, СУИС-ын Соёл судлалын ухааны доктор, багш Б.Мөнхбадралтай өв соёлын тухай, залуучууд бид хайрлаж хамгаалах ёстой зүйлээсээ яагаад ийм хол болоод буй талаар ярилцлаа.Үнэ цэнтэй цаг хугацааг нь үнэ цэнтэй сэдвээр мялаая~! Хүлээн аван сонсоно уу~!

    Дуртай шүлгүүд №02 (Б.Баясгалан, Л.Өлзийтөгс)

    Play Episode Listen Later Mar 22, 2020 11:25


    Б.Баясгалан "Эдгэрэл" шүлгийн түүвэр (2018): /1/ Жаргаж явахдаа ... /2/ Одоо бодохоор ... Л.Өлзийтөгс "Тэнгэрт ургадаг модод" шүлгийн түүвэр (2015): /3/ Хайрласан минь худал санагдавч ... /4/ Урьдын дотно дүр хүйтэн санагдах болж ... /5/ Өдрийн турш өөрийгөө түгжин ... /6/ "Зарлал" /7/ Би бороонд дуртай, тэр цасанд дуртай ... /8/ "Хуучин"

    17: Хэрхэн ПОДКАСТ хийх вэ?

    Play Episode Listen Later Feb 29, 2020 18:54


    Энэ удаагийн дугаараар өөрийн подкаст хийж байсан туршлагаасаа хуваалцахаар бэлдлээ. Санаа, онцлог, хугацаа, ямар технологи ашиглаж хийдэг болон юун дээр алдаж, онов гэдгээ товч бөгөөд дэлгэрэнгүй хуваалцаж байна. Таны бүтээлч сэтгэлгээнд тус дэм болно гэж найдаж байна :)

    16: "ГАЙХАМШИГТ 50: УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ" зочин Ч.Бат-Уянга

    Play Episode Listen Later Jan 3, 2020 68:34


    Шинэ оны хамгийн эхний дугаарт маань "Улбар" паблишинг үүсгэн байгуулагч, "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх" номын зохиолч Ч. Бат-Уянга оролцоо. Энэхүү номонд тэртээ 13-р зуунаас эхлэн өнөө бидэнтэй нэгэн цаг үед хөл нийлүүлэн алхаж буй, өөр өөрийн түүх, өөр өөрийн хүсэл зоригоор бэрхшээл бүрээ ялан дийлж ирсэн 50 эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлнэ. Мөн давтагдашгүй арга барилуудаар зурсан зургууд багтсан онцлог номоор оны эхний дугаараа эхлүүлж байгаад миний бие тун баяртай байна :) 2020 оны 1 сарын 9-ны өдөр MN 17 Gallery-д зураачдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэн, дүрүүдээс маань хүрэлцэн ирж, номын нээлтээ нээх өдөр сонсогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ингээд 2020 оны хамгийн эхний дугаараа хүлээн аван сонсоорой~! Зочин: Ч.Бат-Уянга https://www.facebook.com/uyanga.ch Улбар паблишинг: https://www.facebook.com/ulbarpublishing/ Ашигласан дуу: Хүмүүн төрөлхтөн-Лили Нарита (Гайхамшигт 50 төслийн дуу) https://soundcloud.com/ulbar-publishing/khmn-trlkhtn-lili-narita

    Миний зохиосон шүлгүүд

    Play Episode Listen Later Nov 25, 2019 11:58


    Өөрийн зохиосон 4 шүлэгээ сонсохоор уншлаа. 1. Тэр 2. Хэрвээ би чамайг, чи намайг олбол 3. Зовлон 4. Эргэж битгий хараарай

    15: "СОЁН ГЭГЭЭРЭЛ"-н тухайд зочин улс төр судлаач Б. ДӨЛГӨӨН

    Play Episode Listen Later Oct 21, 2019 50:02


    Энэ удаагийн дугаарын зочин маань Францын "Sciences Po" буюу "The Institute of Political Studies"-н улс төрийн философийн магистр, улс төр судлаач Болдбаатарын Дөлгөөн юм. Монголын томоохон нийгэм, философийн сэтгүүлд ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Сэргэн мандалтын болон Соён гэгээрлийн үеийн философийн сэдвээр 50 гаруй нийтлэл бичиж, хэвлүүлж байсан. Мөн тэрээр Монсудар "Нийгмийн ухаан" цувралд багтах Никколо Макиавеллийн "Хунтайж", Монтескьегийн "Хуулийн амин сүнс" номууд дээр орчуулгын редактораар ажиллаж, "Утга зохиол" цувралын XIV дэвтэр Мишель Уэльбэкийн "Тулааны талбарын тэлэлт" номыг Монгол хэлнээ орчуулсан билээ. Ингээд СОЁН ГЭГЭЭРЛИЙН ТҮҮХ, УЛС ТӨР, НИЙГМИЙН талаар бидний ярилцсаныг сонсоорой.

    16:"Хөг эгшгийн Доминикус" хөрөг дугаар - 01"

    Play Episode Listen Later Oct 17, 2019 43:06


    Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн 100н жилийн ойд зориулан "Мөрдорж сан"-тай хамтран, утга зохиол судлаач, сэтгүүлч У. Бямбанямтай бэлтгэсэн дугаар маань Санаагийн подкастын хувьд анхны "хөрөг" дугаар болж байгааг дуулгахад таатай байна. Түүний 100н жилийн ойд зориулсан цуврал подкастын эхний дугаарт "Мөрдорж гуайн намтар, уран бүтээлээ хэрхэн тууривдаг байсан" тухай нэрт уртын дуучин Ж.Дорждавга гуай, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, морин хуурч, хөгжмийн зохиолч Ё.Батбаяр гуай, хөгжим судлаач доктор профессор Ж.Энэбиш гуай, морин хуурч Л.Идэрбат гуай болон түүхч О.Батсайхан гуайн ярианы хэсгүүд багтсан болно. --------------- Ашигласан материал: Радиогийн фонт. 1982.01.19. Лувсанжамбын Мөрдорж гуайн яриа. МҮОНТ-ийн Алтан Сан Хөмрөгөөс "Ардаасаа өвлөсөн увидас. 1984 Ашигласан ая: Л.Мөрдорж гуайн I Симфони "Миний эх орон" 1956 он "Алтан өргөө" уран сайхны кино 1962 он Алдарт бүтээл - Монгол улсын төрийн дуулал, 1951 он Хийл төгөлдөр хуурын сонатина 1954 он Хөрөг нийтлэлийн эхний хэсэг: http://www.ub.life/p/http-www-ub-life-articles-edit-18465-murdorjhurug

    14: Зочин ОРЧУУЛАГЧ: Д. БОЛОРТУЯА

    Play Episode Listen Later Oct 16, 2019 69:27


    Энэ удаагийн дугаарт Швейцарь улсад амьдран суугаа, орчуулагч Доржийн Болортуяа эгчтэй ярилцлаа. Цагаач зохиолчдын дунд нэр хүндтэй Унгар, Швейцарь зохиолч "АГОТА КРИСТОФ"-ийн "ТОМ ДЭВТЭР", "НОТОЛГОО", "ГУРАВ ДАХЬ ХУДАЛ" зохиолуудыг Монгол хэлнээ орчуулснаар нь Д.Болортуяа эгчийг ихэнхи уншигчид маань таниж байгаа байх. Монголд амраад явах хугацаандаа мөн орчуулсан Агота Кристофийн "БИЧИГ ҮСЭГГҮЙ ХҮН" номынхоо нээлтийг хийж, подкастанд маань оролцоод явлаа. Ингээд тухлан сууж, таалан сонсоорой~! facebook: https://www.facebook.com/bolortuya.dorj

    Өгүүллэг #2: Херманн Хессе "ЯРУУ НАЙРАГЧ"

    Play Episode Listen Later Jul 12, 2019 22:03


    Яруу найрагч болох халуун хүсэлтэй залуу хархүү Хань-фу дэнлүүгийн баярын үеэр Утга төгс үгийн уран дархан хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн өвгөнтэй учирсан нь түүний амьдралыг өөрчилжээ. Энэ өгүүллэг "Шавь бэлэн болмогц багш гарч ирдэг" гэх үгийг санагдуулна. Зэн маягийн энэхүү өгүүллэг яруу найраг гэдэг хэвлэмэл номын урд бичигдэх нэрээс илүү чинагш, дотоод зүйлрүү 'яруу найрагч'-г хөтлөдөг тухай өгүүлэж байгаа юм шиг санагддаг. Өгүүллэгийг унших бол: https://tagtaa.mn/tegshzaya/2 Уншсан: Ц.Ариунсанаа Artwork: Owen Gent Ая: Hiroshi Yoshimura (吉村弘) - Wet Land (1993)

    13: Зочин зохиолч: Б. ШҮҮДЭРЦЭЦЭГ "ХАГАЦАШГҮЙ" романы тухай

    Play Episode Listen Later Jun 25, 2019 72:36


    "Домогт Ану хатан", "Үүлэн хээтэй орчлон", "Хүйлэн огторгуйн заадас" гэх бүтээлүүдийн зохиолч Б. Шүүдэрцэцэг эгч маань өөрийн бичсэн роман болох "Хагацашгүй" бүтээлийнхээ талаар болон Улс төрийн Их Хэлмэгдүүлэлт, эмэгтэй хүний сонголт хийх эрх чөлөө, үзэл бодол, Монголын түүхийн талаар мөн уншигчийн хүрээн дэх сэдвүүдээр ярилцлаа. /Аан тийм, кафед сонсогдох чимээнд бүү түүртээрэй. Ярианд маань "халах" аваас, чимээ аяндаа өөрөө тийм ч түүртэй санагдахаа болино оо гэж найдаж байна./ Хүлээн аван сонсоно уу.

    12: Виктор Франкл "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" + зочин, сэтгэл судлаач Д.Лхамсүрэн

    Play Episode Listen Later Jun 7, 2019 53:13


    Венийн сэтгэл судлаач Виктор Франкл (1905-1977) нь Логотерапист, орчин цагийн сэтгэл засалд Экзистенциализмыг нэвтрүүлсэн суут сэтгэгч юм. Түүний "Man's search for meaning" буюу "ХҮМҮҮНИЙ УТГА УЧРЫН ЭРЭЛД" хэмээн орчуулагдсан хураангуй номын талаар, сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй хамтдаа ярилцлаа. Орчуулагч: Л.Энхтүшиг Зочин: Д.Лхамсүрэн (https://medium.com/@mrlkhamsuren)

    11: Нитобэ Иназо- "БУШИДО Япон үндэстэний ёс зүйн цогц" номын хэсгээс

    Play Episode Listen Later Mar 27, 2019 23:58


    Японы эрдэмтэн Нитобэ Иназо нь өөрийн орны самурайн ёс зүй өдгөө хүртэл тусгалаа олон явсаар буйг Европын орноо онол маягаар таниулсан хүн. Уг ном Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар гуайн орчуулгаар 2007 онд Улаанбаатарт хэвлэгдэж байжээ. Энэхүү номын 11р бүлэг "ӨӨРИЙГӨӨ ЭЗЭМДЭХ УРЛАГ"-н хэсгийг уншлаа. Хүлээн авна уу.

    Миний дуртай шүлгүүд #1.

    Play Episode Listen Later Mar 9, 2019 6:57


    Яруу найрагч Г.Лхагвадулам, Л.Өлзийтөгс, Б.Одгэрэл, Д.Нямдорж-ийн шүлгүүд.

    10: Эрих Фромм "Даган зохицох үзэгдэл"-ийн тухайд

    Play Episode Listen Later Jan 7, 2019 40:28


    Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/-н "Fear of Freedom" буюу "Эрх чөлөөнөөс дайжихуй" номын хэсэг болох ДАГАН ЗОХИЦОХ ҮЗЭГДЭЛ-ийн хэсгийг уншлаа. Фроммын өөрийн ажигласан хэд хэдэн кэйсийг дурдсан нь түүний судалгааг илүү ойлгоход туслана гэж найдаж байна :) Ашигласан ая: Mr.Fingers-Aether Mr.Fingers-City Streets Mr.Fingers-Qwazars Mr.Fingers-Tiger Lounge Mr.Fingers-Urban Sunset Ciel-Blo A Wish

    Өгүүллэг #1: Кэтрин Мэнсфилд "КАНАР БЯЛЗУУХАЙ"

    Play Episode Listen Later Jan 4, 2019 12:31


    Өгүүллэгийн товч: Ганцаар амьдрах бүсгүйн нас барсан Канар бялзуухайнхаа тухай хүүрнэх хүүрнэл төдий мэт боловч цаагуураа хүний харийсал, ганцаардал хийгээд байгал, амьтан гэдэг хүнээс илүү хань нөхөр болж болох тухай өгүүлдэг. Орчуулсан: Г.Сугиррагчаа Уншсан: Ц.Ариунсанаа

    9: Алфред Адлер "ДОТНО ХАРИЛЦАА"-ны тухайд.

    Play Episode Listen Later Dec 17, 2018 33:44


    Венийн сэтгэл судлаач Алфред Адлер нь бид бүхний сайн мэдэх Зигмунд Фройд, Карл Юнг нартай нэгэн үед мөр зэрэгцэн бүтээлээ туурьвиж байсан бөгөөд өдгөө БОДГАЛЬ СЭТГЭЛ СУДЛАЛ-ын эцэг гэдгээрээ сэтгэл судлалын түүхэнд тэмдэглэгдсэн хүн юм. Түүний "Амьдралын тухай шинжлэх ухаан" номын 11р бүлэг болох "ДОТНО ХАРИЛЦАА" бүлгийн хэсгээс мөн Адлер гэж хэн байв? гэдэг талаар ярьсан болно. Ашигласан ая: John Coltrane - In A Sentimental Mood Miles Davis & John Coltrane - Kind of blue Ryo Fukui - Early Summer Ella Fitzgerald - Bewitched Bothered and Bewildered

    8: Эрих Фроммын "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" номын хэсгээс.

    Play Episode Listen Later Oct 24, 2018 39:00


    Хүнлэг энэрэнгүй /humanistic/ Философич, Сэтгэл судлаач Эрих Фромм /1900–1980/н тухай, түүний "FEAR OF FREEDOM" буюу "ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС ДАЙЖИХУЙ" хэмээн орчуулагдсан номын тухай, мөн 4р бүлэг болох ОРЧИН ҮЕИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АСУУДАЛД ХОЛБОГДОХ ХОЁР ХҮЧИН ЗҮЙЛ бүлэгийн хэсгээс уншлаа. Энэ дугаараас та бүхэн өдөр бүрийн автаж явдаг өнөөгийн нийгмийн төрх байдал, түүнтэй зөрчилдөж яваа өөрсдийнхөө тухай илүү зүйлсийг мэдэж авч магадгүй юм. Санал, сэтгэгдэлээ үлдээгээрэй! Мөхөс намайг дэмжиж буйд гүнээ талархал илэрхийлсэн Санаа.

    7: ХҮН САНДАЛ өгүүллэгийн хамт ЭДОГАВА РАМПОГИЙН тухай

    Play Episode Listen Later Oct 17, 2018 33:34


    Магадгүй та триллер, детектив төрлийн уран зохиолд дуртай бол Японы зохиолч Эдогава Рампог андахгүй мэдэх буй заа. 1. Цаг хугацаа хэлнэ -номонд Эдогава Рампогийн талаархи утга зохиол судлаач Бямбанямын тэмдэглэлийн хэсгээс, мөн 2. ХҮН САНДАЛ өгүүллэгийг сонсохоор та бүхэндээ хүргэлээ. Түүний зохиолуудыг, орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар "Хүн сандал", "Сүүдэрт гэтэх албин" зэрэг номуудаас унших боломжтой. Хэрвээ орчуулагчтай ярилцсан ярилцлагыг сонсохыг хүсвэл өмнөх дугаарууд дунд минь буй бөгөөд, санаж байвал Тагтаа.мн дээр мөн нийтлэгдэж байсан билээ. За, тохь тухаа олоод сонсоод, сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай! баярлалаа :)

    6: ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ уран зохиолын эсээ номын хэсгээс

    Play Episode Listen Later Oct 8, 2018 16:36


    Утга зохиол судлаач У.Бямбанямын ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ уран зохиолын эсээ түүврийн хэсгээс, 160р хуудсанд байрлах Батжаргалын Одгэрэл найрагчийн тухай бичвэрийг уншлаа. Уг номын тухай бүрэн бүтэн яриаг сонсохыг хүсвэл Тагтаа паблишингийн подкастаар зочлоорой!

    5: НАЙДВАРАА ХУВЬСГАХУЙ номын хэсгээс

    Play Episode Listen Later Oct 6, 2018 19:01


    Германы философич, нийгмийн сэтгэл судлаач Эрих Фроммын НАЙДВАРАА ХУВЬСГАХУЙ номын хэсгээс.

    4: Орчуулагч Д.ДАШМӨНХ-тай ярилцсан ярилцлага

    Play Episode Listen Later Oct 6, 2018 38:25


    Бид бүхний сайн мэдэх "ЦЭВЭРХЭН САРУУЛХАН ГАЗАР", "ХҮН САНДАЛ", "СҮҮДЭРТ ГЭТЭХ АЛБИН" "АРАВ ДУГААР САРЫН НААДААН" зэрэг номуудыг орчуулсан, орчуулагч, зохиолч Д.Дашмөнхтэй ярилцлаа.

    3: ӨӨРИЙН ГЭСЭН ӨРӨӨ номын сэтгэгдэл&хэсгээс

    Play Episode Listen Later Oct 6, 2018 37:28


    Монсудар утга зохиол цувралын 5 дахь цуврал болон хэвлэгдсэн, Феминизмийн хөдөлгөөний чухал лавлагааны материалд тооцогдох, XX зууны Модернизмын гол төлөөлөгчдийн нэг Виржиниа Вүүлфийн "Өөрийн гэсэн өрөө" номын талаар ярьсныг маань сонсоорой :D

    2: САЙН УУ ГУНИГ МИНЬ номын сэтгэгдэл ба Франсазуа Саган

    Play Episode Listen Later Oct 6, 2018 20:26


    1950аад онд Франц улсын католик шашин, дэг жаягт нийгэмд дөнгөж 18 насандаа шуугиан дэгдээж, тухайн үеийн утга зохиолд нэгэн тод өнгө болон тодорсон алдарт зохиолч Франсуаза Саганы "Сайнуу Гуниг" минь хэмээх бэсрэг роман Тагтаа хэвлэлийн газраас, оруулагч Б.Сувддуламын орчуулгаар хэвлэгдэн гараад удаагүй байгаа билээ. Авсаархан хэрнээ танд нэгийг бодуулах энэхүү номын талаар өөрийн сэтгэгдэлээ хуваалцахаас гадна, зохиолчын амьд ахуйн хувийн амьдралын талаархи мэдээллүүдийг сонирхуулахаар бэлдсэн байгаа шүү. Таалан соёрхоно уу :)

    1: АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА номын сэтгэгдэл

    Play Episode Listen Later Oct 6, 2018 11:11


    Монсудар утга зохиол цувралын 6дах дугаар Сабахаттин Алийн Арьсан хүрэмтэй Мадонна номыг уншсан сэтгэгдэлээ хуваалцлаа.

    Claim SANAA'S PODCAST

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel