Seheeten Podcast

Follow Seheeten Podcast
Share on
Copy link to clipboard

Бид подкаст сувгаараа дамжуулан дараах аудио контентуудыг хүргэж байна: ☀️ Нямын Найм (HH) Лайфстайл подкаст, хөтлөгч Хишигбатын Цогтбилгүүндарь. ☀️Тайвантай Хамт (TX) Номын хэлэлцүүлэг, хөтлөгч Баясгалангийн Тайван. Бидний бэлтгэж буй контентуудыг хүлээн авч сонсон, бидэнтэй хамт байдаг танд баярл…

-СЭХЭЭТЭН-


    • Mar 5, 2025 LATEST EPISODE
    • weekly NEW EPISODES
    • 1h 11m AVG DURATION
    • 177 EPISODES

    4.6 from 245 ratings Listeners of Seheeten Podcast that love the show mention: bayarlalaa, mash ih, ene, amjilt, goy podcast, gaihaltai, buh dugaar ni, mundag.


    Ivy Insights

    The Seheeten Podcast is an incredibly informative and thought-provoking podcast that covers a wide range of topics. Hosted by Tsogtbilguundari, the podcast aims to provide valuable insights and advice to Mongolian Millennials and future generations. The podcast covers various subjects such as personal development, mindset, career growth, relationships, and many more.

    One of the best aspects of The Seheeten Podcast is the host's ability to delve deep into each topic and provide in-depth analysis and advice. Tsogtbilguundari offers a fresh perspective on various issues and encourages his listeners to think critically. His thoughtful insights are backed by research and personal experiences, making them relatable and applicable to everyday life.

    Furthermore, the guests invited on the podcast bring a wealth of knowledge and expertise to the discussions. From successful entrepreneurs to renowned experts in their fields, the guests add depth and diversity to the conversations. Their unique perspectives offer valuable insights for listeners looking to gain new ideas or approaches in their lives.

    However, one drawback of The Seheeten Podcast is that it primarily focuses on topics relevant to Mongolian Millennials. While this is its main target audience, it may limit its appeal to a wider international audience who may also benefit from the discussions. Furthermore, some episodes may feel slightly repetitive as they touch upon similar themes or concepts.

    In conclusion, The Seheeten Podcast is a valuable resource for Mongolian Millennials seeking guidance and inspiration in their personal growth journey. Tsogtbilguundari's thoughtful insights combined with diverse guest perspectives make for engaging conversations that offer practical advice for listeners. Despite its specific target audience, anyone interested in self-improvement can benefit from tuning into this podcast.



    Search for episodes from Seheeten Podcast with a specific topic:

    Latest episodes from Seheeten Podcast

    GEN Z + AI + Бизнес: Ирээдүйн ур чадварууд | Сэхээтэн #173

    Play Episode Listen Later Mar 5, 2025 61:43


    Өнөөдрийн дугаарт Омникапитал ББСБ, ЦБОН ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Э. Пүрэвсүрэн оролцож байна. Тэрээр санхүү, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан, Монголын хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн нэг. Ярилцсан сэдвүүд: ББСБ-ын талаарх буруу ойлголтууд – Бодит үнэн юу вэ? Хадгаламж үнэхээр зөв санхүүгийн шийдэл мөн үү? Монголд мөнгөө өсгөх хамгийн ухаалаг арга юу вэ? GEN Z болон AI бизнесийн ирээдүйг хэрхэн өөрчилж байна? Шинэ үеийн залуустай хамтран ажиллахад юуг анхаарах ёстой вэ? Бизнес эрхлэхэд хамгийн том бэрхшээл юу вэ, хэрхэн даван туулах вэ? “Ирээдүйд амжилттай байхыг хүсэж байвал, санхүүгийн боловсролдоо анхаар!” гэж Э. Пүрэвсүрэн зөвлөж байна. #Podcast #GENZ #AI #Бизнес #Санхүү #ХөрөнгөОруулалт #МөнгөӨсгөх

    УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу - Халдвар авсан ардчилал | Сэхээтэн #172

    Play Episode Listen Later Feb 18, 2025 109:50


    Монголын улс төр хаашаа явж байна? УИХ-ын гишүүн Лодойсамбуу Монголын улс төр, хариуцлагын тогтолцоо, баялгийн хуваарилалт, хүний эрхийн асуудлаар хариулт өгнө.

    Төр, бизнес, авлига, төмөр зам – Монголын ирээдүй хаашаа чиглэж байна? | Сэхээтэн #171

    Play Episode Listen Later Feb 4, 2025 80:01


    Үзэл бодлоо илэрхийлэх орон зай харагдаж л байвал үгээ хэлж байх хэрэгтэй гэсэн үгээр бид хоёрын яриа эхэллээ. 1 жилийн хугацаанд 2 сонгуульд орсон УИХ-ын гишүүн Энхтүвшин эрхэмтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа. Энэ дугаарт бид улс төр, эдийн засгийн халуухан сэдвүүдийг онцоллоо! Яагаад төрийн өмчийн компаниуд улам томорч, ардчилал, үг хэлэх эрх чөлөө улам хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон талаар шулуухан асууж бүрэн бүтэн хариултуудаа авч чадсан гэж найдаж байна. Хүлээлтээс давсан ярилцлага!

    Тогтвортой хөгжлийн зөвлөх: Монголыг ногооруулах хүч | Сэхээтэн #170

    Play Episode Listen Later Jan 29, 2025 52:10


    Тоглоом бүтээгээд баяжсан залуу: Яаж 30 хөгжүүлэгч чадаагүйг тэр ганцаараа хийв? | Сэхээтэн #169

    Play Episode Listen Later Jan 23, 2025 51:13


    Зочин: Энэ удаагийн подкастаараа бид App Store болон Play Store дээр нийтдээ 90 сая таталттай тоглоом бүтээж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан монгол залуутай ярилцлаа. Нийт 50 орчим тоглоом хөгжүүлж, 5-ыг нь амжилттайгаар олон улсад гаргасан түүний туршлагаас суралцах, урам зориг авах олон зүйл бий. - Тоглоом хөгжүүлэлтийн салбарт анх яаж хөл тависан - 30 гаруй хөгжүүлэгчтэй томоохон студи ч нэг тоглоомыг publish хийх хүндрэлтэй байдаг бол тэрээр яаж чадав? - Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлс юу байв? Шинэ оны эхний дугаартаа бид технологийн салбарт хүч түрэн гарч ирсэн монгол залуугийн ололт амжилт, зөвлөгөөнүүдийг онцолж байна. Та заавал сонсоод, шинэ оноо илүү эрч хүчтэй эхлүүлээрэй! Зочин Мөнхбилэгтэй холбогдохыг хүсвэл инстаграмыг нь дор орууллаа. ✨

    НҮБ-ын Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн: Яаж хүний мөнгөөр баяжих вэ? | Сэхээтэн #167

    Play Episode Listen Later Jan 23, 2025 61:39


    Зочин: Тогтвортой хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Б. Булганчимэг. Түүний хувьд өөрийн кареерийнхаа ихэнх цаг хугацааг гадаадаас хөрөнгө босгох ажлууд дээр зарцуулсан хүний хувьд өнөөдрийн ярих сэдвээр маш тодорхой бөгөөд аль нэг талыг барилгүйгээр ярилцаж чадах хүний нэг юм. Монгол улсын хувьд ардчилалд шилжсэнээс хойших 35 жилийн хугацаанд 47 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадсанаас 80 орчим хувь нь уул уурхайн салбар эзэлж байна. Тэр дундаа Оюу толгой төсөл тал хувийг нь жин дарж байна. Манайх шиг хуримтлал үгүй улс орны хувьд өөрийгөө санхүүжүүлэх хэлбэр нь гаднын зээл тусламж байдлаар явсаар ирсэн нь бидний хүлээн зөвшөөрөх бодит үнэн. Цаашид энэ хэлбэрээ өөрчлөхгүй бол өрийн дарамтад орох, дефолт зарлах үнэнтэй нүүр тулгарна. Цаашид ямар замаар гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломж байгааг мэргэжлийн хүнээс нь сонслоо.

    Байгаль орчны манлайлагч: Улс төрөөс олон улсын байгууллагад | Сэхээтэн #168

    Play Episode Listen Later Jan 23, 2025 52:30


    Зочин: Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал, Зориг сангийн тэргүүн С.Оюун. Тэрээр таван удаа дараалан УИХ-д сонгогдсон Монголын цөөхөн улс төрчдийн нэг бөгөөд улс төрийн замналаа өндөрлөсөн цагаас хойш БНСУ-д амьдарч дэлхийн томоохон олон улсын байгууллага болох Уур амьсгалын ногоон санд удирдах албан тушаал хашиж байна. Энэ дугаарт бид түүнтэй саяхан зохион байгуулагдсан COP29 талуудын бага хурлын үр дүнгийн талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улс ногоон шилжилтийг хэрхэн манлайлан хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа.

    Монгол улс ураны зах зээлд гол тоглогч байх боломжтой юу? | Сэхээтэн #165

    Play Episode Listen Later Jan 23, 2025 85:58


    Энэ удаагийн дугаараар Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн Дэд сайд асан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Харвардын их сургуулийн Байгалийн ухааны доктор Болдын Уянгатай ураны асуудал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улс дах нөлөөний талаар тоймлон ярилцлаа. Ашигт малтмал гэдэг тухайн үед ашигтай байгаа зүйлийг л хэлж байгаа. Дэлхий дээр нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цахилгаан станц ашиглаж байна. Үүнд 440 орчим цөмийн реактор ажиллаж байна. Эдгээр цахилгаан станц дээр ашиглагдаж байгаа цөмийн түлшний анхдагч түүхий эд болох ураны шар нунтаг нь Монгол улсын олборлохоор зорьж буй ашигт малтмал юм. Жил ирэх тусам ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотой цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй энэ цаг үед дэлхийн ураны нийт нөөцийн 2%-ийг газрын хэвлийдээ тээж буй манай улс дэлхийн зах зээлд гол тоглогч болж чадах эсэх асуултын хариултаа энэ дугаараас олж аваарай.

    МЕДИА, ПОДКАСТ, УЛС ТӨР ба СЭХЭЭТЭН ПОДКАСТЫН ИРЭЭДҮЙ

    Play Episode Listen Later Jan 23, 2025 60:20


    Трамп ялснаар аль салбарын хувьцаа цаашид өсөх вэ? | Сэхээтэн #164

    Play Episode Listen Later Jan 23, 2025 87:49


    СЭЗИС-ийн багш, Тэнгэр ТВ-ийн эдийн засгийн мэдээний шинжээч Ц. Номин-Эрдэнэтэй энэ удаагийн дугаарт АНУ-ын сонгуулийн үр дүн болон Трамп ялсны дараах АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн, цаашид макро эдийн засаг талаас дэлхийн мөнгөний урсгал хаашаа чиглэх, БНХАУ-ын үл хөдлөхийн сэргэлт гэх мэт маш олон сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцлаа.

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэргийн мөрөөр | Сэхээтэн #163

    Play Episode Listen Later Nov 27, 2024 67:26


    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У. Дэлгэрхишиг энэ подкастаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, Монголын өнөөгийн нөхцөл байдал, тоо баримт, судалгаа, статистик мэдээ, бодит түүх болон хор хөнөөл тэдгээрээс гарах хор уршиг, урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцлаа.

    Итгэл цуглуулчхаад түүнийгээ худалдчихдаг: Mongol influencers | Сэхээтэн #162

    Play Episode Listen Later Nov 27, 2024 71:02


    Бид нийтээрээ 1% сайжрахад их зүйл өөр болно. Бүх түвшинд сайжрах шаардлагатай байна. Өнөөгийн улс төрийн өнгө төрх бүх нийтээс хамааралтай болсон. Нийгмийн асуудлыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Зөвхөн асуудал яриад орхих биш түүнийг сайжруулъя гэсэн зорилготой байх ёстой. Цогц Хөгжлийн Үндэсний Төвийн гүйцэтгэх захирал М. Энхбадрал энэ подкастаар Монголын нийгмийн үнэн дүр төрх, үнэт зүйлийн хямрал, улс төрийн манлайлагчийн хомсдол, нийтийн эрх ашиг, шударга ёсны өмнө эр зоригтой байхын нийгэмд үзүүлэх ач тус гэх мэт шийдэл ярьсан, ул суурь шалтгааныг нь хөндсөн олон сэдвийг цэгцтэйгээр тайлбарлалаа.

    Капитализм, социализм, ЛГБТ: Амараагийн улс төрийн үзэл бодол | Сэхээтэн #161

    Play Episode Listen Later Nov 21, 2024 96:37


    Тогтмол орлогоо эрх чөлөөгөөр солисон түүх | #160

    Play Episode Listen Later Nov 21, 2024 72:51


    Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор контент бүтээгч, pastry chef Номударь уригдан оролцлоо. Энэ ярилцлагаас та бүхэн эрүүл амьдралын хэв маяг, амжилттай контент бүтээх нууцууд, өөртөө тухтай байх нь хүний бүтээмжийг хэрхэн яаж дээшлүүлдэг талаарх олон сонирхолтой өнцгийг олж харна гэдэгт итгэлтэй байна. - Хөтлөгч: Б.Тайван Instagram: / @taivanaab ——— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: / seheeten.po. . Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.

    Залуучууд яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ? #159

    Play Episode Listen Later Jun 23, 2024 60:37


    Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарт хоёр найз Б.Бат-Оргил болон М.Батмөнх нарыгаа урьж, бидний хэдэн нөхөд өөрсдийн улс төр, сонгуулийн талаарх үзэл хандлагаа хамтдаа уудаллаа. Нэг цаг орчмын тус ярилцлага одоогийн сонгуулийн ач холбогдол, залуучууд яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой, ямар үр дүн, өөрчлөлт бий болох вэ?, сонгуулиа саналаа өгөхдөө анхаарах зүйлс гэх зэрэг үндсэн дөрвөн сэдвийн дор өрнөх болно. Дундаас нь зогсоолгүй, шимтэн сонсоорой!

    Монголын ардчилал халдвар авсан уу? | #158

    Play Episode Listen Later Jun 10, 2024 117:16


    Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор цаг үеийн асуудалтай холбогдуулан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг урьж оролцууллаа. Энэ ярилцлагаас та бүхэн түүний улс төртэй холбогдох болсон шалтгаан, карьерын замнал зэргээс гадна хувь хүний үзэл бодол, баримталж ирсэн зарчмууд, ажил, мэргэжлийн туршлагынхаа талаар хуваалцсан сонирхолтой яриаг сонсоорой.

    Сурсан мэдлэгээ хэрэглэж чаддаг болохыг боловсрол гэдэг | #157

    Play Episode Listen Later Jun 5, 2024 96:24


    Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор Монголын анхны альтернатив хөтөлбөртэй Хүмүүн дунд сургуулийн үүсгэн байгуулагч Б.Нямаа оролцлоо. Монголд хэрэгжиж ЕБС-ийн хөтөлбөрийн давуу болон сул талууд, сурагчдад хэрхэн мэдлэг эзэмшүүлж ур чадвар болгох арга барил, цаашлаад залуус гаднын улсад өндөр боловсрол эзэмших шаардлагатай юу, үгүй юу гэх мэт боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар гүнзгий ярилцлаа.

    Хиймэл оюун, их өгөгдөл, дижитал хуваагдал - Н.Учрал, Д.Энхбат | Сэхээтэн подкаст x unnu.tech #156

    Play Episode Listen Later Jun 5, 2024 104:10


    Монгол Улсад интернэт нэвтэрсний 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тодруулбал Д.Энхбат захирлаар удирдуулсан “Мэдээллийн Харилцаа ББХК” нь интернэтийн үйлчилгээг анх удаа Монгол Улсад 1994 оноос явуулж эхэлсэн нь одоогийн Датаком компанийн эхлэл. Ингээд тэр цаг мөчөөс хойш 30 жилийн дараа энэ салбарын анхны сайдаар нь УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байна. Дэлхий даяар "цахим шилжилт" хурдацтай өрнөж буй энэ торгон цаг үед энэхүү үе үеийн манлайлагчид болсон хоёр зочинтойгоо уулзан ярилцлаа.

    "Электрон жаал" Э.Энхпүрэв - Хөдөлмөр үү? Гоц ухаан уу? | Сэхээтэн подкаст #155

    Play Episode Listen Later May 7, 2024 82:48


    "Critical thinking" буюу шүүмжлэлт сэтгэлгээ гэж юу вэ? Яагаад энэ чадвар чухал вэ? Монгол Улсын иргэд боловсролын системээрээ дамжуулж энэ чадварыг олж авч чадаж байгаа юу? Энэ удаагийн дугаарын зочин бол "Электрон жаал" хочтой Э.Энхпүрэв. Яагаад түүнийг ингэж хочлох болов? Түүний амжилтын нууц нь төрмөл гоц ухаан байв уу? эсвэл хөдөлмөр, дадал зуршлын хүчээр өөрийгөө бүтээв үү? Ингээд Э.Энхпүрэвтэй хөтлөгч Х.Цогтбилгүүндарь ярилцсан Сэхээтэн подкастын 155-р дугаар руугаа үсэрцгээе!

    Ямар мэргэжилтэйгээс үл хамаарч хүн бүр уран бүтээлч | #154

    Play Episode Listen Later Apr 14, 2024 139:47


    Сэхээтэн подкастын энэ удаагийн дугаарын зочноор кино продюсер С.Уран болон 93//KiDULT маркийн дизайнер М.Нямсүрэн, хамтран хөтлөгчөөр артист Н.Урин нар оролцлоо. Бидний хувьд өөрийгөө олох аяллаас эхлээд салбар бүрийн уран бүтээлчдийн онцлог, бүтээлч байдал, хүн бүрийн дотор байдаг хүч, амьдралд өөрөөсөө хүртэл хариултаа олж чадахгүй үед итгэл үнэмшлээ хаанаас олж авах вэ зэрэг олон сонирхолтой мэдрэмж холилдсон сэдвийн талаар ярилцсан юм. Сонсогч та бүхний бодлыг хөглөсөн 2 цаг байна гэдэгт итгэлтэй байна.

    Чойдог & Саруул: Эрчүүд яагаад сэтгэлзүйн асуудлаа хуваалцдаггүй вэ? #153

    Play Episode Listen Later Mar 24, 2024 111:12


    Сэхээтэн подкастын энэ дугаарт дэлхийн шилдэг West Point-ийн цэргийн академийн анхны Монгол төгсөгч Саруул болон залуу артист, инженер Чойдог нар оролцлоо. Саруулын хувьд цэргийн академид элсэн суралцсан эхэн үе болон дундаас нь шантарч сэтгэлээр унасан цаг мөчийнхөө талаар, цэргийн сургуульд олж авсан хүмүүжил, эрдмээсээ бидэнд хуваалцсан юм. Чойдогийн хувьд үндсэн инженерийн мэргэжлийнхээ хажуугаар урлагийн карьераа хэрхэн босгосон, амьдрал ажлын тэнцвэрээ хадгалж яваа залуу хүний замналынхаа талаар буу халлаа. Бидний хувьд Монгол эрчүүдийн үнэлэмж, эр хүн гэх тодорхойлолт, эр хүнд байх зан чанар, эрчүүдийн нөхөрлөл, сэтгэлзүйн асуудал, донтолт, салалт зэрэг төдийлөн нээлттэй ярилцаад байдаггүй сэдвүүдийн талаар үзэл бодлоо ярилцлаа.

    Оюу толгойн ажилтнаас ТУЗ-д | OYU TOLGOI LLC

    Play Episode Listen Later Feb 25, 2024 77:28


    Энэ удаагийн дугаараар ОТ ТУЗ-ийн гишүүн Ж. Танатай ярилцлаа. Их сургуулиа төгссөнөөс хойш дийлэнх цаг хугацааг гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн тэрээр эх орондоо эргэн ирж ажиллахын давуу болон сул тал, тэр дундаа дэлхийн хэмжээний зэсийн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого боловсруулах багт орж ажиллах нь өмнөх ажлын туршлагуудаас ямар ялгаатай байгаа талаарх сэдвийг хөндсөн юм. Мөн дээрээс нь ОТ ХХК-ийн өнөөдрийн санхүүгийн дүр зураг, цаашдын бодлого, стратеги, дараагийн шатны хөрөнгө оруулалтын боломжийг тодрууллаа. Уул уурхайн салбарт тоймгүй олон жилийг өнгөрөөж яваа түүний хувьд энэ салбарын цаашдын чиг хандлагыг даган Монголчуудын хувьд алдагдсан боломжоосоо сургамж авч ирээдүйн хөгжлөө хэрхэн яаж урагшлуулах бодит шийдлүүд байгааг яриандаа дурдав. ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно.

    day one oyu tolgoi
    Монголын Амазон болох мөрөөдөл | Pick Pack LLC

    Play Episode Listen Later Feb 24, 2024 55:36


    Энэ удаагийн дугаараар залуу захирлуудтай тэдний удирдаж яваа бизнесийн онцлогийн талаар ярилцлаа. “ПИК ПАК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болдсайхан болон “ПИК ПАК ВОРЛДВАЙД” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил нартай логистик тээврийн салбарын хөгжил, онлайн худалдаа түүнийг дагасан хүргэлтийн үйлчилгээний боломж, шуудан илгээмжийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд юу ч үлдээлгүй буу халлаа. Ажлынхаа хажуугаар давхар орлого олохыг хүсдэг хэн бүхэнд зориулагдсан дугаар шүү. —— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохгүй, үргэлж өлсгөлөн байж, өдөр бүрийг ямар нэг гайхалтай зүйл бүтээх ажлын эхний өдөр мэт бодож, сэтгэж, хандахыг дэмждэг ойлголт гэж харж болно. —— Дугаарын хамтран ажиллагч: https://www.pickpack.mn/ —— Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me

    Бохирдлыг орлого бизнес болгосон туршлага | Ureca LLC

    Play Episode Listen Later Feb 11, 2024 100:55


    Энэхүү дугаарын зочноор “Шинэ Яармаг” Цогцолбор хороолол төслийг олон улсын чанар стандартын дагуу хэрэгжүүлж буй, төслийн менежмент, хөрөнгө оруулалтын UNITED PROJECTS CORPORATION (UPC) компанийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяр оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бизнесийн туршлага, ажлын арга барил бүтээж, зорьж буй төслүүд, “Шинэ Яармаг” Цогцолбор хорооллын мэдээлэл зэрэг сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. - Зочин Ц. Ууганбаяр: Facebook: https://shorturl.at/exEIU Instagram: https://www.instagram.com/uuganbayartsogtjargal/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/ Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.

    Б.Хүрэлбаатар: Тоглоомд суурилсан хүний нөөц бүрдүүлэлтийн шинэ технологи #152

    Play Episode Listen Later Dec 17, 2023 41:47


    “Сэхээтэн” подкаст 6 нас хүрч байгаатай холбогдуулан сонсогч нартайгаа цуврал амьд подкаст шоуг хүргэж эхэлсэн билээ.

    В.Ганзориг: Амлалт, үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байхыг хамгийн сайн брэнд гэдэг #150

    Play Episode Listen Later Dec 4, 2023 113:18


    Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Монголын Дауны Холбоо-г үүсгэн байгуулагч, Монголын Тусгай Олимпын Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, "Social entrepreneur" В.Ганзориг оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бүтээж, зорьж буй нийгмийн ажлууд, Монголын Дауны Холбооны үйл ажиллагаа, маркетинг, бизнесийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг сонирхолтой сэдвүүд, хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. - 1:54 Танд эх орон байгаа юу? 8:17 Бэртэгчин хүмүүсээр дүүрсэн нийгэм 17:20 Social entrepreneur болсон шалтгаан 24:01 Нийгмийн түүчээ байх талаар 27:20 Өөртөө үнэнч байх 34:44 Бид яагаад хулчгар байх сонголтыг хийж байна 43:39 Залуучуудын оролцоо муу байна 50:00 Ментортой байхын давуу тал 1:08:08 Монголизм гэх нэрийг зүй бусаар ашиглах 1:15:44 "Трио" уран сайхны киноны үүсэл 1:26:35 Даун бол өвчин биш хам шинж 1:32:09 Би Дауны хам шинжтэй хүүгийн аав хүн 1:41:27 Ганц, хоёр ТББ-ын хийх ажил биш 1:46:20 Нийгмийн хандлага 1:49:05 Бүтээлч байдал ба сэтгэлгээ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 150+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.

    Ц. Ууганбаяр: Хүн өөрийнхөө төлөө ажиллавал хамгийн их зовдог #151

    Play Episode Listen Later Nov 26, 2023 94:07


    Энэхүү дугаарын зочноор “Шинэ Яармаг” Цогцолбор хороолол төслийг олон улсын чанар стандартын дагуу хэрэгжүүлж буй, төслийн менежмент, хөрөнгө оруулалтын UNITED PROJECTS CORPORATION (UPC) компанийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяр оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бизнесийн туршлага, ажлын арга барил бүтээж, зорьж буй төслүүд, “Шинэ Яармаг” Цогцолбор хорооллын мэдээлэл зэрэг сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.

    Н.Ананд: Зургаан жилийн дараа биеллээ олсон бизнес - unnu.news

    Play Episode Listen Later Nov 23, 2023 94:02


    Медиа салбарт ажиллах давуу ба сул талуудын тухай ярилцсан энэхүү дугаараас та unnu.news-ын хамтран үүсгэн байгуулагчдын түүхийг сонсох боломжтой.

    Э.Анударь: Ажлын орчинд тэнцвэртэй харилцаа хамгийн чухал #148

    Play Episode Listen Later Oct 22, 2023 100:03


    Энэхүү дугаарын зочноор Гэрэл Медиа Группийн Бизнес Хөгжил хариуцсан захирал Э.Анударь оролцлоо. Тэрээр бидний сайн мэдэх Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг", "Үндэсний үсэглэлийн аварга", "Mongolia's Next Top Model" гэх мэт дотоод, гадаадын шоу нэвтрүүлгүүдэд туслах продюсер болон редакторын үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай. Сонсогч та бүхэн түүний карьерын замнал, медиа салбартай холбогдсон түүх, цаашлаад маркетинг, бизнес, санхүүгийн салбарт ажилласан туршлага зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.

    Үл хөдлөхөөс мөнгө олох арга | #147

    Play Episode Listen Later Oct 9, 2023 92:42


    Энэхүү дугаарын зочноор “UA Properties” компанийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, хуульч Ч.Баяртуул нар оролцлоо. Сонсогч та бүхэн үл хөдлөх хөрөнгөө ямар шалгуураар худалдаж авах болон үнэлүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах, цаашлаад хөршүүдийн холбоо, хотхоны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.

    Г.Бөридэм: Мөнгө сонголтын эрх чөлөөг бий болгодог #146

    Play Episode Listen Later Sep 24, 2023 77:31


    Энэхүү дугаарын зочноор "Анд Глобал" компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент бүтээгч Г.Бөридэм оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бодит байдлыг хүлээн зөвшөөрч асуудалтайгаа нүүр тулсан арга туршлага, хэрхэн төрөл бүрийн ажлуудыг амжуулж орлогын эх үүсвэрээ олон болгосон, яагаад контент бүтээж эхэлсэн зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. Төгсгөлд нь та подкастын үеэр дурдсан Burii-ийн крашийг мэдэх бол бидэн рүү инстаграмаар холбогдоорой ☺️ - Зочин Г.Бөридэм: Facebook: https://www.facebook.com/buriihooliganz Instagram: https://www.instagram.com/buriiiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/ Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.

    Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов #145

    Play Episode Listen Later Aug 30, 2023 97:26


    Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Нягтлав подкастын хөтлөгч, Англи улсын “University college London”-ийн “Public Policy Innovation” хөтөлбөрийг Чевнингийн тэтгэлгээр саяхан суралцаж төгссөн найз Б.Бат-Оргил маань оролцлоо. Сонсогч та бүхэн түүний Англи улсад суралцсан туршлага, мөн хувь хүн, нөхөрлөлийн хүрээн дэх бидний үзэл бодол, нийгмийг харах өнцөг зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. “Seheeten” подкастын 145-р дугаарыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь, Б.Тайван нар хамтран хүргэлээ.

    Н.Урин: Эмзэг байдлын хүч нь хүлээн зөвшөөрөхөөс эхлэлтэй #144

    Play Episode Listen Later Aug 20, 2023 94:26


    Энэхүү дугаарын зочноор санхүүгийн шинжээч, продюсер, артист, блоггер, контент бүтээгч Н.Урин оролцлоо. Сонсогч та бүхэн түүний дуртай зүйлээ хүссэн цагтаа хийдэг амьдралын хэв маяг, сэтгэл гутрал болон мэдрэмжээ илэрхийлэх арга зам, хамгийн гол нь хэрхэн өөртөө үнэнчээр эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зэрэг олон сонирхолтой яриаг сонсохыг хүсвэл энэ дугаартай байгаарай.

    Ц.Алтансор: Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг ойлгосон цагаас өөрийгөө ээж гэж мэдрэх болсон #143

    Play Episode Listen Later Aug 13, 2023 104:27


    Энэхүү дугаарын зочноор 16 настайдаа англи хэлний багшаар ажлын гараагаа эхлүүлж, боловсролын салбарт 18 жил тасралтгүй хувь нэмрээ оруулсаар яваа "Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хатагтай Ц.Алтансор оролцлоо. МУИС-д Олон улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр, АНУ-ын Калифорни мужийн их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан байна. Сонсогч та бүхэн түүний ажил мэргэжлийн туршлага, боловсролын талаарх ойлголт болон эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хэрхэн хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, ямар хүн болохыг нь шийддэг зэрэг сэтгэл зүйн боловсролтой холбоотой олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл уг дугаартай хамт байгаарай.

    Дэлхийн топ баячуудын хувийн онгоцны нисгэгч Монгол залуу #142

    Play Episode Listen Later Aug 7, 2023 45:05


    Энэхүү дугаарын зочноор АНУ дахь нисэх онгоцны үйлчилгээ үзүүлэгч компанид хувийн нисэх онгоцны нисгэгчээр ажилладаг Монгол залуу У.Эрдэнэ оролцлоо. Тэрээр хэрхэн Монголоос Америкт очиж суралцсан, яагаад онгоцны нисгэгч мэргэжлийг сонгож хувийн онгоцны нисгэгчээр ажиллах болсон зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа. Зочин У.Эрдэнэ: https://www.instagram.com/aiden_boiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/

    Б.Тэмүүлэн: MCS яагаад банкны салбар руу оров? #140

    Play Episode Listen Later Jun 30, 2023 75:47


    Энэхүү дугаарын зочноор Simple аппликейшн буюу Ашид Капитал ББСБ ХХК-ны үүсгэн байгуулагч, M банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн оролцлоо. Тэрээр өөрийн карьер хөгжлийн туршлага, хэрхэн баг хамт олныг удирдаж төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, м банкийг зах зээлд нэвтрүүлсэн шалтгаан зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа.

    Д.Нямсамбуу: Шашин шүтсэн ёс суртахуун хаана байна? #139

    Play Episode Listen Later Jun 22, 2023 59:28


    Подкастын 139-р дугаарт Энэтхэг улсын Брайбүн хийдэд 10 гаруй жил шавилж, дараа нь Шашин судлалаар Английн Сандерландын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу оролцлоо. Энэхүү ярилцлагаар бурхны шашны сургаал номлол, монгол дахь буддизмын нөхцөл байдлын талаар хөндөх болно.

    Б.Наранцацралт: Дипломгүй "сэхээтэн" байж болох уу? #141

    Play Episode Listen Later Jun 20, 2023 57:53


    Бидний энэ удаагийн онцлох сэхээтэн бол Pinecone Academy-ийн мастер багш, Pinecone Studio-ийн хөгжүүлэгч Б.Наранцацралт. Хэдий тэрээр өөртөө гаднын байгууллагуудад зайнаас ажиллаж хэдэн мянган долларын цалинтай ажиллах боломжийг нээж өгсөн ч өнөөдөр аз жаргалтайгаар "буцааж өгөх" үйлийн төлөө явж байна. Нийгэмдээ хэрэгтэй, хүүхэд залуусын ирээдүйг боломжоор дүүрэн болгож өгөх ажлын төлөө явж байгаа түүнд их сургуулийн диплом хэрэг болоогүй.

    М.Батмөнх: Биотехнологийн хөгжил биднийг аврах уу? #138

    Play Episode Listen Later Jun 17, 2023 65:58


    Энэхүү дугаарын онцлох зочноор Биотехнологийн чиглэлээр 10 гаруй жил судалгаа хийж яваа М.Батмөнхийг урьж оролцууллаа. Бидний яриа ашигтай бактерийн ач тус, тэдгээрийн биед үзүүлэх нөлөө, өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх навчит ногооны тариалалт, органик хүнсний талаарх ойлголтыг маш энгийн үгээр сонсогч та бүхэндээ хүргэхийг зорисон.

    О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сан ба хөгжлийн гацаа #137

    Play Episode Listen Later May 23, 2023 65:37


    Unlock” подкастын үүсгэн байгуулагч, Ховдоос Харвард хүрсэн түүхээрээ та бидний танил болсон О.Батнайрамдалыг урьж оролцууллаа. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй боловсролын зээлийн сангийн асуудал болон хөгжлийн гацаа болсон асуудлууд зэрэг хэд хэдэн сэдвийг хөндлөө. Мэдээж улс төрийн албан тушаал хашиж буй түүнээс улс төртэй холбоотой “халуу дүүгсэн” асуултуудад хариулт сонслоо.

    Сэтгэл зүйн “эдгэрэл” - Э.Энхцацралт (gegeemor) #136

    Play Episode Listen Later May 4, 2023 127:58


    Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом "Би ба бодол"-ыг тоглонгоо зочны өөрийгөө таньж, сэтгэл зүйгээ “эмчилсэн” аялалтай танилцаарай. Сэхээтэн подкастын 136-р дугаарт “Гэгээмор” сэтгэл зүйн клубийн үүсгэн байгуулагч Э.Энхцацралт оролцлоо. “Би ба бодол” Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом: https://shoppy.mn/products/bibabodol1 ——— Зочин Э.Энхцацралт (Tsatsa) Instragram: https://instagram.com/enkhtsatsralt.e Gegeemor Setgelzui Instragram: https://instagram.com/gegeemor.setgelzui Website: http://gegeemor.com/ Хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь (tsbd): Instagram: https://www.instagram.com/tsogtbilguundari Global Shapers Ulaanbaatar Hub (Initiative of the World Economic Forum) Instagram: https://instagram.com/globalshapersub Website: https://globalshapers.mn Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.mn/ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч Танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна.

    Tuvshintyy: 2023 онд контент бүтээгч яаж амьдраад байна аа? | Сэхээтэн Подкаст #135

    Play Episode Listen Later Apr 7, 2023 100:29


    Өнөөдрийн А.Түвшинтөрийг бүтээлцсэн хүнд хэцүү, адармаатай сорилт бүртэй нүүр тулгарч ирсэн түүний амьдралын замаар хамтдаа аялцгаая. Подкастынхаа 135-р дугаарт чөлөөт уран бүтээлч, контент бүтээгч, "Гөлгөн муужгай" комикийн зураач А.Түвшинтөр оролцлоо. Контент бүтээгч байснаар бий болсон давуу тал, маркетингийн боломжийн талаараа бидэнтэй хуваалцлаа. Сүүлийн жилүүдэд өөртөө ажлын хуваарийг бий болгож, бусдаас "хамааралгүй" ажилласан түүний амьдралын хэв маягийн онцлог юу байв? --- Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь нар хамтран бүтээж, сонсогч танд хүргэж байна. Манай подкаст өнгөрсөн зургаан жилийн турш сонсогч танд амьдралын хэв маяг, залуучуудын үзэл бодол, нийгэмд тустай үйл хэргийг бүтээгч мэргэжилтнүүд, сонирхолтой зочдын амьдралын замналаас эхлэлтэй олон өнгийг хослуулсан яриа бүхий подкастыг хүргэсээр ирлээ. "Сэхээтэн подкаст" амьдралын хэв маягийн анхны чөлөөт ярилцлага, танин мэдэхүй, боловсролын чиглэлээр 100+ дугаарыг бэлтгэж, өдгөө 4,000,000+ таталттай болоод байна. Сэхээтэн Подкастын бүх дугаарыг: iOS/Android/Web дээр сонсох: www.seheeten.mn Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.media Website: https://www.seheeten.mn/ Зочин А.Түвшинтөр Instragram: https://www.instagram.com/tuvshintyy/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanaab/

    Энхийг сахиулагчдаас суралцах зүйлс— Э.Эрдэнэ #134

    Play Episode Listen Later Apr 6, 2023 85:05


    НҮБ-ын Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Мото буудлагын 2-р батальоны офицер, Оксфордын их сургуулийн төгсөгч Э.Эрдэнэ энэхүү дугаарт маань оролцож энхийг сахиулах ажиллагааны тухай туршлагаа хуваалцаж ярилцлаа. Энэхүү дугаарыг Монгол улсаас гадаадад энхийг сахиулж буй эрэлхэг цэргүүддээ захиа, сэтгэлийн дэм илгээх зорилготой "Илгээе" төслийн хүрээнд бэлтгэн хүргэв: https://www.facebook.com/ilgeey Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari

    Койн, токеноос цааш... #133

    Play Episode Listen Later Apr 6, 2023 76:18


    Бид зөвхөн койн, токеноор блокчейныг төсөөлж болохгүй. Цаашид блокчейн технологи ямар чиглэлд хөгжих вэ? Энэ технологийн одоо олгож байгаа боломжуудыг бид хэрхэн ашиглах боломжтой вэ? Банк санхүүгийн салбарт ямар хувьсгал ирж байгаа вэ? гэх мэт асуултуудад зочид маань хариулах болно. Зочид: - Монголын анхны хосолсон блокчейны үйлчилгээ үзүүлэгч COREX компанийн Гүйцэтгэх захирал, Компьютерын ухааны доктор М.Золжаргал - ICT Group-ийн Технологи хариуцсан хариуцсан захирал А.Баттамир - Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг

    Хуваалцах түүхээ олж, хүссэн боломжоо хүртэх нь - Б.Батзаяа #132

    Play Episode Listen Later May 29, 2022 52:18


    Тэтгэлэг аппликэйшний үүсгэн байгуулагч Б.Батзаяатай Хоббигоо ажил болгож өөрийн хүссэн зүйлээ хийж амьдрах, Боломж хаана байдаг, Тэтгэлэг хүртэх бодит боломж бололцоо, Утга учиртай харилцаа холбоо, Өөрийгөө орчин үед хэрхэн илэрхийлэх тухай зэрэг сэдвүүдээр энэ удаагийн дугаартаа бид ярилцлаа. Зочны тухай: - Тэтгэлэг аппликейшн: http://www.tetgeleg.com/ - Instagram: https://www.instagram.com/fromzaya/ Хамтарч бүтээлцсэн: - ДҮРСИЙГ (Youtube хувилбарт): https://graph.mn/ | “Нүдэнд тусахуйц” мэдээ мэдээллийн сайт - АУДИОГ: https://www.tincanpodcastroom.com/ | Подкаст бичлэгийн студи Энэ дугаарын хөтлөгч Билгүүнээ байлаа ⚡️ Надтай холбогдоорой: - Instagram: http://instagram.com/tsogtbilguundari

    Ад үзэгдэх зориг - Номын хэлэлцүүлэг | #131

    Play Episode Listen Later Feb 27, 2022 45:19


    Адлерын сэтгэл судлалын талаар өгүүлэх энэхүү сонирхолтой номын хэлэлцүүлгийг энэ удаагийн дугаараар онцлон хүргэлээ.

    2022 онд онцлох ДАДАЛ ЗУРШИЛ | #130

    Play Episode Listen Later Jan 8, 2022 36:25


    2021 оноо дүгнэж 2022 ондоо бэлдэх бэлтгэлээ та хийсэн үү? Энэ дугаараараа хөтлөгч Билгүүнээ нь 2021 оноо Нямын Найман асуултуудын тусламжтайгаар дүгнэж эцэст нь 2022 ондоо ямар зорилго, зорилтууд тавиад байгаа гэдгээ хуваалцлаа.

    Tesla Traders, Болд: Амжилт биш алдаа нь хүнийг босгож явдаг | #129

    Play Episode Listen Later Jan 3, 2022 74:30


    Tesla Trader-ийн үүсгэн байгуулагч Болд бидний урилгыг хүлээж авч хувьцаа, койн, зах зээлийн хөдөлгөөн, мөнгөний урсгалтай холбоотой сонирхолтой яриаг бидэнд хүргэлээ.

    АНУ-д амьдрах, Мэргэжил ба сургуулиа сонгох, Магистраар сурахын сорилт ба давуу талууд | #128

    Play Episode Listen Later Nov 30, 2021 26:50


    Сайн уу хөтлөгч Билгүүнээ байна. Би 2022 онд хувийн Youtube сувгаа хөгжүүлэх зорилго тавиад хэд хоногийн өмнө анхны бичлэгээ Youtube суваг дээрээ оруулсан байгаа (Холбоосыг нь доор оруулав). Миний хамгийн түрүүнд хүргэсэн бичлэг нь "See you in ... ago" нэртэй цувралын анхны дугаар юм. Энэ цувралаар би амьдралынхаа өнгөрснийг эргэн харж, туршлагуудаасаа хуваалцаж, тухайн үед төрж байсан мэдрэмж, бодлуудаа хуваалцах зорилготой билээ. Би 2013 онд 45-р дунд сургуулийг төгсөөд шууд АНУ-д суралцахаар очиж, тэндээ насанд хүрсэн бүхий л амьдралаа буюу өнгөрсөн 8 жилийг өнгөрүүлж 2021 оны зун магистраа төгсчихөөд эх орондоо эргэж ирсэн. Надтай холбогдохыг хүсвэл миний Инстаграм хаяг болох @tsogtbilguundari -р холбогдоорой. Энэ подкастыг бичлэг хувилбараар нь үзэх: https://youtu.be/ouF_5AS_i0M Миний Youtube суваг: https://www.youtube.com/Tsogtbilguundari

    Г.Уянга (Ingaana): Өнөөдрийг хойш тавих нь өөрийгөө бүтээх саад | #127

    Play Episode Listen Later Nov 21, 2021 54:17


    "Маргааш руу аливаа зүйлийг түлхэнэ гэдэг бол дахиад л нөгөөдөр рүү түлхэх бас нэгэн шалтгаан" - Галнямын Уянга Ард Пропертиз компанийн Гүйцэтгэх Захирал, ТэнГэрЛиг Медиа Групп (ТМГ)-ийн ТУЗ-ын Дарга, "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх хөдөлгөөн"-ий Монгол дахь элч төлөөлөгч, Г.Уянга (@ingaana) нь 127-р дугаарын зочноор оролцлоо. Сэхээтэн Подкастын 4 жилийн ой болон "Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр"-ийн хүрээнд энэхүү дугаарыг бэлтгэлээ. ---

    Ерөнхийлөгчийн зөвлөгөө | #126

    Play Episode Listen Later Nov 14, 2021 44:12


    Нямын Наймд тавтай морил! Хөтлөгч Цогтбилгүүндарь тантай долоо хоногийн онцлох 8 зүйлсээ хуваалцаж байна.

    Claim Seheeten Podcast

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel