UL Medeh Podcast

Follow UL Medeh Podcast
Share on
Copy link to clipboard

Залуучуудад нэн шаардлагтай мэргэжил сонголт, мэргэжилээрээ мэргэших, карьераа төлөвлөх шаардлагтай мэдээллийг бодит туршлагтай мэргэжилтнүүдийн ярилцлагаар дамжуулан хуваалцах зорилготой.

Munbish


    • Sep 22, 2022 LATEST EPISODE
    • infrequent NEW EPISODES
    • 53m AVG DURATION
    • 91 EPISODES


    Search for episodes from UL Medeh Podcast with a specific topic:

    Latest episodes from UL Medeh Podcast

    ҮЛ МЭДЭХ Подкаст #91: Зочин Г.Арслан "Хүнсний Технологийн Инженер Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Play Episode Listen Later Sep 22, 2022 31:40


    Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм бол гэх бодол мөн энэ талаар ч зочин маань маш сайхан бодит туршлагыг хуваалцлаа даа гэх бодол, догдлол өөрийн эрхгүй мэдрэгдэж байв. Хүний нутагт ажиллаж амьдрах, өөрийн мэргэжилдээ эзэн байх, мөрөөдлөө бодит болгох төлөвлөгөөг даган өдгөө Хүнсний тээврийн үйлчилгээг үзүүлдэг АНУ-дахь компанийг үүсгэн байгуулан хөдөлмөрлөж буй Г.Арсланг урин Хүнсний Технологийн Инженер ажил мэргэжил, карьер төлөвлөлтийн тухай нь сонсогч нарынхаа сонорт хүргэхэд бэлэн боллоо. "GOLDEN WHEEL TRANSPORT INC" – Үүсгэн Байгуулагч, Гүйцэтгэх захирал Г.Арслан

    ҮЛ МЭДЭХ Подкаст #90: Зочин А.Даваажаргал "Олон Улсын Бизнес Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Play Episode Listen Later Feb 14, 2022 31:27


    Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах боломж төдийлөн гардаггүй харин өөрийн дуртай зүйлээ хийж гялалзаж яваа төдийгүй өнөөгийн нийгэмд хүн бүрийн өдөр тутам бүр цаг минут бүрт шагайдаг Фэйсбүүк, Инстаграммтай холбоотой Соушл медиа менежерээр ажиллаж буй залуу мэргэжилтэнтэй ярьсан ярилцлага маань ийнхүү таны сонорт хүрч байна. Шүүмжит сэтгэлгээний бодит жишээг өөрийн бүтээлээр дамжуулан хүргэдэг, аймгуудын онцлог болон бэлчээрийн мал аж ахуйн талаар маш сонирхолтой бүтээлийг толилуулж байсан бүтээлч мэргэжилтэн маань бяцхаан типүүд өгсөн бөгөөд үүнд: Японд сурах бол юуг анхаарах, CV-гээ бичих бол улиг болсон ижил хэв маягийг сонгох уу? Эсвэл арай бүтээлчээр харуулах уу гэх мэт зөвлөмжүүд энэ дугаарт багтсан болно. IOTA MEDIA- Social Media Manager, А.Даваажаргал

    ҮЛ МЭДЭХ Подкаст #89: Зочин Ч.Амартүвшин "Түүхч- Архелогич Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Play Episode Listen Later Jan 2, 2022 81:13


    Стивен Спилбергийн найруулсан кинонуудыг та үзсэн бол энд дурдах “Индиана Жонс” болон “Оддын дайн” гэсэн киног үзсэн биз ээ. Адал явдал хайн шинэ нээлтүүдийг хийдэг сонирхолтой киноны гол дүр Индиана Жонс гэгч ямар мэргэжилтэй илүү ойр дүр байв гэвэл мэдээж Археологич мэргэжил юм. Зуун, зуунаар амьдарсан хүн төрөлхтний түүхийг ирээдүй хойчид нь “мэдээлдэг” шинжлэх ухааны чухал салбарын нэг бол археологи. Дэлхийд эх орныг маань таниулж бас сурталчилж буй салбар бол яах аргагүй Археологийн салбар билээ. Энэ мэргэжлийн эзэн байж тууштай хөдөлмөрлөж МУИС-ийн Антропологи, Археологийн Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшинтэй хуучилсан яриаг хүргэхэд бэлэн болов. МУИС-ийн Антропологи, Археологийн Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшин

    ҮЛ МЭДЭХ Подкаст #88: Зочин Б.Дөлгөөн "Хөгжил Судлал, Эдийн Засаг Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Play Episode Listen Later Dec 26, 2021 90:37


    Өөрийгөө олсон уу? гэдэг асуултаар өнөөдрийн дугаарыг эхлүүлье. Магадгүй энэ асуултыг хаа нэгтээ та сонссон биз ээ тэгвэл манай өнөөдрийн зочин маань Англи улсад Хөгжил судлал, эдийн засаг мөн Хот бүс нутгийн магистр гэсэн чиглэлээр суралцаж ирээд ирээдүй хойчдоо бага ч атугай эерэг өөрчлөлт шинэчлэлийг хийхээр зориг шулуудан хөдөлмөрлөж буй дайчин бүсгүй юм. Зочноосоо чих дэлсэх олон нийтлэг асуултууд болон мэргэжил сонголтынх нь талаар ярилцаж буу халав. Маш олон ажлыг зэрэг амжуулахын зэрэгцээ нийгэмд гэрэл түгээж буй талаар сонсоод та лав нэгийг ойлгож хоёрыг тунгаах биз ээ. Түүний хэлсэн нэг үг одоо ч толгойд эргэлдэнэ энэ үг бол If not Who, If not now when юм. Нээрээ л бид байнга л өөрийгөө болоогүй, цаг нь болоогүй гэж шалтаглаж байдаг юм байна тэгэхээр зүгээр л зоригтой алхмуудыг хийж үзээрэй гээд цааш тунгаах зүйлсийг сонсогч та нартаа үлдээе. “Зулзаган Дөл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн

    ҮЛ МЭДЭХ Подкаст #87: Зочин Э.Минжмаа "Архитектур Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Play Episode Listen Later Dec 13, 2021 46:02


    Харийн орноос хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ гэдэг хэлц үгээр энэ дугаарыг эхлүүлж байна. Өнөөдрийн дугаарт бага наснаасаа Ирланд улсад боловсрол эзэмшиж олон улсад өөрийн мэргэжлээрээ туршлага хуримтлуулан хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж байгаад эх орондоо хийж бүтээх чин хүсэл тээн ирээд удаагүй ч өрнүүн их ажилд түүчээлэн нүүдэлчин соёлыг хадгалсан байдлаар яаж орчин цагт байгальд ээлтэйгээр аж төрж амьдрах вэ? гэсэн судалгаа болон шийдэл, гарц, боломж гэсэн чиглэлд ажиллаж буй залуу Архитектурчийн ажлын арга барил, мэргэжлийн талаарх онцлогийг хүргэж байна. “RURAL URBAN FRAMEWORK” судалгааны архитектурын компанийн Архитекторч Э.Минжмаа

    ҮЛ МЭДЭХ Подкаст #86: Зочин Ц.Ариунболд "Маркетинг Менежмент Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Play Episode Listen Later Dec 12, 2021 54:11


    Цааш улам сайн хөгжиж, хүмүүсийн амьдралд гүнзгий нэвтрэх технологиудын нэг бол #Virtual_Reality (VR) юм. Өдгөө энэ технологийн тусламжтай аливаа орчин буюу бүтээгдэхүүнийг 360 градусаар, бүх талаас нь харуулах гэх мэт #маркетинг, идэвхжүүлэлтийн олон шинэлэг шийдэл бий болсоор буй. Тиймд бид энэ чиглэлийн контент, үйлчилгээнүүдийг амжилттай хөгжүүлж яваа #UpTech компанийн Үүсгэн байгуулагчтай мэргэжлээ хэрхэн сонгосон болон залуучууд ирээдүйд энэ чиглэлээр ажиллах бол юунд бэлэн байх ёстой зэргийг ярилцав. Фэйсбүүкээс #Метаверс гээд шинэ виртуал ертөнцийг хэдийн бэлэн болсныг зарласныг хэн хүнгүй мэдэж буй энэ цагт гол сэдэв #VR болж хувирсан тул таны заавал сонсох дугаар гэж онцолмоор байна. Түүний багаараа хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын хүрээн дэх видеог үзээд нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ. “UP TECH” компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ц.Ариунболд

    ҮЛ МЭДЭХ Подкаст #85: Зочин З.Гантогоо "Компьютерийн Ухааны Инженер Мэргэжил & Карьер Төлөвлөлт"

    Play Episode Listen Later Nov 29, 2021 50:20


    Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшаар ажлын гараагаа эхлүүлэн өдгөө Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргын албыг хашиж буй салбартаа олон олон ажлыг хийж бүтээсэн, хөдөлмөрч шинэ үеийн төлөөлөл оролцов. Ирэх жилүүдэд Монгол улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийн дараагийн шатад аваачихаар олон олон зорилтуудыг тавин ажиллаж байгаа талаар та энэ дугаараас сонсох боломжтой. Сүүлийн жилүүдэд технологийн хөгжил асар хурдтай хөгжиж, цахим шилжилтүүдийг хувийн хэвшил төдүүгүй төрийн байгууллагууд ч хийсээр байгаа билээ. Энэхүү цахимжилтын ард ямар ажлууд явагддаг талаар зочин маань бидэнтэй хуваалцаж, олон сонирхолтой мэдээллийг өгсөн сонирхолтой дугаарыг сонсоорой. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо

    ҮЛ МЭДЭХ Подкаст #84: Зочин С.Баяртогтох “График Дизайнер, Зураглаач Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Nov 21, 2021 33:37


    25-р телевизээс ажлын гараагаа эхлүүлэн өдгөө өөрийн студийг байгуулан явж буй бүтээлч залуу мэргэжилтэн оролцов. Техник технологи тэр дундаа график дизайнер гэдэг ойлголт дутмаг үед мэргэжлээ сонгох хүндхэн шийдвэртэй тулахад түүний аав маш чухал асуулт болон үгийг хэлсэн аж за миний хүү ямар мэргэжил сонгох гэж байна гэхэд нь график дизайнер эсвэл эдийн засагч гэхэд яах вэ сайн эдийн засагч гоё л доо гэхдээ чиний сонирхол, дуртай зүйл хэзээ ч өөрийг чинь дампууруулдаггүй юм шүү гэж хэлсэн болохоор л би зөв шийдвэр гаргаж, жаргаж ажлаа хийдэг гэж зочин маань өгүүлж байв. Таныг хэнээс ч илүү сайн мэдэх хүн аав, ээжээс өөр хэн ч биш шүү гэж ярихад нь нээрээ л тийм дээ гэсэн бодол зурсхийж орж ирж байв. Олны танил, урлаг соёлтой ойр ажиллахыг хүсч буй хэн бүхний заавал сонсох дугаар шүү. “Шоо Филм”-ийнзахирал С.Баяртогтох

    ҮЛ МЭДЭХ Подкаст #83: Зочин Ш.Буянжаргал “Механик Электроникийн Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Nov 13, 2021 63:59


    Ш.Буянжаргал нь Япон, АНУ-д боловсрол эзэмшсэн, Японд Тошиба корпорацид Үйлдвэрлэлийн автоматжуулалтын систем зохион бүтээх инженерээр ажиллаж байсан бол Монголд Коосэн загварын технологийн коллежийг нэвтрүүлж, Шинэ Монгол Технологийн Коллежийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө “Юу Эс Пи Монгол” нь Японы хөрөнгө оруулалттай, мэдээллийн технологи, дата статистик систем хөгжүүлдэг компанийг удирдаж байна. Түүний туршлагаас боловсролын мөн чанар, зорилго болоод тэдгээр нь улс орны хөгжлийн бодлоготой хэрхэн уялддаг талаар, цаашид олон улсад эх орноо төлөөлөх технологийг гаргах боломжтой зэргийг харж болох юм. Ийнхүү та бүхэнд шинэ дугаараа толилуулж байна. Тэрээр өсвөр насны хүүхэд залуучууд төдийгүй эцэг эхчүүдэд тун чиг сайн чиглүүлэг болох Тоглоомын дүрэм номын зохиолч, Монгол хүн бүрийг англи хэлтэй болгоход туслах зорилгоор аргазүйг нарийн судлан тогтоосон “Тэмээ” апплэйкэшнийг зохиож apple store, playstore -д байршуулснаас хойш чамгүй хэрэглэгчтэй болсныг сонсоход таатай байв. "Юу Эс Пи Монгол" компанийн захирал Ш.Буянжаргал

    ҮЛ МЭДЭХ Подкаст #82: Зочин Х.Ариунсанаа “0-3 насны Хүүхдийн Монтесорри Багш Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Nov 8, 2021 35:35


    Асуудалд гомдлох бус шийдэл хайсан түүний эрэл өдгөө балчир үрсийн хамгийн чухал шаардлагатай боловсрол олгох мэргэжлийг эзэмшүүлнэ гэж хэн санахав. Үртэй хэн бүхэнд тулгардаг асуудал тоймгүй түүний нэг бол яах аргагүй сурган хүмүүжүүлэх буюу яаж зөв хүн болгож өсгөх вэ гэсэн асуулт байдаг. Тэгвэл өнөөдрийн дугаарт АНУ-ын Денвер хотын “The Montessori Institute”-ыг 0-3 насны хүүхдийн монтессори багшаар төгссөн, Монтесоррийг эхнээс нь номыг орчуулсан Х.Ариунсанаа оролцон 0-3 нас бол хүний хөгжил, хүмүүжил төлөвшилийн суурь тавигддаг үе учраас илүү сонирхолтой бас адармаатай байдаг тул зөв чиглүүлэг, хандлага, ойлголт чухал талаар, энэ мэргэжлийн сайхан болон хэцүү зүйлсийн талаар, ямар замыг туулж байж хамгийн дуртай мэргэжлээ олсон тухай өрнүүн яриа дэлгэснийг ийнхүү та бүхэнд толилуулж байна. Торниун ТББ-ын Үүсгэн Байгуулагч Х.Ариунсанаа

    ҮЛ МЭДЭХ Подкаст #81: Зочин Э.Болор “Хүүхдийн Мэс Заслын Эмч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Nov 2, 2021 40:16


    Шантарч халшрах үе түүнд цөөнгүй тохиолдож байсан ч хариуцлага түүнийг хатуужуулан мэргэжлийнхээ дагуу чадваржих, бусдад мэдлэгээ хуваалцах, чин сэтгэлээсээ ажилдаа хандахад нь нөлөөлсөөр буйг уулзаж ярилцсан миний бие өөрийн эрхгүй түүний ярианаас мэдэрч байв. Та эмч тэр тусмаа хүүхдийн мэс заслын эмч болох гэж байгаа бол энэ дугаарыг заавал сонсоорой. Түүнчлэн шинээр эцэг эх болох гэж буй болон жирэмсэн ээжүүддээ захиж хэлэхэд эмчийн зөвлөгөөг сайтар сахиж байгаарай гэж уриалъя. Тэрээр “Дөнгөж төрсөн нярайд хагалгаа хийнэ гэж хүүхдийн гэр бүлд хэлэх л хамгийн хэцүү байдаг даа” гэж байв. Тэд мэдээгүйгээс болж үүнд бэлтгэлгүй байдгаас гадна яагаад гэж халагладаг тухай, тэдний зовлон бэрхшээлийг өөрийн нүдээр харж хийж чадах зүйлээрээ туслахыг хүсдэг юм гэхэд “бид үр хүүхэдтэй болохоо төлөвлөдөг билүү?” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байв. Хэн бүхэнд хэрэгтэй чухал сэдвээр ярьсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. Хүүхдийн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр Э.Болор

    ҮЛ МЭДЭХ Подкаст #80: Зочин Ц.Анхбаяр “Бизнесийн Удирдлага Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Oct 24, 2021 33:09


    Хөрөнгийн зах зээлд цоо шинэ өнгө төрх баттай мэдээллийн эх сурвалжийг орчин цаг үе, технологийн дэвшилтэй уялдуулан олон нийтэд хүргэж буй Lemon Press компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр. Тэрээр мөн Зориг сангийн “Залуу манлайлагч” хөтөлбөрийн 16 дах үеийн төгсөгч бөгөөд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. Хөрөнгийн зах зээл, медиа чиглэлийг сонирхож байгаа, суралцаж буй, ажиллаж эхлэх гэж байгаа хэн бүхний заавал сонсох дугаар. Lemon Press компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр

    ҮЛ МЭДЭХ Подкаст #79: Зочин О.Тулга “Мэдээллийн Технологийн Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Oct 18, 2021 39:30


    Оюутан цагтаа компани хамтран үүсгэн байгуулан IT-ийн чиглэлд түүчээлэн ажиллаж байсан төдийгүй өдгөө цахиурын хөндийн топ компанид ажиллаж буй. Шинэ санал санаачилга түүнээс ундарч зоригтой үйлдлүүдийг шат дараалан хийсэн тухай бахархам түүхийг нь сонсоно гэдэг урамтай байв. Зориг сангийн Залуу Манлайлагч Хөтөлбөрийн 11-дэхэд нь хамт мөр зэрэгцэн суралцсан төдийгүй боловсролын төсөл дээр ч хамтран ажиллаж байсан гээд яривал түүх арвин Залуу манлайлагчтай ярилцсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. Taxidyoo Tolidyoo гээд апп-ууд бол түүний бүтээл төдийгүй Taxidyoo нь тухайн жилдээ шилдэг апп болж 1 сар ч хүрэхгүй хугацаанд гаргасан апп гээд тоочвол түүнээс арвин туршлага харагдана. Боломжийг үргэлж том байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтоосоо салахыг тэрээр уриалж, бага залуу наснаасаа эрдэмд шамдах, гадны боловсрол эзэмшин эх нутагт нь ажиллаж ноу хауг нь мэдэж авах хэрэгтэй гэж уриалахын сацуу хэдийд ч мэдээллийн технологийн инженерээр сурах гэж буй хэн бүхэнд өөрийн туршлагыг хуваалцахдаа нээлттэй буйгаа илэрхийлсэнг олзуурхууштай тул заавал сонсоорой. Google компанийн Software Engineer О.Тулга

    ҮЛ МЭДЭХ Подкаст #78: Зочин Б.Наранцогт “Филлоги- хэл шинжлэл, уран зохиол Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Oct 10, 2021 60:17


    Хүүхэд байхаасаа л англи хэлтэй салшгүй холбогдсон тэрээр жирийн монгол хүү олон улсад эх орноо сурталчлан тэр тусмаа хэл соёлын чиглэлд ажиллана гэж санаагүй явсан ч хичээл зүтгэл түүнийг шагнаж энэ зэрэгт хүргэжээ. Хэл шинжлэл, уран зохиол гэсэн мэргэжил эзэмшин цааш гүнзгийрүүлэн Үргэлжилсэн үгийн зохиол мэргэжлээр Америкийн алдарт Фулбрайтын тэтгэлгээр суралцан өдгөө Америк, Монголын соёлын харилцаанд чухал нөлөөтэй талбарт ажиллаж буй. Түүний үйл хэрэгт эх орноо гэсэн чин сэтгэл үргэлж мэдрэгдэж байдаг нь гайхалтай. Мөн SowhyMongolia нэртэй сайтыг эрхлэн явуулж англиар олны хүртээл болгож байсан удаатай. Хэл шинжлэл, уран зохиол чиглэлд сонирхон суралцах гэж буй хэн бүхэнд энэ дугаарыг санал болгоё. Америкийн Монгол судлалын төвийн олон нийтийн харилцааны зохицуулагч Б.Наранцогт

    ҮЛ МЭДЭХ Подкаст #77: Зочин Н.Түмэнзаяа “Банк санхүү, нягтлан Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Oct 3, 2021 66:45


    Хүүхэд байхаасаа л мэдлэгт шамдаж, хүний нутгаас эрдэм өвөрлөхөөр ОХУ, АНУ-ыг зорьж, өдгөө “Microsoft” корпорацын Дата төвд ажиллаж буй Н.Түмэнзаяатай мэргэжил сонголт карьер төлөвлөлтийн талаар ярилцав. Тэрээр өмнө нь АНУ-ын Өмнөд Калифорнийн 35 банканд аудит хийж байсан туршлагатай. Санхүүгийн мэргэжилтэй ч сонирхолдоо хөтлөгдөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөхөөр сэтгэл шулуудан ажиллаж буй. Тэрээр Youtube-д Microsoft, Google-ын албан ёсны эрхтэйгээр Хэрхэн булангаа ажиллуудаг бөгөөд чамгүй олон бичлэгүүдийг толилуулсан билээ. Түүний ирмүүн хүсэл мөрөөдөл танд ч бас урам зориг өгч нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах биз ээ. Санхүү, Технологид дуртай хэн бүхэнд зориулав. “Microsoft”-ийн Accessibility focused Data Technician Н.Түмэнзаяа

    ҮЛ МЭДЭХ Подкаст #76: Зочин Х.Хоснаран “Уран бүтээлч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Sep 27, 2021 127:33


    Өнөөдрийн зочин бол Австралид улсад ажиллаж амьдардаг монгол уран бүтээлч Heesco нэрээрээ олонд алдаршсан Х.Хоснаран. Тэрээр олон нийтийн газар болон барилга байшингийн ханан дээр томоохон бүтээлүүд туурвидаг бөгөөд Австрали улсад энэ чиглэлд өндрөөр үнэлэгдэж, тус улсын маркан дээр хүртэл бүтээлээ гаргаад амжсан билээ. Цөвүүн цагт харь нутгийг зорин эрдэм өвөрлөн өдгөө ч уран бүтээлээ туурвин олны хүртээл болгосоор байна. Мөнгө бус чанартай бүтээл туурвих, нэр төрөө эрхэмлэн ажиллах нь хэчнээн чухал гэдгийг тэрээр өгүүлж байсан нь одоо ч сэтгэлд тодоос тод үлджээ. Та урлаг, уран бүтээлч мэргэжил эзэмших гэж байгаа бол заавал сонсох дугаар гэж онцолмоор байна. Бие даасан уран бүтээлч Х.Хоснаран

    ҮЛ МЭДЭХ Подкаст #75: Зочин М.Эрхэм “Аялал жуулчлалын менежмент, контент бүтээгч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Sep 20, 2021 23:41


    Өнөөдрийн дугаарт “Бодрол ба эргэцүүлэл” номын зохиолч оролцож ном бүтсэн түүх болон номд өгүүлж буй тэр нандин хүний дотоод сэтгэл мөн чанарын тухай, хүн бүрийн дотор байх баяр баясал гуниг зовлон хэлж чадамгүй үгс бүрийг олон талаас харуулсан, хүнийг хайрлах, хүн гэдгээр нь харах боломжийг олгохоос гадна хайрлах ухаан нинжин сэтгэлийн талаар тууривсан тухай аялал жуулчлал болон зонтент бүтээгч байхын бэрхшээл, сайн туршлага гээд баялаг агуулгатай яриа таны сонорт хүрэхэд бэлэн боллоо. "Бодрол ба эрэгцүүлэл" номын Зохиолч, "Мартагдашгүй Эв Нэгдэл ТББ" Тэргүүн, Сошиал радиогийн Үүсгэн байгуулагч М.Эрхэм

    ҮЛ МЭДЭХ Подкаст #74: Зочин Х.Мөнгөнцэцэг “Анагаах ухаан, Хүүхдийн эмч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Sep 12, 2021 30:11


    Өнөөдрийн дугаар залуучуудын мэргэжил сонголт төдийгүй шинэхэн аав, ээжүүдэд ч чухал мэдээлэл өгсөн ярилцлага болсон шүү. Манай улсад Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх байдаг гэдгийг та мэдэх үү? Хэрэв энэ чиглэлээр сурах гэж байгаа бол заавал сонсох дугаар нь шүү гэдгийг сануулж байна. Фулбрайтын тэтгэлгээр сурч төгсөөд эх орондоо ихийг бүтээж яваа анагаахын болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан, нотолгоонд суурилсан мэдээлэл өөрийн пэйж хуудсаараа тогтмол хүргэдэг зоримог бүсгүйн ярилцлага таны сонорт хүрч байна. Х.Мөнгөнцэцэг MD, MPH, MSc, IBCLC Хүүхдийн эмч, Нярайн эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Олон улсын батламжит хөхөөр хооллолтын зөвлөх Эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн магистр, Анагаахын шинжлэх ухааны магистр.

    ҮЛ МЭДЭХ Подкаст #73: Зочин Б.Алтантуяа “Судлаач, Орчуулагч, Эмт ургамлын багш Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Sep 6, 2021 114:28


    Өнөөдрийн дугаар хэв маягт баригдалгүй их чөлөөтэй ярилцсан бөгөөд манай зочноор Эмт ургамлын багш Андо буюу Б.Алтантуяа оролцон мэргэжил сонголт, эрүүл зөв хооллолт, дэлхийн ирээдүйн чиг хандлага, ажиллаж, сурч байхдаа эрүүл мэнддээ юуг анхаарах вэ? гээд олон сонирхолтой зүйлсийг өөрийнхөөрөө ямар ч нэмэлт хачиргүйгээр судалгаа шинжилгээтэйгээр хуваалцав. Тэрээр Австри Улсын Венийн Их сургуулийн Хятад судлалын ангийг төгссөн бөгөөд шинийг эрэлхийлэгч, сониуч өөрийн үндэс угсаа болон нүүдэлчдийн соёлыг өөрөө үлгэрлэн түгээж буйгаас нь ихээхэн зүйлсийг ухаарч бид юуг анхаарч амьдрах ёстойг хөтлөгч миний бие цухас ойлгов. Хятад судлаач, Эмт ургамлын багш Б.Алтантуяа

    ҮЛ МЭДЭХ Подкаст #72: Зочин Д.Номиун “Молекул Биологич Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Aug 29, 2021 19:02


    Молекул биологич мэргэжил эзэмшсэнээр маш олон салбарт хөрвөх чадвартай байдаг. Өнөөдрийн зочин маань Хойд Ирландын “Diaceutics” консалтинг компанийн Солонгос дахь салбарт оношилгооны лабораторийн мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр дэлхийн топ эм үйлдвэрлэгчдийн хавдрын шинэ бай эмчилгээг Ази номхон далайн орнуудын зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой судалгааг хийж, оношилгооны лабораториудыг бэлтгэдэг бөгөөд өөрийн мэргэжил болон ажлын туршлагын талаар нээлттэй хуваалцсан дугаар ийнхүү танд хүрч байна. Хойд Ирландын Diaceutics консалтинг компанийн Солонгос дахь салбарт Оношилгооны Лабораторийн Мэргэжилтэн Д.Номиун

    ҮЛ МЭДЭХ Подкаст #71: Зочин Э.Мандалмаа “Эрх зүйч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Aug 22, 2021 45:43


    Өнөөдрийн дугаарт сэргээгдэх эрчим хүчний судалгааны Гоби Грийн Энержи компанийн хуулийн зөвлөх, the Books and coffee corner номын дэлгүүрийн хамтран үүсгэн байгуулагч Э.Мандалмаа оролцож байна. Тэрээр Кембридж Альтернатив Санхүүгийн Судалгааны Төвийн Ази-Номхон далайн орнуудын Альтернатив санхүүгийн хөгжлийн явцын судалгааны Монгол, Японыг хариуцсан судлаачаар ажиллаж байсан бөгөөд Уурхайн хаалтын санхүүгийн баталгаа ба нийгмийн хариуцлагын олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа, Усны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн судалгаа болон төслийг удирдан ажилласан гээд тоочвол маш олон зүйлсийг хийж бүтээж яваа залуу манлайлагч бөгөөд хуульч мэргэжлийн талаар болон өөрийн эхлүүлээд явж буй кофен дээр хүссэн зургийг нь хэвлэх үйлчилгээтэй номын дэлгүүрийн талаар ярилцан аливаад зоригтой байхыг мөн хамтарч гарааны бизнес эрхлэх нь ямар байдаг талаар хуучилсан дугаар ийнхүү танд хүрч байна Гоби Грийн Энержи ХХК-ийн Хуулийн зөвлөх, The Books and coffee corner-ийн Хамтран Үүсгэн байгуулагч Э.Мандалмаа

    ҮЛ МЭДЭХ Подкаст #70: Зочин С.Хулангаа “Хоол-зүйч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Aug 15, 2021 27:53


    “Токио 2020” олимпын наадамд оролцох Монгол улсын Үндэсний шигшээ багууд дээр анх удаа сэтгэл зүйч, хоол зүйч, спортын эрдэм шинжилгээний судлаач, мэргэжилтнүүдийн баг ажилласан. Энэ багийг ахлан ажилласан зоримог бүсгүйн ярилцлагыг хүргэхэд бэлэн боллоо. Тэрээр Хоол-зүй тэжээхүй ухааны бакалавр, ШУТИС, ХИБС, Эмнэлгийн эмч, мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, Харвардын Анагаахын Их сургууль, Спортын Анагаах Ухааны магистрант тус тус боловсрол эзэмшин ШУТИС-д Эрдэм шинжилгээний ажилтан, Тиби дайтус ХХК үүсгэн байгуулагч, Тиби апп санаачлагч, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн хоол зүйч, Байт харвааны шигшээ багийн хоол зүйч, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн хоол зүйчээр тус тус ажиллахын сацуу өдгөө спортын хоол-зүйчээр мэргэшин эрүүл амьдралын хэвшлийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Ам руу тань орж байгаа хоол болгон эм байг. Түүний хэлсэн энэ үг нээрээ л тийм шүү гэх огших сэтгэлийг оргилуулж байв хэхэ би ажлаа сайн хийвэл Монгол улс хөгжинө. Tibi App-ын Үүсгэн Байгуулагч, Спортын Хоол Зүйч С.Хулангаа

    ҮЛ МЭДЭХ Подкаст #69: Зочин Ц.Энх-Амгалан “Хөдөө Аж Ахуйн Эдийн Засагч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Aug 8, 2021 52:02


    Өнөөдрийн дугаарт Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт” Бэлчээрийн экосистемийн удирдлага төслийн менежер зочилж өөрийн төгссөн мэргэжлийн талаар ярилцав. Тэрээр ХХАЯ-нд мэргэжилтнээр ажиллаж байгаад Их Британий Манчестерийн Их Сургуульд Хөгжлийн эдийн засгаар магистр, Швейцарын Цюрих хотын Технологийн Их сургуульд байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Их Британид төгсч ирээд эхэлсэн ажил нь зудад нэрвэгдсэн малчдад туслах хүмүүнлэгийн төсөл байсан ба нүүдэлч малчдын амьдралд тулгарсан хүнд бэрх үеүдийг нүдээрээ үзээд тэдэнд туслах сэтгэлдээ хөтлөгдөн Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон Алт" төсөлд орж ажиллаад өдгөө 16 жил болжээ. Түүнчлэн тэрээр ажиллах хугацаандаа малчдын дөрвөн улирлын бэлчээрээ амрааж сэлгэж ашиглаж ирсэн уламжлалт технологи мэдлэг дээр суурилсан бэлчээрийн зохистой ашиглалтын ажилд 90000 малчин өрхүүдийг нэгтгэж, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, хянах механизмыг бий болгон үүн дээрээ үндэслэн малчдын дунд 80 түүхий эдийн хоршоо, 44 хадгаламж зээлийн хоршоодыг хөгжүүлж, 30 гаруй сумдын малчдын бэлчээр ашиглалтын хандлагыг өөрчилж 5 сая га газрыг тахлагдахаас сэргийлж чадсан зоримог эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр мөн дэлхийн зах зээл дээр Монгол малын гаралтай бүтээгдэхүүний бусдаас ялгарах онцлог шинжийг баталгаажуулах цахим хянах системийг бэлчээрээс аван үйлдвэрийн хаалга хүртэл дамжлагад хийж, цаашид дэлхийн зах зээл дээр гаргах төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Түүний энэ төслийн анхны бүтээгдэхүүний хэрэглэгч нь Холливудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клуни байжээ. Хэрэв энэ мэргэжлээр сурах гэж сонирхож байгаа сурч байгаа мөн ажиллаж эхэлж байгаа бол заавал сонсох дугаар гэж зөвлөмөөр байна. Швейцарын Хөгжлийн Агентлагийн Төслийн Менежер Ц.Энх-Амгалан

    ҮЛ МЭДЭХ Подкаст #68: Зочин Э.Оюунгоо “Харилцаа Холбооны Менежмент Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Aug 1, 2021 28:22


    Өнөөдрийн дугаарт Rotaract Club of Youth Avenue-гийн Төслийн хорооны дарга, цахим шилжилтийг түргэн шуурхай хийж олны магнайг тэнийлгэж буй төрийн албаны төслүүдтэй маш ойрхон ажиллаж байгаа мэргэжилтэн манай Co-Host оролцож ажил мэргэжил энэ зуны амралт гээд ойрд уулзалдаагүйг хэлэх үү сонин сайхнаа хуучилсан бусдад мэдлэг түгээсэн гээд дурдаад байвал олон зүйлсийг агуулсан ярилцлагыг таалан хүлээн авч сонсоно уу . Цахим Хөгжлийн Үндэсний Хорооны Ажлын Албаны Э.Оюунгоо

    ҮЛ МЭДЭХ Подкаст #67: Зочин Агнууш “Баримтат Гэрэл Зурагчин Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Jul 25, 2021 47:47


    Хэрсүү залуу үеийн төлөөлөл үнэлэмж бага карьерийн хувьд огт яригддаггүй улс оронд амьдрах ямар байдаг. Баримтат гэрэл зургийн чиглэлээр дагнан сурч, ажиллах гэж буй залуучуудад юуг анхаарах ёстой байдаг мөн энэ эрин зуунд байгаль орчноо хайрлан ээлтэй амьдрах нь чухал гэдгийг, залуучууд өөр болж байгааг энэ дугаараас сонсох болно. Комисс гэхээр хуучин, орлого багатай хүний хэрэглээ гэдэг байсан хэвшмэл ойлголтыг эвдэж байгальд ээлтэй залуучуудын сонголт гэдэг шинэ ухагдахууныг бодитоор үлгэрлэж буй тэрээр Тойрог дэлгүүрийг эхлүүлсэн түүх гээд шимтэн сонсоход урамтай дугаар ийнхүү таны сонорт. Баримтат гэрэл зурагчин Агнууш

    ҮЛ МЭДЭХ Подкаст #66: Зочин И.Урангоо “Хувцасны Дизайнер, Имидж Мэйкэр Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Jul 18, 2021 29:39


    Байгальд ээлтэй хувцас хийхийг зорьж, үүнийгээ хөгжүүлэн 11 дэх жилдээ ажиллаж буй "Urangoo Ider Brand"-ийн Үүсгэн Байгуулагч, дизайнер манай дугаарт оролцон байгаль орчин болон гоё хувцас өмсөх өөрийн хэрэгцээг ч орхигдуулахгүйгээр тэнцвэртэй байх боломжтойг хувирдаг хувцасны коллекц гаргаж олны хүртээл болгосон төдийгүй, Redesigned ТББ-ээр дамжуулан үүнтэй холбоотой мэдээлэл, сургалт ордог байна. Тэрээр хувцсыг олноор үйлдвэрлэж буй компаниудыг сайн материалаар байгальд ээлтэй сонголт хийхийг уриалан ажиллаж буй төдийгүй инновацыг түгээж олон улсад хүртэл загвараа үнэлүүлсэн нэгэн билээ. Ажил мэргэжил, карьерынхаа талаар үр өгөөжтэй зүйлсийг хөөрөлдөв. Хэрэв та хувцасны дизайн тэр дундаа байгальд ээлтэй чиглэлийг сонирхдог, энэ чиглэлээр сурах гэж байгаа бол доорх холбоосоор сургалтыг нь сонирхоод заавал бүртгүүлээрэй. "Urangoo Ider" Брэндийн Үүсгэн байгуулагч, дизайнер И.Урангоо

    ҮЛ МЭДЭХ Подкаст #65: Зочин В.Ойдов “Олон Улсын Бизнес Удирдлага Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Jul 12, 2021 20:26


    Өнөөдрийн манай зочин бол сэргээн засал, сувилгаа, ахуй засал, бие даан амьдрах үйлчилгээнд зориулагдсан хэрэгслүүдийн худалдаа, сургалт, зөвлөгөөг эрхэлдэг Монголын анхны компанийг үүсгэн байгуулагч В.Ойдов юм. Тэрээр тасралтгүй суралцагч байх нь зорилгодоо тууштай байх нь, ажлынхаа утга учрыг мэдэрч ажиллах нь ямар чухал байдгийг мөн мэргэжил сонголт, анхны ажил гээд олон чухал сэдвүүдээр хууч хөөрсөн дугаар таны сонорт хүрч байна. "Рехтус" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал В.Ойдов

    ҮЛ МЭДЭХ Подкаст #64: Зочин О.Саранчулуун “Нийгмийн Ажилтан Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Jul 4, 2021 95:28


    Өнөөдрийн дугаарт Nike-ийн Үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” номын зохиолчын гүйх болон түүнийгээ тултал хөгжүүлэн олонд хүлээн зөвшөөрүүлж чадсан шалтгаантай тун адил хирнээ Монголд төдийлөн хөгжөөгүй гүйлт гэдэг төрлийг тэр тусмаа хэн ч гүйж болдог гэдгийг зориглон өөрийн биеэр үлгэрлэн харуулж буйгаас гадна оюутнуудад өөрийн сурсан мэдсэнээ зааж, олон нийтэд сурталчилж яваа зоримог бүсгүйг урин ярилцав. Тэрээр 13 настайдаа өвчний улмаас нэг хөлөө тайруулсан ч алдарт Нью Йоркийн марафонд мэргэжлийн болон хагас мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн гүйж, 42 км замаа амжилттай дуусгасан төдийгүй өдгөө АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимд багшлахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хичээллүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх зорилготой "Achilles International" байгууллагын Монгол дахь салбарыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд жил бүрийн есдүгээр сард "Итгэл найдвар, боломж" марафон гүйлтийг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй олон хүнд итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг билээ. Түүний хэлсэн нэг үг сэтгэлд одоо ч сонстоно. Энэ бол Боломж үргэлж байдаг үүнд итгээрэй бас зүтгэлтэй байхад бүх боломжууд шил шилээ даган гарч ирдэг гэв. Та нийгмийн чиглэлээр ажиллах гэж байгаа бол заавал сонсох дугаар шүү. "Ахиллис Монгол" ТББ-ын үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн багш О.Саранчулуун

    ҮЛ МЭДЭХ Подкаст #63: Зочин Э.Төгөлдөр “Биологи, Байгаль Шинжлэлийн Багш Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Jun 27, 2021 54:55


    Өнөөдрийн дугаарт Connection podcast-ын Host мөн байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж мэргэшиж буй зочинтой маш олон зүйлсийн талаар ярилцсанаас хураангуйлбал байгальд ээлтэй аялах, амьтдын онцлог, ус болон цаг агаарын өөрчлөлт газарзүйн онцлог төдийгүй яаж мэргэжлээ сонгосон мэргэжлээрээ ажиллахдаа ямар саад бэрхшээлүүдийг даван туулсан тухай ярилцсан арвин туршлагыг энэ дугаараар хүргэж байна. The Nature Conservancy Монгол дахь төлөөлөгчийн газрын байгаль хамгааллын мэргэжилтэн Э.Төгөлдөр

    ҮЛ МЭДЭХ Подкаст #62: Зочин Г.Ганчимэг “Хөдөлгөөн Засалч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Jun 14, 2021 41:34


    Монголд шинэ гэдэг ч өдөр бүр хөгжиж буй хөдөлгөөн заслын салбарт амжилттай ажиллаж буй Зинт Клиникийн хөдөлгөөн засалч, арга зүйч багш Г.Ганчимэгийг урин эм болон мэсгүйгээр эмчлэх боломжтой эмчилгээний чиглэлээр хэрхэн мэргэшсэн, энэ мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн гээд чухал агуулгыг багтаасан дугаар ийнхүү хүрч байна. Тэрээр АШУИС-ийн Сувилахуйн сургуулийг 2017 онд хөдөлгөөн засалчийн бакалавр, мөн сувилахуйн магистрыг тус тус амжилттай төгсжээ. Түүнчлэн 2012, 2013, 2014, 2015 онуудад АНУ-д жирэмсэн эхчүүдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгодог “Bradley Method” арга зүйд суралцах богино хугацааны сургалтууд, 2017 онд БНСУ-ын “Халлим” Их Сургуулийн Сэргээн засах тасагт Хүүхдийн тархины саа саажилт, хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдийн хөдөлгөөн засал судлал чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн юм. Байнгын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг дугаарт маань онцлон хэлсэн шүү. Зинт Клиникийн хөдөлгөөн засалч, арга зүйч багш Г.Ганчимэг

    ҮЛ МЭДЭХ Подкаст #61: Зочин Д.Болор “Холбооны Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Jun 13, 2021 109:09


    CEO гэж ямар байх ёстой вэ? гэдэгт хариулт өгсөн дугаарт Сургалт, Зөвлөх Үйлчилгээний National Consulting Service-ийн гүйцэтгэх захирал Д.Болор гуайг урин ярилцав. Тэрээр харилцаа холбооны салбарт засварын инженерээс гараагаа эхлэн олон жил үр бүтээлтэй удирдах албыг хашиж буй төдийгүй маш олон сайн сайхан үйлийн эхлэлийг тарьж байсан гээд тоочвол түүх арвин төдийгүй үүрэн холбооны Мобиком, Скайтел зэрэг томоохон компаниудад удирдах алба хашиж байсан эрхэм билээ. Энэ хугацаанд салбарынхаа технологи, менежментийн олон шинэчлэл өөрчлөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр өөрийн арвин туршлагаа "СЕО" номдоо буулгаж багагүй хугацааг өнгөөрсөн харин дараагийн цуврал нь 7 сард бидний гарт ирэх болсныг дуулгаж буйдаа баяртай байна. Агуулга ихтэй, арвин туршлагыг чөлөөтэй хуваалцсан гээд чухам үнэнийг цөөн үгээр хүргэсэн дугаарыг таалан сууж тухлан сонсоно уу. "NCS" компанийн гүйцэтгэх захирал Д.Болор

    ҮЛ МЭДЭХ Подкаст #60: Зочин Д.Даш-Янжмаа “Хүнсний Инженер, Технологич Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Jun 6, 2021 44:08


    Өнөөдрийн дугаарт Стандарт, хэмжилзүйн салбарт тодорхой үр бүтээлтэйгээр ажиллаж буй төрийн албан хаагчийн төлөөлөл оролцлоо. Тэрээр мэргэжлээ сонгосон шалтгаан, хүнсний инженер, технологич мэргэжлийн болон эрдэм шинжилгээний ажлын давуу тал аливаа зүйлд тууштай зүтгэл юунд хүргэдгийг өөрийн туулж гарсан туршлагаараа жишээ татан хуваалцсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. Стандарт Хэмжилзүйн Газрын Ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа

    ҮЛ МЭДЭХ Подкаст #59: Зочин Э.Ганчимэг “Англи-Орос Хэлний Багш, Нийгмийн Ажилтан Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Jun 3, 2021 54:56


    Өнөөдрийн дугаарт Ending Violence against children “Хүмүүжлийн эерэг арга”, “Хүүхэд-Эрхэм Хэрэглэгч” “Зөв Тусгал”, “Сүүдэр Бүү Тусга”, “1-рт ХүүхэдАян, Ending sexual VAC - “Амлая”аян гээд эерэг нөлөөллийн ажлыг сууринаас нь судлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран өрнүүлэх өрнүүн их үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй дайчин, зоримог мэргэжилтэнтэй ярилцсан дугаар ийнхүү та бүхний сонорт хүрэхэд бэлэн боллоо. Нийгмийн чиглэлээр сурах гэж буй ажиллах гэж буй залуучуудын заавал сонсох дугаар шүү. Та сайн дурын ажил хийдэг үү? Яагаад чухал вэ? гэдгийг энэ дугаар танд нэгийг ойлгуулж хоёрыг тунгаалгах бизээ. ДЗМОУБ-ын Нөлөөлөл, Аян Хариуцсан Менежер Э.Ганчимэг

    ҮЛ МЭДЭХ Подкаст #58: Зочин Д.Наранцэцэг “Япон Хэлний Багш Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later May 23, 2021 26:39


    Өнөөдрийн дугаарт Япон, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байсан 1977 онд Монгол Улсын шилдэг сургууль болох Монгол Улсын Их сургуульд япон хэлний анхны ангийг төгссөн төдийгүй тус сургуульдаа япон хэлний багшаар ажиллаж, 15 жил гаруй уран зохиол, хуулийн тэнхимүүд болон оройн ангийн олон оюутанд япон хэлийг зааж, Монголд япон хэлний боловсролыг түгээсэн анхдагч багш нарын нэг хүндэт зочноор оролцсон юм. Тэрээр Японы судлаач нартай хамтран “Монгол-Япон ярианы дэвтэр”, “Монгол хүнд зориулсан япон хэлний сурах бичиг”, “Япон-Монгол хэлний үндсэн үгийн толь бичиг”-ийг зохиоход гар бие оролцож, монгол, Японы хэлний хэл шинжлэлийн судалгаа, боловсролоор дамжуулан хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан үйл хэргийг 2020 онд үнэлэн Япон улсаас “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг гардуулсан билээ. Тэрээр багш мэргэжлийн юу нь чухал юуг анхаарах тухайг хуучлан бидэнтэй хөөрөлдсөн юм Монгол Улсын Их Сургуулийн Япон хэлний багш асан Д.Наранцэцэг

    ҮЛ МЭДЭХ Подкаст #57: Зочин Ч.Баасандаш “Механик Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later May 17, 2021 51:19


    Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлье гэвэл оюуны бүтээлээ дэмжих хэрэгтэй гэж үздэг төдийгүй нисгэгчгүй онгоц зохион бүтээсэн, ус цэнгэгшүүлэх технологи, тооцооллын урсагчын динамик, инноваци, энтрепренёр судлал гэсэн судалгааг хийж байсан гээд дурьдвал түүх арвин шинжлэх ухааны чиглэлд хөдөлмөрлөж буй эрдэмтэнтэй түүний мэргэжлээ хэрхэн сонгосон болон карьерийн талаарх ойлголтоо хуваалцсан дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. "ШУТИС-ийн бизнесийн ахисан түвшний сургууль"-ийн Эрдэмтэн, Нарийн Бичгийн Дарга Ч.Баасандаш

    ҮЛ МЭДЭХ Подкаст #56: Зочин Б.Болорцэцэг “Сувилагч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later May 12, 2021 29:33


    Манай подкаст Ulaanbaatar Peace Avenue Rotary-ийн санаачилгаар эхлүүлсэн Rotaract Club of Youth Avenue-гийн дэмжин хамтран хэрэгжүүлж буй #One_love #One_package аяныг дэмжин хүнд хэцүү цагт бидний төлөө ажиллаж буй эмч, сувилагч нартаа баярлаж буйгаа илэрхийлэхийн ялдамд сувилагч нарын төлөөлөл болсон мэргэжилтэнг онцлон өнөөдөр буюу 5-р сарын 12-нд ОУ-ын сувилагчдын баярын онцгой өдрийг тохиолдуулан "АШУҮИС-н Монгол Япон эмнэлэг"-Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч, сургагч багштай түүний ажил мэргэжлийн үнэ цэн болоод баяр гуниг бахархалын талаар ярилцсаныг хүлээн авна уу. Түүний сүүлд эмчлүүлж байсан хүнээсээ сонссон Гэгээн өглөө ямар гоё юм бэ? Та нартаа баярлалаа гэсэн өгүүлбэр одоо ч сэтгэлд тодоос тод сонсогдоно. Сувилагч нарын хөдөлмөрийг шудрагаар үнэлдэг нийгмийг бүтээхийг мөн уриалж байна. "АШУҮИС-н Монгол Япон эмнэлэг"-Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч, сургагч багш Б.Болорцэцэг

    ҮЛ МЭДЭХ Подкаст #55: Зочин Ц.Мөнхтуяа “Бизнесийн эдийн засаг, Менежмент болон Контроллинг Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later May 9, 2021 64:07


    БНЧУ-ын Эдийн Засгийн Их сургуулийн Бизнесийн эдийн засаг, Менежмент болон Контроллинг мэргэжлээр төгсөөд IBM-тэй эн дүйцэхүйц үзүүр түрүүгээ үзэлцэж байдаг Accenture улс дамнасан зөвлөх компанид технологийн хэрэгжилтийн салбарт нь ажиллаж, харийн газраас эрдэм өвөртлөн эх нутагтаа ирж Азийн Хөгжлийн Банк, Азийн Сан болон НҮБХХ-ийн төслүүдэд зөвлөхөөр ажиллаж буй залуу мэргэжилтэнтэй мэргэжил болон туршлагынх нь талаар ярилцав. Тэрээр хэлэхдээ 2 хүний үг сэтгэлд хоногшсон үлдсэн төдийгүй өнөөдөр ч амьдралдаа баримталдаг зарчмуудад чиг шугам болж явдаг гэв. Энэ бол Оюутан байхад нь саарал хулгануудын дунд саарал хулганаар үлдэж бусдаас ялгагдахгүй амьдарч болох ч өнгөө хувиргаж бусдын нүдэнд тод харагддаг чадварт суралцвал амьдрал өнгөлөг болно гэж гамшгийн менежментийн багш нь хэлж байв. Харин нөгөөх нь бол хамгийн анхны төслийн менежерийнх нь хэлсэн үг: Чиний удирдлага нь доор ажиллаж буй хүмүүстээ хэдий чинээ хурдан мэдлэг, ур чадвараа хуваалцаж шилжүүлнэ, төдий чинээ чи өөрийгөө ахин дэвшүүлэх ур чадварт суралцаж амжилтад хүрэх болно гэсэн бөгөөд улам ихийг мэдье гэвэл энэ дугаарыг дуустал нь сонсоорой? Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн ахлах зөвлөх, ШУТИС-ийн Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн багш Ц.Мөнхтуяа

    ҮЛ МЭДЭХ Подкаст #54: Зочин М.Мөнхзул “Хэл Шинжлэл, Нийгмийн Эрүүл Мэнд Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later May 2, 2021 43:23


    Өнөөдрийн дугаарт эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн болон хувийн байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр ажилласан туршлагатай. Нийгэмд тулгамдаж буй асуудлыг өөрчлөх, эерэг хандлага түгээх тэр дундаа эрүүл мэндийн тэгш хүртээмжтэй үйлчилгээг нэмэгдүүлэхийн төлөө зорин ажиллаж буй хичээнгүй, дайчин бүсгүйн дугаараас сурсан мэргэжлээрээ юу бүтээж болдог зэрэг туршлагыг хүлээн авч сонсоорой? Солонгос Монголын Хамтарсан Нийгмийн Эрүүл Мэндийн төслийн захиргаа, санхүү хариуцсан менежер М.Мөнхзул

    ҮЛ МЭДЭХ Подкаст #53: Зочин Э.Энхжаргал, М.Энхчимэг “Урлагийн Түүхч, Эрт Үеийн Боловсрол Судлаач Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Apr 25, 2021 113:50


    Зиак гал гарсан, бодол оюунд баяр нэмсэн, ухаарал бодролд автуулсан цоо шинэхэн дугаарт нэг биш бүр хоёрын хоёр зочин оролцож мэлмийг баясгаж, чихийг цэнгүүлэхээр дугаарт маань оролцов. Хэрэв та ээж, аав эсвэл ах, эгч за ер нь сурч мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй л бол энэ дугаарыг заавал сонсоорой гэж зөвлөе. Хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгох, урлагаар дамжуулан төлөвшүүлэх, хөгжил хүмүүжилд нь эерэгээр нөлөөлөх зорилготойгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан “Тунамал Арт” студийн Үүсгэн байгуулагч мөн Багш, хүүхдийн нас насны онцлог, хөгжлийн үе шат бүрд зохицсон хөтөлбөрийн дагуу сургалт явуулж ирсэн туршлага дээр үндэслэн 2016 оноос хүүхдийн хөгжлийн хамгийн чухал үе болох 3-6 насныхантай түлхүү ажиллаж байгаа бөгөөд сургалт хөтөлбөрүүдээрээ хүүхдүүдэд урлаг болон өнгөний мэдрэмж, зургийн суурь чадвар олгохоос гадна бүтээлч, хичээнгүй, шаргуу, бүтээлчээр шүүмжлэх шүүмжлэлийг эерэгээр хүлээн авах гээд маш олон чадваруудыг эзэмшүүлэхэд хувь нэмрээ оруулж, хөдөлмөрлөж буй чадварлаг бүсгүйчүүдтэй нээлттэй ярилцаж тэд ямар замаар явж мэргэжлээ сонгосон гээд карьерийн тухай ойлголт үзэл бодлоо хуваалцсаныг ийнхүү толилуулж байна. Өө нээрээ мартах шахлаа хэхэ Унтдаа Үр Минь, Дархан Хүчтэн, Аз Жаргал гэдэг... номуудын зохиолч нар бол энэ хоёр бүсгүй гээд боддоо мундаг байгаа биээз. “Тунамал Арт”студийн Үүсгэн Байгуулагч Э.Энхжаргал, Багш М.Энхчимэг

    ҮЛ МЭДЭХ Подкаст #52: Зочин Б.Пүрэвсүрэн “Эрхзүйч Мэргэжил & Карьер төлөвлөлт”

    Play Episode Listen Later Apr 18, 2021 88:43


    Эрхэлсэн ажил, эрдмийн зэрэгтээ эзэн байж эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллахыг эрмэлздэг дайчин галтай цогтой бас нэгэн залуу мэргэжилтэнг өнөөдрийн дугаартаа урьж ярилцав. Хуульч, сэтгүүлч хос морьтой тэрбээр Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түүчээлэн ажилладгаас гадна Глоб Интернэшнл төвд хандсан хүн бүрд үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Түүний сүүлд хэлсэн өгүүлбэр хэн бүхэнд урам зориг ухаарал өгөх байх гэж гүнээ найдаж байна. Тиймээс дугаараа заавал дуустал сонсож чухал зөвлөмжийг алдалгүй олж мэдээрэй. “Глоб Интернэшнл төв” ТББ -ын Хуульч, Судлаач Б.Пүрэвсүрэн

    ҮЛ МЭДЭХ Подкаст #51: Зочин Б.Төмөр-Очир " Нийгмийн Ажил Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Apr 12, 2021 77:38


    Адармаатай байдлаар мэргэжлээ сонгож мэргэжлээ өөрчилсөн гээд дурдаад байвал тун чиг сонирхолтой замыг туулан боломж үргэлж байдаг гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж буй залуу мэргэжилтэнтэй ярилцсан дугаар ийнхүү хүрч байна. Тэрээр "Хүсэл байгаа газар хөл өөрөө очдог" гэж хэлэх дуртай нэгэн. Түүний хувьд Монгол улсын 26 удаагийн аварга Хатан туул хамтлагийн бүжигчин, Бүжгийн спортын "Хобби" клубыг үүсгэн байгуулагч, Австри улсын Вена хотод зохион байгуулагдсан бүжгийн спортын ДАШ-Тэмцээнд Латин бүжгийн төрөлд 15-р байр, ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан бүжгийн спортын ДАШТ стандарт бүжгийн төрөлд 11-р байр эзэлж байсан, "Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг 32 оролцогч, "Hobby Dance" хамтлагийн бүжгийн багш гээд тоочоод байвал арвин түүхтэй түүний ажил мэргэжлийн замнал хэрхэн өрнөж хаашаа хөтөлж буйг энэ дугаараас сонсож, нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ. Түүний хэлсэн нэг өгүүлбэр одоо ч сэтгэлд тод сонстоно энэ бол [ Хүсч байгаа зүйлийнхээ төлөө юу ч хийхгүй байна гэдэг нь өөрөө хөгжлийн бэрхшээл юм] гэж хэлсэн нь юутай үнэн. “Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Ажлын Алба”-ны Дарга, “Хобби Ротаракт Клуб”-ын Үүсгэн Байгуулагч, Ерөнхийлөгч Б.Төмөр-Очир

    ҮЛ МЭДЭХ Подкаст #50: Зочин Д.Уянгаа " Компьютерийн Сүлжээ, Техник Хангамжийн Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Apr 5, 2021 45:01


    Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ одоог хүртэл тасралтгүй 15 жил ажиллаж байгаа төдийгүй ажлын гараагаа мэдээлэл технологийн салбарын 60 гаруй инженерийг цуглуулсан компаниас эхлүүлж байсан тэрээр баг доторх есөн хүнээс ганцаараа эмэгтэй нь байсанг өгүүлж байв. 2011 онд ХААН Банкны Дата төвийн сүлжээний дэд бүтцийг өөрчлөх, шинэчлэх ажилд гар бие оролцсон IT салбарын манлайлагч эмэгтэйн дугаарыг хүргэж байна. Эмэгтэйчүүдийг IT салбарт өндөр амжилт гаргаж чадахгүй гэж үзэх нь бий гэхдээ ур чадвараа харуулж эхлэхэд аяндаа үнэлж, хүндэтгэж эхэлдэг гэдгийн тод жишээ болсон мэргэжилтний дугаараас энэ чиглэлээр ажиллах болон сурах гэж буй хэн бүхэн нэгийг ойлгож, хоёрыг тунгаах биз ээ. “Хаан Банк”-ны Сүлжээний Аюулгүй Байдлын Администратор Д.Уянгаа

    ҮЛ МЭДЭХ Подкаст #49: Зочин Б.Хонгорзул " Био Анагаах Судлаач Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Mar 29, 2021 65:10


    Монголын анхны үүдэл эсийн клиникийг нээсэн. Өөхнөөс ялган авсан үүдэл эсийг дотоод шүүрэл, гоо сайхан, үе мөч тэргүүтэй өвчнүүдийг эмчилэхэд ашиглаж байгаа төдийгүй Япон улсын Жичигийн Анагаахын сургуульд үүдэл эс, түүний зохицуулга гэсэн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Үүдэл эсийн судалгааны нийгэмлэг болон Эмчилгээний нийгэмлэгийн гишүүн. Тархины үүдэл эсийн талаар судалгааны ажил хийж, энэ ажлаараа 2018 онд шилдэг залуу судлаач болж Ерөнхийлөгчөөс шагнал гардаж байсан. Нобелийн шагналтнуудтай уулзах уулзалтад дэлхийн 200 гаруй орноос 20-60 мянган залуу эрдэмтэд бүртгүүлснээс 600 залуу судлаач оролцох эрхээ авсны нэгээр шалгарч эх орноо төлөөлөн явж байсан маш сонирхолтой зочин энэ дугаарт оролцон өөрийн мэргэжил болон карьер төлөвлөлтийн талаар хуваалцлаа. “HFS Үүдэл Эсийн Клиникийн”- Хамтран Үүсгэн Байгуулагч, АШУҮИС-ийн Багш Б.Хонгорзул

    ҮЛ МЭДЭХ Подкаст #48: Зочин Л.Хишигсүрэн " Химийн Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Mar 21, 2021 68:30


    Олон улсад төдийгүй Монгол улсад хөгжиж буй салбар болох арьс арчилгааны салбарт түүчээлэн яваа Монголын косметикийн салбарын урдаа барих залуу эрдэмтэн оролцсон маш сонирхолтой, шинэлэг мэдээллүүдийг агуулсан дугаарыг та бүхэндээ хүргэж байна.Гоо сайхны бүтээгдэхүүн нь зөвхөн эмэгтэйчүүдийн хэрэглээ бус болсон ба арьс арчилгаа, зөв зохистой хэрэглээний талаар, энэ мэргэжлээр ажиллахад шаардлагатай ур чадваруудын тухай та энэ дугаараас олж авах боломжтой “Монос Косметикс”-ийн Ерөнхий Технологич Л.Хишигсүрэн

    ҮЛ МЭДЭХ Подкаст #47: Зочин Б.Оюунгэрэл " Төгөлдөр Хуурч Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Mar 14, 2021 77:07


    Төгөлдөр хуур сонирхдог хүүхэд залуучууд, оюутнууд, төгөлдөр хуурт дуртай хүмүүсийн хамгийн хайрладаг зохиолч болох Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фридерик Шопений зохиолыг тоглож үзэгч олны баяслыг хөдөлгөж байсан. 2014 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Шопений нэрэмжит “21-р зуун ба Монгол“ нэртэй тэмцээнд БНХАУ-ын Шанхай хотоос Шанхайн хөгжмийн дээд сургуулийн профессор, мөн Польшийн Хөгжмийн дээд сургуулийн профессор зэрэг олон улсын шүүгчид, Монгол Улсын Консерватурын багш нар бүхий шүүгчидтэй наадмын Гурав дахь удаагийн уралдаанд Тусгай байр эзэлж байсан гээд дурдаад байвал маш арвин туршлага бүхий залуу уран бүтээлч төдийгүй Өдгөө Өвөр Монголын Урлагийн Дээд сургуульд багшилж буй сонгодог урлагийн залуу үеийн төлөөлөл болсон зочныг дугаартаа урин энэ чиглэлээр ажиллах болон сурахад анхаарах зүйлсийг ярилцаж энэ дугаараар та бүхэнд хүргэж байна. “Өвөр Монголын Урлагийн Дээд Сургууль”-ийн Төгөлдөр Хуурын Багш Б.Оюунгэрэл

    ҮЛ МЭДЭХ Подкаст #46: Зочин А.Золбоо " Химич Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Mar 7, 2021 35:22


    Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Шимт салбарыг манлайлан яваа 10 эмэгтэйн нэг болох түүнчлэн Нано шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. Ноолууран бүтээгдэхүүний гадаргууд супер-гидрофоб нано силика нимгэн үе үүсгэх патентын зохиогчийн эрхийг эзэмшигч олон улсын Surfaces and Interfaces – Journal -д судалгааны ажлаа нийтлүүлж байсан залуу судлаачыг зочноор урьж ярилцав. Тууштай хичээл зүтгэл үргэлж сайхан зүйлсийг өгч байдаг гэдгийг түүнтэй ярилцаж суух зуур ойлгож мэдрэв. Сониноос зочин маань хоббигоороо шинжлэх ухааны үндэслэл судалгаатайгаар эрүүл зөв хооллохтой холбоотой өөрийн бодит туршлагыг хүргэхээр Healthy life групп үүсгэсэн төдийгүй тогтмол мэдээлэл оруулдаг юм байна шүү. Сонирхож байвал доорх линкээр ороорой. “Новелти ХХК”-ийн Химич А.Золбоо

    ҮЛ МЭДЭХ Подкаст #45: Зочин Б.Мөнхдөл " Төрийн Удирдлага Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Feb 28, 2021 66:23


    Өнөөдрийн дугаарт адал явдал адармаатай түүхээр мэргэжлээ сонгон заавал энэ сургуульд сурна гэсэн тууштай зорилгоо биелүүлж, хаана ямар оролцоо хэрэгтэй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн яваа залуу улс төрч оролцсон дугаар ийнхүү таны сонорт хүрч байна. Тууштай зүтгэл үргэлж хоосон байдаггүй гэдгийг түүнтэй ярилцаж суух үед өөрийн эрхгүй мэдрэгдэж байв. Мөн зах зээлийн шинжээч гэж хэн бэ? Юу хийдэг вэ? Би хувьцаа авах бол юуг анхаарах вэ? Юунаас эхлэх вэ? Гээд л одоо ч ёстой толгойтой бүр л хувьцаа авах тухай ярьж буйтай зэрэгцээд аль болох олон чиглэлд хөөрөлдөхийг хичээв. "Cover Mongolia Зах Зээлийн Мэдээллийн Үйлчилгээний Компанийн”- Захирал, СБД-ын ИХТ Б.Мөнхдөл

    ҮЛ МЭДЭХ Подкаст #44: Зочин П.Ууганбаяр " Карьер Көүч Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Feb 21, 2021 71:51


    Өнөөдрийн дугаарт дэлхийд Монгол улсын нэрийг өндөрт өргөхийн сацуу олон улсад алдартай Оксфордын толь бичигт байдаг “монго, монгол - хараалын доромж үг” гэдэг тайлбарыг бүрмөсөн устгаж, оронд нь Монгол гэж том М үсгээр эхлүүлж бичээд “Монгол хүн, Монгол улс” гэж тодотгож залруулга хийхэд хувь нэмрээ оруулсан төдийгүй BBC олон улсын агентлагт Монгол гэдэг үгийн утга учир гэдэг тайлбартай нэвтрүүлэг бүтээж, "Би Монгол" гэсэн англи ном нь Амазон онлайн дэлгүүрт бэстселлэр болсон гээд дурдаад байвал түүний хийсэн бүтээсэн зүйлс энэ хэсэгт багадна гэхэд буруудахгүй юм. Та нар Мөрөөдлийн Самбар гэж сонссон л биз дээ тэгвэл энэ самбарыг өөрийн амьдралдаа ашигласан төдийгүй түүнийгээ биелүүлээд сууж буй хөдөлмөрч бүсгүй бол яахын аргагүй өнөөдрийн зочин Uuganaa Ramsay эгч юмаа. Карьер, мэргэжил дээр гацалтанд орсон бол заавал сонсох дугаар шүү. "Монгол Тодотгол ТББ”-ын Тэргүүн, Зохиолч, Карьер Көүч П.Ууганбаяр

    ҮЛ МЭДЭХ Подкаст #43: Зочин Г.Пагмасүрэн " Нийтийн Удирдлага Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Feb 14, 2021 43:35


    Өнөөдрийн дугаарт маш сонирхолтой чиглэлд ажиллаж буй зочныг урьж ярилцсан төдийгүй аль ч цаг үед байнга л яригдаж байдаг залуучуудын сэдэв бол гадаадад суралцах юм тэгвэл энэ чиглэлээр дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг Youth Opportunities ОУ ТББ-ыг төлөөлдөг залуу мэргэжилтэн өөрийн ажлын туршлага болон юуг анхаарч ажил хөдөлмөртөө шингээж байхыг санал болгосон дугаар хүрэхэд бэлэн боллоо. "Залуучууд болон Инновацийн Зөвлөх, Youth Opportunities ОУ ТББ" -ын Монгол Дахь Суурин Төлөөлөгч Г.Пагмасүрэн

    ҮЛ МЭДЭХ Подкаст #42: Зочин Д.Лхамжав " Мэдээллийн Системийн Инженер Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Feb 7, 2021 70:32


    Өнөөдрийн дугаарт халуун сэдэвт байнга л өртөж байдаг салбар буюу IT салбарын зочин тэр дундаа эмэгтэй мэдээллийн системийн инженер мэргэжилтэй хүнийг урьж оролцуулав. Бид бүхний сайн мэдэх Most Money апплэйкэшныг бүтээхэд хувь нэмрээ оруулж явсан даруухан хирнээ нөр ихийг бүтээж бүр нийгэмд чиглэсэн төслүүд дээр сайн дураараа оролцож эерэг нийгмийг бүтээхэд зүтгэж буй түүнтэй Netflix, TDB апплэйкэшн болон бусад банкны апплэйкэшний талаар ч сониуч зангаараа асууж мөлжүүртэй яриаг өрнүүлэв. Cash server гэж юу вэ? Энэ мэргэжлээр сурах болон сурч байгаа бол юуг анхаарах нь зүйтэй вэ? Та бүхэн сонсох бол доорх линкээр ороорой. "Худалдаа Хөгжлийн Банк -ны Мэдээллийн Технологийн Газар, Программ Ашиглалтын Администратор Д.Лхамжав

    ҮЛ МЭДЭХ Подкаст #41: Зочин Л.Энхзул " Шим Тэжээл Судлаач Мэргэжил & Карьер төлөвлөлт"

    Play Episode Listen Later Feb 4, 2021 50:44


    Өнөөдрийн дугаарт САХАР бэстсэллер номын зохиогч зочиноор оролцож өөрийн сурсан мэргэжил болон ажлын талаарх туршлагаа хуваалцлаа. Та бүхэн манай зочны номыг уншсан бол андахгүй танина биз ээ харин дуулаагүй сонсогч нартаа сонирхуулахад та хүнсний сонголтоо зөв, эргэлзээгүй хийж сурахад дэмжлэг авч өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхээр бол мөн энэ чиглэлээр мэргэжил эзэмшихийг хүсдэг бол заавал сонсох дугаар гэж онцлон тэмдэглэе. Юу ярьсан бол гэж үү? Та сонсоод л үз тэгээд бүгдийг ойлгоно. "Шим Тэжээл Судлаач, Сахар Номын Зохиогч" Л.Энхзул

    Claim UL Medeh Podcast

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel