Bodicast

Follow Bodicast
Share on
Copy link to clipboard

Бодькаст подкаст нь хүнлэг энэрэнгүй сургаалийг, хүмүүний эе эвт ёсыг, зөв амьдрах ухааныг, ирээдүйд итгэх итгэлийн гэрэл гэгээг түгээнэ.

Luvsanjamts

Donate to Bodicast


    • Nov 17, 2023 LATEST EPISODE
    • infrequent NEW EPISODES
    • 1h 7m AVG DURATION
    • 37 EPISODES


    Search for episodes from Bodicast with a specific topic:

    Latest episodes from Bodicast

    Episode#35. Composer Sansargereltekh Sangidorj

    Play Episode Listen Later Nov 17, 2023 53:15


    Хөгжмийн зохиолч Сангидоржийн Сансаргэрэлтэхийн студид зочлов.  Ертөнцийн хууль, хөгжим, шашин, шүтлэг, нийгэм, бурхад, ирээдүй хүүхдүүдийн талаарх түүний өргөн хүрээтэй, хурц бас хөгжилтэй асуултуудад  хариулан харилцан ярилцав. Үзэгч таны мэдлэгт дусал болох болтугай хэмээжихүй. Олонд төдийлэн дуулгаагүй Монголын буддын соёлын төвийнхөө талаар нэгэнт ярьсаных ялангуяа Америкт байгаа монголчууд , хамтран ажиллахыг хүссэн найз нөхөд monbudcc@gmail.com -р холбогдоорой.Support the show

    Episode #34. Nechung Oracle Ven. Thupten Ngodrup

    Play Episode Listen Later Apr 20, 2023 52:52


    ''Төвөдөөр жишээлэх юм бол дээд Далай лам нар нь бүхнийг болгоогч билгийн мэлмийтэй билээ. Гэсэн хэдий ч чойжинг урин залж харилцаж зөвшилдөг.Түүнтэй адилхан Халх Жавзундамба нар ч эгэлийн санаанд багташгүй дээдсүүд юм. Тэд бас л дэргэдээ чойжин буулгаж л байж. Ерөнхийдээ аливаа ажил үйлсэд ‘'амирлангуй замаар бүтээх үйл”, “хатуу ширүүн арга замаар бүтээх үйл “ гэж хоёр байна. Амирлангуй замаар бүтээх үйлсийг жишээ нь монголд бол Халх Жавзүндамба нар бүтээх , төвөд бол Дээрхийн Гэгээн Далай багш тэр талын үйлсэд  бие сэтгэлээ зориулдаг юм. Чойжон бол догшин бурхад юм. Хүчлэн бүтээх үйлсийг чойжин гүйцэтгэх нь түүний үүрэг юм. Хүний санаа бодол, үйл карма олон янз байх тул олны тусыг бүтээхэд зөөлөн араар бүтээх ажил үйлс ч байх хүчлэн бүтээх арга зам ч байх тул чойжин нь догшин сахиусны талаас амьтны тусын тулд хатуу үйлийг бүтээхэд зориулагдана гэж хэлж болно. Тиймээс  Дээдэс богд нар аль ч үйлийг бүтээж байгаа ч  ,  нийт хүмүүсийн сэтгэл болон  сүсгийн бодит нөхцөл байдалд зохицуулан “сахиус буулгах”,  “эш зарлигийг сонсгох”, нөгөөтэйгүүр урьдын уламжлал ёс зэргийг таалалдаа болгоосных гэж бодож байна ''.Дээрхийн Гэгээн XIY Далай багшийн чойжин Түвдэн-Ойдүв. 

    Episode#33.Arjia renpoche

    Play Episode Listen Later Sep 4, 2022 68:19


    "Ямарч хүн болов жаргая хэмээн боддог. Энэ бол сайн сэтгэл, би зовох хэрэгтэй гэж хэн ч бодохгүй. Харин өөрийн жаргах жаргалыг бусдын зовлон дээр үүрүүлж болохгүй. Өөрийн хүссэн жаргалыг бусдын зовлонгоор даалгаж болохгүй гэсэн багшийн сургаалийг даган би мах иддэггүй юм". "Энэрэл нигүүсэл оюун билэг" төвийн тэргүүн Ажиа Гэгээнтэн.

    Episode#32. Buddhist teacher Gantumur Sodnom

    Play Episode Listen Later Jun 17, 2022 82:18


    Бурхан багшийн их дүйчэн өдрийн мэндийг хүргэе.Энэ өдрийн тусгай дугаараар Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв асан, гүн ухааны багш, гавьж С.Гантөмөр оролцлоо. " Багш нь шавьдаа үнэн сэтгэлээр үнэн зөв номыг заахын цагт  арван зүгийн бүх бурхад тэрхүү багшийг адислаж, түүний биед оршино.Шавь нь багшдаа мөргөх цагт арван зүгийн бүх бурхадад мөргөсөн лугаа адилхан болно гэсэн энэ сургаальд би итгэж, биширч багш нараа бүх бурхадын төлөөлөл тэдгээрийн хувилсан дүр нь надад ном зааж байнаа гэж боддог" .                                                       гавьж С.ГантөмөрPodcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750Таны билиг ухаан хурц байг ээ.Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.#Bodicast#LUGAVJ#SamsaraMongoliaЭнэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.

    Episode#31.High school student Khishigtogtokh Battogtokh

    Play Episode Listen Later Jun 5, 2022 27:56


    "- Бидний сэтгэдэг зүйлийг  бага насны хүүхдүүд тэс өөрөөр  сэтгэдэг болохыг дүүтэй болоод анзаарсан. Тэд бидний тогтсон ойлголтоос илүү сэтгэдэг". " - Хүний оюун санаа хүнийг удирддаг учраас буддизм бидний өдөр тутмын амьдралд ч байгаа л байх." Хүүхдийн  баярын өдрийн дугаарт Нийслэлийн ерөнхий боловсролын “Үй Цай” дунд сургуулийн 12-р ангийн сурагч, дэлхийн сонгодог зохиолыг гурван хэл дээр уншаад харьцуулан судалж маш сонирхолтой илтгэл бичсэн авъяаслаг охин Б.Хишигтогтохын яриаг эндээс...

    Episode#30. Top model Badamgerel Khurelbaatar

    Play Episode Listen Later May 10, 2022 47:39


    "Дотоод ертөнцөө гоо үзэсгэлэнтэй  болгох нь гадаад ертөнцөө урт удаан хугацаанд ч гоо үзэсгэлэнтэй болгох боломж юм. Ухаан ямар үед илүү үнэ цэнэтэйгээр гарах вэ гэхээр сэтгэлтэй нийлсэн үедээ гэж би боддог" АНДРА брэндийг үүсгэн байгуулагч, эрч хүчтэй ажилсаг бүсгүй, мисс, топ модел Х.Бадамгэрэлтэй хийсэн ярилцлагыг эндээс...Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750Таны билиг ухаан хурц байг ээ.Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.#Bodicast#LUGAVJ#SamsaraMongoliaЭнэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.

    Episode#29.Gavj Nyamsambuu Dendev

    Play Episode Listen Later May 5, 2022 77:00


    Буддын гүн ухаан, майндфүлнесс бясалгал, өнөөгийн бидний сэтгэл зүйн төлөв байдал, нийгэмд нүүрлээд буй ёс зүйн хямралаас гарах арга замын талаар Жавзандамба Хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай хийсэн ярилцлагыг эндээс сонсоорой.Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750Таны билиг ухаан хурц байг ээ.Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.#Bodicast#LUGAVJ#SamsaraMongoliaЭнэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.

    Episode#28. Enterpreneur Uyanga Amarsaikhan

    Play Episode Listen Later Apr 27, 2022 58:27


    " Хийж байгаа зүйлсээ нэг талбар дээр харахыг оролддог. Ирээдүйд намайг өөрчилж чадах зүйлс дээрээ би илүү төвлөрдөг". Үр минь брендийг үүсгэн байгуулагч А.Уянгатай хийсэн сонирхолтой ярилцлагыг эндээ сонсоорой.Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750Таны билиг ухаан хурц байг ээ.Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.#Bodicast#LUGAVJ#SamsaraMongoliaЭнэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.

    27. Еpisode#27. State Honored artist Chimeddorj Shagdarjav

    Play Episode Listen Later Apr 7, 2022 64:42


    "Сэтгэл сайхан байж сайхан зураг зурна. Дотоод сэтгэл зовлонтой бол сайхан зураг гарахгүй. Эмчилгээ хийлгэсний дараа зургийн өнгө хүртэл өөр болж зураас тэгш сайхан татагдаж байгаагаар шинжигдэнэ. Зураг бол харах яруу найраг"."Урлаг өөрөө бурхан гэж боддог. Хүн урлагийн бүтээл туурвиж хийж суухад өөрийн дотоод сэтгэлийг  бясалгалгаж, ертөнц дээр юу ч болж бай хамаагүй бодлоос хамаг муу муухай бүхэн гарад явчихдаг. Тэр үед аливааг бурханы сэтгэлээр харж, бурханд их ойрхон байдаг байхаа гэж боддог"...Өнөөдрийн ярилцлагаараа та бид Москва, Амстердамд , Шанхай,  Токио,  Хонгконг, Вашингтон, Венецийн Биеннальд үзэсгэлэнгээ гаргаж  дэлхийн томоохон хотуудад нэн шинэ үеийн монгол зураг уран барималийг толилуулсан Төрийн соёрхолт, Ардын  зураач Ш.Чимэддоржийн урлан, дотоод сэтгэлийн уужим агуу орон зайд үдлэх болно.Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750Таны билиг ухаан хурц байг ээ.Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.#Bodicast#LUGAVJ#SamsaraMongoliaЭнэхүү аудио бичлэгийг хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.

    Episode#26. Lecturer Narantstetseg Tseveendulam

    Play Episode Listen Later Mar 22, 2022 67:10


    "Хэл гэдэг бол зөвхөн ярилцдаг зүйл биш юм. Хэлний ард соёл, түүх, шашин шүтлэг нь явдаг. Тэр олон зүйлийг агуулж байдаг тул хэл нь тухайн улс үндэстэний тусгаар тогтнолын нэг баталгаа гэдэг нь үнэхээр үнэн. Хүн хэлээ алдана гэдэг бол бүх юмаа алдаж байна гэсэн үг."АНУ-ын Пенсилванийн Их Сургуулийн Зүүн Азийн хэл иргэншилийн тэнхимийн багш хатагтай Ц.Наранцэцэгийн яриаг эндээс сонсоорой. 

    Episode#25.Antropologist Elizabeth Turk

    Play Episode Listen Later Mar 8, 2022 24:25


    Хөтлөгч: Сэтгэлийн хэдэн хувь нь дараа төрөл рүү явдаг гэж та бодож байна? Элизабет Турк : Энд би мэргэжлийн үүднээс хариулж чадахгүйнэ. Гэхдээ миний бодлоор миний өчигдөрийн үйлдэл өнөөдрийн нөхцөл байдалд нөлөөлнө. Өнөөдрийн бодол санаа маргаашийн үйлдэлд нөлөөлнө. Тиймээс миний сэтгэл бодлын нилээд хувь нь дараагийн төрөл рүү шилжинэ байх. Тиймээс хүн бүр өөрийн бодит туршлагаас үүний хариултыг хайж болно. Миний бодлоор амьдрал бол бидний хамгийн сайн багш... Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн доктор, хүн судлаач хатагтай Элизабет Турк.

    Episode#24. Businessman Delgertsogt Manaljav

    Play Episode Listen Later Jan 25, 2022 48:39


    "Залуусаа! та нар миний амьдралыг аз жаргалтай, утга учиртай болгодог шүү. Та нар зүгээр нэг ажил хийж яваа улс биш. Нийгэмд манлайлал үүсгэж байна. Зөв сэтгэл, энэрэл нигүүслийг ч бас хамт авч яваа. Энэ чинь миний амьдралд баяр баясгалан авч ирдэг дээ" гэж би Лантуун дохиог авч яваа гол түлхүүр залуусдаа хэлдэг.АНУ-ын Вашингтон Ди Си орчмын Монголчуудын холбооны тэргүүн, Лантуун дохио ТББ-ын Америк дахь салбар, АRS Сангийн у/з-ын дарга М. Дэлгэрцогт.  Америкийн амьдрал, хүмүүнлэг үйлс, крипто валют, блокчэйн, эрүүл оршихуй.. олон зүйлийн талаар эндээс сонсох болно. 

    Episode#23. Telo Tulku Renpoche

    Play Episode Listen Later Jan 3, 2022 53:45


    Манай залуу үе өөр болсон. Сайн талаараа өөр. Дэлхий ертөнц тэдэнд тун ойрхон болсон. Тэд хүссэн зүйлээ интернетийн тусламжтай хялбархан сурах боломжтой. Ямар нэг зүйл худалдаж авахыг хүсвэл хэдэн товч дарахад л хангалттай. Хэдэн өдрийн дараа өөрөө хаалган дээр чинь хүрээд ирнэ. Буддизмын талаар илүү их зүйл олж мэдмээр байвал бүх зүйл гарын доор байгаа. Гэхдээ бид ихэнх эрч хүч, хүчин чармайлтаа гадна харагддаг зүйлсээ сайжруулахад үрдэг. Мөнгө олж, байшин барьж, карьераа бүтээж, машин худалдаж авна, үнэтэй хувцас худалдаж авна гэх мэт. Тэдгээр зүйлс хэрэггүй гэж хэлж байгаа юм биш. Мэдээж хэрэгтэй. Тэдгээр зүйлс ч бас хөгжлийн нэг хэсэг. Даяарчлал болон капитализмын нэг хэсэг. Бид хувийн онцлогоо мартаад байдаг. Бид өөрсдийгөө мартаад байдаг.Бодькаст подкастын 2022 оны анхны  дугаарт  Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн Москва дахь Төвдийн соёл мэдээллийн төвийн өргөмжит төлөөлөгч Тело түлкүү ренбуучий.

    Episode#22. Historian science doctor Urangua Jamsran

    Play Episode Listen Later Jan 3, 2022 66:57


    " Тусгаар тогтнол бол үнэлж баршгүй үнэтэй зүйл. Бидэнд эрх чөлөө тусгаар тогтнол үгүй бол энд монгол хүн байхгүй. Харин улс орондоо эзэн шиг эзэн байж, улсаа улс шиг авч явах сонголт нь бидний гарт буй".- Монгол Улсын их сургуулийн профессор, түүхийн шинжлэх ухаан доктор Шинжлэх Ухааны  гавьяат зүтгэлтэн Хэрээд Жамсрангийн Урангуа.

    Episode#21. Geshe Lharamba Bat-Itgel Tsedendamba

    Play Episode Listen Later Dec 17, 2021 67:12


    " Хоосон чанарт нэвтэх тэр үед цаг хугацаа, орон зай байхгүй болдог" гэдэг Өмнөд Энэтхэгийн Брайвун Гоман дацанд 25 жил буддын гүн ухааныг судалж 38 насандаа буддын шашны судрын ёсны номын эрдмийн дээд цол болох гэвш лхаарамба цолыг хамгаалаад АНУ-ын Эмори Их сургуулийн 4н жилийн хөтөлбөрийг 2 жилд дуусгасан дараагаар Швейцарид шинжлэх ухааны томоохон сургалтын дүүргээд байгаа залуу хувраг Цэдэндамбын Бат- Итгэлийн ярилцлага.

    Episode#20. Pianist Sayantsetseg Sangidorj

    Play Episode Listen Later Nov 30, 2021 89:49


    "Монголынхоо төгөлдөр хуурын урлагт чадахаараа хувь нэмрээ оруулах л миний энэ яваа насны минь эрхэм зорилго".Монгол Улсын соёлын элч, Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Консерваторийн дэд профессор төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг

    Episode#19. Scientist Gantuya Magsarjav

    Play Episode Listen Later Nov 17, 2021 76:14


    "Хязгааргүй орчлонг бүхэлд нь танин мэдэх ухаан философи сэтгэлгээнээс гарч ирдэг. Тиймээс хүн учир шалтгааныг сонирхоод ирэхээрээ бусад хязгааргүй төрлөхийтнийг онох ухааныг олж хардаг". Шинжлэx ухааны Академийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор Магсаржавын Гантуяа оролцсон дугаарыг эндээс хүлээн авч сонсоорой. 

    Episode#18. Ophthalmologist Baasankhuu Jamiyanjav

    Play Episode Listen Later Oct 26, 2021 55:51


    "I always remind my students to learn new things, examples: technology, new methods, communication, etc. A person should devote themself or else they will fall behind others." - Ophthalmologist Baasankhuu" Хүн ажилдаа цаг хугацаагаа  бүрэн зориулах хэрэгтэй. Өөрийгээ дайчилж байж амжилтанд хүрнэ. Өрөөл бусдыгаа ч хошуучилна. Бүх чөлөөгөөрөө ном уншиж үргэлж хөгжиж байхыг би шавь нартаа захидаг".- эмч Ж.Баасанхүү

    Episode#17. ApprenticeMongolia TV Show contestant Gansukh Norovsambuu

    Play Episode Listen Later Oct 19, 2021 62:24


    “Бүх зүйлээс суралцахыг хичээдэг. Бизнесийн явцад бүх хүнтэй ойлголцох, зарим тохиолдолд зорилгынхоо төлөө бусадтай хүсээгүй ч нийцэх тохиолдол гардаг. Үйл явцтай холбоотой шүүмжлэл байж болох ч хувь хүн рүү хандсан шүүмжлэл залуу хүнийг мохоодог гэж боддог”. 

    Episode#16. TV presenter Ariuntungalag Nyamjargal

    Play Episode Listen Later Sep 24, 2021 73:11


    " Эх дэлхийдээ ойр байж ногоон талд, цэцэгт хөндийд, уулын бэлд, голын дэргэд, ой хөвчийн дунд очих дуртай. Зүгээр л дээшээ харж хэвтээд борооны дуслыг, салхины чимээг, тэнгэрийн өнгийг харах боломжийг өөртөө олгодог..." 

    Episode#15. Journalist Badamsambuu Gendenjamts

    Play Episode Listen Later Sep 9, 2021 151:56


    " Шашин бол соёлын гүн гүнзгий үзэгдэл бөгөөд өмнөх үеийн үнэт зүйлсийг дамжуулагч юм. Улс үндэстэнээ хүндэтгэдэг, эцэг эхээ хайрладаг байя гэвэл тэдний амьдрал дундуур явж ирсэн соёл шашинд хүндэтгэлтэй хандах естой. Тэгвэл та гурван цагийг дэнслэн үздэг эрин цагийн хүн.  Та нарын муулаад байдаг буддын шашныхан эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амиа зольж, сүмээ шатаалгаж монгол хөвгүүдтэйгээ мөр зэрэгцэн тэмцэж, дараа нь социализм коммунизмд хэлмэгдээд мухар сүсэгтэн гэж ойлгогдож ирснийг мэдээрэй"                                   - Г. Бадамсамбуу.

    Episode#14. Lawyer Altangerel Taivankhuu

    Play Episode Listen Later Aug 21, 2021 95:04


    Бидний энэ удаагийн зочноор МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч, хуульч,  хатагтай Тайванхүүгийн  Алтангэрэл оролцож байна.  Монгол Улс шашны байгуулагын хуультай юу?  Ийм хуулийн зохицуулалт шаардлагатай юу?   Гадаад орны жишээ дурдаж болохсон болов уу?  Төр сүм хийдийн харилцааны хууль нь 1993 онд батлагдсанаасаа хойш өөрчлөлт ороогүй, нийгмийн хөгжлийн үйл явдлаас хоцрогдсон, шашны олон асуудлыг шийдэж чадаагүй, төр шашны харилцаа ч мухардмал , шашны дотоод эмх цэгц алдагдасан, дур зоргоороо энэ байдал цаашид удаан үргэлжилбэл үндэсний аюулгүй байдалд ч ард түмний оюун санаанд ч нөлөөлөхөөр санагддаг юм. 

    Episode#13. Venerable Jhado Tulku Renpoche ( tibetan version )

    Play Episode Listen Later Jul 3, 2021 73:54


    I was born in 1953 , 250km away from Lhasa, Tibet. My birthplace was by a beautiful lake named Namtso.

    Episode#13. Venerable Jhado Tulku Renpoche

    Play Episode Listen Later Jul 3, 2021 47:11


    Би 1953 онд Түвэдийн Лхас хотоос хойш 250 км зайтай орших Намцо хэмээн газар монгол хэлээр орчуулбал Тэнгэр нуур хэмээх үзэсгэлэнтэй сайхан нуурын орших газар төрсөн. Монголчууд дотор Тэнгэр нуурыг үзсэн хүмүүс ч байгаа байх. Тэр нуурын ойролцоох “эргийн долоон зовхис”  хэмээхийн нэг болох Г обу гэдэг нүүдэлчдын нутагт өөрийн аав Үржиннорву,  ээж Дэчинцому хоёрын олон хүүхдүүдийн отгон хүү нь болж төрсөн. Намайг гурван настай байх үед Жадо хувилгааны 6-р дүрийн хувилгааны хойд дүр  хэмээн Жадо хийдэд аваачсан гэдэг. Багадаа хоёр эгч,  хоёр ахтайгаа ээж аавын хамт олон нуруутай Банаг гэдэг тухайн үеийн малчдын орц болох том  гэр майханд амьдарч байсныг санадаг юм.

    Episode#12. Ambassador Micheal Klecheski ( English version )

    Play Episode Listen Later May 27, 2021 33:43


    When I came to Mongolia, I visited a nomadic family. It was very interesting seeing the inside of a "ger". Since it was my first time, I had no idea where to stand or where to eat, but I quickly learned Mongolian traditions. For example, exchanging snuff bottles.

    Episode#12. Ambassador Micheal S. Klecheski

    Play Episode Listen Later May 25, 2021 33:43


    When I came to Mongolia, I visited a nomadic family. It was very interesting seeing the inside of a "ger". Since it was my first time, I had no idea where to stand or where to eat, but I quickly learned Mongolian traditions. For example, exchanging snuff bottles.

    Episode#11. Cartoonist Tsogtbayar Samandari

    Play Episode Listen Later Apr 20, 2021 107:29


     Аливаа юм бол их олон өнцөгтэй. Хүний харах өнцөг тухайн хүний мэдлэг, боловсрол төдийгүй мэргэжлийг нь илтгэж ч болох талтай. Юмыг олон талаас нь харж ойлгож байнаа гэдэг зөв ойлгож буйн шинж.Cartoonist Samandaryn Tsogtbayar 

    Episode#10. Museum director Otgonsuren Dugarsuren

    Play Episode Listen Later Mar 25, 2021 101:56


      Бидний амьдарч буй энэ цагт өмнөх түүхээс бүрэн үлдсэн Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал,  оюуны болоод эдийн соёлын баримт хадгалж буй цөөхөн хосгүй үнэт өвийн нэг бол Чойжин ламын сүм юм.   Сүмд хадгалагдах ном судар, бурхад шүтээн, түүхийн үнэт баримт  бидний оюуны бүтээл сэтгэлийн амирлалыг шингээсэн эд өлгий баримт эл түүхийг хайрлан хамгаалж яваа Чойжин ламын сүм мүзейн захирал Отгонсүрэнгийн яриаг эндээс хүлээн авч сонсоорой. 

    Episode#9. Geshe lharamba Javzandorj Dulamragchaa

    Play Episode Listen Later Mar 24, 2021 122:24


    Буддын логик нь эртний улбаа түүхтэй. Буддизм дэлгэрэхээс өмнө эртний Энэтхэгийн оюун санааны амьдрал, философийн урсгал сургуулийн систем их өвөрмөгц байжээ. Софистик мэтгэлцээн, диалактик, шинжтэй цэц булаалдах хэслэг дамжаа барих сургууль ихээхэн дэлгэрсэн байж. Буддын логикийн хөгжлийг Дигнагийн өмнөх үе МЭ V зуун, түүний сургуултны үе V-X зуун,  түүний дараах үе ХI зуунаас хойш үе гэж ангилж үздэг .

    Episode#8. Researcher Nyam-Ochir Gonchig

    Play Episode Listen Later Feb 22, 2021 108:14


    -       Диваажигийн орны үүд рүү ?  -       Шамбалын орны сав ертөнцийн байгуулалт?-       Шамбалынорны шим ертөнцийш байгуулалт?-       Шамбалыг орон хаана байна ?

    Episode#7. Doctor Tserensambuu Sharav

    Play Episode Listen Later Feb 15, 2021 78:51


    Оюун санааны удамшил генээр дамждаг гэдгийг анагаах ухаан магадлал гаргаж буйгаас нотлоогүй байна. Үр хөврөл тогтож буй хоёр эсээс гадна энерги бөөгнөрөл буюу үндсэн эс чухал нөлөөтэй болохыг ярьж эхэлж байна.АНУ-ын эрдэмтэн Мэл Роббинс 2011 онд болсон ТЕD TALK  илтгэл тавихдаа олон хүчин зүйлээс хамааран хүн болж төрөх магадлал 400 их наядад нэг байдаг гэж жишээ дурьдаж.  Энэ илтгэлийг сонссон  хүн ам зүйн ухааны доктор Али Банизар энэ талаар судалгаа хийж эцэг эх болох боломжууд мөн өндгөн  эс эр бэлгийн эс нийлж үр тогтох магадлал зэрэг гадаад шалтгаануудын давтамж зэргийн харгалзан шинэ хүн энэ ертөнцөд мэндлэх боломж бараг 0 тэй тэнцүү  гэсэн гайхмаар дүгнэлтэд хүрсэн байна.Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750Таны билиг ухаан хурц байг ээ.Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч үзээрэй.#Bodicast#LUGAVJ

    Episode#6. Author Tsenddoo Byambajav

    Play Episode Listen Later Feb 1, 2021 80:44


    Хорвоо дээр хүн дуртай ажлаа хийх, тэр нь сэтгэлийн цэнгэл өгөх гэдэг Бурханаас сайн үйлийн үрээр олдож байгаа завшаан.Шог зохиолч, нэрт нийтлэлч, фельетонч Бямбажавын Цэнддоо

    Episode#5. Businesswomen Battsetseg Batmunkh

    Play Episode Listen Later Jan 19, 2021 72:29


     Бодькастын  2021 оны эхний зочноор “Мөнхийн үсэг” группыг үүсгэн байгуулагч, дипломатич,  хатагтай Батмөнхийн  Батцэцэг оролцож байна.  Ном бол ертөнцийг харах цонх мөн. Буддын гүн ухаанд  84 000 нисваанисыг дарах 84 000 ном байдаг гэдэг. Ном бол муу сэтгэл, муу зан чанарын ерөндөг. Эсрэг тал нь гэсэн үг. Тиймээс бодит материаллаг зүйл биш. Тэр бол чанар.  Үнэмлэхүй ном бол хүний нүгэлгүй сайн чанарыг хэлдэг. Уур, мунхаг, шуналаас  үнэхээр хагaцсан бол тэр номтой хүн . Харьцангуй ном  болох эдгээр хэвлэлүүд нь  Буддын онолоор жинхэнэ номыг эзэмшихэд зориулагдсан гарын авлага юм 

    Episode#3. Historian Batsaikhan Ookhnoi Part 1

    Play Episode Listen Later Jan 9, 2021 43:31


    Түүх бол үндэстний уураг тархи, ой санамж, чиглүүлэгч юм. Бүр нарийн яривал түүх бол энэ үндэстний оршихуйн үндэс яах аргагүй мөн.Таны билиг ухаан хурц байг ээ.Манай подкаст сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч сонсоорой.#Bodicast#LUGAVJ#SamsaraMongoliaЭнэхүү аудиог хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно

    Episode#4. Historian Batsaikhan Ookhnoi Part 2

    Play Episode Listen Later Jan 9, 2021 41:57


    Одоогоос 109 жилийн тэртээ ес тачигнаж байсан өвлийн дунд сарын шинийн есөнд Монголчууд тусгаар тогтнол төр улсаа сэргээж Манжийн эрхшээлээс гарсан юм.Богд хааны зарилгаар монголчууд үндэсний хувцас өмсч харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзэв.Podcast: https://podcasts.apple.com/us/podcast/bodicast/id1546363750Таны билиг ухаан хурц байг ээ.Манай сувагт  SUBSCRIBE  хийж илүү олон сонирхолтой ярилцлага, мэдээллийг хүлээн авч сонсоорой.#Bodicast#LUGAVJ#SamsaraMongoliaЭнэхүү аудиог хуулбарлах, дахин ашиглах, өөр платформ руу нийтлэхийг хориглоно.

    Episode#2. Composer Jantsannorov Natsag Part 2

    Play Episode Listen Later Dec 24, 2020 51:34


    Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн сонирхолтой ярианы хоёрдугаар хэсэг

    Episode#1. Composer Jantsannorov Natsag Part 1

    Play Episode Listen Later Dec 24, 2020 51:39


    Илдэн Бэйлийн лам Агваандамба багштны гутгаар дүр Содномжамц, түүний дүү сүүлчийн ноён Норовжанцан нарын тухай хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн сонирхолтой яриа

    Claim Bodicast

    In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

    Claim Cancel