Hosted by Tsenguun and Enkhzul, environmentalists by training and vocation, Sustainable Mongol is a blog turned podcast that focuses on sustainability issues. Releasing new episodes on a monthly basis since September 2017, hosts interview people from all walks of life who have contributed to a susta…
mash.
Listeners of Sustainable Mongol that love the show mention:The Sustainable Mongol podcast is an enlightening and informative series that delves into the pressing environmental and sustainability issues facing Mongolia today. As someone who is passionate about finding solutions for a better future, I found this podcast to be incredibly insightful and eye-opening.
One of the best aspects of The Sustainable Mongol podcast is its in-depth analysis of various environmental issues in Mongolia. The hosts bring on expert guests who provide valuable insights and perspectives on topics such as climate change, air pollution, and sustainable development. The discussions are well-researched and thought-provoking, allowing listeners to gain a deeper understanding of the complexities surrounding these issues. Furthermore, the podcast does an excellent job of highlighting local initiatives and success stories, showcasing the positive actions being taken by individuals, communities, and organizations in Mongolia.
Another highlight of this podcast is its ability to break down complex environmental concepts into easily understandable terms. The hosts have a talent for explaining scientific concepts and technical jargon in a way that appeals to a wide audience. Whether you are new to environmental issues or have a background in sustainability, you will find value in their clear explanations and engaging storytelling approach. This makes the podcast accessible to a broad range of listeners, further enhancing its impact in raising awareness about environmental challenges.
While The Sustainable Mongol podcast has many strengths, there are a few areas where it could improve. One aspect that could be enhanced is the production quality of the podcast episodes. At times, there are minor audio glitches or inconsistencies in sound levels that can be distracting. Additionally, incorporating more varied formats such as interviews with individuals from different sectors or field reports from different regions across Mongolia could add further depth to the podcast's content.
In conclusion, The Sustainable Mongol podcast is a must-listen for anyone interested in learning about environmental issues in Mongolia and beyond. With its insightful discussions, clear explanations, and emphasis on local initiatives, this podcast provides valuable knowledge and inspiration for creating a more sustainable future. Despite some minor production flaws, the overall quality of the content and the impactful messages conveyed make it a podcast worth tuning into.
Ээлжит дугаартаа технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог онцолж байна. Хэдий энэ салбар эрчүүд давамгайлсан хэвээр байгаа ч эмэгтэйчүүдийн үүрэг, дуу хоолой өссөөр байна. Монголд ч энэ өөрчлөлт ажиглагдаж, финтек, карбон кредит зэрэг шинэ салбаруудыг идэвхтэйгээр хөгжүүлж буй ORDA Wealth Tech-ийн Б.Гэрэлмаатай бид ярилцлаа.
Сонгуулийн цаг үеийг угтаад намууд мөрийн хөтөлбөртөө уур амьсгалын өөрчлөлт-байгаль орчны асуудлуудыг Монгол, АНУ, Канад, Японы улс төрийн намууд хэрхэн анхаарч буй талаар энэ дугаараас сонсоорой.
Оюу толгой уурхайн үйл ажиллагаа болон ажилчдын суурингаас ямар ямар төрлийн хог хаягдал гардаг болох? Хог хаягдлаа хэрхэн 50 нэр төрлөөр нь бүртгэж, дахин ашиглаж, боловсруулж, тээвэрлэдэг вэ? зэрэг асуултуудын хариултыг энэ дугаараас мэдэж авсан байх болно. Тус дугаар нь Central TV-тэй зочин хөтлөгчөөр хамтран ажилласан нэвтрүүлгийн аудио хувилбар нь болно.
Монгол улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу: Хүлэмжийн хийн тооллоготой холбоотой тайлан илтгэлүүдээ хэрхэн бэлддэг болох? Уур амьсгалын санхүүжилт, карбоны зах зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд, Засгийн газрын хоорондох хамтын ажиллагааны ямар ямар ажлууд хийгддэг вэ? зэрэг асуултуудын хариултуудыг энэ удаагийн дугаараас сонсоорой. Зочиноор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Ж.Чойхандтай (Ph.D) ярилцлаа.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тогтвортой хөгжлийг хурдасгах боломжтой юу? Технологийн шийдлээр бүхий л салбарт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй хүргэхийг зорьж буй "Mazaal AI"-н үүсгэн байгуулагч Б.Энхболдтой ярилцлаа.
Дэлхийн удирдагчид "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн дулаарлыг хэрхэн 1.5 хэмд барих вэ? Улс орнууд үүний тулд юу хийж, хэрхэн хамтран ажиллах вэ?" гэх асуултад хариулт олохоор "COP28" арга хэмжээг зорицгоосон билээ. Энэ удаагийн талуудын бага хурал дэлхийн газрын тосны өлгий нутаг болон хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдсан. Тус уулзалтад оролцоод ирсэн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Доктор (PhD) Ш.Цэрэндуламтай бид "COP28 ба Монгол талын оролцоо" сэдвийн хүрээнд ярилцлаа.
Монголдоо электрон хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын туслах материал туршиж буй туршлагаас хуваалцаж байна. Зочиноор Юнител группийн БОНЗ-ын менежер Г.Анутай ярилцлаа.
Хүн тус бүрд 7,3 кг электрон хог хаягдал ноогддог гээд боддоо
Ингэхэд та амьдарч буй хотоо хэр сайн мэдэх вэ?
9 сар гарснаас хойш дэлхийн 10 улс үерийн аюулын нөхцөл байдалтай нүүр тулгараад байгааг мэдсэн үү
"Cipy Top Festival"-н голлох хөгжмийн төрөл болох City Pop хөгжмийн урсгалын гарал үүсэл, гол төлөөллүүдийг танилцуулсан тусгай дугаарыг хүргэж байна. Танд таалагдвал 8 сарын 5-ны өдөр Zaisan hill-ийн Z'TERRA-д болох City Top festival-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Initiated by: Cipy Top Festival Organisers Producers:Sanchir Enkhmend, Tenuun Nuunee, Aagie Dulzenrav Illustration Art: Misheereh
Улаанбаатар хотын орчин цагийн жазз хөгжмийн өнгө, дүр төрхийг тодорхойлогч Fat Cat жазз клубээс хөгжмийг хүн бүрт хүргэж, залуу уран бүтээлчдээ олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулж буй "Тоглолт" төслийн талаар бид уран бүтээлч Б.Өнөрзул (Jojo)-той ярилцлаа.
Жил бүрийн 3 сарын сүүлийн Бямба гаригт дэлхий нийтээрээ 60 минут гэрлээ унтрааж эх дэлхийдээ амс хийх цагийг олгодог билээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн хамгийн том хөдөлгөөн Эх Дэлхийн цагийн талаар Б.Бүжинлхам, Б.Цэлмэг нартай ярилцлаа.
Мөстлөгийн үеэс өдийг хүртэл тэсэж үлдсэн, эртний эрмэл амьтан хэмээгддэг дүр төрхөө хадгалан Монголд нутагшин амьдарч буй нэн ховор амьтан Бөхөнг бид онцолж байна. Зочиноор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхантай ярилцлаа.
Ээлжит байгаль хамгааллын дугаартаа бид цоохор ирвэсийг яагаад хамгаалах шаардлагатай талаар болон хүүхэд залуусын мэдлэгийг нэмэгдүүлэхэд ямар ямар нөлөөллийн ажлууд хийдэг талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан Д.Гэрэлмаатай ярилцлаа.
Ээлжит дугаартаа бид Тогтвортой эдийн засгийн талаар ярилцлаа. Зочиноор Монгол улсын хөрөнгө оруулалтын салбарт 100 гаруй хэлцлийг амжилттай хийсэн Д.Ачит-Эрдэнэ захиралтай ярилцлаа.
Сайн байцгаана уу, ээлжит дугаартаа бид Винтэж соёлыг дэлгэрүүлж буй залуусын төлөөлөл Г.Цэлмэнтэй ярилцлаа. Дэлхий нийтээрээ хуучин хувцасны талаарх үзэл бодлоо өөрчилж, өөр өөрсдийн гэсэн ялгарах байдал, амьдралын хэв маяг, үзэл бодлоо өмсөж буй хувцсаараа дамжуулж хэрхэн байгальд ээлтэй амьдарч болох талаар энэ дугаартаа онцлон ярилцлаа.
Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд нийгмийн бүхий л бүлгийн хүмүүст хүртээмжтэй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож буй ажил олгогчийн төлөөллийг онцолж байна. Үйлчилгээний соёлын стандартыг ая тухтай дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж, өсөн хөгжиж буй CU компанийн захиргаа, хүний нөөцийн бодлого, чиглэл, ашигладаг арга барил зэргийн талаар Г.Сарангэрэлтэй бид ярилцлаа.
Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд бид ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай өсөн нэмэгдэж буй ур чадваруудын нэг болох Soft Skill буюу зөөлөн ур чадварын талаар ярилцлаа. Тэгвэл зөөлөн ур чадвар гэж юу болох, үүнийг хэрхэн яаж үнэлж, хөгжүүлэх боломжууд байдаг талаар Эдүкэйтид Энтерфрайзын үүсгэн байгуулагч О.Энхзултай ярилцлаа.
Ээлжит дугаартаа бид Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт"-ийн талаар Лоринет сангийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тамиртай ярилцлаа. Тус дугаараас хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд залуустай холбоотой олон талт асуудлуудад гарч буй хүндрэл бэрхшээлүүд, тэдгээрийн онцлог, шаардагдах ур чадваруудын талаар хийсэн судалгааны голлох үр дүнг энэ дугаарыг сонссоноор мэдэж авах болно. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
Ээлжит дугаартаа бид Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Цахим шилжилт ба дижитал ур чадвар"-ын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлт хариуцсан газрын дарга З.Гантогоотой ярилцлаа.
Сайн байцгаана уу, 2022 оны эхний дугаартаа бид өнгөрсөн оны 11 сард Шотландын Глазго хотноо болсон COP26 хуралд Монгол улсаа төлөөлөн яваад ирсэн БОАЖЯамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбаттай ярилцлаа. Тус дугаартаа COP26 бага хурлын эргэн тойронд яригдсан UNFCCC, NDC, хүлэмжийн хийн шингээлт, нет зеро, хүлэмжийн хийг бууруулах санхүүжилтийн асуудал гэж юу болох түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод хөдөлгөөнөөр дамжуулан хэрхэн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах зорилго тавьж буй талаар энэ удаагийн дугаараас хүлээж авч сонсоорой.
“Wall Street Journal”-ын 2020 оны шилдэг номын зохиогч, Пулицерын шагналт, эдийн засгийн түүхч, эрчим хүчний шинжээч Даниел Йергины “Шинэ газрын зураг” номыг онцолж байна. Энэхүү номонд эрчим хүчний шинэ технологиуд, уур амьсгалтай холбоотой асуудлууд улс орнуудын геополитик гадаад харилцаанд хэрхэн нөлөөлж, эрчим хүчний зах зээл яаж хувьсан өөрчлөгдөж буйг бүх талаар тайлбарласан. Зочдоор О.Баттулга, П.Баасан, З. Хишигсайхан, Б.Базаррагчаа нар тус номыг тоймлон та бүхэнд хүргэж байна.
Ээлжит дугаартаа Шведийн алдарт аяны хувцас хэрэглэлийн Fjällräven брэндийн алсын хараа, үнэт зүйлс болон бүтээгдэхүүнүүд хэрхэн байгальд ээлтэй байдлаар хийгдэж хэрэглэгчдэд хүрдэг тухай онцоллоо. Зочноор Fjällräven брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер ТАЙК компаний төлөөлөл В.Уянгатай ярилцлаа.
Ээлжит дугаартаа бид "Circular Economy" буюу Тойргийн эдийн засгийн талаар ярилцлаа. Зочноор Бельги улсын "KU Leuven"-ын их сургуульд тойргийн эдийн засгийг хэмжих сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, Climate Tech - уур амьсгалын технологийн компанид хиймэл оюун ухаан хариуцан ажиллаж буй Э.Өнөрбаттай ярилцлаа.
Өглөөний мэнд, ээлжит дугаартаа Хот төлөвлөлт ба иргэдийн оролцооны талаар ярилцлаа. Зочиноор Токиогийн их сургуульд хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан Г.Лувсанжамц (Лука) оролцлоо. Тус дугаараас пост-социалист улс орнуудын хот төлөвлөлтийн төстэй болон ялгаатай талууд, иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн сайн жишээнүүдийг онцоллоо.
Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт, хандлага харилцааг сайжруулах үүднээс олон нийтэд хүртээмжтэй, зөв мэдээлэл түгээх зорилготой Бэрх биш ээлтэй аяныг онцолж байна. Энэ удаагийн зочноор тус аяныг санаачлагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамиртай ярилцлаа. “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий болгоё.
Яагаад Улаанбаатар хотод хөдөө харагддаг шиг од харагддаггүй вэ? Их хотын гэрэлтүүлгээс үүдэж бидний дээгүүр гэрлэн манан үүсэж өөрсдийн мэдэлгүй байгалиасаа алсарч буй энэ орон зайг танин мэдэхүй, оддын аяллаар ойртуулж өгч буй Б.Энхтүвшинтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
Та байгалиас юу мэдэрдэг вэ? УУЛ, УС, УРГАМАЛ, АМЬТДЫН гоо үзэсгэлэн таны тархи оюун санаанд хэрхэн нөлөөлдөг юм бол? Эдгээр асуултад хариулт олох зорилгоор Япон улсын Тояама их сургуульд нейросайнс-тархи судлалын шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан залуу хосууд Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа нартай бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтыг угтаад “Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр яригдсан хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнгийн талаар энэ удаагийн дугаартаа онцлон та бүхэнд хүргэж байна. #FoodSystems #SummitDialogues #UNFSS2021 @UNFoodSystems
Ээлжит дугаартаа бид хотуудын дугуйн замын талаар ярилцлаа. Зочиноор Английн Лийдсийн их сургуульд тээврийн тогтвортой байдлаар магистрын хөтөлбөрт суралцсан, дугуйн спорт сонирхогч О.Удвал оролцлоо. Түүнчлэн АНУ, Англи, Япон, Унгар, Итали улсуудад дугуйн зам хэр хүртээмжтэй, аюулгүй байдаг талаарх дугуйчдын сэтгэгдлийг та энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой. О.Удвалын Тээврийн тогтвортой байдлын талаарх нийтлэлүүдийг http://jargaldefacto.com/ вебсайтаар орж уншаарай.
Энэ удаагийн дугаараар 170 гаруй жилийн түүхтэй HSBC банкны хөрөнгө оруулалтын сангийн ахлах шинжээч Б.Хулантай хариуцлагатай хөрөнгө оруулалт гэж юу болох, хөрөнгө оруулалт хийсний дараа ямар үйл явц өрнөдөг болон дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын чиг хандлага хааш явж буй талаар ярилцлаа. Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.
Та бүхэнд Европын холбооны санхүүжилтээр "AVSF Монгол" байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрүүдийг ногоон зээлийн боломжуудтай холбож өгөх чиглэлд ТoС холбоотой хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Зочиноор ТоС холбооны төсөл хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэ оролцлоо.
Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн амьдралын сэтгэл ханамж, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ, агаарын бохирдол нэмэгдэх тутамд иргэн бүрт гарч буй эдийн засгийн хохирол, зардал гэж юу болох талаар бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Зочиноор "PlanetGOLD Mongolia" төслийн ажилтан С.Чимэдрэгзэнтэй ярилцлаа. Та подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй "Уур амьсгалын долоо хоног" цахим арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилтыг бид онцолж ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад олон улсын засгийн газар хооронд хэрхэн яаж зохицуулалт хийгдэж үр дүнд хүрдэг талаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэг "GIZ"-ын Парисын хэлэлцээрийн "NDC" үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын Үндэсний зөвлөх Ц.Гэрэлт-Одтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу.
Сайн байцгаана уу, ээлжит дугаараараа бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй Уур амьсгалын долоо хоног (Climate week) цахим арга хэмжээний хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт ба Веганизм"-ын талаарх сэдвийг хөндөж байна. Залуус бидний ирээдүй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцээд амьтны гаралтай хүнснээс ургамлын гаралтай хүнсрүү хэрхэн шилжин өөрчлөгдөж буй талаар БОАЖЯамны, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Анандтай ярилцсан дугаарыг хүлээн авна уу.
Дэлхийн ноолуурын зах зээлд байгальд ээлтэй, тогтвортой ноолуур үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэхэд малчид хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар бид ярилцлаа. Зочдоор малчдын хоршоо, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, мэргэжлийн холбоодын төлөөлөл болох "Тогтвортой ноолуур" холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлаг "Ногоон алт" малын эрүүл мэнд төслийн менежер, доктор Ц.Энх-Амгалан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн "Байгальд ээлтэй ноолуур" төслийн менежер Ж.Чанцаллхам , Баянхонгор аймгийн Өгөөж, Баян өлзийт гол хоршооны дарга Г.Энхтайван нар оролцлоо. Та бүхэн подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой.
Өглөөний мэнд, ээлжит дугаараараа бид дэлхий даяар 700 гаруй төслүүдэд ногоон барилгын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн "BEE incorporation" буюу Ногоон барилгын зөвлөх үйлчилгээний компанийн Монгол дахь салбарын тогтвортой хөгжлийн төслийн менежер Ж.Номиндарьтай ярилцлаа. Тус дугаараас та бүхэн ногоон барилга гэж юу болох түүний шалгуур үзүүлэлт, олон улсын сертификат, гэрчилгээ, стандартууд болон баталгаажуулалтын үе шат, ногоон барилгын ирээдүйн чиг хандлага, сайн жишээнүүдийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг мэдэж авах болно.
Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж буй энэ цаг үед сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй бид ярилцлаа. Нийгэмд хэвшсэн хэвшмэл ойлголтоос хамааран эмэгтэйчүүд STEM буюу (Science, technology, engineering, and mathematics)-ийн салбарын мэргэжлийг сонгон суралцаж, ажиллах нь бага байдаг билээ. Энэ удаагийн дугаарт сэргээгдэх эрчим хүчний салбартаа манлайлж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох Азийн Хөгжлийн Банкны Зүүн Өмнөд Азийн Эрчим Хүчний хэлтэсийн мэргэжилтэн А.Баярмаа, Ультрасоник ХХК-ний ерөнхий захирал Б.Чимэгцэцэг, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Үемаа, СЭХҮХолбооны хөтөлбөр хариуцсан захирал Л.Баярмаа нарын ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Хөл хорионы үеийн ээлжит дугаартаа бид Текстилийн буюу ноос ноолуур, нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн бодлого, хууль, эрх зүйн орчны зохицуулалтын талаар Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төвийн тэргүүн Н.Эрдэнэбаяртай ярилцлаа. Түүнчлэн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааны төвшин, цар хүрээг цаашид хэрхэн уялдаа холбоотойгоор сайжруулах боломж, шийдлийн талаар тус дугаараас сонсоорой.
Хөл хорионы үеийн ээлжит дугаараараа бид COVID Tracing Mongolia буюу Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдлийг сайн дурын залуусын хамт хөгжүүлж буй мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Амарбаяртай ярилцлаа. Энэхүү нээлттэй эхийн төслийн суурийг Google, Apple компаниуд өнгөрөгч хавар хамтарч гаргасан бөгөөд Exposure Notification технологи дээр суурилж, хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чухалчилсан хөгжүүлэлтийг хэрхэн хийж буй талаар та энэ дугаараас сонсоорой.
Хөл хорионы үеийн дугаараараа бид "Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ" талаар АНУ-ын "Дасгал хөдөлгөөний зөвлөл"-ийн оюутан, дасгалжуулагч З.Энхмөнхтэй (Күш) ярилцлаа. Энэ дугаараар, зочин маань сүүлийн арав гаруй жил тогтмол дасгал хийхдээ юу ойлгож мэдсэн, цаашлаад "Хүмүүс яагаад тогтмол дасгал хийж чаддаггүй" "Ямар төрлийн дасгал бидэнд хэрэгтэй" болон "Өөрийгөө таньж мэдэх нь тогтмол дасгал хийхэд яагаад хэрэгтэй" зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа. 01:15-05:09 Сүүлийн арван жил дасгал хийхдээ Күш юу ойлгов? 05:10-13:17 Дотоод, гадаад үнэ цэн гэж юу вэ? 13:18-19:49 Биеийн онцлогоосоо хамаараад ямар дасгал хийх хэрэгтэй вэ? 19:50-25:52 Дасгалын үндсэн дөрвөн шат, өдөр оройн дасгалын ялгаа онцлог 25:53-34:39 Амралт, нойрын талаар 34:40-38:59 Хүний биеийн жин ба бусад хэмжүүрийн талаар 38:58-39:15 Зулаагийн арьс хэрхэн толийсон нууц 43:28- 46:45 Дасгал хөдөлгөөн хиймээр байгаа хүн юунаас эхлэх вэ? 46:46-54:33 Спортын төв, фитнессийн хүрэлцээний талаар 54:34-1:01:30 Дасгал хийх хувцас, орчин бас бус зүйлсийн талаар
Солонгон Бүрхүүл бол нийгмийн асуудалд бүтээлчээр хандаж өнгө нэмэхээр нэгдсэн стрийт артистууд, дизайнерууд, архитекторууд, тайпо артистуудаас бүрдсэн сайн дурын залуус билээ. Эдгээр залуус өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөгөө чиглүүлэг дээр үндэслэн орон нутгийн сургуулиудын ханан дээр утга агууламж бүхий зураг зурцгаасан бол архитекторууд нь Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашааны загварыг жигдрүүлэх ажлын эхлэлийг тавиад ирцгээсэн уран бүтээлчидтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа.
Ариун цэврийн байгууламжид оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргүүлээд 5.5 ам.долларын үр өгөөжийг авчирдаг. Модон жорлонгийн тухай монгол хүн бүр мэддэг ч үүнийг хэрхэн шийдэж өөрчлөх тухай энэ удаагийн дугаартаа "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний санаачлагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
Ээлжит дугаартаа бид Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн ойлголт, чадавхыг тодорхойлох судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа. Зочноор Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн мэргэжилтэн Б.Дөлгөөн болон VMLY&R судалгааны компанийн судлаач Ж.Халиун нар оролцлоо.
Ээлжит дугаартаа бид Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюунтай ярилцлаа. Ногоон санхүүжилт нь хүрээлэн буй орчноо хамгаалах цаашлаад тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд хэрхэн чухал хөшүүрэг болж буй талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Энэ удаагийн дугаараар бид тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагын талаар ярилцлаа. Зочноор AVSF байгууллагын “Тогтвортой ноолуур” төслийн Баянхонгор аймгийн зохицуулагч Д. Эрдэнэбилэг, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Л.Ганцогт, ”Тогтвортой ноолуур Холбоо”-ны Баянхонгор аймаг дах хоршоодын төлөөлөл буюу Баацагаан сумын Цанхир хайрхан хоршооны дарга С.Бадраа, Жинст сумын Түйн хишиг хоршооны тэргүүлэгч гишүүн Т.Гүндоо нар оролцлоо.
Урин цаг ирж гадаа гүйхэд тун тохиромжтой цаг үе иржээ. Энэ удаагийн дугаараар хэт холын зайн гүйлт буюу олон өдрийн гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга Буджаатай ярилцлаа. Тэрээр 2008 оноос эхлэн гүйлтийн спортоор тогтмол хичээллэж, хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан 6 хоног, 10 хоног тасралтгүй үргэлжилдэг тэмцээнүүдэд түрүүлж АНУ-ийн Wall Street Journal дээр онцлогдож байжээ. Дэлхийн хэт холын зайн гүйлтийн 40 жилийн турш эвдэгдээгүй рекордыг эвдэхээр зорьж буй тамирчин хэрхэн бэлтгэл сургуулилтаа хийж, амарч, нөхөн сэргэдэг талаар бид хөөрөлдлөө.
Энэ удаагийн дугаарт ногоон намын байгаль орчны чиглэлээрх баримталдаг бодлого болон биофизик, аялал жуулчлалаар суралцсан түүхийнх нь талаар Монголын анхны ногоон намын даргаар өдгөө ажиллаж буй О.Бум-Ялагчтай ярилцлаа. Тэрбээр Герман улсад кибернетикийн мэргэжлээр, мөн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж, хожим НҮБ-н ЮНЕСКО-ийн хөтөлбөрийн төлөөлөгчөөр ажиллаж Богдхан уулыг ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэх, Хархорин хотыг Дэлхийн өвд оруулах ажлыг тус тус удирдан ажиллаж байсан юм.
Ээлжит дугаараараа бид "Олон улсын олимпын хороо" олимпын наадам болон спортоор дамжуулан хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд хэрхэн, яаж хүргэж буй зорилго, зорилтууд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлгөөнүүдийн талаар Behind The Sports podcast-ын Х.Номинзул (Master of Sport Management from SNU), Э.Гуамарал (Pursuing master’s degree in Sports management from University of Tsukuba) нартай ярилцлаа. Та бүхэн өөрт тохирох бүхий л подкастын платформуудаар хүлээн авч сонсоорой.
Дэлхий нийтийн хэмжээнд нүүрлээд буй COVID-19 цар тахал нь эдийн засгийн нөхцөл байдал болон байгаль орчин, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж буй талаар хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа. 1:15 Зочны танилцуулга 1:16- 21:00 Коронавирусын МУ-ын эдийн засаг дахь нөлөө, авч буй арга хэмжээнүүд зөв эсэх талаар 21:12-34:10 Эдийн засаг цаашид хэрхэх талаар 34:11-40:46 Амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт, байгаль орчин дахь нөлөө