Search for episodes from UglyHot Mongolian Podcast with a specific topic:

Latest episodes from UglyHot Mongolian Podcast

55. Би ганцаардаад байх шиг байна

Play Episode Listen Later May 29, 2022 74:38


55. Би ганцаардаад байх шиг байна

54. Хамтдаа 9 хүсэл бичих үү

Play Episode Listen Later May 15, 2022 74:27


54. Хамтдаа 9 хүсэл бичих үү

53. Өөрийн хосоо өөр хүнтэй амьдрахыг зөвшөөрөх үү

Play Episode Listen Later May 8, 2022 70:36


53. Өөрийн хосоо өөр хүнтэй амьдрахыг зөвшөөрөх үү

52. Сэтгэл Хөдлөлийн Эрх Чөлөө (Emotional Freedom)

Play Episode Listen Later May 8, 2022 73:56


52. Сэтгэл хөдлөлийн эрх чөлөө (Emotional freedom) Та ямар нэгэн зүйл хийгээгүйнхээ төлөө харамсдаг уу? Тэгэхэд ингэчихдэг л байж, ингээд хэлчихдэг л байж гэж боддог уу? Тухайн мөчид яг л хөшчихсөн юм шиг эсвэл хэт санаа зовоод хүссэн үйлдлээ хийж чадаагүй үе байдаг уу? Эсвэл сэтгэл хөдлөлөөр хэлсэн, хийсэн үйлдэлдээ дараа нь харамсдаг уу? Эмоцоороо шийдэх хэрэггүй байж дээ гэж бодогддог уу? Мэдээж хүн бүр дээрх асуултуудад “тийм” гэж хариулах байх. Харин хэр ойрхон давтамжтай тэр бодлууд төрж байна вэ гэдгээрээ бид хэр эрх чөлөөтэй байгаагаа мэдэж болох юм. Бүр дэлгэрэнгүй мэдрэхийг хүсвэл 4 сарын 9 нь болох бүтэн өдрийн Urban Yoga Retreat-д оролцоорой. Манай өнөөдрийн зочин Сэлэнгэ маань Сидней хотын бүсгүйчүүддээ зориулан маш гоё хөтөлбөр бэлдсэн байнаа. Доорх линкээр мэдээллийг аваарай.

50. Тайвшрах бясалгал монгол хэлээр (meditation for anxiety)

Play Episode Listen Later May 8, 2022 8:47


50. Тайвшрах бясалгал монгол хэлээр (meditation for anxiety)

51. Австралид Өөрийн Байраа Худалдаж Авах Талаар Та Бодож Үзсэн Үү?

Play Episode Listen Later May 8, 2022 82:33


Австрали улсад өөрийн үл хөдлөхөө худалдан авахыг сонирхож буй бүх хүмүүст зориулсан анхан шатны мэдээлэл. Үл Хөдлөх Хөрөнгийн зууч "IPAN" компанийн Бизнес Хөгжүүлэлтийн Менежер Д. Өвдөлмаа. Манай өнөөдрийн зочинтой холбогдохыг хүсвэл: IG: Udu.Dash FB: Udu Properties https://www.facebook.com/Udu-Properties-101556735604740

49. Хүнээр амьдралаа заалгахгүй

Play Episode Listen Later Nov 15, 2021 39:34


49. Хүнээр амьдралаа заалгахгүй

48. Хүнийг шоолох нь түүнийг мохоох хамгийн том зэвсэг

Play Episode Listen Later Oct 24, 2021 33:29


48. Хүнийг шоолох нь түүнийг мохоох хамгийн том зэвсэг

47. "Mindfulness" бясалгал

Play Episode Listen Later Oct 10, 2021 7:58


47. "Mindfulness" бясалгал

46. Гэр бүлийг ер нь төлөвлөх боломжтой юу?

Play Episode Listen Later Oct 5, 2021 40:57


46. Гэр бүлийг ер нь төлөвлөх боломжтой юу? by Shuree

45. Байгаагаар минь хүлээж авч чадахгүй бол...

Play Episode Listen Later Sep 23, 2021 44:42


44. Байгаагаар минь хүлээж авч чадахгүй бол...

44. Гацалтаас гарах аргууд - Selenge Steppe Yoga

Play Episode Listen Later Sep 1, 2021 128:13


Бид бүгд тодорхой хэмжээнд гацалтад ордог гэдгээрээ адилхан. Харин амьдралын аль нэг хэсэгтээ гацаад байгаагаа хэзээ мэдсэнээрээ л ялгагддаг байх. Гацаж байгаагаа мэдээд түүнээс гарах үйлдэл хийх нь бидний амьдралын чанарыг тодорхойлж байдаг болов уу. Гацалт гэдэг сэдвийн хүрээнд бид Иог, Бясалгалын багш, Амьдралын дасгалжуулагч Selenge Steppe Yoga-г шинэ дугаартаа урин ярилцлаа. Мэдээж маш том сэдэв учраас доорх асуултуудад хариулахаар бид ярилцлаа. - Гацалт гэж юу вэ? - Гацсанаа яаж мэдэх вэ? - Үүнээс гарах арга замууд - Гацалтаас гарснаа яаж мэдэх вэ? Доорх холбоосуудаар та бүхэн Сэлэнгэ багшийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. https://www.facebook.com/Mongolianyogawarriors/ FB: Selenge SteppeYoga https://www.facebook.com/steppeyoga

43. Tengis Bayarsaikan - IT чиглэлээр ажиллах давуу тал ба боломж

Play Episode Listen Later Aug 24, 2021 92:28


43. Tengis Bayarsaikan - IT чиглэлээр ажиллах давуу тал ба боломж by Shuree

42. Conjuring 3

Play Episode Listen Later Jul 16, 2021 23:30


42. Conjuring 3

41. Яаж өөртөө итгэлтэй болох уу?

Play Episode Listen Later Jul 4, 2021 55:23


Дугаар 41 Яаж өөртөө итгэлтэй болох уу?

40. Та амьдралдаа хил хязгаар тогтоож чаддаг уу?

Play Episode Listen Later May 16, 2021 73:46


40. Та амьдралдаа хил хязгаар тогтоож чаддаг уу? by Shuree

39. Хүслийн Мод

Play Episode Listen Later May 3, 2021 34:29


Хэрвээ таны гэрт сонссон бүхнээ биелүүлдэг шидэт мод ургавал та гэртээ юуг ярьж, юуг ярихгүй байх вэ? Хүсэл, айдас, болгоомжлол, шохоорхол аль нь болохыг ялгалгүй таны бодлыг үг алдалгүй чагнан биелүүлдэг бол та юуг өөрөөр хийх вэ? Ид шид үлгэрийн сонсогдох энэ мод яг одоо ч таныг сонсож байна гэвэл итгэх үү? Өглөөхөн сонссон үлгэрээ би түүнд ярьж өглөө. Магадгүй та ч бас сонсох хэрэгтэй байж болох юм.

38. Masha Luya - Зорилгодоо хүрэхийн тулд гоц ухаантан эсвэл баян айлын хүүхэд байх шаардалгагүй

Play Episode Listen Later Apr 10, 2021 95:36


Зорилгодоо хүрэхийн тулд гоц ухаантан эсвэл баян айлын хүүхэд байх шаардалгагүй 14-хөн наснаасаа Япон улсад сурахаар явсан цагаасаа хойш Маша өөрийгөө тасралтгүй зоригжуулсаар тасралтгүй урагшилж ирсэн. Япон, Монгол, Австралид ажлын туршлагатай Монгол бүсгүй одоогоор Цахиурын Хөндийн томоохон компаниудын нэг болох “DropBox”-д шинэхэн ажлын гараагаа эхлүүлэн ажиллаж байна. Та бүхэн түүнийг “With Love, Masha” хуудсаар нь сүүлийн 8 жил мэддэг болсон билээ. Энэхүү дугаартаа бид сурсан бүхнээ бусдад түгээдэг, аз жаргалтай гэр бүлдээ цаг заваа гаргадаг, өөрийн карьераа тасралтгүй хөгжүүлсээр байгаа Машагийн дотоод сэтгэлзүй, бодол, зоригжуулалт ямар байдгийг мэдэхийг илүү зорьсон юм. Хүн бүрт яг л хэрэгтэй үед нь хамгийн хэрэгтэй өгүүлбэр амьдралыг нь ч өөрчлөх хүчтэй байдаг. Хэрэв та яг одоо байгаагаасаа дахин нэг урагшилахад бэлэн бол Машагийн яриа танд хэрэгтэй хүчийг өгч чадна. Харин хараахан бэлэн биш байгаа бол хажуугийн шуум, дууны өнгө, үгийн сонголт гээд л гоочлох зүйлс олон гарч ирэх буй заа. Танд хэрэгтэй бодол их төрөв үү эсвэл шүүмжлэх бодол их төрөв үү бидэнд сэтгэгдлээ илгээгээрэй.

37. Хэт их мэдээлэл, шинэ санаа ямар үед буцаад дарамт болж хувирдаг вэ?

Play Episode Listen Later Mar 8, 2021 40:50


Та нар заримдаа зөндөө олон подкст сонсож, гоё гоё шинэ санаа гаргаад, ном уншаад л байвч цаанаа л нэг санаанд хүрэхгүй, дарамт мэдрэгддэг үү? Хэрвээ тийм бол та ганцаараа биш юм шүү. Олон өөр төрлийн судалгаагаар хүн ямарваа нэгэн үйлдэл хийж байж аз жаргалтай болдог, огт үйлдэл хийлгүй олон шинэ санааг бодож явах нь стрессийг нэмэгдүүлдэг, хэн нэгний ярилцлагыг сонсоод урам авсан ч түүнийгээ үйлдэл болгон гаргахгүй бол буцаад өөртөө итгэх итгэл буурах, сэтгэлээр унах шинж тэмдэгүүд илэрдэг талаар дүгнэлт гаргасан байдаг. Тиймээс энэхүү дугаартаа энэ дарамтнаас гарч болох аргыг санал болгож байна.

36. Дүр эсгэгч хосууд

Play Episode Listen Later Feb 15, 2021 48:26


Хос 2 харилцаандаа өөр өөр дүртэй байх нь хэрэгтэй юу? эсвэл сайн муу алинд ч нэг л зангаараа, нэг л дүрээрээ байх нь урт хугацаанд бат бөх орших үндэс болдог уу?

35. Teddy Sherry "Надад сонголт байгаагүй учраас би зүтгэсэн"

Play Episode Listen Later Feb 6, 2021 91:24


18-хан насандаа амьдралын нөхцөл байдлаас хамааран 4 ажлыг зэрэг хийж амьдралаа залгуулах шаардлагатай болсон ч огт байгаа байдалдаа гомдолгүй зүтгэсээр өнөөдөр өөрийнхөө мөрөөдлийн төлөө хичээсээр буй залуутай бид 2 нь маш санамсаргүй байдлаар танилцан подкастын дугаар хамтдаа хийх санал тавьсан юм. Энэхүү дугаарт Тэдди гэх энэхүү залуу өөрийнхөө “муухай” мэдрэмжүүдийг хэрхэн давж “халуухан” үр дүнг амьдралдаа бий болгодог талаар ярилцсан юм. Цаг хугацаа, орон зай, нас, хүйс хамааралгүй хүмүүн бид бүхэн л дор бүрнээ өөрсдийн хайртай бүхний төлөө зүтгэн байдгийг, үүнийхээ үр дүнг хараад өөрөөрөө бахархан дараагийн түвшинд хүрдэгийг, заримдаа зүгээр л олон зүйл бодолгүй нүдээ аниад урагш зүтгэх нь хамгийн зөв байдгийг энэхүү ярилцлагын үеэр ойлгож авсан юм. Та бүхэнд бас яг хэрэгтэй байсан тэрхүү бодлыг Тэддигийн түүх яг зөв цагтаа танд бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

34. Сонжоо - Таны зорилго биелэх үү?

Play Episode Listen Later Jan 25, 2021 44:23


Амжилттай болон амжилтгүй хүмүүсийн цорын ганц ялгаа нь үйлдэл дээрээ байдаг гэдэгт манай подкастынхан итгэдэг. Тэгвэл бид бүгд л дотроо тээн явдаг хүсэл, зорилгоо биелэх эсэхийг нь мэдэхгүй “харанхуй” үеийг туулдаг шүү дээ. Энэхүү дугаараар бид таны хүсээд байгаа зүйл хүсэл гэсэн нэрэн доороо үлдэх үү, эсвэл зорилго болоод биелэхээр эхэлсэн байна уу гэх хариултын талаар ярилцах болно. Зорилго бүхэн том бас “агуу” байх албагүй билээ :)

33. "Ярилцдаг" хосуудын 4 өөр түвшин. Та 2 аль нь вэ?

Play Episode Listen Later Jan 17, 2021 60:59


Ярилцдаггүй хос гэж байдаггүй. Харин ямар түвшинд вэ гэдгээс хэр сэтгэл ханамжтай, ойлголцол сайтай байх нь хамаарна. Бид 2-ын зүгээс ярилцах түвшинг 4 ангилж нэг үеийг давж байж дараах нь бэлэн болдог юм байна гэж ойлгов. Та нар маань өөрийгөө хостойгоо ямар түвшинд ярилцдагаа тодорхойлж, түвшин бүрт хэрхэн илүү сайн ярилцдаг болох талаар энэ подкастын дугаараас бодол авч үлдэх байх гэж найдаж байна. Энэ дугаарт: - Хосууд ярилцана гэж яг юу вэ? - Яагаад заавал ярилцах ёстой гэж? - Аль түвшинд ярилцдагаа хэрхэн мэдэх вэ? - Яаж илүү сайн ярилцдаг болох вэ? гэх мэт сэдвийн хүрээнд ярилцлаа.

32. Toxic буюу хортой хүмүүсийг яаж ялгах вэ?

Play Episode Listen Later Jan 7, 2021 48:02


Энэ удаагийн дугаарт “toxic” буюу хортой хүмүүс гэж хэн болох тэднийг өөрсдийн амьдралдаа хэрхэн таниад яаж ангижирч болох талаар ярилцлаа. Энэ талаар ярихад хүний харах өнцөг болон бидний өөрсдийн дотоод бодлын талаарх сэдэв яах аргагүй давхар хөндөгдөж байна. Бүх эерэг зүйлийн эхлэл бид өөрсдөө бас бүх сөрөг зүйлсийн эхлэл бид өөрсдөө л юм байна. Хүнд ер нь өөрийнхөө амьдралд ямар их эрх мэдэл, шийдвэр гаргах боломж байдаг юм бэ? Гэвч тэр бүр ашиглаж чадаж байгаа болов уу?

31. 2021 онд биднийг амжилтанд хүргэх 12 зөв дадал

Play Episode Listen Later Dec 26, 2020 59:41


2021 онд биднийг амжилтанд хүргэх 12 зөв дадал Энэхүү дугаартаа 2020 онд биднийг улам хурцалж сайжруулж өгсөн дадлуудаа дүгнэн, 2021 онд хэрэгжүүлэх 12 дадлыг төлөвлөн ярилцлаа. 12 дадал олон мэт сонсогдовч үүнийг 2-хон дадал суулгах хүчээр амьдралдаа нэвтрүүлэх арга хэрэгжүүлснээ та нартайгаа хуваалцаж байна.

30. Яагаад өөрийгөө голохгүй байх нь чухал вэ?

Play Episode Listen Later Dec 13, 2020 60:50


Энэ удаагийн дугаарт: - Ажлын зарын тал ч шаардлагыг хангаагүй боловч Шүрээ 2021 оноос шинэ ажилдаа орох нь ээ. - Түүний шинэ ажилд орсон нууц нь юу байв? - Ковидоор овоглосон 2020 онд Сиднейд ажил орох процесс ямар байна вэ? - Өөрийгөө голохгүй байснаар танд ирж болох маш их боломжууд байна. Tа ямар нэгэн ажилд орохыг хүсэвч хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй, эсвэл зориглож чадахгүй байвал энэ дугаарыг сонсоорой. Танд бага ч гэсэн түлхэх хүч болно гэж найдаж байна.

29. Сурахыг сурна гэж юу вэ?

Play Episode Listen Later Nov 4, 2020 70:22


Бид бүхэнд л сурахыг хүссэн зүйлс олон байдаг. Амьдралдаа сурахаа зогсоовол тэр нь зогсолт биш харин ухралт болно. Учир нь бид бүгд цаг хугацаагаар элэгдэж байдаг учраас. Тэгвэл энэ сурах гэдэг үйлийг сураад авчихвал бидний сурахыг хүсдэг зүйлс арай амар, арай хурдан, арай чанартай байх боломжтой юу? Instagram: Uglyhot_podcast FB: Uglyhot Mongolian Podcast Youtube: Uglyhot Mongolian Podcast

28. Хойшлуулдаг зангаа хэрхэн болих вэ? Таны аз жаргалгүй байгаагийн шалтгаан

Play Episode Listen Later Oct 3, 2020 75:32


Хойшлуулдаг зангаа хэрхэн болих вэ? Таны аз жаргалгүй байгаагийн шалтгаан… Аливаа ажлаа хойшлуулах нь хүн төрөлхтний үеэс үед байж ирсэн асуудлуудын нэг мөн билээ. Ихэнх хүмүүс ажлаа хойшлуулдаг ч заримдаа бид өөрийн ч мэдэлгүй хойшлуулчихсан байдаг. Тэгвэл ингэж хойшлуулах нь бидэнд ямар хор уршигтай бол? Бидний аз жаргалгүй байгаагийн шалтгаан энэ мөн болов уу? Хойшлуулдаг зангийн ард бидний тархинд яг юу тохиолддог вэ? Үүнийг хэрхэн зогсоож ажил, амьдралдаа амжилт авчирч болох вэ гэх мэт сэдвийн хүрээнд энэ дугаартаа ярилцлаа.

27. Австралийн Wesfarmers группт ажилладаг Л.Хулангийн түүхээс

Play Episode Listen Later Sep 16, 2020 66:19


Зах зээлийн үнэлгээгээрээ Австралийн Топ 10 компанид багтах “Wesfarmers” группт мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн даруйдаа тушаал дэвшин Монгол улсынхаа нэрийг өргөн яваа Л.Хулан эгчтэй ажилд орсон түүх, Австралиас авсан туршлага болон бусдад өгөх зөвлөгөөнийх нь талаар ярилцлаа.

26. Цойлогсод номноос авах 10, хаях 5 санаанууд

Play Episode Listen Later Aug 30, 2020 79:18


Бид хоёр нь 23 дахь дугаартаа хүмүүс ном болон подкастнаас өөрийнхөө таалагдсан санааг л онцолж, тэмдэглэж авдаг талаар ярилцсан билээ. Энэ удаагийн дугаартаа бид 2 “Цойлогсод” номыг хамтдаа уншин, харах өнцгөө өөрчлөхийг хичээлээ. “Цойлогсод” номноос санал нийлж байгаа 10 санаа, санал нийлэхгүй байгаа 5 санааг гаргаж өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглаж болох талаар ярилцлаа. Харах өнцгөө өөрчлөнө гэдэг нь тийм ч амар биш юм байнаа.

25. Иогийн талаарх нийтлэг ойлголтууд үнэн үү? Sydfriga Yoga Club-ын Багш Б.Мөнхтуултай Part 2

Play Episode Listen Later Aug 27, 2020 51:12


Иог хийж эхлэхээсээ өмнө заавал сонсох дугаар Өмнөх дугаартаа иогийн ач тус, бидэнд гарсан өөрчлөлтүүдийн талаар ярилцсан бол энэ дугаартаа иог хийх гэж байгаа хүмүүстээ зориулан иогийн талаарх нийтлэг ойлголтууд үнэн үү худлаа юу гэдэг дээр өөрсдийн туршлагыг хуваалцлаа. Энэхүү дугаар маань танд иогийг нэг удаа ч гэсэн хийж үзэх, өөрийгөө сориод үзэх бодлыг төрүүлэх байх гэж найдаж байнаа.

24. Иог хийснээр танд ирэх 9 ид шид Sydfriga Yoga Club - ын багш Б.Мөнхтуултай хамт Part 1

Play Episode Listen Later Aug 26, 2020 59:28


Иог хийснээр танд ирэх 9 ид шид Sydfriga Yoga Club-ын багш Б.Мөнхтуултай хамт part 1 Иог хүний биед бас амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ? Яагаад хүмүүс иогд дурладаг юм бол гэх зэрэг асуултуудад Sydfriga Yoga Club-ын багш Б.Мөнхтуул эгчтэй ярилцлаа. Та нар маань хүн хүний өөр зан чанараас хамааран. Иогийг хэрхэн амьдралдаа суулгаж бас үр дүнг нь хүртэж байгаа талаар 2 өөр бүсгүйн түүхээс сонсоорой. Хаанаас ч хайгаад олох боломжтой иогийн талаарх мэдээллийг аль болох оруулахгүйгээр ярилцахыг бид 2 нь хичээлээ.

23. Хөгжихийг хүсэвч гацаад байвал яах вэ?

Play Episode Listen Later Aug 17, 2020 44:47


Хувь хүний хөгжил нэгэн хэвийн сэтгэхгүйгээр хэр хол хүрэх вэ? Тархиа байнгын сорьж байх нь сэтгэхүйг тэлж, биднийг хөгжихөд тусалж байдаг. Энэхүү дугаартаа бид хөгжихөд юу саад болоод байдаг, амьдралын жижиг зүйлсийг өөрчилснөөр тархиа хэрхэн ажиллуулж болох талаар ярилцлаа. Бид өөрсдийн харах гэсэн өнцгөө л харж, бодох гэсэн зүйлээ л баталгаажуулж байдаг юм болов уу. Тиймээс аливааг өөр өнцгөөр харна гэдэг амархан сонсогдовч маш хэцүү чадвар билээ. Хэрвээ хамгийн сүүл хүртэл сонссон бол Шүрээ жаахан гомдоллосон байгаа шүү, ойлгоорой. Бид 2 подкастаа эдит хийлгүй оруулдаг байгаа.

22. Зовхи татах нь зорилгодоо хүрэх эхлэл. Мухар сүсгийг амжилтанд ашиглаж болох уу

Play Episode Listen Later Aug 12, 2020 31:48


Зовхи татах нь зорилгодоо хүрэх эхлэл. Мухар сүсгийг амжилтанд ашиглаж болох уу? Танд худлаа гэж мэдсэн ч итгээд байдаг ямар нэгэн мухар сүсэг байдаг уу? Огт хэрэггүй мэт эдгээр мухар сүсгийг өөртөө хэрэгтэйгээр тэр тусмаа зорилго, амжилтандаа ашиглаж болох энгийн боловч үр дүнтэй аргын талаар ярилцлаа. Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд заавал шинээр дадал тогтоох гэж хичээхээс илүү амар хялбар аргаар одоогийн амьдралын хэв маягаа жаахан өөрчлөөд хэрэгтэй үр дүнд хүрнэ гэвэл итгэх үү. Энэ талаар манай шинэ дугаараас сонсоорой.

21. Та өөртөө ХОР хийдэг хүн үү эсвэл ТУС хийдэг хүн үү?

Play Episode Listen Later Aug 2, 2020 64:03


Та өөртөө хор хийдэг хүн үү эсвэл тус хийдэг хүн үү? Биднийг тархи, зүрх, ухамсарт шийдвэр бас далд ухамсар гэх мэт олон зүйлс удирдаж байдаг байгаам. Эдгээрийн аль нь нөхцөл байдлыг гартаа авснаас хамааран өөрөө мэдэх мэдэхгүй, сайн муу үйлдлүүдийг бид хийж байдаг. Харин энэ удаад та далд ухамсартаа ямар үгийг шингээснээр өөрийн хүссэн сайхан амьдрал, зорилго мөрөөдөлдөө өөрөө ч мэдэлгүйгээр хор хийж өөртөө том саад тотгорыг бий болгодог талаар ярилцлаа. Заримдаа эсэргээр нь өөрөө ч мэдэлгүй маш их хүч чадал, урам зоригийг бид өөртөө өгч байдаг нь ч өнөөдрийн сэдэвтэй холбоотой. Бид 2 ярилцангаа өөрсдөө туршаад явсан тул та ч бас бичиж тэмдэглэх зүйлсээ бэлдээд сонсоорой. Өөрийнхөө талаар танин мэдэж авах шинэ дугаартаа тавтай морилно уу!

20. Туршаад Үзээрэй - Хосын Аялал + Хурал

Play Episode Listen Later Jul 24, 2020 44:38


Энэхүү подкастаа өмнөх дугаарт дурьдсан сэдэв болох нэг үйлдлээр давхар үр ашгийг хэрхэн авч болохыг өөрсдийн аялалаар туршиж үзсэн талаар ярилцлаа. Өдрүүдээ хэрхэн төлөвлөж хуваасан, ямар ямар сэдвүүдийн дагуу ярилцсан, юун дээр алдаж тэрийгээ ашигтайгаар эргүүлсэн, төсөөллүүд маань бодит байдалтай хэр нийцэж байсан талаар дүгнэн та бүхэнтэй хуваалцаж байна.

19. Аз Жаргал, Таашаал 2-ын ялгааг ашиглан зорилгодоо хэрхэн хүрэх вэ?

Play Episode Listen Later Jul 16, 2020 45:42


Энэхүү дугаартаа Таашаал, Аз жаргал, Зорилго, Бүтээмж хэрхэн холбогдож болох талаар ярилцлаа. Хоногийн 24 биш 30, 35 эсвэл бүр 40 цагтай болох боломж байна. “UglyHot” мэдрэмжийг “PrettyHot” мэдрэмж болгосон өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.

18. Хосууд Зохицлоо Олох Зарим Нууц Аргаас

Play Episode Listen Later Jul 6, 2020 35:07


Зарим хосууд яагаад цаанаасаа л эвтэй, хоорондоо зохицолтой байдаг вэ? Энэ дугаартаа төгс зохицол гэж хосуудын хувьд ч, найзуудын хувьд ч байдаггүй талаар. Мөн ямар хүмүүс хамтдаа илүү удаан үргэлжилсэн аз жаргалтай харилцааг үүсгэж чадах, мөн асуудалтай байгаа харилцаанд ойлголцол авч ирэх зүйлсийн талаар ярилцлаа. Хосууд хамтдаа сууж байгаад бид хоёрын ярилцсан аргыг туршаад үзээрэй. Мөн ганц бие залуус маань өөрт нийцтэй хүнээ хэрхэн таних талаар өөрсдийн аргаа хуваалцлаа.

17. Монгол хэл ийм чухал юм гэж үү? - Knowledge Diary 8

Play Episode Listen Later Jun 28, 2020 22:00


Монгол хэл ийм чухал юм гэж үү? Бид 2 Монгол хэлнийхээ талаар буруу ойлголттой байснаа өөр нэг Монгол подкастаас сонсож ухаарав. Ичих шиг, өөртөө ч дургүй хүрэх шиг. Хувиа хичээсэн байжээ, гэхдээ одооноос хийж чадах зүйл бас байнаа байна. Монгол хэлээр ярьж чаддаг хүмүүсийн хүртэж буй тансаглалыг эндээс сонсоорой.

16. Хүмүүс чамайг яагаад шүүмжлээд байна вэ? - Knowledge Diary 7

Play Episode Listen Later Jun 20, 2020 31:22


Энэхүү подкастдаа: Виртуал кафе-д мэдэж авсан “Эмзэг сэдэв” бидэнд яаж илэрдэг вэ Өөрийнхөө дотор байгаа сул тал болон эмзэг зүйлийг яаж ажиглаж болох вэ Анхаарал сарниулсан өнөөгийн цаг үед бид төлвлөрлийг хэрхэн өөртөө суулгаж болох вэ талаар ярилцлаа.

15. Хүн Бүр Өсгөж Болох 5 Төрлийн Хөрөнгө- Knowledge Diary 6

Play Episode Listen Later Jun 2, 2020 44:00


Аз жаргалтай амьдрал гэж юу вэ гэдэг эртний “сайхан” асуулт байдаг. Хүн бүр өөр өөрийн бодолтой байх. Харин энэ дугаартаа аз жаргалтай амьдрахад шаардагдах 5 хөрөнгийн талаар ярилцлаа. Ганц мөнгө эсвэл ажлын амжилт бидэнд аз жаргалыг хараахан амлаж чадахгүй. Та хэр их хөрөнгөтэй хүн бэ гэдгээ энэ дугаарыг сонсоод бодож үзээрэй. Бас эдгээр хөрөнгөө хэрхэн өсгөх вэ? Энэ дугаарт ярилцсан өөр нэг сэдэв бол ЗӨВ шийдвэр гаргалт. Дараа нь харамсахааргүй ЗӨВ шийдвэр гаргах ийм амархан бас хөгжилтэй байсан гэж үү?

14. Стресс бууруулж, тайвшруулах 8 минутын бясалгал - Монгол хэлээр

Play Episode Listen Later May 31, 2020 10:00


Та нар маань хааяа нэг Монгол хэлээрээ богино бясалгал хиймээр санагдвал үүнийг сонсоорой. Бас тэр бүр гадаад хэлээр бясалгал сонсоод хийх боломжгүй найзууд, гэр бүлийнхэндээ хуваалцаарай.

13. Та Юунаас Хоцорч Байна Вэ? - Орчин Үеийн Бясалгал (Mindfulness Meditation)

Play Episode Listen Later May 19, 2020 87:14


Бидний эргэн тойронд хаа саагүй бясалгал ярьсан хүмүүс Монголоор ч Англиар ч. Нэг хэсэг нь бясалгал хиймээр байнаа, өдөр тутмын дадал болгомоор байна даанч болж өгдөггүй гэж байхад нөгөө хэсэг нь бясалгал хийгээд амьдралд нь бараг л ил шид тохиосон тухай ярина. Шинжлэх ухаан хүртэл бясалгалын 141 үр ашгийг гаргаад тогтоочихсон байх юм. Харин бясалгалын талаар яг ямар яриа дутагдаж байна гээч? Бясалгалыг яг яаж хийдэг юм? Үнэхээр танд нөлөөлөл өгч байгааг яаж мэдэх юм? Бясалгал хийж буй хүний бодолд яг юу байдаг юм? Огт юу ч бодохгүй 30 минут завилж суугаад миний хүссэн амьдрал, амжилт надад өөрөө ирэх хэрэг үү? Заримдаа ч бясалгал гэдэг ойлголтыг хэтэрхий хүндээр, хэтэрхий чухлаар, бас хэтэрхий холоор төсөөлөөд байх шиг. Энэхүү дугаараар бид 2 өөрсдийнхөө бясалгалтай холбоотой туршлага, мэдрэмж бас мэдээллээ хуваалцлаа.

12. Австраличууд Таныг Ажилд Авахгүй Байгаа 10 Нууц

Play Episode Listen Later May 11, 2020 64:10


Подкастынхаа энэ дугаартаа таныг тэр л хүссэн ажилдаа ороход туслах “сайн CV”-г бичих 10 нууцыг задаллаа. Зарим нууцыг сонсоод та гайхаж магадгүй, гэхдээ л хүмүүс бид робот биш учраас хөшигний ард залхуурах, өөрийгөө бодох үйлдлүүд шийдвэр гаргалтанд нөлөөлж байдаг юм. Амжилт!!

11. Би хэрхэн "Housekeeping" ажлаас Австралийн Засгийн Газрын менежерийн түвшний ажилд хүрсэн бэ?

Play Episode Listen Later May 4, 2020 65:48


Би хэрхэн “Housekeeping” ажлаас Австралийн засгийн газрын “Account Manager”-ийн ажилд хүрсэн бэ? Анх маш том төсөөлөлтэйгөөр Австрали улсад ирээд 7 ч хонолгүй газар дээрээ бүрэн бууж хамгийн хурдан олдох ажилд орсон билээ. Харин тэр төсөөллөө гээлгүй явсаар 2 жилийн дараа гэхэд хүссэн ажилдаа орж чадсан юм. Шүрээгийн “Uglyhot” түүхийн багахан хэсэгтэй танилцаарай.

10. Хүний Бие Дэх 4 Төрлийн Энерги - Knowledge Diary 5

Play Episode Listen Later Apr 28, 2020 75:44


Энэхүү дугаартаа: Gregg Krech - Art of taking action номонд дурдагдсан Японы Kaizen aргаар төлөвлөж буй ажлаа хийж эхлэх нь биднээс маш бага хүч шаарддаг Уураа удирдах энгийн боловч үр дүнтэй арга Хэрүүл маргаангүй харилцаа тийм ч хэцүү зүйл биш Хүний амьдралд зайлшгүй шаардагдах 4 төрлийн энерги ба тэднийг хэрхэн дүүргэх вэ? талаар ярилцах болно.

9. Эерэг болон сөрөг мотивацийн ялгаа. Алийг нь хэзээ ашиглах вэ? - Knowledge Diary 4

Play Episode Listen Later Apr 20, 2020 54:12


Knowledge diary - Мэдлэгийн тэмдэглэл - Залхуурлаа давах "Kоршонкны арга" - Сэтгэл хөдлөл хэрхэн эерэг болон сөрөг мотиваци үүсгэдэг вэ? - Сөрөг мотиваци "Yoyo effect"-ийг үүсгэдэг талаар - Эерэг мотиваци урт хугацаанд хэрхэн ажилладаг талаар - Хэт их мэдээлэл танд яг үнэндээ яаж нөлөөлж байна вэ? - Өөрсдөө ч мэдэхгүй бид яагаад ядраад байна вэ? - Таны тархи таны бодож байгаагаас амархан хууртдаг. Үүнийг хэрхэн эерэгээр ашиглах вэ зэргийг энэхүү дугаараас сонсоорой.

8. Тусгай Дугаар 2 - Social Media Managing freelancer Miko

Play Episode Listen Later Apr 14, 2020 43:44


Англи хэл дээрх дугаар Америкийн Лос Анжелас хотын загварын тогоонд ажиллаж 150 мянган дагагчидтай Инстаграм хуудастай, бидний Инстаграмаас л хардаг амьдралаар амьдарч ирсэн Мико нэг өдөр өөрийн хуудсаа устган Сиднейд оюутан болон ирсэн. Одоогоор бүтэн цагаар сурч, хагас цагаар Корпорет орчинд ажиллаж мөн өөрийн жижиг бизнесээ эрхлэхийн хажуугаар кикбоксоор хичээллэж яваа эрч хүчтэй эмэгтэй юм. Энэхүү подкастдаа дараах сэдвүүдийн хүрээнд ярьлаа: - Нийгмийн сүлжээний хаягуудын ард орших амьдралд яг үнэндээ ямар мэдрэмж төрдөг вэ? - Хүнд хэцүү үед Мико хэрхэн өөрийгөө сонсож шийдвэрээ гаргадаг талаар, - Бодлоо цэгцлэх арга болон бодлоо цэгцлэх гэдэг нь хүмүүсийн хувьд өөр өөр утгатай байж болох уу? - Инстаграм дээр ажиллаж чаддаггүй хүмүүс бидний мэдэж байгаагаас их байдаг ба тэдгээр хүмүүс бизнесийн хаягаа удирдуулах гэж хүмүүст мөнгө төлдөг гэвэл та итгэх үү? - Инстаграм болон Англи хэл тодорхой хэмжээнд мэдэж байхад хэн бүхэнд нэмэлт орлого олж болохуйц бизнесийн боломж байна.

7. Далд ухамсар болон ухамсарт сэтгэлгээ нь биднийг яаж удирддаг вэ? - Knowledge Diary 3

Play Episode Listen Later Apr 7, 2020 55:46


Өөрийгөө хайрла л гэх юм, яаж тэр вэ? Бусдыг хайрлах амархан уу, өөрийгөө хайрлах амархан уу? Хүмүүсийн харилцаанд 1 энгийн асуултаар 4 чухал үр дүнд хэрхэн хүрч болох вэ? Далд ухамсар болон ухамсарт сэтгэлгээ нь биднийг яаж удирддаг вэ? Яагаад “Practice” гэдэг ойлголт дадлыг бий болгоход чухал үүрэгтэй талаар 1 секунд зарцуулах зүйл ч гэсэн угтаа бидний амьдралыг бүтээх чухал хором байж болох талаар “Open-minded” байх нь шийдвэр гаргалтыг ямар үр дүнд хүргэж болох талаар Цаг хугацааны өнгөрсөн рүүгээ буцаж өөрийн түүхээ өөрчлөлгүйгээр түүхээ өөрчлөх сэтгэлзүйн арга Уг түүх нь бидний одооны сэтгэлзүйд яаж нөлөөлж болох талаар өөрсдийн сурсан, уншсан зүйлсээс хуваалцлаа.

6. Дасгал хийхгүй байх нь эрчүүдийн эм гормоныг нэмэгдүүлдэг - Э.Энхтулга Сидней хотоос оролцлоо

Play Episode Listen Later Apr 5, 2020 57:35


Монгол улсын Таэквондогийн 4 удаагийн аварга, Австрали улсын Таэквондогийн 2, Каратегийн 1 удаагийн аварга Австрали улсад багшлах эрхтэй хувийн дасгалжуулагч Э.Энхтулга: - Спортоор хичээллэхэд сэтгэлзүйн бэлтгэл хамгийн чухал байдаг, түүнийг хэрхэн бэлтгэх, - Шантрах үеийг хэрхэн даван туулах, - Өөрийгөө дайчилснаар гарч болох эерэг үр дүнгүүд, - Спортоос олсон сэтгэлийн хат өдөр тутмын амьдралд байнга тусаа өгч байдаг тухай, - Хүүхдүүдийг спортоор хичээллүүлэх нь урт хугацааны асар том үр өгөөжтэй талаар, - Яагаад зарим хүмүүс дасгал хийгээд байхад, дэглэм бариад байхад жингээ хасч чаддаггүй талаар, - Жин хасахаас өмнө таны хийх ёстой нэгэн зүйл, - Гормоны ашигтай болон аюултай тал, - Дасгал хөдөлгөөн бол нэмэлтээр хийх зүйл биш харин таны амьдралд байх зайлшгүй нэг хэсэг гэх мэт сэдвүүдийн талаар ярилцлаа.

5. Тусгай Дугаар - Индонез Сагсан Бөмбөгийн Тамирчдаа Хэрхэн Бэлддэг Вэ? With Debby And Anna

Play Episode Listen Later Apr 5, 2020 30:30


Индонезын номер нэг сагсчин эмэгтэйтэй Индонез улс сагсан бөмбөгийн шигшээ тамирчдаа хэрхэн бэлддэг вэ? Тэд Монгол тамирчдыг юу гэж боддог вэ? Индонез охид манай эрэгтэй сагсчдаас хэнийг онцлов? Бүтэн цагаар мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин байх нь Индонез улсад хангалуун амьдрахад хүрэлцээтэй байдаг талаар маш товч яриа өрнүүллээ

Claim UglyHot Mongolian Podcast

In order to claim this podcast we'll send an email to with a verification link. Simply click the link and you will be able to edit tags, request a refresh, and other features to take control of your podcast page!

Claim Cancel