Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буй энгийн Монгол оюутнуудын яриаг түгээхэд зорино.
Удаан хугацаанд хүлээлгэсний эцэст гадагш сэтгэж, дотогш төвлөрье уриатай шинэ улиралын эхний дугаараа хүргэж байна. МУИС-ын антропологийн мэргэжлээр суралцдаг, мэргэжлийн e-sport тамирчин Тайванбаттай орчин цагийн e-sport ийн хөгжил, Монгол дахь хандлага, болон үүний ирээдүйн талаар дэлэгрэнгүй ярилцлаа. Уул уурхайгаар суралцаж байсан ч өөрийн сонирлхлоор мэргэжлээ солисон тэрээр мэргэжил сонголт, өөрийн хүсэл сонирхолыг олох, болон орчиноо солин харах өнцөгөө тэлэхийн ач тус гэх мэт сонирхолтой сэдвүүдийг хөндөн ярилаа.
Бостоны их суруулийн тѳгсѳгч (2019), влог хѳтлѳгч О.Ариунзаяа ѳнѳѳдрийн дугаарт оролцон хэрхэн их сургуулийн дѳрвѳн жилээ үр ашигтай ѳнгѳрѳѳх талаар ярилцлаа. Тэр дундаа дадлага ажилд орох, хичээл сонгох, resume бичих, networking уулзалтад оролцох, улмаар хэрхэн их сургуулиа тѳгсѳѳд албан ёсны ажилд орсон талаар ѳѳрийн туршлагыг хуваалцлаа. Анх Бостоны их сургуульд орохыг зорин хѳдѳлмѳрлсѳнѳѳс эхлэн ѳнѳѳдрийн амжилтад хүрсэн түүний яриа таньд хэрэг болох зүйлс олныг дурьдна гэдэгт итгэлтэй байна. Ариунзаяагийн YouTube хуудас: https://www.youtube.com/channel/UCRdxGa3ZEtMy_tEBHQUwhQQ
Компьютерийн шинжлэх ухааны мастерийн зэргээр "EPFL in Lausanne, Switzerland"-д суралцаж буй Ч. Билгүүн ѳнѳѳдрийн зочноор оролцлоо. Электроник инжинерийн мэргэжлээр МУИС-ийг тѳгссѳн тэрээр код бичих сонирхолдоо хѳтлѳгдѳн мэргэжлээ солин суралцан, ажиллаж байна. Швецарь орны соёлын онцлог, сургалтын систем, оюутны амьдрал, дадлага ажил хийх боломж, болон олон бусад сэдвээр яраилцсан энэхүү дугаарыг хүлээн авна уу.
Манай ѳмнѳх зочин Ц. Болор ѳнѳѳдрийн дугаарыг хѳтлѳн Германд хүрээлэн буй орчны инжинерийн мастерын зэргээр суралцан улмаар мэргэжлээрээ ажиллаж буй Г. Халиун оролцлоо. Монголд баклаврын зэрэг аван, Герман улсыг зорьсон тэрээр тухайн орны оюутанд ээлтэй байдал, сургалтын чанар, болон ѳѳр бусад олон зүйсийг дэлгэрэнгүй ярилцсан энэхүү дугаарыг хүлээн авна уу.
Польш улсын нийслэл Варшав хотын технологийн их сургуульд химийн инженер мэргэжлээр суралцдаг өнөөдрийн зочин Г. Анударь олон өөр орон руу суралцахаар бэлдэж байсан туршлагаасаа хуваалцлаа. Америк, Герман, Орос зэрэг улсуудад тэтгэлэгтэй суралцахаар бэлдэж байсан тэрээр ОХУ-д анагаахын чиглэлээр суралцах тэтгэлэг авсан боловч татгалзан Польш орныг зорих болсон шалтгаан, SAT, TOEFL-ийн өндөр оноотой байсан хэдий ч АНУ-ыг зориугүйн учир, Европын оронд суралцахын давуу тал юу байдаг вэ? гэх мэт олон сэдвийг хөндсөн энэхүү дугаарыг хүлээн авна уу?
Монголд их сургууль төгссөн ч АНУ-д "Community College"-д элсэн орж хэлний түвшинээ ахиулаад, улмаар мастерын зэргээр үргэлжлүүлэн суралцсан нэгэн сонирхолтой түүхийг хуваалцсан зочин бол Б.Одбаяр байлаа. АНУ-д суралцах талаар өмнө нь ярилцаж байсан дугааруудаас ялгаатай нь түүний Монгол дахь дипломыг ашиглан мастерын зэргээр суралцсан нь, тэр дундаа Teacher Assistant хийж үнэгүй суралцах боломж ямар төрлийн сургуулиудад байдгийг хуваалцсан нь байлаа. Боловсролын салбарт ажиллаж байсан, одоо суралцаж буй түүний бодлоор Америк болон Монгол дахь боловсролын ялгаа, мөн хэлний бэрхшээлтэй оюутнууд ямар байдлаар өртөг бага, хэл сурах таатай орчноос эхлэн цаашлаад их сургуульд элсэн суралцах вэ гэх мэт өргөн сэдвээр ярилцсан нэгэн дугаарыг хүлээн авна уу?
Өөрийн зураг болон бүтэн нэрийг хуваалцахыг татгалзсанаас эхлээд зочин Оскар маань сонирхолтой сэдвүүдийг хөндөн ярилцлаа. Итали улсад Англи хэлээр эдийн засгийн мэргэжлээр "University of Bologna"-д суралцаж буй тэрээр анх Харвардын их сургуулиас өөр сургуульд сурахгүй гэх зорилготой байж. Бидний ярилцаж заншсанаар тухайн сургуульд элсэн орох шаардлага гэх мэт сэдвүүдийг хөндөөд зогсохгүй юу түүнийг хүслээ биелүүлэхэд саад болсон, мөн тэрээр үүний үр дүнд юуг ойлгож авсан талаарх сонирхолтой нэгэн ярилцлагыг хүлээн авна уу.
ОХУ-ын Москва хот дахь "Российский экономический университет имени Г. В. Плеханова" сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн Ж.Мөнхзул маань өнөөдрийн дугаарт оролцлоо. Бидний сайн мэдэх Орос орон, тэндхийн оюутан насны амьдрал, соёл, хэл гээд бид мэдэхгүйгээс мэдэх нь илүү билээ. Гэвч өнөөдөр Орос оронд оюутан насыг өнгөрөөх ямар байдаг, хэрхэн суралцахаар явах, ямар тэтгэлэгүүд байдаг, суралцаж байх хугацаанд Монголдоо дадлага хийх боломж гэх мэт сэдвүүдийг хөндөн ярилцсан энэхүү дугаарыг хүлээн авна уу.
Та Испани хэлийг Өмнөд Америкын аль ч оронд очоод сурах боломжтой. Колумбиа оронд засгийн газрын тэтгэлэгээр хэл суралцах боломж мөн бий. Энэ удаагийн дугаарт үүргэвчтэй аялагч, Шандоны их сургуульд Хууль эрх зүйн мастерын зэргээр суралцаж буй Д.Занабазар оролцов. Өөрийн гадаад орноор аялсан, суурьшин амьдарсан, Испани болон Хятад хэл сурсан, оюутан насандаа том хотод амьдран өөрийн хийж үзээгүй зүйлсийг үзэж туулж өнгөрүүлсэн талаараа яриа өрнүүллээ. Монгол баатрын дүрээр кинонд хүртэл тоглоод амжсан түүний ярианаас аль нэг орон руу хэрхэн явах зөвлөгөөнөөс илүүтэй, оюутан насыг хэрхэн өнгөрөөх хэрэгтэйг үлгэрлэнэ гэж найдъя.
Энэ удаагийн дугаарт бидний сайн мэдэх Солонгос улсын "Chungnam National University"-д Public Administration (мастер) мэргэжлээр суралцаж буй Ц.Намуун оролцлоо. Түүний хувьд Англи хэл дээр хичээл үздэг програмд суралцдаг нь онцлог байсан ба үүний давуу болон сул тал, Солонгос болон Монгол оюутны ялгаа, сурах орчны ялгаа, campus-даа амьдрахын давуу тал гэх мэт олон сонирхолтой сэдвээр ярилцлаа...
Барилгын инжинерээр 5 жил сураад Google компанид дадлага хийх эрх авчээ гэвэл та гайхах байх даа. Асуултын хариултыг энэ удаагийн дугаараас хүлээн аваарай. Зочин хөтлөгчөөр University of Washington-д суралцаж буй Д.Түшиг болон зочноор University of Washington-д барилгын инжинер мэргэжлээр баклавр болон магистрын зэрэг хамгаалаад одоо University of Michigan-д компьютерын шинжлэх ухааны магистрын зэргээр суралцаж буй Google-ийн хаалгаар дөнгөж алхаж орсон Ц.Цэнгүүн оролцлоо. Public сургуульд суралцах ямар байдаг, магистрын зэргээр үргэлжлүүлэн суралцахад анхаарах зүйлс, ажилд ороход анхаарах зүйлс гэх мэт өргөн хүрээнд ярилцсан энэхүү дугаарыг хүлээн авна уу.
Америк руу тэтгэлэг авалгүй, англи хэлийг заавал төгс эзэмшилгүй, өөр хэн нэгнээс санхүүгийн хараат бус байдлаар явж суралцаад, бүр "University of British Columbia"-д элсэн орж болно гэвэл та итгэх үү? Ямар ч зуучлагч байгууллага, SAT ийн төгс оноо гэх мэт санаа зовох зүйлсгүйгээр Community College-д элсэн орж суралцаад, цааш хаа хүрэх нь зөвхөн таны гарт байна. Энэ удаагийн дугаарт хөтлөгч миний бие болон зочин Э.Ариун-Эрдэнэ нар Community College-д суралцахын давуу болон сул тал, элсэн суралцахад юун дээр анхаарвал зохистой, суралцах явцад юу саад бэрхшээл болдог, ямар зүйлсэд анхаарснаар цаашид хүссэн сургуульдаа элсэн орох вэ зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа.
Залуу насаа та хаана ч, ямар ч адал явдал, сорилттой учирч өнгөрөөх боломж бий. Энэ удаагийн зочин Монголын Цэцэнбатын Тел Авив хотод сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж байгаа нь манай подкастын зорилготой олон талаараа нийцжээ. Ойрх Дорнод орны соёл, шашин, сургалтын систем, амьдралын өртөг, нийгмийн идэвхтэй байх боломж, төдийгүй Исрайл хүн Монгол хүнтэй юугаараа адил төстэй вэ гэх зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцсан энэхүү дугаарыг хүлээн авна уу...
Норвеги ч бас сургалтын төлбөргүй орнуудын нэг. Гэхдээ хүссэн хүн болгон явах боломж бий юу? Норвеги орон яагаад дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс амьдардаг газруудын нэг вэ? Тэндхийн оюутан залуус юунд анхаарч, яаж мэргэжил сонгодог вэ? Ажил хийх боломж байдаг уу? Монголоос сурахаар явахад таньд тус болох мэдээлэл, мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө таньж мэдэх зэрэг олон сонирхолтой хариулт өгсөн блог хөтлөгч (Let Me Write)Б.Мичидмаагийн яриаг сонсоно уу...
Залуу насандаа аялах яагаад чухал вэ? Үүргэвчтэй аялал хүнд ямар чадвар суулгадаг вэ? Хэрхэн бага зардлаар аялалын төсөв, төлөвлөгөө гаргах вэ? Мэргэжил сонголтоо зөв хийхэд ч аялал танд тусална. Залуу насандаа хийж үзэх хамгийн чухал зүйлсийн нэг бол үүргэвчтэй аялал. Улс орнуудын соёлын ялгааг аялал хийснээр мэдрэх болно. Гэх зэрэг маш олон сонирхолтой сэдвийг хөндөн ярилцсан 25 насандаа 25 орноор аялан өөрийн зорилгоо биелүүлсэн Б.Сарантуяагийн яриаг хүлээн авна уу.
Австралийн засгийн газрын тэтгэлэг гэж та сонсож байсан нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд Австралийг зорих оюутнуудын тоо өсөж байгаа нь статистик харах шаардлагагүйгээр мэдрэгдэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Монгол Тв-д сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай Э.Монголжингийн Brisbane хотод хэлний бэлтгэлд суралцан, цаашлаад мастерийн зэргээр сурах гэж буй түүхээс хуваалцлаа.
Герман хэл сурч буй таньд Австри улс бас нэгэн сонголт. Сургалтын төлбөр ямар байдаг вэ? Хэлний бэлтгэлийг Монголдоо сурах хэрэгтэй юу, эсвэл тухайн оронд нь очиж сурах хэрэгтэй юу? Ялгаа нь юу байдаг бол? Хэлний шаардлага хангаагүй ч сургуульдаа элсэн ороод, хэлний бэлтгэлд нь сууж болно. Хаанаас мэдээллээ олж, хэрхэн материал бүрдүүлэх вэ? Виз бүрдүүлэхэд юу, юуг анхаарч хэзээнээс бэлдэж эхлэх вэ? Ганцаараа бүгдийг хийж болох уу, эсвэл таньд зуучлагч хэрэг болдог юм болов уу? зэрэг олон сонирхолтой сэдвийг хөндөн ярьсан "Universtiy of Vienna"-гийн оюутан М. Хулангийн яриаг хүлээн авна уу...
Англи хэлээр Тайваньд их сургуульд сурах боломжтой юу? Тайваньд сурахад тэтгэлэг өгдөг үү? Хэрхэн тэтгэлэг авахуйц материал бүрдүүлэх вэ? Сургуульдаа элсэн орох, виз бүрдүүлэх процесс-д юу болдог бол? Тайвань улс бусад Азийн орнуудаас юугаараа ялгаатай юм бол? Сургуулиуд юугаараа ялгаатай байдаг бол? Оюутан байх хугацаандаа ажил хийх боломжтой байдаг уу? Гэх зэрэг олон асуултад "National Cheng Kung University"-ийн оюутан Т.Билгүүн хариулт өгсөн энэхүү дугаарыг хүлээн авна уу...
Лондон хотод амьдрах гоё байх даа? Тэтгэлэг аваагүй ч UK-д сурах боломжтой юу? СЭЗИС-ийн ACCA программ гэж юу вэ? Монголдоо үзсэн хичээлээ Английн их сургуульд үргэлжлүүлэн сурах боломж бий. Тэгээд зогсохгүй 4 жилийн дотор Мастерын зэрэгтэй төгсөх боломжтой гэх мэт олон боломжит гарцыг олж харсан "BPP University in London"-д суралцдаг Б.Дэлгэрмаагийн яриаг хүлээн авна уу...
Германд үнэгүй сурах боломжтой юу? Ямар шалгууруудыг биелүүлэх ёстой вэ? Хэрхэн их сургуульд элсэн орох вэ? Яагаад зарим оюутнууд коллеж-д эхлээд сурах хэрэгтэй болдог вэ? Их сургуульд хичээл хэрхэн ордог вэ? гэх мэт сонирхолтой асуултад хариулт авахыг хүсвэл "Karlsruher Institute of Technology"-д сурдаг Ц.Болор-ын ярианаас олж мэдээрэй.
Энэхүү дугаарт "Mongol Student Podcast"-ын агуулга, зорилго, бүтцийн талаар товч танилцуулагдана. Японы Осака болон Америкын Чикаго хот, эдгээр хотуудын их дээд сургуулийн систем, Монголоос ялгарах болон төсөөтэй соёл, амьдрах орчин гэх мэт сэдвийн дор өрнөх эхний дугаарыг хүлээн авна уу. :)