Хамтдаа кино үзье, кино ярилцья. Хуучин шилдэг кинонууд болон шинээр нээлтээ хийж буй киноны талаар сэтгэгдэл, шүүмжээ та бүхэнтэй хуваалцаж байна. Биднийг Apple Podcast, M+, Google Podcast, Spotify, Overcast, Anchor зэрэг сувгуудаар сонсоорой. Сэтгэгдлээ хуваалцаарай.
Napoleon киноны талаар богино сэтгэгдлээ энэ дугаарт хуваалцлаа. s04e20 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Марвелд сэргэлт авчирсан Loki цувралын 2-р бүлгийн талаар энэ дугаарт. Мөн GenV цувралын талаар товч сэтгэгдлээ хуваалцлаа. Эрт бичсэн боловч бэлтгэж оруулах гэсээр хугацаа алдчихлаа. s04e19 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
За тэгэхлээр, нэг ийм богино дугаар бэлтгэлээ. Ганцаараа ярих чинь бас их сонин юм байна. Гэхдээ энэ киног ярихгүй өнгөрч болсонгүй ээ. s04e18 Бусад сувгаар сонсох бол: https://linktr.ee/cineswing
Кристофер Ноланы ээлжит ТЭСРЭЛТ! Том дэлгэцнээс буухаас нь өмнө заавал үзээрэй. Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Том Крүз Action жанрын киногоороо ямар төгс уран бүтээл хийдэг болсны бас нэг жишээ, 2 цаг 40 мин турш суудал дээр өндөлзүүлж, догдлуулсан "Биелэгдэшгүй даалгавар - Үхлийн тооцоо" киноны талаар сэтгэгдлээ хуваалцаж ярилцлаа. Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Нээлтээ хийхээсээ өмнө ч, дараа ч олон асуудал, сайн муу ярианы сэдэв болсон The Flash киноны талаар бидний сэтгэгдэл Бусад сувгаар сонсох бол: https://linktr.ee/cineswing
Энэ оны хамгийн их хүлээлттэй байсан кинонуудын нэг Across the Spider-Verse киноны талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Эргээд MCU ярихад хүргэсэн кино гээд товчхон хэлчихэд болох байх. s04e12 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Хүндхэн сэтгэлзүйн драма The Whale киноны талаар товчхон сэтгэгдлээ хуваалцлаа. Бусад сувгуудаар сонсох бол: linktr.ee/cineswing
Ууртай хүмүүс буюу Beef Нетфликс цувралын талаар энэ дугаарт. Зарим хэсэгт нь Монголчуудаа харах шиг болсон шүү :P s04e10 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Yahoo! Хүүхэд насанд хүргэж өгсөн хөөрхөн күүкэлдэй үзлээ. s04e09 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
HBO-н ээлжит хит ТВ цувралын талаар сэтгэгдэл. Видео тоглоом дээр сэдэвлэсэн бүтээлүүд шил дараалан гайхалтай дэлгэцийн бүтээл болон амилсаар байна. Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
It's Gun Fu time! John Wick 4-р бүлгийн талаар энэ дугаарт онцлов. s04e07 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
95 дахь удаагийн Оскарын наадмын үр дүн, наадмын ерөнхий уур амьсгалын талаар ярилцлаа. Хүссэн кино, уран бүтээлчид шагналуудаа авсан гоё наадам боллөө s04e06 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Уламжлал болгон хүргэдэг ээлжит Оскарын таамаг дугаараа хүргэж байна. s04e05 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Оскарт нэр дэвшээд байгаа Triangle of Sadness киног ярихдаа The Menu болон Glass Onion кинонуудыг нэгтгэн сэтгэгдлээ хуваалцлаа. Ерөнхий мессеж, уур амьсгалын хувьд төстэй болов уу гэж нэгтгэн нэг дугаар бэлтгэлээ. Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Оскарт нэр дэвшсэн ээлжит бүтээл болох The Banshees of Inisherin киног энэ дугаарт онцоллоо. Уг кино нь энэ жилийн Оскарт 9 нэр дэвшсэн бөгөөд кино сонирхогч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээл юм. Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Нилээд оройтсон ч гэсэн Гуталт муурын тухай сэтгэгдлээ хуваалцлаа. Оскарт нэр дэвшсэнд нь баяртай байна. s04e02 Бусад сувгаар сонсох бол: https://linktr.ee/cineswing
Шинэ улирал эхэллээ! Энэ дугаарт Guillermo Del Toro's Pinocchio киноны талаар ярилцсан. Дуртай найруулагчийн бүтээл гонсойлгосонгүй шүү. s04e01 Бусад сувгаар сонсох бол: https://linktr.ee/cineswing
Жинкэн 3D, харь ертөнцийг бодит болгосон Камерон ахын ээлжит тэсрэлт. s03e25
Удаан хугацааны дараа Black Panther Wakanda Forever киноны сэтгэгдлээр эргэн ирж байгааг хүлээн авна уу. MCU-н 4-р үе дуусч байгаа болохоор ерөнхийд нь бас базаад ярьчихсан байгаа. Алдаа оноотой нэг үе дуусч байгаатай бүгд санал нийлэх байх. Хэтэрхий хатуу шүүмжилсэн байж магад. Та бүхэн өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаарай. s03e24
Зиаа Луугийн овгийнхны тухай цувралаа дуусгаж, анги бүрээр нь ярилцсан дугаараа хүргэж байна. Эхний бүлгийн хувьд маш хүчтэй, сайн эхлэл боллоо гэж харж байна. Та нар бас өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаарай. s03e23 Бусад сувгаар сонсох бол linktr.ee/cineswing
Кино сонирхогч, шүүмжлэгчдийг талцуулаад байгаа Black Adam киноны талаар ярилцлаа. Яагаад кино шүүмжлэгчдээс муу үнэлгээ авав, юу нь болсон бэ зэрэг өөрсдийн сэтгэдлийг хуваалцсан байгаа. Та нарт ямар санагдсныг бас сонсмоор байна. s03e22 Бусад сувгаар сонсох бол: https://linktr.ee/cineswing
Halloween-н тусгай дугаар! Марвелаас гаргасан Werewolf by Night киноны тухай сэтгэгдлээ хуваалцаж, бусад Хүн чонотой кинонуудын талаар ярилцлаа. Хүн чоныг хамгийн сайн харуулсан кино юу вэ? s03e21 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
No Spoilers. House of the Dragon цувралын 5-р анги, The Rings of Power цувралын 4-р анги хүртэл үзсэн байх үеийн сэтгэгдлээ хуваалцлаа. Цувралууд дуусаагүй, дүгнэхэд эрт байгаа болохоор зүгээр яагаад үзэх хэрэгтэй талаар ярилцсан спойлергүй сэтгэгдлүүд байгаа шүү. Манай бүсгүйг ятгаж чадвал дараа спойлертой хэлэлцүүлэг дугаар бэлтгэнээ. s03e20 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Амалсан ёсоор, мөн удаан хүлээлгэсний эцэст The Sandman-н талаар ярьж сэтгэлээ амраалаа. s03e19 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Энэ дугаарт Predator franchise-н шинэ кино болох Prey киноны талаар cэтгэгдлээ хуваалцлаа. s03e18 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Bullet Train дараалал дайраад ороод ирлээ. Сэтгэл хөдөлгөсөн хөнгөн инээдэм, хурц өрнөлтэй ойрд үзээгүй тулаант кино болохоор нэг дугаар бэлтгэв. s03e17 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
"Хөвгүүд" цувралын 3-р бүлгийн талаар энэ дугаартаа онцоллоо. Монголд төдийлөн их үзэгч, фэнтэй болж амжаагүй байж магадгүй ч өвөрмөц өнгө төрх нь их таалагддаг цуврал байгаа юмаа. s03e16 Бусад сувгуудаар сонсох бол: linktr.ee/cineswing
Амласан ёсоор "Этгээт юмс"-ын 4-р бүлгийн төгсгөлийн талаар энэ дугаараа бэлтгэлээ. Амралт, зугаалга гэсээр нилээд оройтчихлоо. s03e15 Бусад сувгуудаар сонсох бол: linktr.ee/cineswing
Жинкэн Multiverse of Madness болсон киноны талаар энэ дугаартаа онцоллоо. Ярианы сэдэв болоод удаж байгаа болохоор үзсэн гэж найдаж байна. Үзээгүй бол заавал үзээрэй гэж зөвлөж байна. s03e14 Бусад сувгаар сонсох бол: https://linktr.ee/cineswing
Stranger Things 4-н Vol.2 гарахаас урьтаад эхний хэсгийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Ярих юмтай, гоё season байлаа даа. Бусад сувгуудаар сонсох: https://linktr.ee/cineswing
Удаан хүлээсэн киногоо ярих гэж их удлаа. Та нарыг ч удаан хүлээлгэлээ. Гачин Эмчийн адал явдлыг шимтэн үзсэн сэтгэгдлийг хүлээж авна уу. s03e12 Бусад сувгаар сонсох бол: https://linktr.ee/cineswing
Энэ дугаарт Sonic зарааны 2-р ангийн талаар ярилцлаа. s03e10 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Oldie but goldie цувралын ээлжит дугаараар Alfred Hitchcock найруулагчийн Psycho киног онцолж ярилцлаа. Гарсан цагаасаа хойш кино урлаг, тэр дундаа аймшгийн киноны төрөлд цоо шинэ өнгө төрх, эргэлтийг бий болгосон уран бүтээл юм. s03e09 Бусад сувгуудаар сонсохыг хүсвэл: linktr.ee/cineswing
Оскарын наадмын үр дүнгийн талаар ярилцлаа. s03e08 Бусад сувгуудаар сонсох бол: linktr.ee/CineSwing
Энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшиж буй 10 кинонуудын талаар ярилцлаа. Аль кино хэдэн номинацид нэр дэвшив, тус төрлүүддээ шагнал авч чадах болов уу гэдэг дээр өөрсдийн сэтгэгдлийг хуваалцлаа. Өөрийн дэмжиж байгаа киноны талаар сэтгэгдлээ хуваалцаарай. s03e07 Бусад сувгуудаар сонсох бол: https://linktr.ee/cineswing Бүлэг: 00:00 Intro 06:57 West side story 13:32 Belfast 16:57 Don't Look Up 20:29 King Richard 23:23 Nightmare Alley 26:46 Licorice Pizza 30:53 CODA 40:27 Dune 48:30 Drive my car 54:34 The Power of the Dog
Batman -н дүрийн дахин нэг удаа, гайхалтайгаар бүтээж чадсан кино байлаа. Удаан хүлээсэн ч үзэхийг хүссэн бүхнээ үзэж чадлаа. s03e06 Бусад сувгуудаар сонсох бол https://linktr.ee/cineswing
DC-н шинэхэн цуврал болох Peacemaker болон The Book of Boba Fett цувралуудын талаар ярилцлаа. Агуулга, зорилгын хувьд нилээд ойролцоо хоёр цувралын нэг нь таалагдаад, нөгөө нь таалагдсангүй ээ. s03e05 Бусад сувгуудаар сонсох бол: https://linktr.ee/cineswing
Guillermo del Toro найруулагчийн бүтээл Nightmare Alley киноны талаар сэтгэгдлээ хуваалцаж ярилцлаа. Оскарын 4 төрөлд нэр дэвшээд байгаа кино шүү. s03e04 Бусад сувгуудаар биднийг дагаарай: https://linktr.ee/cineswing
Энэ жил Оскар авчихаж магадгүй гэж хамгийн ихээр яригдаж байгаа The Power of the Dog киноны талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Бидний зүгээс заавал үзээрэй гэж санал болгох кино шүү. s03e03 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Удаан хүлээсэн кинонуудын нэг The French Dispatch киноны талаар ярилцлаа. s03e02 Бусад сувгууд: linktr.ee/cineswing
Season 3-аа Монгол кинотой эхлүүлж байна. Гэхдээ дан ганц зомби биш Don't Look Up-г хамтад нь ярилаа. Сайн, муу аль алийг нь ярьсан шүү. s03e01 Бусад сувгуудаар сонсох: linktr.ee/cineswing
2021 он кино ертөнцийн хувьд маш олон онцлог үйл явдал, кино, уран бүтээлүүдээр дүүрэн жил байлаа. 2021 онд амжиж үзсэн, бас бидэнд таалагдсан бүтээлүүдийг энэ дугаартаа онцолж ярилцлаа. - s02e42 Бусад сувгаар сонсох бол: linktr.ee/cineswing
Spider-man No Way Home киноны талаар шууд спойлертой ярилцлаа. Киногоо түрүүлж үзээд сонсоорой. s02e41 Үнэхээрийн энэ оны шилдгүүдийн нэг нь байлаа. Гэхдээ сайныг нь ч, мууг нь ч ярилаа. Бусад сувгаар сонсох: linktr.ee/cineswing
Oldie but goldie цуврал буюу ээлжит хуучны шилдэг кинонуудаас онцолж ярилцлаа. Энэ киног мэдэхгүй хүн бараг үгүй биз. Энэ цаг үед ч чанараа алдаагүй мундаг бүтээлүүд байгаа нь гайхалтай шүү. Бусад сувгуудаар сонсох бол: linktr.ee/CineSwing
Spider-man No Way Home гарах гэж байгаатай холбоотой Spider-Man-н өмнөх бүх кинонуудыг үзэж ярилцлаа. Үзэгчид киног өөрийн өөрийнхөөр хардаг болохоор энэ дугаарт цэвэр өөрсдийн сэтгэгдлийг хуваалцсан байгаа. Зарим хүмүүст таалагдахгүй сэтгэгдэл агуулагдсан байж болзошгүй шүү s02e39 Агуулга: 0:00:00 Intro 0:05:03 Spider-man (2002) 0:25:25 Spider-man 2 (2004) 0:40:00 Spider-man 3 (2007) 1:04:42 The Amazing Spider-man (2012) 1:33:56 Spider-Man in the MCU (2016) 1:59:35 Spider-Man: Into the Spider-Verse (2018) 2:22:38 No Way Home хүлээлтийн талаар
League of Legends тоглоомын дүрүүдээс сэдэвлэсэн Arcane цувралын талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Хүлээгээгүй гэнэтийн сайхан бүтээл байлаа. s02e38 Бусад сувгуудаар сонсох: https://linktr.ee/CineSwing